Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00411

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00411

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн ******* сумын******* тосгоны ******* хороололын ******* тоотод оршин суух, Боржигон овогт******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн ******* сумын******* тосгоны ******* хороололын ******* тоотод оршин суух, Борчуул овогт************** /РО81122974/-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 155/2021/00262/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие З.******* ньтай 2014 онд танилцаж, ир очин байсаар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр том хүү //, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бага хүү // нарыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй ирэн очин амьдарч байгаад 2018 оноос хашаа, байшин аван тосгоны төвд амьдарч, хүнээр малаа маллуулж эргэж очдог байсан. Ц. нь архи ууж гадуур явдаг, араас нь хөөцөлдөж, олж ирдэг ба хөдөө явлаа гэж гараад л архи уудаг. Араас нь зөндөө олон жил хөөцөлдсөн. Уурлаж, уучилж өчнөөн жил өнгөрөөлөө. Мөн дүү нар нь байнга хэл ам хийж, амьдралд оролцдог, гэрт ирж агсам тавьж гар хүрч байсан удаатай. Өөрөө буруугүй гэж архи бага уудаг гэж өөрийгөө өмөөрч буруугаа мэдэрдэггүй. Архины хамааралтай, гэр оронд согтуу хөлчүү хүмүүс ирдэг зэрэг нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буруу үлгэр дуурайлал үүсгэх нөхцөл бүрдсэн учир эрэгтэй хүүхдүүдтэй хүн учраас маш их санаа зовж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үүсч эхэлсэн болон байнгын хэзээ согтуу ирэх бол гэдэг айдастай байдаг тул хууль журмын дагуу шийдвэрлүүлж нэг мөр цэгцлэх шаардлагатай байгаа. Дээрх нөхцөл байдлын улмаас цаашид хамтран амьдарч чадахгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хүүхдүүд маань төрсөн цагаас хойш ээж дээрээ байсан ба цаашид ч ээж дээрээ өсөж торнино. Хүүхдийн асрамжийн асуудал дээр аливаа маргаан байхгүй бөгөөд аав дээрээ байх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна... гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Миний бие З.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх болно...гэжээ.

Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

...Миний бие З.******* нь 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нь хүүхдийн тэтгэмжийг цаг тухай бүрт нь төлөх шаардлагатай байх. Энэ талаарх шүүх хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 10 цаг 30 минутад болохоор товлогдсон боловч КОВИД-19 өвчний хөл хориотой үе, мөн миний хөл гэмтээд гишгэхэд хүндрэлтэй байгаа зэргийг харгалзан намайг байлцуулахгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

...Миний бие овогтой******* нь овогтой *******гын хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч З.*******, хариуцагч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй 2014 онд үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр*******ын Ананд-Очир /РХ15282833/, 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр*******ын Очирсүх // нар төрсөн болох нь:

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн 6704000053 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн 6704610027 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Хөвсгөл аймгийн ******* сумын******* тосгоны******* Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Өлзийбаярын ... овогтой Ананд-Очир /РХ15282833/ нас:5, хүйс: эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн ******* сумын******* тосгоны******* Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Өлзийбаярын ... овогтой Очирсүрэн // нас:3, хүйс: эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү овогтой Ананд-Очир, хүү******* овогтой Очирсүрэн нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэгаас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү /РХ15282833/, 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн хүү Б.Очирсүх // нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул зохигч нарын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү*******ын Ананд-Очир /РХ15282833/, 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн хүү*******ын Очирсүх // нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлэгийг эцэгаар сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.674 /далан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.674 /далан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ