Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

                                                                                          2024/ШЦТ/84

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Ж.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Жын Сд холбогдох 2412000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Д багийн .. гэх газарт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Жын С/РД:../

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Снь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Снь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Ө сумын .. багийн .. гэх газарт өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Л.Цтайгаа таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Л.Цын мэдүүлсэн “...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Ө сумын Д багийн нутаг .. гэх газарт хүргэн ах Г, төрсөн эгч Л.Н, нутгийн иргэд болох А, Аын эхнэр Днарын хамт нөхөр Сгийн “Портер-2” маркийн 42-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нөхөр машинаа барьчихсан явж байтал манай машин цасанд суусан бөгөөд цаснаас гаргах гээд машин түрэлцэж байтал манай нөхөр гэнэт намайг бор Лгийн шээснүүд том, жижиггүй өөдгүй гэхээр нь би нөхөр Сд чи яахаараа манай эцэг, эхийг ингэж доромжилж байдаг юм гэж хэлээд нөхрийн цас ухаж байсан хүрзийг нь аваад би цас ухъя гэтэл гэнэт манай нөхөр Сминий нүүр рүү өшиглөөд учир зүггүй зодоод болихгүй байсан. Нутгийн иргэн А, Днарын хамт машиныхаа түлхүүрийг олохгүй байсан учир гэртээ харих гээд намайг хүргэн ах Г, төрсөн эгч Л.Н нарын хамт орхиод явахаар нь би араас нь машинаа орхиод эгч Н, хүргэн ах Г нарын хамт гэртээ явган алхаж очтол манай нөхөр Сгэртээ галаа түлчихсэн, нутгийн иргэн А, Днарын хамт байхаар нь би нөхөр Сд чи яахаараа хүн ийм аймар болтол нь зодож байгаа юм гэж хэлтэл над руу дахиад зодох гээд дайраад байсан. Хүргэн ах Г, эгч Нтэй хамт харилаа гээд гэрээс гараад явахдаа А, Дхоёрыг та хоёр эндээ хоноод яваарай, тэгэхгүй бол нэгийгээ алж мэдмээр юм гэж хэлтэл манай нөхөр Сгэрийн гадна байсан морио унаад явсан. Тухайн үед миний 2 нүд хөхөрч хавдсан байсан. Би яг хэдэн удаа цохиж, зодсоныг санахгүй байна. Тэгэхдээ толгой, нүүр рүү өшиглөөд, цохиод байсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

           

            гэрч Б.Аын мэдүүлсэн “...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орой хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна, ямар ч байсан А аймгийн Ө сумын Д багийн нутаг .. гэх газарт Сгийн гэрт очих гээд явсан. С, Ц, Н, Г, манай эхнэр Днарын хамт цай уугаад Сгийн машинд суусан бөгөөд гэрийнх нь ойролцоо явж байтал Сгийн машин нь цасанд суучихлаа гээд манай эхнэр Д, Ц 2 машин түрж цаснаас гаргая гэж яриад байсан шиг санагдаж байна. Нэг мэдсэн чинь өглөө Сгийн гэрт сэрээд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

 

гэрч Д.Дгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орой хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна, ямар ч байсан А аймгийн Ө сумын Д багийн нутаг .. гэх газарт Сгийн гэрт очих гээд ойролцоо нутагладаг айлд цагаан сараар очоогүй байсан учир С, Ц, Н, Г, манай нөхөр А нарын хамт цай уугаад Сгийн машинд суусан бөгөөд гэрийнх нь ойролцоо явж байтал Сгийн машин нь цасанд суусан чинь Сгийн эхнэр Ц эгчээ хоёулаа машинаас бууж машин цаснаас түрж гаргая гэхээр нь би үгэнд нь ороод машинаас цуг буугаад машиныг нь түрэлцэж байтал гэнэт Сэхнэр Цтайгаа хоорондоо барьдалдаж аваад зодолдоод байхаар нь би боль гээд салгах гээд дийлэхгүй байсан. Машинд сууж явсан Н, Г, манай нөхөр А нарт хэлтэл манай нөхөр А архи их уусан, согтуу, тасарсан байсан учир бууж ирээгүй. Харин машинаас Г, Н хоёр бууж ирээд бид гурав нийлж байгаад С, Ц хоёрыг салгаад машин нь цаснаас гарахааргүй байхаар нь Сгийн гэр ойрхон байсан учир би С, нөхөр А хоёрыг дагуулаад Сгийн гэрт очоод байж байтал араас нэг их удалгүй Ц, Н, Г гурав алхаж ирсэн. Гэртээ Ц орж ирээд нөхөр Сгээ чи намайг яагаад ийм болтол зодож яаж байгаа юм, янхан, шээс гээд орилоод дайрч байснаа та нар бүгдээрээ зайл гэхээр нь би Цд эгчийн дүү А ах чинь согтуу, тасарсан байхад мотоцикль яаж унах вэ, бид хоёр хоноод явъя гэж хэлтэл Г, Н 2 гэртээ харихаар яваад удалгүй Сгэрээсээ гараад явсан. Харин гэрт нь Ц, манай нөхөр А, бид 3 хоноод өглөө эрт мал бэлчихээс өмнө нөхөр А, бид 2 босоод явсан. Тухайн үед орой болсон байсан бөгөөд бараг 22 билүү 23 цагийн үед болсон асуудал учир тэр 2 бие, биеэ хаана, хаана нь цохиж, зодож байгаа нь харагдаагүй. Ц гэртээ араас алхаж орж ирэхэд нь харахад зүүн билүү, баруун нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

 

яллагдагч Ж.Сгийн мэдүүлсэн “...Миний үйлдэлд тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

 

            хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Л.Цын биед зүүн зовхины шарх, 2 нүдний зовхи, зүүн нүдний алис, уруул, зүүн шанаа, хацар, баруун шилбэ, зүүн бугалганы цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ж.Снь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Л.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ж.Сг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

 

Иймд хохирогч Л.Цийн эмчилгээ хийлгэсэн, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 166.800 төгрөгийг шүүгдэгч Ж.Сгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.Снь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 166.800 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Сгийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Ж.Снь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Сд оногдуулсан торгох ялыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Сд торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Снь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Жын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сгээс 166.800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Снь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Л.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР