| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00324/И |
| Дугаар | 155/ШШ2021/00490 |
| Огноо | 2021-04-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2021/00490
| 2021 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2021/00490 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2021/00324/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн И.... сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РЖ..., Ч... овогт Д.У...н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн И...сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РЖ..., Х... овогт Д.Д... холбогдох хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Г., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б.нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Д.Д. 2013 онд хамтран амьдраад 8 жил хамт амьдарсан. Хамт амьдрахад архи ууж согтуу ирж агсам тавьж зодож цохидог байсан. Байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Хэл амаар ажилгүй, заваан, залхуу, 3 хүүхдийнхээ хувцсыг угаахаас өөр ажилгүй. Чамайг алцан ч чадна. Надад эрх нь байгаа гэдэг. Хүмүүсийн хажууд цохиж зодохгүй, эзэнгүй, хүнгүй газар зодно. Д.Д. хамт амьдрах боломжгүй. Бидний дундаас гарсан хүү У.Д., 5 настай, У.Э. 1 ой гурван сартай хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй. Д.Д. нь хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй одоо хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байна.
Иймд хүү У.Д., охин У.Э. нарыг өөрийн асрамжинд авч эцэг Д.Д..с хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.У. нь хариуцагчтай 2013 оноос хойш 8 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа хариуцагч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьж зоддог байсан учир байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Ажилгүй, заваан, залхуу, гурван хүүхдийнхээ хувцсыг угаахаас өөр ажилгүй, чамайг алсан ч чадна надад эрх нь байгаа гэж дарамталдаг байсан. Хүмүүсийн хажууд зодохгүй, хүнгүй эзэнгүй газар зоддог байсан. Д.У.г нь Д.Д. цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Д.Д. нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй. Сүүлдээ хүүхдүүдийн хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас У.Даваа-Очир, У.Э. нарыг өөрийн асрамжинд авч, эцэг Д.Д. нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. гэв.
Хариуцагч Д.Д. 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Д. миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү У.Д., охин У.Э. нарыг ээж Д.У.н асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг төлнө. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Д. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У. нь хариуцагч Д.Д. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү У.Д., 2019 оны 11 дүгээр сарын 05-нд У.Э. нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолтууд, багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч тэдний дундаас 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүү У.Д., 2019 оны 11 дүгээр сарын 05-нд У.Э. нар төрж, хүүхдүүдүүд ээж Д.У. овоглогдсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, хүү У.Д., 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, охин У.Э. нарыг эх Д.У. асрамжинд үлдээж, эцэг Д.Д. сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүү У.Д., охин У.Э. нарыг эх Д.У. асрамжинд үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Д., эх Д.У. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Д.У. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 140.874 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Д. 140.874 төгрөгийг гаргуулж, улсын орлогод орууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЖ..., 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, хүү Ч.У.Д., регистрийн дугаар РЖ..., 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, охин Ч..овогт У.Э. нарыг эх Ч. овогт Д. У.. үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р..., 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, хүү Чи. У. Д.р, регистрийн дугаар Р......, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, охин Ч. овогт У.Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Д.с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У. улсын тэмдэгтийн хураамж 140.874 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Д.с 140.874 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА