Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/00356

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2021/00356 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  дүүрэг, дүгээр хороо, ,  тоот хаягт байрлах,  ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дүүрэг, дүгээр хороо,  тоот хаягт байрлах,  ХХК /РД:/-д холбогдох,

 

 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ХХК-тай харилцан тохиролцож,  дүүргийн засаг даргын тамгын газартай байгуулсан  оны  дугаар сарын -ний өдрийн №00 тоот гэрээний дагуу Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороололд ангилан ялгах зориулалт бүхий хогийн асгуур хийж суурилуулах ажил хийж гүйцэтгэн  оны 00 дугаар сарын 00-ний өдөр гүйцэтгэлийн ажлын тайланг хүлээлгэн өгч төлбөр нэхэмжилсэн. Гэрээний төлбөр болох 0,000,000 төгрөг Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас орсон өдөр нь  ХХК нь  ХХК-д 100 хувь төлөхөөр тохиролцож  оны  дугаар сарын -ны өдөр хэлцэл байгуулсан. Уг гэрээний төлбөр болох 00000000 төгрөгийн 00 хувь 0,000,000 төгрөгийг  засаг даргын тамгын газраас  оны 00 дугаар сарын 00-ны өдөр, мөн үлдэгдэл төлбөр болох 0,000,000 төгрөгийг оны дугаар сарын -ны өдөр  ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл  ХХК нь 7,570,000 төгрөгийг төлж үлдсэн 1,530,000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авч хэлцлийн үүргээ биелүүлэхээс татгалзаж байна. Иймд ХХК-аас 1,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Н.Г нь ...Надад нэг, ийм зураг байна. Чи үүнийг зургийнх нь дагуу хийгээч... гэсэн саналыг тавьж байсан. Би тухайн үед Н.Г саналыг хүлээж аваад хогийн сав хийх бүх зардлыг өөрөөсөө гаргаад хогийн асгуурыг 1, 2-оор нь хийж эхэлсэн. 2020 оны  сарын 00-ны өдөр гэхэд миний бие 4 ширхэг хогийн сав хийчихсэн байсан. Н.Г хоёрын хооронд тухайн хогийн савыг хийх зардлыг 50, 50 хувиар гаргаж, ашгийг нь 50, 50 хувиар хувааж авна гэсэн тохиролцоо анхнаасаа байгаагүй. Тэгээд тухайн хогийн савны борлуулалтыг Н.Г хариуцахаар болоод ямар газар нийлүүлэхээ судалж байхад гэнэт Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар уг хогийн савыг худалдаж авахаар гарч ирсэн. Н.Г бид 2 анх миний  ХХК-аар Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулахаар тохиролцсон байсан. Гэтэл Н.Г өөрөө компани үүсгэн байгуулаад тэр талаар надад ч хэлээгүй өөрөө явж очоод  дүүргийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулчихсан байсан. Үүнээс болж бид 2-н хооронд маргаан үүссэн. Намайг гэрээ аль хэдийн байгуулагдсан талаар мэдэх үед гэрээний төлбөр тооцоо болон хогийн сав нийлүүлэх хугацаа гээд бүх зүйлийг талууд харилцан тохиролцчихсон байсан. Ингээд миний бие уг асуудлаар 0000 оны 00 сарын 00-ны өдөр Н.Г уг маргааныг эцэслэхээр уулзахад Н.Г 0000 оны 00 сарын 00-ны өдрөөс 0000 оны 00 сарын 00-ны өдөр хүртэл хийсэн  ширхэг хогийн савыг аваад өөрөө зарж, борлуулан ашгаа авъя гэж хэлсэн. Н.Г хувьд уг  савыг хийхэд материалын зардалд 000,000 төгрөг өгсөн учраас би зөвшөөрсөн. Харин  Засаг даргын Тамгын газраас захиалсан  ширхэг хогийн савыг чи өөрөө мөнгөө гаргаж хийж өгөөд бүх мөнгийг нь ав гэдэг санал гаргасан. Ингээд бид  тохиролцож тухайн өдрөө гэрээ байгуулж нотариатаар орж баталгаажуулсан.  дүүргийн Засаг даргын тамгын газраас  сарын санхүүжилт дууссан учраас  сардаа багтааж төлбөрийг 00 хувь шилжүүлнэ. Та  өөрсдийн мөнгөөр хогийн саваа хийгээд бидний зааж өгсөн байршилд хогийн саваа байршуул гэсэн чиглэл өгсөн байсан. Ингээд 0000 оны 00 сарын 00-ны өдөр  дүүргийн Засаг даргын тамгын газрын зааж өгсөн 2 байршилд хогийн савыг байршуулсан. Үүнээс 7 хоногийн дараа миний бие тухайн хогийн сав байршуулсан газрын ойр орчимд сургалт, сурталчилгаа хийсэн. Н.Г бид 2-н хооронд сургалт, сурталчилгааг хэн нь хариуцахаар тохиролцсон зүйл байгаагүй. Миний хувьд сургалт, сурталчилгаанд ашигласан зарлалын хуудас, зурагт хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн гүйцэтгэлийн ажлын тайланд хавсаргаж өгсөн байгаа. Ингээд 2020 оны 06 сарын 09-ний өдөр  дүүргийн Засаг даргын тамгын газраас 00000000 төгрөгийг  ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийг би Н.Г дагуулж явж байгаад бэлнээр нь шууд авсан. Дараагийн санхүүжилтийн тухайд гүйцэтгэлийн тайлан өгснөөс хойш 2 хоногийн дотор буюу 2020 оны 06 сарын 14-ний өдөр шилжүүлсэн байх гэж би үзэж байгаа. Н.Г хувьд 2 дахь санхүүжилтийн мөнгө болон 4,550,000 төгрөгөөс 1,530,000 төгрөг суутгаж авсан. Би Н.Г ямар үндэслэлээр мөнгө суутгаж аваад байгаа юм бэ гэж асуухад тухайн үед ямар ч үндэслэлгүй, утгагүй зүйл яриад ...Би дахиад Хятадаас гэрэл, чийдэн захиалсан байгаа. Тэрний мөнгийг өгөх гээд суутгаад авчихсан... гэх зүйл хэлсэн. Үүнээс болж бид хоёрын хооронд маргаан үүсч эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

0000 оны 00 сарын 00-ны өдөр би хогийн савны зураг гаргачихсан байсан. Ингээд тухайн зургаа хөгжүүлж явж байгаад Н.Э уулзсан. Н.Э хувьд манай хөрш айл бөгөөд төмрөөр янз бүрийн зүйл хийдэг болохоор нь хогийн савыг орчин үеийн шийдэлд оруулж, харагдах байдал болон хог ангилан ялгаж хаях боломжтой болгоё. Хэрэв хоёулаа хамтраад уг ажлыг хийчих юм бол хойч, залуу үедээ болон нийгэмд маш ашигтай ажил хийхээр байна гэсэн санал тавихад Н.Э миний саналыг зөвшөөрөөд болж байна гэсэн хариу өгсөн. Бид 2 уг ажлыг нойлоос нь эхэлсэн. Миний хувьд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдийг 14 хоног сахиж байж тухайн хогийн савны төслийг танилцуулсан. Миний хувьд уг төслийг үүсгээд хөгжүүлж явж байсан хүний хувьд хамгаалах ёстой гэж боддог. Ийм учраас уг төслөө танилцуулаад гэрээ байгуулахдаа хаа, хамаагүй  ХХК-аар гүйцэтгүүлнэ гэсэн зүйл байхгүй. Иймд миний бие өөрийн  ХХК гэх компаниа байгуулж уг төслөө танилцуулсан байдаг. Н.Э хувьд надад  ХХК-аас өмнө  ХХК гэх компани байсан. Уг компаниар тухайн төслийг хөгжүүлээд явж байсныг ч мэдэж байсан. Миний хувьд  дүүргийн Засаг даргын тамгын газраас хогийн савны төлбөрт шилжүүлсэн 00000000 төгрөгөөс үндэслэлтэй мөнгийг суутгаж авсан гэж үзэж байгаа. Тухайн суутгаж авсан 00000000 төгрөгийн хувьд манай компанийн үнэт зүйл болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг суутгаж авсан байгаа. Гэтэл Н.Э хувьд хүлээн зөвшөөрөхгүй Нэмэгдсэн өртгийн албан татварыг хөнгөлчихсөн байгаа гэх зэргээр тайлбар өгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд ч бид хоёрын харилцаа үүгээр дуусгавар болсон ч Н.Э дахиад хогийн сав хийгээд өөр газар, албан байгууллагуудад нийлүүлэхээр толгойгоо ажиллуулаад явж байгаа гэж би үзэж байгаа. Н.Э бид 2 анх тухайн ажлыг хийхээр тохиролцохдоо 50, 50 хувиар ажил үүргээ хуваарилж авахаар тохиролцож байсан. Миний хувьд танилцуулга болон хогийн савны цоож, гэрэлтүүлгүүдийг хийж, борлуулалтыг хариуцахаар болсон. Н.Э хувьд хогийн саваа хугацаанд нь үйлдвэрлэж нийлүүлэхээр тохиролцсон. Миний хувьд хогийн сав хийхэд шаардлагатай санхүүжилтэд өөрийн боломжоор 000,000 төгрөгөөр 1 удаа, 0,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 0,000,000 төгрөгийг өгч байсан. Харин Н.Э  дүүргийн Засаг даргын тамгын газарт нийлүүлэх 00 ширхэг хогийн савыг хийхэд өөрийн зүгээс 0,000,000 төгрөг гаргаж хийснийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд  дүүргийн Засаг даргын тамгын газраас орж ирсэн мөнгөнөөс өөрийн компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 00 хувь болон сургалт, сурталчилгаанд ашигласан материалын хэвлэлийн зардлыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд анх 2020 оны 03 дугаар сард хариуцагч тал нь өөрийн гаргасан зураг төслийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороололд ангилан ялгах зориулалт бүхий хогийн асгуур хийхэд хамтран ажиллах саналыг нэхэмжлэгчид тавьж, хариуцагч нь уг ажлын зураг төслийг болон борлуулалтыг хариуцан ажиллахаар, нэхэмжлэгч нь хогийн савыг үйлдвэрлэх ажлыг хариуцахаар харилцан тохиролцож, хамтран ажиллаж эхэлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл талууд хамтарсан хуулийн этгээд байгуулахгүйгээр ангилан ялгах зориулалт бүхий хогийн асгуур хийж хамтран ажиллаж, ашиг олох зорилгын хүрээнд нэхэмжлэгч нь хогийн савны үйлдвэрлэлийг хариуцах, хариуцагч тал нь уг хогийн савны зураг төслийг болон борлуулалтыг хариуцахаар тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх дээр талууд маргаагүй.

 

Ийнхүү талууд хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хураамж төлөх үүрэгтэй. Талууд энэхүү хураамжаа нэхэмжлэгч талаас үйлдвэрлэлийг, хариуцагч талаас борлуулалт болон зураг төслийг хариуцах байдлаар төлсөн байх бөгөөд хураамжийн хэмжээг тодорхой тохиролцоогүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар талууд хамтран ажиллах гэрээний хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэжээ.

 

Иймд талуудыг тухайн хамтын үйл ажиллагаанд тэнцүү хэмжээгээр хураамж төлсөн гэж үзэхээр байх тул хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг мөн тэнцүү хэмжээгээр хуваах нь хуульд нийцнэ.

 

Талуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  дүүргийн засаг даргын тамгын газартай хариуцагч  ХХК нь Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны хороололд ангилан ялгах зориулалт бүхий хогийн асгуур хийж суурилуулах ажлын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 0,00,000 төгрөгөөр 00 ширхэг хогийн сав хийхээр үүрэг хүлээсний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн зураг төслийн дагуу 00 ширхэг хогийн савыг үйлдвэрлэн, захиалагч тал болох Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн, уг ажлын төлбөр болох 9,100,000 төгрөгийг  дүүргийн Засаг даргын тамгын газраас хариуцагч  ХХК-ийн дансанд шилжүүлжээ./хх-5-6 тал/.

 

Хариуцагч  ХХК нь уг 0,0000 төгрөгөөс нэхэмжлэгчид 0,000,000 төгрөгийг шилжүүлж, 0,000,000 төгрөгийг авч үлдсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл мөнгө болох 0,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд үндэслэлээ ...хариуцагч нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн гэрээгээр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас орж ирэх 0,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал руу шилжүүлэхээр үүрэг хүлээсэн тул 0,000,000 төгрөгийг авч үлдэх эрхгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Хэрэгт талуудын хооронд 0000  оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Гэрээ гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад ...0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр байгуулагдсан №00 тоот гэрээний дагуу орж ирэх 0,000,000 төгрөгийг ХХК-ийн дансаар орж ирсэн тухайн өдөр нь  ХХК-ийн данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн болно гэжээ./хх-7 тал/.

 

Хэдийгээр талууд  дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний төлбөр дээр ийнхүү тохиролцсон байх боловч энэхүү ажил нь талуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил байх тул Иргэний хуулинд заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтын дагуу талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

 

дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний үнэ 000,000 төгрөг байсан боловч уг гэрээнд заасан 00 ширхэг хогийн сав хийхэд нийт 0000000 төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна./хх-47-48 тал/.

 

Өөрөөр хэлбэл талууд гэрээнд заасан ажлыг 000000 төгрөгийн зардлаар хийж,0000000 төгрөгийн ашигтай ажилласан байх бөгөөд энэхүү ашгийг талууд тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 0000000 төгрөг авах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт нийцнэ.

 

Иймд хариуцагч ХХК нь  дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний төлбөр болох 0000000 төгрөгөөс 00000000 төгрөгийг авч үлдсэнийг хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч  ХХК-д холбогдуулан гаргасан 1,530,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчХХК-аас  төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч -аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 00000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА