| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
хохирогч Н.Т
шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ...... овогт Х.О-т холбогдох ..... дугаартай, ........ индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн .... сумын ..... дугаар баг .... дүгээр хэсэг .... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
-Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны .... дугаарын ....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,.... ургийн овогт Х.О, Регистрийн дугаар: ........,
Холбогдсон хэргийн талаар
Х.О нь 2024 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн .... сумын .... дугаар баг .... дугаар хэсэг .... тоотод оршин суух .... гэрт “намайг оролдлоо” гэх шалтгаанаар .... хүзүү хэсэгт хутгаар зүсэж түүний биед хүзүүнд шарх, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х.О нь 2024 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн .... сумын .... дугаар баг ... дугаар хэсэг ... тоотод оршин суух .... гэрт “намайг оролдлоо” гэх шалтгаанаар .... хүзүү хэсэгт хутгаар зүсэж түүний биед хүзүүнд шарх, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О-ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч .... “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “.....” дэлгүүрийн эсрэг талын гудамжинд нэг хүнтэй 1 шил архи хувааж уусан юм. Тухайн хүний нэр усыг нь би мэдэхгүй байна. Тэр архиа ууж дуусгаад гэр рүүгээ явж байгаад согтоод тасарчихсан байна лээ. Тэгээд нэг мэдсэн чинь маргааш өглөө нь Туяагийн гэрт сэрсэн. Сэрэх үед миний хүзүүний баруун урд хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд л ...... хүмүүсийн хамт ирээд намайг машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч ..... “...Би Х.О найз нөхдийн холбоотой. Х.О надтай хамт Шар 5 давхрын Сөх-д үйлчлэгчээр ажиллаж байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө ажилдаа явахаар Х.О рүү залгаад “хаана байгаа юм бэ” гээд асуусан чинь надад “би Т-ийн гэрт байна, чи хаана явж байгаа юм” гэж надаас асуухаар нь би “Монголжины урд явж байна, хүрээд ир” гээд дуудаад бид хоёр 10 цагийн орчимд уулзаад хамт ажилдаа явсан. Ажил дээрээ очоод ажлынхаа өрөөнд сууж байсан чинь Сөх-ийн дарга Т эгч бид хоёр “би өчигдөр шөнө архи ууж байгаад хүний хоолой хэрчээд хаячихжээ, одоо яах бол гайгүй болов уу” гэж асуусан тэгэхээр нь Т эгч “яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээч ээ, өчигдөр шууд эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм” гэж хэлээд бид хоёрыг ажлаас явуулсан. Х.О бид хоёр ажлаас гараад такси аваад Т-ийн гэрт очсон чинь Т газар хэвтээд унтаж байсан бид хоёр босгоод аваад явах гэсэн чинь явахгүй гээд зөрүүдлээд байхаар нь хоёр талд нь гарч байгаад арай хийн эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/
Гэрч С.Т “...Би ...р сумын .... давхрын сууц өмчлөгчдийн холбооны захирлаар ажилладаг юм. Х.О гэж эмэгтэйтэй холбогдоод “чи архи дарс уухгүй байгаа юм чинь манай сууж өмчлөгчдийн холбооны сөөхийн үйлчлэгчээр ажиллаач” гэж хэлээд дуудсан чинь Х.О хамт дагаад хүрээд ирсэн. Хүрч ирсэн хойно нь би Х.О-т чи туслахаар ажиллах боломжтой байна гэж хэлээд Х.О ажилд авч байсан юм. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө Х.О, Х.О нарын хамт ажил дээр сууж байсан чинь Х.О бид хоёрт хандаад “би өчигдөр архи ууж байгаад хүнтэй муудалцаад барилцаж аваад хоолойд нь хутга хүргэчихсэн ” гэж хэлэхээр нь би түүнийг загнаж явуулаад эмнэлэгт хүргэж өг гэж хэлээд явуулсан юм. Тэгээд нөгөө шархтай хүнээ над дээр авч ирээд харуулсан би харах үед хүзүү хэсэг нь зүсэгдсэн маш эвгүй харагдаж байсан учраас сайн харж чадаагүй. Тэгээд шууд л эмнэлэг рүү явуулаад эмнэлгийн тусламж авхуулж чадсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/
Гэрч С.М “... Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн найз эмэгтэй Т-н гэрт Х, Т бид гурав архи уугаад байж байсан чинь 23 цаг өнгөрч байхад гаднаас Х.О, Т хоёр орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ 1 шил архи бариад орж ирсэн. Тэгээд бид нар нийлээд тэр хоёрын авч ирсэн архийг нь ууж дуусгаад байж байтал Туяа нуусан байсан тал шил архиа гаргаж ирээд бид нар тухайн архийг нь мөн ууж дуусгаад амрахаар хэвтэцгээсэн. Тэгээд би газар сууж байсан чинь Х.О хэвтэж байснаа гэнэт босож гал тогооны өрөө рүү орж шургуулгаас хутга авч ирээд матраасан дээр сууж байсан Т-ын хоолой хэсгийг нь шууд л зүсчихсэн юм. Би тухайн үед согтсон байсан учир үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь өглөө Х.О, Х.О хоёр ирчихсэн Т-ыг босгоод аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/
Гэрч Ш.Г-ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой Хуягаа, Мэндээ нарын хамт Сүхбаатар сумын 3 дугаар багт байрлах гэртээ архи уугаад байж байсан чинь оройн 23 цаг өнгөрч байл уу даа /яг цагийн нь хэлж чадахгүй байна./ тэр үед гаднаас Х.О, Т хоёр орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ 1 шил архитай орж ирээд бид гуравтай нийлж суугаад авч ирсэн архийг нь ууж дуусгасан. Тэгээд уух юм байхгүй болохоор нь би нуусан байсан тал шил архиа гаргаж өгөөд уулгасан. Тэгээд би шууд л амрахаар орон дээрээ хэвтээд унтсан. Тэгээд өглөө сэрсэн чинь Х.О, Х.О хоёр ирчихсэн Т авч явах гээд босгож байсан. Тухайн үед Т биеийг харахад хүзүү хэсэг нь зүсэгдсэн байсан ба би юу болсон талаар асуухад Х.О надад “би согтуудаа ингээд зүсчихсэн юм аа” гэж хэлээд Тулгабатыг эмнэлэг рүү аваад явсан. Яг юу болсон талаар харж үзсэн юм байхгүй ээ надад.” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ахлах, ахлагч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан №68 дугаартай
-Н.Т-ын биед хүзүүнд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх хүзүүн дэх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хүзүүн дэх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
-Дээрх хүзүүн дэх шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 39-40-р хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-11 дүгээр хуудас/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 45-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.О нь 2024 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн .... сумын ... дугаар баг ... дугаар хэсэг .... тоотод оршин суух Ш.Г-н гэрт “намайг оролдлоо” гэх шалтгаанаар Н.Т: хүзүү хэсэгт хутгаар зүсэж түүний биед хүзүүнд шарх, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.О дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Х.О:гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.О: урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .... ургийн овогт Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Шүүгдэгч Х.О. оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймгийн .... сумын тохижилт үйлчилгээний газар эдлүүлэхэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Н.Т. нь цаашид энэ гэмтлийн улмаас цаашид гарах зардлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Х.О. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэ