| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/04994/И |
| Дугаар | 102/ШШ2024/04426 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/04426
| 2021 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2021/01191 | Улаанбаатар хот |
| Дугаар 102/ШШ2024/04426 | Улаанбаатар хот |
| Дугаар 102/ШШ2024/04426 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Юнескогийн гудамж-00, МПМ төвд байрлах М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг,00 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 000-А тоотод оршин суух Ц овогтой Л холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 443.966 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ц.Л манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 12-ний өдөр "МХХК-ийн 00000 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 0000000000 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан байдаг.
Гэвч хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 334.225 төгрөг, хүү 169.594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.919 төгрөг нийт 443.966 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ц.Л шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 443.966 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 443.966 төгрөгийг хариуцагч Ц.Л төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 443.966 төгрөгийг хариуцагч Ц.Л төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.969 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6.985 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 6.985 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА