| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэрэнханд,
шүүгдэгч Н.Э******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э*******д холбогдох эрүүгийн 2415000000059 дугаартай, 163/2024/0074/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******гийн Э*******, ******* аймгийн Сүхбаатар суманд 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ******* аймаг Ерөө сумын 1 дүгээр баг тавин гудамж 6-318 гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг,
урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 26.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн эрэгтэй, 18 настай, РД:МТ05320214.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиож Фейсбүүк цахим орчинд “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200.000Т өгөхөөр боллоо” гэх утга бүхий хуурамч линк нээн байршуулсныг Булган аймгийн Булган сумын иргэн П.******* гэгч нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэвтэрч өөрийн Хаан банкны мэдээллийг өгсний улмаас Н.Э******* нь П.*******ийн Хаан банкны 5332091723 гэх данснаас 291,000 төгрөг, ******* гэх данснаас 31,500 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр нийт 322,500 төгрөгийг “Супер апп хэтэвч”-ний ******* дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Э******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтрэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиож Фейсбүүк цахим орчинд “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200,000Т өгөхөөр боллоо” гэх утга бүхий хуурамч линк нээн байршуулж улмаар Булган аймгийн Булган сумын иргэн П.******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэвтэрч өөрийн Хаан банкны мэдээллийг өгсний улмаас Н.Э******* нь П.*******ийн Хаан банкны 5332091723 гэх данснаас 291.000 төгрөг, ******* гэх данснаас 31.500 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр нийт 322.500 төгрөгийг “Супер апп хэтэвч”-ний ******* дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э*******гийн өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч П.*******ийн өгсөн: “... “...Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ фейсбүүк ухаж байгаад Хаан банкны интернет банкны зурагтай зүйл гарч ирээд та энэ рүү дарж орох юм бол танд 200.000 төгрөг өгнө гэсэн байхаар нь би Хаан банкны хамаг зүйлээ бичээд үлдээсэн чинь миний Хаан банкны 5332091723 гэх данснаас 291,000 төгрөг, ******* гэх данснаас 31,500 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр нийт 322,500 төгрөг ******* гэсэн данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,
2. Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №113 дугаартай 5176211197 тоот данс эзэмшигч нь “Супер апп хэтэвч” ХХК-ийн данс болохыг тодорхойлсон албан бичиг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
3. Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №125 дугаартай ******* тоот данс эзэмшигч нь “... Нямсүрэн овогтой Эрхэмбаяр...” /РД:МТ05320214/-ийн данс болохыг тодорхойлсон албан бичиг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
4. Яллагдагч Н.Э*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-70 дахь/ тал зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,
Шүүгдэгч Н.Э******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтрэсэн, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиож Фейсбүүк цахим орчинд “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200,000Т өгөхөөр боллоо” гэх утга бүхий хуурамч линк нээн байршуулсан, улмаар Булган аймгийн Булган сумын иргэн П.******* гэгч нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэвтэрч өөрийн Хаан банкны мэдээллийг өгсний улмаас Н.Э******* нь П.*******ийн Хаан банкны 5332091723 гэх данснаас 291,000 төгрөг, ******* гэх данснаас 31,500 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр нийт 322,500 төгрөгийг “Супер апп хэтэвч”-ний ******* дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан, кибер орчинд хууль бусаар халдсан, кибер орчинд хууль бусаар халдах программ хангамжийг тусгайлан зохиосон үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч П.*******ийн мэдүүлэг, Хаан банкны дансны баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э******* нь өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэр зорилгоор тусгай программ зохиож фейсбүүк орчинд “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200,000Т өгөхөөр боллоо” гэх утга бүхий хуурамч линк нээн байршуулж бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлж авсан шилжүүлэн авсан байна.
Кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан Кибер аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “Кибер орчин” гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчинг хэлнэ гэж тодорхойлжээ.
Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “мэдээллийн систем” гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг” гэж заажээ.
Фейсбүүк цахим хаяг нь мэдээллийн системд хамаарах ба фейсбүүк цахим хаяг хэрэглэгч тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болохыг дурдъяа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хохирогч П.*******д 322.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1, 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.Э******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 39-50, 52-53 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Э******* нь ******* аймаг Ерөө сумын 1 дүгээр баг тавин гудамж 6-318 гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Шүүгдэгч Н.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар ******* аймгийн Ерөө сумын нутгаас гадагш зорчихыг хязгаарлаж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан. Хэрэв тэнсэж болохгүй гэж шүүх үзвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлаж өсвөр насны шүүгдэгчид хамааруулж Эрүүгийн хуул ийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг 2 дахин багасгах хуулийн заалт байна гэж харж байна. Нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оноож өнгө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Н.Э*******г
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус ус заасныг баримтлан шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож ******* аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн Samsung galaxy note10+ загварын гар утас нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус ус заасныг баримтлан шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож ******* аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт шүүгдэгч Н.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Н.Э*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хөх өнгийн Samsung galaxy note10+ загварын гар утас нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ