| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/04130/И |
| Дугаар | 102/ШШ2021/00252 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/00252
| 2021 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2021/00252 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ... дүүрэг, ... дугаар хороо, ...ын гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух *******, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ... дүүрэг, ... дугаар хороо,...ын гудамжны “Мон Сам Хин” ХХК-ийн байранд байрлах *******, “*******” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7.598.461 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Лхагвасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Lee Jun Hee, хариуцагчийн орчуулагч Р.Шинэгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, ерөнхий менежерээр сард 1.200.000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн.
Ажиллах хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 5 сарын турш цалингаа аваагүЙ, цалин хөлсөө олгохыг ажил олгогчоос удаа дараа шаардсан.
Энэхүү шаардлагын үр дүнд 2020 оны 7 дугаар сард “*******” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн Чо Ли Сун дуудан, компанийн санхүү хүндрэлтэй, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа тул 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чиний сүүлийн 5 сарын цалинг 500.000 төгрөгөөр тооцож, 2.500.000 төгрөгийг олгож байна гэсэн.
Ажил олгогчийн цалин хассан үйлдэл үндэслэлгүй гэж үзэж, ажилласан хугацааныхаа цалинг бүрэн авахаар 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан.
Түүнчлэн Чо Ли Сун захирал Солонгос улс руу явахынхаа өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн 02 дугаартай тушаалын дагуу “Жойе Мүүн” ХХК-иас ажлаас чөлөөлөх тушаал гарган, надтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан.
Миний бие “*******” ХХК-тай гэрээ байгуулан уг компанид албан ёсоор ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Жойе Мүүн” ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй, “Жойе Мүүн” ХХК-иас ажлаас чөлөөлж, “Жойе Мүүн” ХХК-д ажилд авах тушаал шийдвэр гараагүй.
Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцож “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгосон зүйл байхгүй.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.098.461 төгрөг, үлдэгдэл цалин 3.500.000 төгрөг нийт 7.598.461 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Lee Jun Hee шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
У.******* манай компанид ажиллаж байгаад “Жойе Мүүн” ХХК-д ажилласан.
Ингэхдээ бидэнд мэдэгдээгүй. Түүний цалин, амралтын мөнгийг “Жойе Мүүн” ХХК-ийн захирал Чо Ли Сун сүүлд надаар дамжуулж өгсөн бөгөөд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан.
Хэдийгээр би энэ талаар мэдэээгүй, У.******* надад тухайн байдлыг хэлээгүй байсан учраас цар тахлын үе гээд түүнд би цалин өгсөн.
Энэ хэргийн хариуцагч би бишээ. Шүүхэд тайлбараа бичгээр гаргаж өгсөн.
Хэрвээ энэ хүн “*******” ХХК-ийн ажилтан байсан бол цалин хөлс өгөх нь зөв. “Жойе Мүүн” ХХК-д шилжин ажилласан. Ажлын байр шилжүүлэх ажлыг энэ хүний төрсөн дүү У.Уянга хариуцсан. “Жойе Мүүн” ХХК-ийн захиралтай асуудлаа ярилцах ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.*******, хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7.598.461 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч У.******* 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “*******” ХХК-д сарын 1.200.000 төгрөгийн цалинтай, “энэ гэрээ шинэчлэгдэнэ, түр зуурын гэрээ болно” гэсэн онцгой нөхцөлтэйгээр, менежерээр ажиллах “Хөдлөмөрийн гэрээ”-г байгуулжээ.
Тэрээр нэхэмжлэгч “би “Жойе Мүүн” ХХК-д ажиллаж байгаагүй мэдээгүй. Сая мэдлээ. “*******” ХХК хөдөлмөрийн гэрээг цуцлах, шилжүүлэх тушаал гаргаагүй. У.Уянга надад “Жойе Мүүн” ХХК-д ажиллаж байгаа гэдгийг хэлээгүй”,
Хариуцагчийн төлөөлөгч “манай компанид У.******* ажиллаж байгаад, “Жойе Мүүн” ХХК рүү шилжин ажилласан. Манай компанид энэ нэхэмжлэл хамааралгүй, хариуцахгүй, хариуцагч этгээд биш” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч “Жойе Мүүн” ХХК-д шилжин ажилласан гэх үйл баримтын талаар “мэдэхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сараас эхлэн “Жойе Мүүн” ХХК-д менежерээр ажиллаж байгаагүй гэдгээ нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “*******” ХХК-иас “Жойе Мүүн” ХХК-д шилжин ажилласан болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8/52 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичгээр У.******* 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл “*******” ХХК-д
2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл “Жойе Мүүн” ХХК-д ажиллаж, ажил олгогч компаниуд сард 800.000-1.000.000 төгрөгийн цалин өгч, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдож,
Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” Захирлын тушаалд заасан “Жойе Мүүн” ХХК-ийн ерөнхий менежер У.*******тэй хийсэн “Хөдөлмөрийн гэрээ”-г харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлж, 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сараас 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтыг бодож олгосугай” мөн “Жойе Мүүн” ХХК-ийн “Ажлаас чөлөөлөх албан бичиг”-т цалин, ээлжийн амралтын мөнгө 4.192.342 төгрөг, 2.898.889 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр У.*******ийн “Хаан” банкны 5085-1454-19 дугаартай дансанд шилжүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрч,
“Жойе Мүүн” ХХК-ийн нягтлан бодогч У.Уянга “надад тэдний компанид ажиллах болсон гэдгийг хэлээгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар, 1095459 дугаартай У.*******ийн Нийгмийн даатгалын дэвтрээр “2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Жойе Мүүн” ХХК-д ерөнхий менежерийн ажилд нэхэмжлэгч томилогдсон тухай бичилт хийгдэж, “Жойе Мүүн” ХХК-ийн тамга дарагдсан тэмдэглэл мөн У.*******, У.Уянга нар төрсөн ах дүүс болох нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төрөл садангийн тухай” лавлагаа, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан албан тушаалтан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар “Жойе Мүүн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Cho Lee Sun болох нь бичгийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “Жойе Мүүн” ХХК-д ажиллаж байгаагүй, мэдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иймээс хариуцагчийн төлөөлөгч Lee Jun Hee-гийн “У.******* бидэнд өөр компанид ажиллаж байгаагаа хэлээгүй харин нэг ажилтнаасаа түүний талаар олж мэдсэн ба сүүлд “Жойе Мүүн” ХХК-ийн захирал цалингийг нь надаар дамжуулан У.*******ийн дансанд хийлгэхэд мэдэж мөн дэлхий нийтэд тархсан цар тахал корона вирус гарлаа гээд түүнд би энэ явдлыг мэдсэн ч цалин өгсөн” гэх тайлбараар нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ эс үйлдлээрээ зөрчиж, гэрээний нөгөө талдаа өөр компанид ажиллаж, бодиттоор цалин, амралтын мөнгө авсан талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нуун дарагдуулж түүнчлэн 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл “*******” ХХК-д ажиллаагүй нь зохигчдын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгч өөрийн хүсэл зориг, шийдвэрийнхээ дагуу “Жойе Мүүн” ХХК-д ажиллаж байжээ гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн үлдэгдэл цалин 3.500.000 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан У.*******ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.648 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
Түүний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр удирдамжгүй шалгалт явуулсан талаар бичиж өгсөн тайлбар дээрх шалгалтын дүнг хэлэлцсэн хуралд Д.Сарантуяа өөрийн биеэр оролцож, тайлбараа гаргаж байсан зэргээс үзэхэд түүнийг өвчтэй үед шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй.