Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

                                                                                          2024/ШЦТ/85

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Хохирогч: С.Г

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бд холбогдох 2412000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн И сумын Б багийн .. гэх газарт оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Сын Б /РД: ../

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө А аймгийн И сумын Б багийн .. гэх газарт өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр С.Гг “айлд хонолоо” гэх шалтгааны улмаас уурлаж маргалдан, гэрээсээ чирч гарган, нүүрэн тус газарт нь алгадах, малтуурын ишээр цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун 3, 5, 7 дугаар хавирганы хугарал, 2 нүдний зовхи, 2 хацар, зүүн дал, бүсэлхий, баруун шууны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч С.Ггийн мэдүүлсэн “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр С.Б болон 3 хүүхэдтэйгээ хамт байж байсан чинь манай нөхөр С.Б нь орой 18 цагийн орчимд би, манай хүргэн ах Б /О/, Бнарын хамт Ө сумын Д баг руу яваад дэлгүүрээс 1 шил архи, 3 том пиво аваад авч ирээд хувааж уусан. Тэгсэн чинь манай нөхөр хонины тал алга байна гээд яваад өгөхөөр нь би хүүхдүүдтэйгээ хамт хүргэн ах Быд унтаж байсан чинь орой 22 цагийн орчимд байх, манай нөхөр С.Б ирээд хаалга нүдэхээр нь би сэрээд хаалга онгойлгоод өгсөн чинь орж ирээд намайг Б ахтай хардаад Оогоо ахыг нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд шууд намайг гэрээс чирч гадаа гаргаад хоолой боож байгаад миний нүүр рүү цохисон чинь миний хамраас цус гарахаар нь би нөхөртөө чи болиоч, яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи Отой алцганаад байна уу, Отойгоо сайхан унтсан уу гээд өмсөж байсан хувцаснаас гэр рүүгээ чирээд гэр рүү явж байхдаа 2 бөөр болон бөгсөн бие рүү 3-4 удаа өшиглөөд, нүүр рүү 2-3 удаа цохисон чинь миний хамраас цус гараад би цусаа тогтоох гээд байж байхдаа чи болиоч гэсэн чинь хонины хашаан дотор байсан өтөг малтдаг малтуурыг аваад татуургын төмрөөр нь миний зүүн суганы доод хэсэг руу цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод газарт унасан чинь татуургын ишээр намайг цохиод байсан. Хэдэн удаа, яаж цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би гараас нь мултраад үхрийн хашаа руу зугтаагаад орсон. Тэнд би зөндөө удсан. Тэгсэн чинь 2 охиноо орилуулаад зодоод байх шиг байсан. Тэгснээ хутга хаана байна, би өөрийгөө ална гээд орилоод байсан. Тэгж байгаад овоо дуу нь намдахаар нь би гэр рүүгээ орсон чинь манай нөхөр боож үхнэ, өөрийгөө хутгалж үхнэ гээд тоононы чагтагаар хоолойгоо боогоод би боож үхнэ гээд хоолойгоо боохоор нь манай дунд охин арай гэж хоолойны боолтыг нь салгаж авсан. Би хоол идмээр байна гэхээр нь хоол хийгээд аягалаад өгсөн чинь аягатай хоолоо бид гурвын урдаас шидсэн. Тэгээд овоо гайгүй болоод орондоо цуг ороод унтах гэсэн чинь хажуугаас өшиглөөд цохиод хазаад угаасаа унтуулахгүй байсан. Намайг үхрийн хашаанд нуугдаж байхад бага охиноо зодоод үснээс нь зулгааж газраас дээш нь өргөсөн, хоолойг нь боосон байсан. Хоолойг нь цамцны захаар нь боосноос халцарсан байсан. Тэгээд арай гэж өглөө болоод манай нөхөр С.Б 8 цагийн үед хойшоо Хануйн гол гараад явсан. Орой эргэж ирээд Оогоо та хоёрыг ална даа гэж хэлээд морио унаад явахаар нь би өөрийнхөө машиныг хүргэн ах Баар асаалгуулаад шууд сумын төвд ирж эмнэлэгт үзүүлсэн чинь аймгийн төв яв гээд аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь ямар ч байсан зүүн талын 4 хавирга хугарсан байна гэсэн. Өөр гэмтлүүд зөндөө байгаа. Манай нөхөр сүүлийн хэдэн жил намайг байнга эрэгтэй хүнтэй харддаг болсон бөгөөд яагаад хардаад байдгийг нь мэдэхгүй. Би гомдолтой байна. Арай ч ингэж зодно гэж бодоогүй. Одоо гэр бүлээ салгуулаад хуулийнх нь дагуу арга хэмжээ авхуулна. Би болон манай хүүхдүүд одоо гэртээ байхаас дандаа айдаг. Хэзээ ирээд яах бол гэхээс л би болоод манай хүүхдүүд айдаг болоод байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 06-09/,

 

гэрч Б.Дгийн мэдүүлсэн “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шөнө унтаж байхад И сумын Б багт байдаг манай хөдөө гэрээс дүү И над руу утсаар залгаад ээж үхчихсэн гээд уйлаад байхаар нь би юу яриад байгаа юм бэ, хүнээр тоглоод байгаа юм уу гэсэн чинь утсаа салгасан. Өглөө намайг ажил дээрээ байхад манай ээж над руу утсаар яриад аав чинь намайг зодоод гээд хоолой нь чичрээд уйлаад байсан. Үдээс хойш нь манай ээж болон дүү 2 аймгийн төвд ирээд аймгийн төвийн эмнэлэгт үзүүлээд рентгенд харуулсан чинь зүүн талын хавирга хугарсан, өөр ил харагдах газарт нь зөндөө гэмтэл учирсан байсан. И өөрийгөө зодуулсан талаар яриагүй. Аг зугтаахаар нь араас нь хөөгөөд үснээс нь чирч зулгаасан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39/,

гэрч Ц.Бы мэдүүлсэн “...Манай баз хүргэнийх 2010 онд айл өвөлжиж, хаваржиж, зусаж байгаа. 2023 оны 12 дугаар сарын 27-нд баз хүргэн Б, нутгийн хүн Б, С.Ггийн эхнэр Б, бид нар Өндөр-Улаан сумын Донгой баг руу явж дэлгүүрээс ойр зуурын юм авсан. Бгийн гэрт бид нар 1 шил архи, 1 том пиво уусан. Тэгээд Б хонь 2 тасарсан гээд Бгийн хамт яваад өгсөн. Орой ирээгүй байсан. Манай эхнэрийн дүү Б 2 охинтойгоо манайд унтаж байсан чинь хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, Б ирээд манай гэрийн хаалгыг нүдээд онгойлгож өгөхгүй бол тооноор чинь орлоо шүү гэхээр нь Б гэрийн хаалга онгойлгосон чинь шууд орж ирээд эхнэртэйгээ маргалдаад бариад авахаар нь би босоод чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь миний шанаа руу 2 удаа цохисон. Эхнэрээ чирээд аваад гарсан. Г орилоод, ёолоод байсан. Манай эхнэр аймгийн төвд байсан. Охин ээж рүүгээ утсаар яриад хэлсэн байна лээ. Манай эхнэр аймгийн цагдаа, хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн юм билээ. Г дуудлага өгөөд байж байхад морио унаад яваад өгсөн байсан. Г эвхэрч унаад байхаар нь сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн бөгөөд сумын эмнэлэгт үзүүлсэн чинь аймгийн эмнэлэгт үзүүл гээд Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтсэн. Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-14 дугаар тал/

 

гэрч Ч.Аын мэдүүлсэн “Би 2017-2021 оны хооронд Архангай аймгийн Ихтамир суманд хэв журмын цагдаагаар ажиллаж байхад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлагаар очиж байсан болохоор Бг таньдаг. 1 удаа баривчлуулж, 1 удаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж байсан. Мөн дуудлагаар очоод хэсгийн төлөөлөгчийн хамтаар авчирч байхад эсэргүүцэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210/,

 

  гэрч С.Нийн мэдүүлсэн “Манай дүү С.Б, С.Бтэй гэр бүл болоод 18 жил болж байна. Архи уух болгондоо дарамталдаг байсан. Ихтамир сумын хэсгийн төлөөлөгчид байнга л дуудлага өгдөг. ...Б архи уух болгонд нь айл руу явж хонодог. Б ийм байдалтай их олон жил болж байгаа бөгөөд саллаа гэдэг ч эргээд нийлчихдэг. Би тэр болгонд нь оролцоод байдаггүй. Архи дарс уусан үедээ зүгээр унтана гэж байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 213-214/,

 

яллагдагч С.Бгийн мэдүүлсэн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,

 

            хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Бгийн биед баруун 3, 5, 7 дугаар хавирганы хугарал, 2 нүдний зовхи, 2 хацар, зүүн дал, бүсэлхий, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...гэх дүгнэлт /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Бг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

Хохирогч С.Г нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч С.Г нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болох нь шүүгдэгч С.Бгийн шүүхэд ирүүлсэн “Төрийн банк”-ны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хохирогч С.Ггийн эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч С.Бгээс гаргуулах үндэслэлгүй, шүүгдэгч С.Б нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.      

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Бгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч С.Б нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 см ажлын хэсэгтэй, иш мод нь 102 см, хугархай ишний урт нь 23 см, ишний диаметр нь 13 см хэмжээтэй модон иштэй төмөр малтуурыг устгахаар,

шүүгдэгч С.Бд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Бд мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 см ажлын хэсэгтэй, иш мод нь 102 см, хугархай ишний урт нь 23 см, ишний диаметр нь 13 см хэмжээтэй модон иштэй төмөр малтуурыг устгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР