Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00486

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дугаар багийн******* тоотод оршин суух,******* овогт******* (РЭ99101805)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дугаар багийн дугаар гудамжны тоотод оршин суух,******* овогт Гомбодоржийн Аминдаваа (РЕ00261935)-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын-ны өдөр хүлээн авч 155/2021/00362/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч*******, хариуцагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие******* ньтай 2016 онд үерхэж эхэлсэн ба 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүү төрүүлсэн. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм.Хүүхдээ гарснаас хойш үл ойлголцох харилцаа үүсэж, хүүхэддээ анхаарал тавих нь багасаж өөр хүнтэй уулзах болсон ба шоу цэнгээнд илүүтэй цаг зарцуулах болсон.Миний бие******* нь хүүхэд харах хүнгүй тул гэртээ хүүхдээ харж байдаг. Хүүхдэд зарцуулах ахуйн болон материаллаг хэрэгцээг хангах мөнгөө эцэг, эхээсээ авдаг.Иймдгаас хүүд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа.А.Сэнгүн миний хүүхэд мөн. Бид хоорондоо ярилцаж тохиролцоод тэтгэлэг тогтоолгохоор болсон юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагчд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч*******, хариуцагч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй 2016 онд үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүү төрсөн болох нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн 6701000055 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ******* сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ...Аминдаваа овогтой Сэнгүн нь, эрүүл бойжиж байгаа нь үнэн... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэггаас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас 35,337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүүийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэггаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1,*******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ