Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2022/0048

 

нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох “Өлгий сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаар захирамжийн Р.А холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай  захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Н  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн оршин суугч М.Н тус шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Өлгий сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж энэ талаарх шүүхэд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар тухайн газрын асуудал болон захирамжид холбоотой урьд өмнө иргэний хэргийн шүүхээс гаргасан шийдвэрүүдийг тус тус гаргаж өгсөн болно. Тухайн үед Өлгий сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 дүгээр захирамжаар олон хүнд газар олгосон бөгөөд бүгдийг хүчингүй болгуулах үндэслэлгүй тул зөвхөн Р.А хууль бус газар олгуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Тухайн маргаанд өмнө нь Өлгий сумын Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар захирамжаар 1176 м.кв олгосон газрыг одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм. Тухайлбал энэ газар болоод хашаанд байгаа байшингийн талаар талууд маргаж иргэний хэргийн шүүхэд хандсанаар 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 359 тоот шүүхийн шийдвэр гарсан байдаг юм. Иргэний хэргийн шүүхийн 359 тоот шийдвэрээр нэхэмжлэгч талын 500 м.кв газар болон хашаанд байгаа байшингийн асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шүүхэд Р.А өөрийн нэр дээр байгаа гэх 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрчилгээ нь хууль зөрчиж авсныг, мөн иргэн Х.М нь Р.А газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/324 дугаартай Өлгий сумын Засаг даргын албан тоотоор хүргүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, түүнчлэн Өлгий сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаартай Р.А холбогдох хэсгийг тус тус хууль бус гэж дүгнэж шийдвэр гаргасныг хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр мөн гэж үзэж ирсэн билээ.

Иймд захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулж гаргаж байсан бөгөөд цаашид Р.А холбогдох Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Н  Өлгий сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаар захирамжийн Р.А холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаар захирамжийн Р.А холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, М.Н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                  

                                                ШҮҮГЧ                                         М.РИЗА