| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00329/И |
| Дугаар | 155/ШШ2021/00485 |
| Огноо | 2021-04-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2021/00485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын - дугаар багийн*******дүгээр гудамжны******* тоотод оршин суух,******* овогт******* (РТ90111207)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн******* сумын булган /4/ багийн оршин суух******* овогт ******* (РР86061671)-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 155/2021/00329/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие******* нь 2012 оны 1 сардтой танилцаж 2012 оны 8 дугаар сараас хамтран амьдарсан. Би хамтран амьдрахаасаа өмнө нэг хүүхэдтэй байсан. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин , 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин нарыг төрүүлсэн.Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2012-2014 онуудад айлын хөлсний байшинд амьдарч байгаад 2014 онд байшин барьж орсон. Миний бие тухайн үед 2011 оны 11 дүгээр сарын 07ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Цагаан- Үүр сумын ЕБС-д сургуулийн эмчээр ажилласан.
...Д.Даваадорж нь анх амьдарч эхлэхдээ******* сумын Төрийн банкны Эрхлэгчээр ажилладаг байсан.2013 онд архи ууж ажлаа тасалсан шалтгаанаар ажлаасаа халагдаж, 2014 онд******* сумын ЕБС-д нягтлан бодогчоор 6 сар ажиллаад архи уусан шалтгаанаар ажлаасаа халагдсан.2014 оноос хойш ажил хийгээгүй байж байгаад 2020 оны 8 дугаар сараас******* сумын Төрийн банканд ахлах теллерээр ажиллаж байгаа. Бид хамтран амьдраад 2 жил гаран болсон. Тэр хугацаанд архи ууж гэр орондоо 2-3 хоног ирэхгүй, согтуу ирэхээрээ удаа дараа асган согтуу тавьж, намайг хэд хэдэн удаа зодож, гэрээсээ хөөдөг байсан. Би 2015 оны 2 сарын*******-ны өдөр өөрийн эцэг, эх дээрээ 2 охиноо ажлаасаа гарч авч ирсэн.той хамт байхад ажил хийх боломжгүй байдалд хүрээд ажлаасаа гараад гэрээсээ явсан. Отгонбат нь хүү О.Өсөх-ирээдүйг өөрийнхөө эцэг, эх дээрээ байлгадаг байсан.Д.Даваадоржоос салахдаа 9500000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 2 охиноо аваад өөрийн аав, ээж дээрээ ирсэн.Том хүү О.Өсөх-ирээдүй 5 настай, дунд охинргуа 1 нас 8 сартай, бага охин 3 сартай байхад амьдралын эрхээр, 3 хүүхэдээ тэжээх, цалингын зээлээ төлөх зорилгоор 3 хүүхдээ аав, ээждээ үлдээгээд 2015 оны 3 сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Алаг-Эрдэнэ сумын ЭМТөвд вакцинатор сувилагчаар ажилласан.2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс өдийг хүртэл Дэлгэрмөрөн ӨЭМТ-ийн НЭМА, статистикч эмчээр ажиллаж байна. 2016 оноос хойш 3 хүүхэдтэйгээ түрээсийн байр, байшин хэсэж 6 дахь жилдээ амьдарч байна. Д.Даваадорж нь 3 хүүхдэдээ мөнгө төгрөг өгч байгаагүй, мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр дараа болъё гэж хэлдэг байсан. Ядаж тэгвэл бид дөрөвт байшингаа өг гэж хэлэхээр үгүй ээ, би өөрөө хаана амьдрах юм бэ гэж хэлдэг.Одоо өөрөө өөрийн ээж болох С.Эрдэнэцэцэгийнхээ гэрт амьдардаг.Хүүхэд томрох тусам хэрэглээ өсөөд, цалингийн зээлтэй тул нэг хүний цалин хаанаа ч хүрэхгүй байна.
Иймдоос охинргуа, нарт хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би*******тай 2012 оноос хойш хамтран амьдарч байсан үнэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаасргуа, Д.Гуадарь гэсэн хоёр охин төрсөн болно.Би хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд Ерөнхий боловсролын сургуулийн эмчээр ажилд орсон. 2013 оны 01 дүгээр сараастой танилцаж 2013 онд охинргуа гарч, 2014 оны 11 дүгээр сард охин Д.Гуадарь төрсөн ба 2015 оны 02 дугаар сараас эхлэн бид тусдаа амьдарсан. Хамт байх хугацаанд их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэж, зоддог байсан.Тийм учраас би ажлаасаа гарч хоёр охиноо авч аав, ээж дээрээ ирсэн. Түүнээс хойш буцаж эвлэрье гэж яриагүй. 2020 оны 8 сард би хоёр хүүхдээ аваад очиход эвлэрэх талаар ярихгүй байсан. Тиймээс би 6 жил хоёр охиноо ганцаараа өсгөсөн ба хүүхдийн тэтгэлэг гаргуулж өөрийн нь үүрэг хариуцлагыг ухамсарлуулъя гэж бодоод нэхэмжлэл гаргасан. Тусдаа байх хугацаанд хоёр хүүхдэдээ дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Иймд хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие*******ын нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы улмаас очиж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч*******, хариуцагч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 2012 онд үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охинргуа, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин нар төрсөн болох нь:
2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр бүртгэсэн 0000892351/39 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
2014 оны******* дугаар сарын 3-ны өдөр бүртгэсэн 6755000052 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн ******* сумын Дэлгэрмөрөн Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмч Ч.Отгончимэгийн ...нэр:Сондоргуа, нас:8, хүйс:эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн ******* сумын Дэлгэрмөрөн Өрхийн Эрүүл Мэндийн төвийн их эмч Ч.Отгончимэгийн ...нэр:Гоодарь, нас:8, хүйс:эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хатгал Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Өлзийбаярын ...Бямбажав овогтой Очирсүрэн /РХ17250414/ нас:3, хүйс: эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Д.Сондоргуа, охин нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэгоос сар бүр тэтгэлэг гаргуулж, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охинргуа, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.674 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70.674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охинргуа, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлэгийг эцэгоос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.674 /далан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчоос 70.674 /далан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ