| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02882/И |
| Дугаар | 102/ШШ2021/00278 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2021/00278
2021 оны 01 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/00278 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо,дугаар хороолол, гудамж, дүгээр байранд байрлах, -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, тоотод оршин суух, овогт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.М /ШЕ-/ нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн урамшуулалт хүүтэй, 3.2 үндсэн хүүтэй зээлж авсан. Ш.М нь 408 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөөгүй байгаа тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 8,182,190 төгрөг, хүүгийн төлбөр 3,560.884 төгрөг, алданги 659,812 төгрөг нийт 12,402,886 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс алдангид нэхэмжилсэн 659,812 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Ш.М үндсэн зээлийн төлбөр 8,182,190 төгрөг, хүүгийн төлбөр 3,560,884 төгрөг, нийт 11,743,074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХЗХ-ны гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Зээлийн гэрээний үүрэгт 12,402,886 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хадгаламж зээлийн хоршоотой 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатайгаар нэг сарын 3,2%-ийн хүүтэйгээр зээлж авсан. Үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 16,450,930 төгрөгийн эргэн төлөлтийг нийт 8 удаагийн гүйлгээгээр төлсөн байдаг. Үүнд 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 480,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн, мөн тус хадгаламж зээлийн хоршооны Хаан банк ХХК-ийн 5029815176 тоот дансруу 7 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн ах нь нийт 16,450,930 төгрөгийг дансаар төлсөн байдаг .Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,436,460 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХЗХ нь хариуцагч Ш.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,402,886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь алдангид нэхэмжилсэн 659,812 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11,743,074 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч щ ХЗХ нь 2007 онд Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх тул зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд мөн байна.
Хариуцагч Ш.Мщ нь нэхэмжлэгч ХЗХ-той 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг, байрны засварын зориулалтаар, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, энэхүү зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн №0026466 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол, дугаар байрны тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд талууд гарыг үсэг зурж, нотариатаар батлуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Талууд дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд маргахгүй байгаагаас гадна энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү болон барьцааны гэрээний үүргийг шаардаагүй, харин зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжилж байна.
Хариуцагч Ш.М нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авснаа зөвшөөрч маргахгүй байх бөгөөд уг зээлийн гэрээний эргэн төлөлтөд 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 480,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр 1 удаа , тус хадгаламж зээлийн хоршооны Хаан банк ХХК-ийн тоот данс руу 7 удаагийн гүйлгээгээр нийт 16,450,930 төгрөгийг төлж, нийт 16,930,930 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх зээлийн гэрээний үүрэгт 16,450,930 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрч маргахгүй байна.
Харин хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 480,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 15,000,000 төгрөгийг, түүний хүүнд 8,640,000 /480,000*18 сар/ төгрөг, нийт 23,640,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 16,450,930 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 7,189,070 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ш.М 7,189,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,554,004 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.М 7,189,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХЗХ-д олгож, үлдэх 4,554,004 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,396.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.М улсын тэмдэгтийн хураамжид 129,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХЗХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА