Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/405

 

 

 

 

 

 2024         04          17                                      2024/ШЦТ/405

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М. овогт С.ын Сд холбогдох эрүүгийн 2406 00147 0140 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...........................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Эыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны 1 дүгээр сарын 26, 5 дугаар сарын 24-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 2,900,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар хүлээн авч залилсан,

мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч ...............ийг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны  1 дүгээр сарын 31, 3 дугаар сарын 7-ноос 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд  шилжүүлсэн нийт 6,900,000 төгрөгийг Хаан банкны ............... тоот,  Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар хүлээн авч залилсан,

мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Аг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 960,000 төгрөгийг Хаан банкны ............... тоот данс ашиглан хүлээн авч залилсан,

мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч В.Бг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн нийт 2,500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 960,000 төгрөг, нийт  3,460,000 төгрөгийг Хаан банкны ................... тоот данс ашиглан хүлээн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “...Шүүгдэгч С.С нь хохирогч нарыг хуурч зохиомол байдал зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Эаас 2.900.000 төгрөг, Ааас 3.460.000 төгрөг, Бгээс 3.460.000 төгрөг, Боээс 6.900.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данс болон Б, Бо нарын дансаар шилжүүлэн авч захиран зарцуулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Эт 2.900.000 төгрөг, Бот 6.900.000 төгрөг, Ад 3.460.000 төгрөг, Бд 3.460.000 төгрөгийн хохирол буюу нийт 16.720.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн хохирлыг нэр бүхий хохирогч нарт шүүгдэгчээс гаргуулан олгуулах нь зүйтэй байна. Хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас ажлаасаа гарсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах, Быг тухайн хэрэгт хамтран оролцоотой эсэхийг шалгахад тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эхнэрээс асуугаагүй талаар прокуророос дүгнэлт хийж байна, цаашид энэ талаар анхаарч байх болно. Дээрх дүгнэлтээр шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна” гэх дүгнэлтийг гаргажээ. 

          Шүүгдэгч Б.Сэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сард “......................” ХХК-д ажилд орж Бо, Б нартай танилцсан. Б нь миний дараа 11 дүгээр сард “......................” ХХК-д ажилд орсон юм билээ. Бо нь тухайн компанид ажилд ороод 7-8 сар болж байсан. Би өмнө нь Солонгос улсад сурч байсан талаар ярихад Б бас Солонгос улсад сурч байсан талаар ярьсан. Тэгээд бид хоёр Солонгос улсын талаар ярилцаж байтал Б нь дахин Солонгос улс руу явмаар байгаа талаар хэлэхэд нь би “тэгвэл би чиний материалыг бүрдүүлж өгөхөд чинь тусалъя” гэж тухайн үед ганцхан Бд л хэлсэн. Хэсэг хугацааны дараа Бо, Э, А нар надтай холбогдож энэ асуудлын талаар хэлсэн. Би А, Б нарын материалуудыг авахгүй гэж хэлж Бот паспортыг нь хоёр ч удаа буцааж өгч байсан. Э ахад ч гэсэн таны паспортыг авч материал бүрдүүлж өгч чадахгүй гэж хэлсэн боловч “нэг дор ажилладаг юм чинь туслаад өгөөч” гэж надаас гуйсан. Тэгээд би материалуудыг нь бүрдүүлж визний материал хүлээн авдаг газарт очиж өгөхөд “дансны хуулганууд нь шаардлага хангахгүй байна” гэж хэлж надад буцааж өгсөн. Тухайн материалууд визний материал хүлээн авдаг газраас буцаагдсан учир би хүмүүстээ хэлж чадаагүй дахин зургаан сарын дараа өгөх зорилгоор өөртөө байлгасан учир ийм асуудал үүссэн. Би хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Эхнэр хүүхдүүдээ, хохирогч нарыг хохироосондоо харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нь маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Эыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны 1 дүгээр сарын 26, 5 дугаар сарын 24-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 2,900,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар хүлээн авч залилсан, мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч ...............ийг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны  1 дүгээр сарын 31, 3 дугаар сарын 7-ноос 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд  шилжүүлсэн нийт 6,900,000 төгрөгийг Хаан банкны ............... тоот,  Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар хүлээн авч залилсан, мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Аг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 960,000 төгрөгийг Хаан банкны ............... тоот данс ашиглан хүлээн авч залилсан, мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч В.Бг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн нийт 2,500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 960,000 төгрөг, нийт  3,460,000 төгрөгийг Хаан банкны ................... тоот данс ашиглан хүлээн авсан ба  хохирогч нарт үргэлжилсэн үйлдлээр нийт 16,720,000 хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ нь гэмт хэргийн обьектив тал, субьектив талын үндсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хууль тогтоогч нараас  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчлан тогтоосон бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” бол залилах гэмт хэрэг гэж  тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

   Дээрх тодорхойлолтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч С.С нь хуулиар хамгаалагдсан өмчлөгч нарын эрхийг зөрчиж, хохирогч нарын мөнгийг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй юм.  

 

          Шүүгдэгч С.С нь хохирогч Б.Эаас 2,900,000 төгрөг, хохирогч ...............ээс 6,900,000 төгрөг, хохирогч Б.Агаас 3,460,000 төгрөг, хохирогч В.Бгээс 3,460,000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр залилан авч, нийт 16,720,000 төгрөг буюу бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээний хохирол учруулсан байна  

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор заасан бөгөөд гэхдээ үндсэн бүрэлдэхүүний хувьд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөнд тооцно.

Шүүгдэгч С.С нь хууль зүйн хувьд үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 16,720,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн  авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд оролцогч талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалбал.Үүнд:

Шүүгдэгч С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Эыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны 1 дүгээр сарын 26, 5 дугаар сарын 24-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 2,900,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар хүлээн авч залилсан гэх хэрэгт:

Иргэн Б.Эаас бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 91 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эын өгсөн: “... манай ажлын хүмүүс Солонгос улсад виз гаргадаг хүн байна, та асууж үзээч гэж хэлэхээр нь би эмнэлгээс гараад 2 сард Сэ гэх хүнээс асуусан чинь "болно Бо, Бү хоёрынх болж байгаа, бөөндөө 4-лээ явахад болно" гэж хэлсэн. Тэгээд би паспортоо захиалаад 3 сарын 6-нд паспорт гараад визний мөнгөтэй 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь виз чинь гарна гэж явж байгаад 05 дугаар сард тийзний мөнгө гэж 2.000.000 төгрөг авсан. Дараа нь 06 дугаар сарын 08-ны өдөр явахаар болсон гэж хэлээд би ажлаасаа гарсан. Тэрнээс хойш асуухаар таны виз 3 жилийн мульти болохоор гарахад удна гэж хэлээд би хүлээгээд хааяа уулзаж ярилцаж явж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний ................. дугаарт залгаад "таны виз гарсан" гэж хэлсэн. Бүгдээрээ явахаар боллоо тийз захиалаад явна гэж ярилцаад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:20 цагийн билет захиалчихсан гэж хэлээд бид нар тухайн өдрийн өглөө 11 цагийн үед нисэх гэж байна гэж бодоод гэр бүлээрээ онгоцны буудал дээр очсон чинь Сэ "би амжихгүй байна, очиж байна. Мөнгө цаасаа бүтээгээд очьё" гэсэн. Тэгээд тэр цагаас хойш утас фейсбүүктээ блок хийгээд алга болчихсон. Тэгээд тухайн өдрийнхөө орой гэрийг нь хайгаад олдохгүй болохоор нь жуков дээр манай "......................" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер урд өмнө нь манай доор байдаг гэж хэлсэн гэж хэлээд байрыг нь мэдэж аваад 10 дугаартай хаалга гэж мэдээд гэрт хүлээж байтал Сэ хүүтэйгээ утсаар ярих үед нь бид нар утсаар ярьж байж холбогдоод Сансарын тунелд явж байна гэж Бд хэлээд бид нар очиж уулзсан чинь "7 хоногийн дотор бүх юмаа бүтээе" гэж хэлээд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед 19-д байдаг визний газарт Бы визийг аваад шинэ нисэх рүү шууд явна гэж яриад тохироод явсан боловч тэр чигтээ алга болчихсон болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Бид хоёр нэг газарт ажиллаж байгаад танилцсан. Бо, Б хоёроор дамжуулж танилцсан. Би 3 дугаар сард визний мөнгө гэх 900.000 төгрөг гадаад паспортын хамт өгсөн. Мөн оны 05 дугаар сард тийзний мөнгө гээд 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд 12 дугаар сарын 05-ны өдөр юм хөөцөлдөх гэхээр мөнгөгүй болоод байна гэхээр нь 200.000 төгрөг зээлсэн. Өөр мөнгө өгөөгүй. Эдгээр мөнгөний виз болон тийзний мөнгийг манай эгч А Ст өгсөн дансаар нь шилжүүлсэн. 200.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эын дахин өгсөн: “... Би анх цагдаагийн байгууллагад өргөдөлтэйгөө хамт хуурамч виз мэдүүлсэн баримтыг өгсөн. Сүүлд яаж хийсэн талаар нь асуухад манай ажиллаж байсан ...................... ХХК-ийн ажилтан Х гэх хүнээр хийлгүүлсэн байсан. С Х хоёр оройтож хэвлэгчээр ажиллаж байхад Сэ энэ хүмүүсийг Америк явуулах гэж байгаа юм Солонгос Улсаар дамжуулахад ийм бичиг хэрэгтэй юм байна гэж хэлээд Хгээр хуурамчаар хийлгүүлсэн байсан гэдгийг би мэдсэн.Х хуурамч гэдгийг мэдээгүй хийх ёстой юм байх гэж бодоод юм бодоогүй хийж өгсөн байсан.Х дизайн фотошоп эх бэлтгэл хийдэг болохоор Хд худлаа хэлж хийлгүүлсэн байсан. Би эхлээд 2023 оны 3 дугаар сард виз мөнгө гэх 900.000 төгрөгийг касснаас бэлэн мөнгө аваад Боийн дансаар дамжуулж шилжүүлж байсан. Харин 2.000.000 төгрөгийг онгоцны тийз гаргуулна гэхээр нь өөрөө тухайн үед мөнгөгүй байгаад өөрийн төрсөн эгч болох Баянмөнхийн Анхбаярын хас банкны данснаас Сийн худалдаа хөгжлийн дансанд шилжүүлсэн. Манай эгч тухайн 2.000.000 төгрөгийг өөрийн гэрээсээ шилжүүлсэн. Гэр нь ......................ийн 6 давхарт байдаг. Би өөрөө гар утасны интернэт дансгүй учраас Боээс чи Сийн дансыг мэдэж байгаа юм чинь нөгөө мөнгө шилжүүлсэн дансандаа хийчих гэж хэлээд тухайн мөнгийг өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх ................. ХХК-ийн ажлын байран дээрээсээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/,

Хас банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 99 дэх тал/,

мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч ...............ийг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны  1 дүгээр сарын 31, 3 дугаар сарын 7-ноос 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд  шилжүүлсэн нийт 6,900,000 төгрөгийг Хаан банкны ............... тоот,  Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансуудаар хүлээн авч залилсан гэх хэрэгт:

Иргэн ...............ээс бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ...............ийн өгсөн: “...Би хүүтэйгээ хамт Солонгос улсад ажиллах гээд виз мэдүүлэх бодолтой байсан. Тухайн үед манай ажлын Б гэх эгч өмнө Солонгос улсад байсан болохоор нь би зөвлөгөө аваад асуухад "манай ажлын Сэ виз гаргадаг юм байна лээ, нэг виз гаргахдаа 2.500.000 төгрөг байдаг мульти виз нь урьдчилгаа нь 900.000 төгрөг" гэж хэлээд би өөрийн дансаар Сийн дансанд 900.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 3 жилийн гэрээтийн виз гээд 2.500.000 төгрөгийн 1.500.000 төгрөгийг Бы дансанд 1000.000 төгрөгийг Сийн дансанд шилжүүлсэн. Тэрний дараа Сийн дансанд тийзний мөнгө гээд 1000.000 төгрөг өгсөн байгаа. Ингээд нийтдээ би 4.400.000 төгрөгийг виз гаргуулахаар өгсөн байсан. Би ...................... ХХК-д ажилладаг хүмүүстэйгээ хамт 1 сард хоолонд орсон. Тэр үед танилцсан. Би Б гэх хүнээр дамжуулаад 1 сард Сийн ................. гэх дансанд 900.000 төгрөг, ................... гэх Бы дансанд 1.500.000 төгрөг, 001205229653 дугаартай дансанд тийзний мөнгө гээд 1000.000 төгрөг дахиад хүүхдийн зардлыг Сийн дансанд 1000.000 төгрөг нийтдээ 4.400.000 төгрөг шилжүүлсэн байна. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр "виз чинь гарсан, 25-ны өдөр нисэхээр болсон, ажлаа хурдан өг" гэж хэлээд би ажлаасаа гараад явах болсон гээд байж байтал 7 хоног бүрээр хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Манай хүүг бас 2023 оны 6 дугаар сарын 13-нд явж магадгүй гэж хэлээд бас хойшлуулаад байсан. Энэ цаасыг Сэ манай хүүг гэрээтийн шалгалтдаа тэнцсэн гэж хэлээд энэ бичгүүдийг манай гэрт болон надад өөрт маань өгсөн. Сүүлд манай ажлын газрын Б эгч шалгаж үзээд "чиний виз гарах нь битгий хэл элчинд ч очоогүй байна" гэж хэлээд би хуурамч гэж мэдсэн. Би Сээс энэ талаар асуухаар "анх удаа мульти виз гаргаж байгаа хүнд мэдээлэл харагддаггүй. Хилээр гарахад зүгээрээ" гэж хэлсэн. Сая 11 дүгээр сард бид нарыг нисэх дээр явна гэж худлаа хэлж аваачсан. Тэр үеэр манай ээж, хүүхдүүд маань тэнд очоод хүлээсэн боловч Сэ орой 6 цаг хүртэл хүлээлгэсэн. Утас руу нь залгахаар 13 цагаас хойш холбогдохоо больсон. Сая өнгөрсөн 4 дэх өдөр үйлдвэр комбинатын виз гаргадаг газар хүрээд ир явахаар болчихлоо гэж хэлээд бас тэр чигтээ алга болчихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ...............ийн дахин өгсөн: “...Би эхлээд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Бы дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Яагаад Бы дансанд хийсэн бэ гэхээр Б эгч Сэтэй илүү сайн танил байсан. Бид нар мөнгөө Бы дансанд хийе гэж тохирсон. Сэ хэлэхдээ миний данс болохгүй Бы дансанд хийчих гэж хэлж байсан. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сийн өөрийнх нь Голомт банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны .......................... данснаас Батзаяагаас орж ирсэн 2.500.000 төгрөгийг шууд Сийн дансанд шилжүүлсэн. Үүний дараа хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн данснаас Сийн дансанд 900.000 төгрөг шилжүүлээд. Нийтдээ 6.900.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Батзаяа гэдэг хүний мөнгийг би өөрөө шилжүүлсэн учраас би нийт хохиролдоо нэхэмжилж байгаа. Учир нь Батзаяа надад итгээд над руу мөнгөө шилжүүлсэн. Батзаяа гэдэг нь манай хүү Жавхлантөгсийн найз. Би бас хүүгийнхээ найзад туслаад болгочих гээд залилан гэж мэдэхгүй мөнгө аваад шилжүүлсэн. Тэрнээс Батзаяа Сод- Эрдэнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

...............ийн эзэмшлийн Хаан банкны ................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 13, 14-17 дахь тал/,

мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Б.Аг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................. тоот дансаар, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 960,000 төгрөгийг Хаан банкны ............... тоот данс ашиглан хүлээн авч залилсан гэх хэрэгт:

Иргэн Б.Агаас бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Агийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сараас "......................" ХХК-д ажилд ороод Сэ гэх хүнтэй танилцсан. Тэгээд тэнд ажилладаг Б гэж хүнээр дамжуулаад Сийг Солонгос Улсад хүн гаргаж өгдөг юм байна гэж сонсоод явах тухайгаа Бтай ярилцаад банкнаас 3.900.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлээ аваад Сэ гэх дансанд 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2.500.000 төгрөгийг виз гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд намайг явуулна гэж хэлэхээр нь би хүлээж байтал 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр над руу Сэ залгаад "ахын дүү тийз чинь бараг болчихлоо, одоо ах руугаа тийзний мөнгө, хувцасны мөнгө нийлээд 9.60.000 төгрөгийг ах руугаа шилжүүлчих" гэсэн. Тэгээд би мөнгөө цуглуулж байгаад 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бы Хаан банкны дансанд 9.60.000 төгрөгийг А гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд 6 дугаар сард явах өдөр нь болох үед Сэ над руу утасдаад "ахын дүү явахаа больчихлоо, хойшилсон" гэж хэлээд 08 дугаар сараас 10 сар хүртэл бас хойшилсон. Тэгээд 2023 оны 10 сарын дундуур "ахын дүү явахаар боллоо, 3 дахь өдөр явна, 2 дахь өдөр тийз чинь гараад ирнэ. Ах нь нөгөө хүнээ хүлээгээд сууж байна" гэж яриад тэр нь бас хойшлогдоод байхаар нь 11 сард утасдаад "би мөнгөө авмаар байна" гэсэн чинь "ах нь чиний мөнгийг гаргаад өгье, зээл авах гэж байна" гэж яриад тэрнээс хойш утсаа авахаа больсон учраас би цагдаагийн байгууллагад хандаад байна. Би Б гэх хүнээр дамжуулаад Сийн дансанд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Бы дансанд тийзний мөнгө гээд 9.60.000 төгрөг шилжүүлсэн. Би дээрх мөнгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Нийтдээ би виз гаргуулна гэх зорилгоор 3.460.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Хас банкны ТТ-132 дугаартай баримт, гүйлгээ амжилттай хуулга, Хаан банкны №1956510 журналын дугаартай шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

мөн С.С нь “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч В.Бг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийн 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн нийт 2,500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 960,000 төгрөг, нийт  3,460,000 төгрөгийг Хаан банкны ................... тоот данс ашиглан хүлээн авч залилсан гэх хэрэгт:

Иргэн В.Бгээс бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 67 дахь/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Бгийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сард Солонгос улсад гэрээний ажилтан бүртгэж байгаа, тэрэнд явуулж өгнө гэж хэлээд Б гэх хүнээр дамжуулаад С.С гэх хүнд 3.60 000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Тэгээд 6 дугаар сард явуулна гэж Сэ хэлээд би ажлаасаа гарсан. Тэгээд 8 сард нь дахиад явна гэж хэлээд хүлээлгээд өнөөдрийг хүртэл явсан. Тэгээд худлаа хэлсэн талаар нь мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би "......................" ХХК-д цуг ажилладаг байсан. Бид нарыг ажлаа гаргасны дараа хэвлэгч залуугаар янзлуулаад гаргуулсан байсан. Би Б гэх хүнээр дамжуулаад 3 сард 2.500.000 төгрөг, 5 дугаар сард тизны мөнгө болох 9.60.000 төгрөгийг өөрийн 5036130512 дугаартай данснаас Бы ................... дугаартай дансанд шилжүүлсэн." гэх /хавтаст хэргийн 70 дахь/,

Хохирогч В.Бгийн дахин өгсөн: “Бид нар Сийг худлаа хэлсэн гэдгийг мэдээд байж байхад манай хуучин ажиллаж байсан ...................... ХХК-ийн хэвлэгчээр ажиллаж байсан бүтэн нэрийг нь мэдэхгүйХ гэх залуу бид нарт өөрөө хэлсэн.Х хэлэхдээ та нарын материал гээд байгаа хуудсыг би хэвлэж гаргаж өгсөн. Тэгэхээр нь бид нар хэлэхгүй яасан юм гэсэн чинь Сэ эд нар америкийн визинд орох гэж байгаа, ийм юм бас хийх хэрэгтэй байдаг гэнээ гэхээр нь би тэр талаар сайн мэдэхгүй болохоор гаргаад өгчихсөн шүү дээ гэж хэлсэн. Тэр хуурамч хуудсыгХ гаргаж өгсөн байсан. СэХд худлаа хэлээд гаргуулсан байсан. Би 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хамт ажиллаж байсан Б эгчийн ................... гэх дансанд өөрийн Хаан банкны 5036130512 гэх данснаас 2.500.000 төгрөг, дараа нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 960.000 төгрөг шилжүүлсэн." гэх /хавтаст хэргийн 88 дахь тал/ мэдүүлэг,

Хаан банкны ................... тоот дансны 12030455, 4464230 дугаартай шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

Шалгалтын тасалбар, Visa grant notice rэх бичиглэл бүхий баримтууд /хавтаст хэргийн 10-12, 74-75, 98 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бы өгсөн: “...Би ...................... ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шалгагчаар ажилд орсон. Тэгээд тухайн газарт урд нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан гэх Сэ гэх хүнтэй танилцсан. Тэгээд нэг өдөр би Сэд миний Солонгос Улсад явах виз буцсан талаар ярихад Сод- Эрдэнэ би Солонгос Улсад виз гаргах ажил бас хийдэг, надад материалаа өгчих гэсэн. Тэгээд би 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гадаад паспортаа сургууль төгссөн бичиг баримттайгаа хамт Сэд өгсөн. Тэгээд материалаа өгөөд байж байхад манай ажлын Бо, Э, А, Б нар бид нар бас өгье гэж хэлээд өөрсдөө Сэд өгсөн. Би энэ хүн виз гаргадаг материалаа өг гэж хэлээгүй өөрсдөө мэдээд өгөхөөр болчихсон байсан. Тэгээд би Сэтэй өөр цехэд ажилладаг болохоор төлбөрөө надаар дамжуулаад өгчих гэж Сэ хэлсэн байсан. Тэгээд би ганцхан Бгийн төлбөрийг дамжуулж өгсөн. Тухайн үедээ би юм бодоогүй зүгээр шилжүүлээд өгчихсөн. Бас Боийн 1 сая төгрөгийг шилжүүлж өгч байсан санагдаж байна. Бо өөрөө ирээд тан руу төлбөрөө хийчих гэнээ гэхээр нь би бас тухайн мөнгийг тэр даруй нь Сэд шилжүүлж өгч байсан. Би Сод- Эрдэнэтэй ажлын танилууд байсан. Өөр харилцаа бол байгаагүй. Бид хоёр урд өмнө нь Солонгос Улсад байсан тухайгаа яриад арай илүү гайгүй харилцаатай байдаг байсан. Би Бгийн 2.500.000 төгрөг, дараа нь 960,000 төгрөг, Агийн 960.000 төгрөг шилжүүлж байсан. Э ахын мөнгийг Бо шууд Сэд өөрийн мөнгөтэйгөө цуг өгсөн гэж байсан. Э Бо хоёр хувийн харилцаа байдаг учраас цуг өгсөн байх. Би тухайн үедээ бол мэдээгүй. Дараа нь сүүлд миний виз татгалзаад гараад ирэхээр нь би худлаа гэдгийг мэдсэн. Би анх хараад хуурамч гэдэг талаар мэдээгүй байсан. Урд нь би өөрөө хувиараа виз мэдүүлээд татгалзсан  гэх хуудас авч байхад Сийн хуурамчаар хийж өгсөн хуудастай адилхан байсан. Яг л тийм Сэ ирдэг. Би дараа нь өөрийнхөө, виз, татгалзсан талаар мэдээд нөгөө 4-ийн виз гарсан талаар үзэх гээд сайтаар нь орж үзсэн чинь огт бүртгэл байхгүй гэж гарч ирэхээр гайхаад Сэд хэлсэн чинь Сэ урдаас уурлаад чи дандаа бүх юмыг хойноос нь мөрдөж явах юм, ядаргаатай юм бэ, чи ганцаараа мэддэг юм уу гэсэн. Тэгээд би Бот чиний виз огт бүртгэл байхгүй байна, чи энэ талаараа Сэд хэлээч гэсэн чинь Б та яахаараа дандаа юманд ингэж адгаж байдаг юм гээд байхаар нь би тоохгүй хаячихсан. Би Сэд онгоцны тийзний мөнгө гээд 1.500.000 төгрөг өгөөд дараа нь Сэ өөрөө надад буцаж мөнгийг маань боломжгүй болчихлоо гэж хэлээд өгсөн. Надад Сэд өгсөн мөнгө байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Би энэ асуудалд хохироогүй харин Б, Э, Бо, А нар төлбөр мөнгөөр хохирсон. Э, Бо Б, А нар өөрсдөө Сэ Солонгос улсад виз гаргадаг гэж мэдсэн байсан. Би огт та нар виз материалаа бүрдүүлж өг гэж хэлээгүй. Харин миний дансаар авсан асуудал бол Сийг залилаад байна гэж бодоогүй, зүгээр юм бодохгүй дамжуулсан. Би өөрийнхөө дансаар авч болдоггүй юм уу гэж асуухад би завгүй байна чи өөрийнхөө дансаар аваад өгчих гээд байдаг байсан. Одоо бодоход миний дансыг ашиглаж байсан юм байна гэж бодож байна. Сэ энэ хүмүүсийн материалыг бүрдүүлж өгөөгүй байх гэж бодож байна. Би өөрөө элчингийн виз мэдүүлгийн сайтаас ороод үзэхээр огт бүртгэлгүй гэж гарч ирээд байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нийн өгсөн: “...Би 2023 оны 9 сарын дундуур өөрийн ажил болох ......................д хэвлэх машин дээрээ ажлаа хийгээд байж байхад өдөр цайны цагийн өмнө надтай хамт ажилладаг байсан С.С орж ирээд "Надад нэг юм хэвлээд өгөөч, чи таньдаг юм чинь дээшээ гараад түргэн хэвлэлийн машинд хэлээд хэвлүүлээд дээр нь зургийг янзлаад гаргаад өгөөч" гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ юу юм гэж асуухад "Америк гарахад хэрэг болох юм, тэрнээс бол онцын зүйл биш ээ" гэж хэлээд Бо, Б, Э, Б гэх хүмүүсийн зурагтай нэр Англиар, бусад нь Солонгосоор бичсэн А4 цаастай бичиг шиг юм бас гадаад паспортуудыг нь надад өгсөн. Тэгээд би тэр хуудсыг аваад хэвлэлийн өрөөнд ороод гадаад паспортыг нь зургийг утсаар дараад явуулсан файл зургийг аваад компьютер дээр “сгор” хийгээд янзлаад тухайн хуудсан дээр байрлуулаад хэвлэж өгсөн. Тэгээд өөр юм хийж өгөөгүй. Би хуурамч гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ тухайн хүмүүсийг аль эрт Солонгос явсан гэж бодож байсан. Тухайн үед хүмүүс Солонгос улсад явна гээд ажлаасаа бүгд гарсан байсан. Бид эргэж тэр хүмүүстэй холбогдож байгаагүй. Сэ надад хэлэхдээ "энийг нууцаар хийгээд өг, тэгэхгүй бол ажлын хүмүүсийг Солонгос Улсад гаргаад байна гээд удирдлагууд намайг ажлаас хөөчихнө" гэж хэлсэн. Би сайн танихгүй. Зүс харж байсан. Тухайн хүмүүс өөр цехэд ажилладаг байсан. Хэрэг болсноос хойш нэг өдөр Бо, Э, Б, Б гэх хүмүүс манай ажил дээр 2023 оны 11 дүгээр сарын 05 хавьцаа ирсэн санагдаж байна. Ажил тарсан байхад бүгд ирээд Сэ миний хэвлэсэн бичгийг үзүүлээд Сэ бид нарыг явуулна гэж хэлээд алга болчихсон гэж хэлэхээр нь би гайхаад та нарыг аль эрт Солонгос явсан гэж хэлсэн шүү дээ. Би наад бичгийг чинь хэвлэсэн гэдгээ хэлээд бид нар хуурсан гэдгийг нь мэдсэн. Надаас гуйгаад байсан. "Энэ хэдэд хамаа байхгүй, цаашаа Солонгосоор дамжаад Америк гарахад нь хэрэг болно" гэж хэлсэн. Надад мөнгө өгнө гэж хэлээгүй би мөнгө авч байгаагүй зүгээр тусалж байна гэж бодоод хийгээд өгчихсөн. Би тухайн үед өөрөө бас Солонгос улсад виз мэдүүлнэ гэж бодоод гадаад паспортоо өгсөн байсан Сийг тухайн хохирсон гэх хүмүүсийг Солонгос явуулчихсан байсан гэж бодсон. Эдгээр хүмүүс нь буцаж ажилдаа огт ирээгүй байсан. Бүгдээрээ нууцаар Солонгос явна гэж ярилцаад ...................... ХХК-ийн удирдлагуудыг мэдчихнэ гэж бодоод нууцаар чимээгүй ажлаасаа нэг нэгээрээ гараад буцаж ирээгүй байсан болохоор би явсан байна гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Дансны мэдээлэл, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 117-148 дахь тал/,

Мөрдөн  шалгах ажиллагаанд яллагдагч  С.Сийн өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 24-25, 68, 84, 107 дахь тал/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, гэм буруутай нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

С.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймээс шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

          Шүүгдэгч С.С нь ганцаараа энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Эт 2,900,000 төгрөг, хохирогч ...............т 6,900,000 төгрөг, хохирогч Б.Ад 3,460,000 төгрөг, хохирогч В.Бд 3,460,000 төгрөгийн тус тус хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Б.Э нь өөрт учирсан хохирлоо газар шилжүүлсэн авч барагдуулсан тул 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гомдол саналгүй талаар өргөдөл гаргасныг  хавтас хэрэгт тусгагдсан /хавтаст хэргийн 207-209 дэх тал/ болно. Харин бусад хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч С.С нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж, хохирогч ...............т 6,900,000 төгрөг, хохирогч Б.Ад 3,460,000 төгрөг, хохирогч В.Бд 3,460,000 төгрөгийг олгуулах нь зүйтэй байна.

 Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Шүүхээс шүүгдэгч С.Сийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан тул шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Яллах дүгнэлт үйлдсэнээс хойш болон мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хохирогч нарт хохирол төлбөр төлөх бүрэн боломжтой байсан бөгөөд Эаас бусад хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч өмнө нь нийгмээс тусгаарлагдаж хорих ял эдэлж байх хугацаанд өөртөө дүгнэлт хийж гарч ирэх байсан атал өөртөө дүгнэлт хийхгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна. Эхний саналаа дэмжиж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгч С.С нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулах боломж олгож өгнө үү. Би гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд хэрэгт холбогдсон талаар нууцалсан. Надад торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

С.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогч нарын гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч М овогт Сын Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэс  6,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч ...............т, 3,460,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад, 3,460,000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Бд тус тус олгуулсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЭНХТҮВШИН