Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00846

 

 

           

 




2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/00846

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч ... дүүрэг, ... дүгээр хороо, “...” хороололын ... дугаар  байрны ... тоотод оршин суух *******, ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй

           

Хариуцагч ... аймаг, ... сумын ... дугаар баг, “...”-ын ... дугаар хороолол, .. дугаар байрны ... тоотод оршин суух *******, ******* овогт *******гийн *******т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад       

             

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2008 онд Д.*******тай гэр бүлээ албан ёсоор батлуулан, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03040 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.

Биднийг хамт амьдрах хугацаанд 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин ******* төрж, дээрх шийдвэрээр миний асрамжид охиныг үлдээхээр шийдвэрлэсэн байдаг.

Тухайн үед Д.******* хүүхдийн тэтгэлгийг сайн дураар төлнө гэсэн учраас хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Гэвч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй, үр хүүхдээ тэжээн тэтгэхгүй өдий хүрсэн тул хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

       Миний бие хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Охин ******* миний охин мөн маргахгүй.

        Орхон аймагт “Ковид-19” вирусын тохиолдол гарсны улмаас хөл хорионд байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/03040 дугаартай Шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Марал-Одыг эх Б.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

 

          Хэдийгээр гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Марал-Од төрсөн болох нь талуудын тайлбар, цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 166/001026 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, “Угтахуй” өрхийн эмнэлгийн эмчийн “Марал-Од эрүүл өсөж бойжиж байна” гэсэн “Тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

       Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар охин Э.Марал-Од төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг талуудад үүсэж,

 

       Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасанчлан эцэг Д.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин *******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

      Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

     Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг ******* улсын Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар “Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар” тогтоодог болохыг дурдах нь зүйтэй байна.

     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын Марал-Одод 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.*******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

       2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.*******аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

        3.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

       4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

       7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

       8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА