Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0578

 

 

 

 

                                               

 

 

   2022           08          02                                   128/ШШ2022/0578

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А. даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.о...

Нэхэмжлэгч: Л.Т../

Нэхэмжлэгч: Т... /,

Нэхэмжлэгч: Т..Г.../ /,

Нэхэмжлэгч: Ч.О... / /,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х....,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мө..., Д.Тг....,

Хариуцагч: Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо,

Хариуцагч: Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Нн.., Л.....

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн төв,

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б..., Ч. С... У.П...,

Хариуцагч: Замын хөгжлийн газар,

Хариуцагч Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Е...,

Гуравдагч этгээд “Д.” ....ХХК  нарын хооронд үүссэн Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын ажил, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх захирамж, гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж, магадлалын ерөнхий дүгнэлт, авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.о...л, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ха.., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т.., С.Мл.., хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г... ун, хариуцагч Авто замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е..., хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С.., С.М.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.На... нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Ц.о... нараас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам, тээврийн хөгжлийн төв, Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай “Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах тухай зөвлөмж, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”, Замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Hийслэлийн 3асаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн A/414 дугаар “Эрх шилжүүлэх тухай” заxирамжаар "P******* хотхоноос 3айсангийн гудамж xүртэлx авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/ авто замын ажлыг баталж, уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын  албаны даргад шилжүүлэн, худалдан авах ажиллагааг, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосон байна.

2.2. Дээрх захирамжийн дагуу Улаанбаатар хотын Eрөнxий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А\126 тоот тушаалаар Үнэлгээний xороо байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулан, захиалагчид мэдэгдэн, худалдан авах ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлаж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “д” ХХК-ийг шалг*******жээ.

2.3. Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаар дүгнэлтээр авто замын ажлын магадлал хийгдэж, Авто замын хөгжлийн газар 2021 оны 08 дуrааp саpын 12-ны өдөр АЭ3-21/01 дуraаpтай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон байна.

2.4. Улмаар нэхэмжлэгч нар хууль бус үйл ажиллагааг зогсоож, үерийн даланг буцаан бариулахыг даалгаж өгөх тухай гомдлыг Авто замын хөгжлийн газарт гаргажээ.

2.5.  Уг  хүсэлтийн хариу болгож Авто замын хөгжлийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4/2110 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер хилсс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/-ын ажил нь 2019, 2020, 2021 онуудын Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлсний дагуу хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм.

Уг замын ажил нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төвийн 105/2021 дугаар дүгнэлтээр магадлал хийгдсэн 25/20 шифр бүхий зураг төслийн дагуу хийгдэж байгаа, зураг төсөл боловсруулагдах явцад холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, зөвшөөрөл авсан болно” гэсэн хариуг нэхэмжлэгч нарт мэдэгджээ.

2.6. Дээрх хариуг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч анх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан Ц. нараас “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус актад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай “Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах тухай зөвлөмж, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”, Замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Нийслэлийн Засаг даргын захирамж, түүнээс үүдэн гарсан дээр дурдсан тушаал, гэрээ нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг хүн, хуулийн этгээд, нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж гарсан захиргааны акт гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заажээ. Маргаан бүхий захиргааны актын үйлчлэлд өртөж буй үерийн усны далангийн орчим өмчлөх эрхээр хамгаалагдсан бидний гэр орон үр хүүхэд минь амьдран суудаг бөгөөд дээрх гэрээ, акт нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулсан үр дагавар үүсгэж байгаа болно.

Энэхүү захирамж, гэрээ нь хэрэгжих явцдаа Туул голын үерийн далангийн ойролцоо, үерийн аюултай бүсэд амьдран суудаг иргэдийн гэр орон, эд хөрөнгийг хамгаалж байдаг үерийн хамгаалалтын шороон даланг эргэж сэргэхээргүйгээр эвдэн сүйтгэснээр оршин суугч бидний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд бодит хохирол учрах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж зааснаар иргэд өөрийн амьдран байгаа байгаль орчны давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, болзошгүй аюул ослоос амь нас эрүүл мэндээ төрөөр хамгаалуулах эрхтэй юм.

Үерийн хамгаалалтын даланг нурааж байгалийн тэнцлийг алдагдуулснаар хүнийг хохироход хүргэж байгаа дээр дурдсан захиргааны акт, түүнийг дагалдан гарсан акт, гэрээг илт хууль бус актад тооцож өгөх нь зүйтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр захирамж нь тухайн актын үйлчлэлд өртөж буй хүн, хуулийн этгээдтэй уулзаж учран тайлбар, санал авах зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27 дугаар зүйлд заагдсан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй нь түүнийг илт хууль бус актад тооцох бас нэг үндэслэл болно. Нийслэлийн Засаг даргын 414 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байгаа гэж иргэн би үзнэ. Иймд энэхүү акт болон түүнийг үндэслэж гарсан гэрээ зэрэг нь мөн хуулийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэснийг хангасанд тооцогдоно.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр тоот захирамжид автозам барихаар төлөвлөж буй газар нь үерийн хамгаалалтын далантай давхцаж байгаа талаар огт дурдаагүй бөгөөд, Нийслэлийн өмчид бүртгэлтэй Туул голын үерийн хамгаалалтын даланг нураах үр дагавартай ажлын талаар шийдвэр гаргаж байгаа хэр нь далан гэдэг үгийг оруулалгүй орхиж зайлшгүй гарах ноцтой асуудлыг нуун дарагдуулсан. Үерийн хамгаалалтын далан нь Хот байгуулалтын тухай хууль, Гамшгаас хамгаалах хууль, Усны тухай хуулиар тус тус хамгаалагдсан байнгын, үндсэн, инженерийн байгууламж билээ. Тэр тусмаа, Хот байгуулалтын тухай хуулийн дагуу үерийн далан нь нураах буюу зориулалтыг нь өөрчлөхийг хориглосон инженерийн бэлтгэл ажилд тооцогддог.

Гэтэл Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хувьд нутаг дэвсгэртээ гамшгийн эрсдэлийг бууруулах хуулиар хүлээсэн үүргээ Засаг дарга үл биелүүлж гамшгийн шалтгаан нөхцөлийг арилгах, гамшгийн эрсдэлийг бууруулах гол бүтцийн нэг болох үерийн даланг эвдэн зам барих шийдвэрийг гаргаснаар иргэд бидний хууль ёсны эрх ашигт үлэмж хор хохирол учруулах эрсдэлийг бий болгов. Мөн Засаг дарга захирамжаа гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 61.4.3 дахь хэсэгт заасан ёсоор иргэд биднийг тодорхойлон судлах, бидний хөндөгдөж буй эрхийг зөрчихгүй байх талаар нөлөөллийн шинжилгээ хийх хуульд заасан үүргээ биелүүлээгүй юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжид үндэслэн гаргасан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/126 тоот тушаал нь автозамын зураг төсөл хийгдээгүй, автозам, замын байгууламж төлөвлөх даалгавар нь ч батлагдаагүй, нөлөөллийн бүсэд оршин суугч биднээс хэн ч санал аваагүй байсан үед гарч, шууд гүйцэтгэгчийг сонгон шалг*******ах эрх бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж, автозамын ажлын эхлүүлэх эрхийг нээж өгсөн байна. Тухайлбал А/126 тоот тушаал 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн замын автозам, замын байгууламж төлөвлөх даалгавар (Дугаар ГБМЗХ2020/16-20) нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан баталгаажуулсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зам тээврийн яамны Зам тээврийн хөгжлийн төвөөс 105/2021 магадлалын ерөнхий дүгнэлт гарч замын зураг төслийг баталсан байна. Өөрөөр хэлбэл, автозам нь ч зураг төсөлгүй, автозам барих гээд байгаа газар болох даланг яаж хамгаалах, далангаар хамгаалагдаж байгаа иргэд яаж аюулгүй амьдрах талаар ямар ч мэргэжлийн байр суурь, тооцоо судалгаагүйгээр гүйцэтгэгч шалг*******ах ажил хийгдэх нөхцөлийг бүрдүүлж, ингэснээр иргэд бидний хууль ёсны эрх ашиг орхигдсон байна.

Дээрх захирамж, тушаалын дараа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Урн, д р-ны гүйцэтгэх захирал Г.Бо нарын байгуулсан ЗТХЯ/202006085 дугаар бүхий түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх автозам, зогсоол, 1км/Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо/ ажлын гэрээ 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан байна. Энэхүү гэрээг байгуулах үед мөн л замын зураг төсөл хийгдээгүй, зургийн даалгавар гараад дөнгөж хоёр сарын хугацаа өнгөрч байсан байх бөгөөд, зургийн даалгаварт ч, энэхүү гэрээнд ч даланг хамгаалах, нураахгүй байх тухай үг, заавар ороогүй, иргэдийн аюулгүй амьдрах, гамшгаас хамгаалагдах эрх ашиг огт тусгагдаагүй байна.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны оршин суугчид, тэр дундаа Оргил хотхоны оршин суугчид 2021 оны 09 дүгээр сард Авто замын ажлыг гүйцэтгэж буй д р-ийн удирдлагаас үерийн далангийн шороог зөөж ухаж буй үйлдлийг эсэргүүцэн шаардлага тавихад: Манай байгууллага үерийн даланг нураахгүй, харин өргөн, өндрийг нэмэгдүүлж, бэхжүүлж байгаа гэсэн тайлбар өгч байсан. Гэтэл 10 дугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын 7.8 хүртэл үерийн далангийн өндрийг даруй 3.5 метр хүртэл бууруулж, их хэмжээний шороог зөөж, өдөр бүр шөнийн 02:40 минут хүртэл барилгын ажил явуулж, үерийн далан болох инженерийн байгууламжийг их хэмжээгээр нураагаад байна. Тухайлбал далангийн ус хашдаг хормойн бул чулуун болон бетонон хаалтуудыг ховхолж хаяснаар ус шүүрч даланг нураахад саадгүй болгосон, даланг их хэмжээгээр намсгаж, голын голдрилоос замаар далан руу холбогдон үерийн ус далан дээгүүр хурдтай давж орж ирэх нөхцөл бүрдүүлсэн, даланг сэтэлж үер саадгүй хотын тал руугаа цутгах боломж гаргасан. Гүйцэтгэгч д р-ийн гүйцэтгэж буй замын ажил нь авто замын ажлын шаардлага, стандартын дагуу хянагдаж байгаа эсэхийг гамшгаас сэргийлэх үерийн далан барих стандарт, хууль, дүрмийн дагуу хэн ч хяналт тавихгүй байна. Үүний буруутан нь мөн л Нийслэлийн Засаг дарга бөгөөд тэрбээр анхнаасаа дээр дурдсан захирамжид далан гэдэг үгийг орхигдуулсан тул далантай холбоотой, гамшгаас сэргийлэхтэй холбоотой ямар ч хяналтын ажил энд явагдахгүй байгаа юм. Наад захын жишээ хэлэхэд д р нь авто зам барих тусгай зөвшөөрөл байхгүй компани атал түүгээр даланг нураалгаж байгаа нь иргэд бидний эрх ашгийг дэндүү зөрчиж байгаа хууль бус үйлдэл мөн.

1. Hийслэлийн 3асаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн A/414 тоот заxирамжаар "P******* хотхоноос 3айсангийн гудамж xүртэлx" хэмээн нэрлэж ямарваа зураr төсөлгүй, урьдчилсан судалгаа xийгдээгүй байpанд автозам, зогсooл баpиx байршлын тухай шийдвэр гаргаж уг замын ажлын “xудалдан аваx ажиллагааны эрx”-ийг шилжүүлсэн байна.

2. Улаанбаатар Xотын Eрөнxий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А\126 тоот тушаалаар Үнэлгээний xороо байгуулсан бөгөөд уг Үнэлгээний xорооны сонгон шалг*******алт нь илт xууль бус заxиргааны актад үндэслэн явагдсан. Тус хорооны зөвлөмжөөр д р-тай 2020 оны 07 дуraap сарын 27-ны өдрийн Дугаар: 3TXЯ/202005085 дугааp бүxий “Түлхүүр гаpдуулax гэрээний нөхцөлтэй Ривер Xиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх aвтозам, зогсоол, 1км/Улаанбаатар, Xан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ажлын” гэрээ байгуулсан.

3. д рXXK нь к рXXK-тай 2020 оны 07 саpын 22-ны өдөр 45,000,000 төrpөrийн үнийн дүн бүxий " Ривер Xиллс хотхоноос 3айсангийн гудаж хүртэлх автозам, зогсоол, 1км Улаанбаатар, Xан-Уул дүүрэг, 11 дүгээр xороо, ажлын зураг төсөл боловсруулаx зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ байгуулж улмааp к рXXK нь P******* хотхоноос Зайсанийн гудамж xүртэлх авто замын зурaг төсөл”-ийг бoловсруупсан.

4. к рXXK-ийн бoлoвсруулсан дээрx зуpar төслийr 3ам тээврийн xөгжлийн төвийн 2021 оны 08 дуraаp саpын 10-ны өдрийн 105/2021 дуraаpтай "Mаrадлaлын ерөнxий дүгнэлт”-ээр магадлан, зөвшөөрсөн.

5. Xот байrуулалт, xөгжлийн газрын 2021 оны 08 дуrааp саpын 12-ны өдөр олгосон АЭ3-21/01 дуraаpтай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” rapсан.

Ийнxүү илт xууль бус заxиргааны актыr үндэслэж гарсан бусад заxиргааны актууд нь доoрx xууль тогтоомжийг зөрчиж гаpсан бөrөөд уг авто замын орчимд амьдарч буй иргэдийн xууль ёсны эpx, ашиг сонирxлыг зөрчсөн.

1. Усны туxaй xуулийн 22 дугаар зүйлийн 22.8 даxь заалтаар xамгаалагдсан Туул голын байгалийн үндсэн голдирoл,

2. Гамшгаас xaмгаалаx туxай xуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүтцийн арга хэмжээ,

3. Hийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд xамааралтай нийслэлийн өмч, Xот байгуулалтын туxай xуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан хотыг үер зэрэг аюулаас xамгаалаx "инженерийн бэлтгэл ажил"

4. "Усны бapилга, байгууламжийн зураг төсөл зоxиоx үндсэн журам" БHбд 33-01-03-д заасан усны байнгын, үндсэн байгууламж болox Туул голын үерээс xамгаалаx далантай тус тус давxцуулсан байрлалд зам тавиxыг заxирамжааp тогтоосон байна.

5. Улмаар энэ байршил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оныl 6 дугаар сарын 5-ны A230/127 тоот хамтарсан тушаалаар баталсан "Усан сан бүxий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн xамгаалалтын, эрүүл аxуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын зоxицуулалтад xамаараx байршил бөгөөд, уг журамд хот, суурин газрын нутаг дэвсгэр дэх усан сан бүxий газрын онцгой xамгаалалтын бүс нь "үерийн xамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд байна" (2.3.4) гэж зaaжээ.

6. Усан сан бүxий газар, усны эx үүсвэрийн онцгой болон энгийн xамгаалалтын, эрүүл аxуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд "усан сан бүxий газрын онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа” /2.5 дахь заалт/-д авто зам ороогүй байнагэжээ.

3.2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.о...шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие ...  нь хөршүүдийнхээ хамт Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш хагас жил илүү болсон байна. Энэ хугацаанд амь нас, гэр орон, эд хөрөнгөнийхөө бүрэн бүтэн байдлын төлөө заргыг хамт эхлүүлж намайг төлөөлүүлээд явуулсан хөрш айлынхан маань миний шүүх дээр юу ярьж, эрх ашиг аюулгүй байдлаа яаж өмгөөлж хамгаалсныг сонсоогүй, унших боломжгүй байгаа. Мөн өмнөх урьдчилсан хэлэлцүүлгүүд дээр миний хэлсэн үг бүрэн бүтнээрээ хавтаст хэрэгт ороогүй байх тул энэ удаад хэлсэн үгээ хавтаст хэрэгт бүтнээр нь оруулахын тулд бичиж, бичсэнээ уншиж үгээ хэлж байна.

Ингээд та шийдвэр гаргахдаа дараах зүйлийг анхаарч үзнэ үү гэж танаас хүсье. Нэгдүгээрт, Туул голын үерийн хамгаалалтын далан бол үерээс иргэд бидний амь насыг хамгаалах зориулалттай далан юм. Далан гэдэг нь тооцоо судалгаатай баригдсан усны барилга байгууламж бөгөөд хар үгээр хэлэхэд жигд өндөртэй хашлага юм. Жигд өндөртэй, сайн тооцоотой хашлагаар усыг хаших гэж даланг байгуулдаг учир далангийн дотор талд буюу ус, үерт зориулсан талбай руу юу ч барьж байгуулах ёсгүй байдаг. Эндээс эрхэм шүүгч та дахин анхаарлаа хандуулж өгөх баримт "Далангийн дотор талд" байгаа зам гэдэг факт юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 тоот захирамж бол Туул голын үерийн далангийн дотор талд зам барихыг зөвшөөрснөөрөө биднийг үерээс хамгаалагдах нөхцөлийг алдагдуулсан, хууль бус, ноцтой хор хохиролтой байгаа.

Хоёрдугаарт, Аливаа голын голдрил хэсэг нь жирийн үед ус урсах хэсэг, үерлэсэн үед халиа, үер тарж урсах хэсгээс бүрддэг бөгөөд үерийн хамгаалалтын далан нь Улаанбаатар хотын Туулын үерлэсэн уснаас хамгаалахаар байгуулагдсан байдаг. Ялангуяа Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх хэсэгт үерийн ус маш өндөр хурдтай, их хэмжээтэй эрчилж орж ирдэг гэсэн тооцоог 1966 оны их үерийн дараа жил буюу 1967 оны судалгаагаар ЗХУ-ын судлаачид тогтоож, уг эрчилсэн үерээс иргэдийн амь насыг хамгаалахын тулд үерийн усны хурдыг са*******ах богино тууш далангууд бүхий гүдгэр талбайг хоёр гүүрний хооронд байлгахаар бодож үерийн даланг хоёр гүүрний хооронд шулуун шугамаар холболгүй, тойруу маршрутаар байгуулсан байдаг. Ингэснээр Монгол Улсын хуулийн дагуу далангийн доторх гүдгэр талбай нь Туул голын голдрилын нэг хэсэг болсон юм.

Гэтэл Засаг даргын дээр дурдсан А/414 захирамжийн дагуу гарсан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-20 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар нь замын маршрутыг нарийвчлан тогтоохдоо үерийн далангийн дотор талд байдаг үерийн усны хүчийг са*******ах үүрэгтэй жижиг тууш далангуудыг нурааж оронд нь зам барихаар төлөвлөж өгсөн тул энэхүү хууль бус актаас болж үерийн ус иргэд бидний амьдарч буй гэр орон руу маань улам хүчтэйгээр орж ирэх аюултай нөхцөлийг бий болголоо.

Эрхэм шүүгч ээ, та эндээс үерийн усны хурдын тооцоог энэ зам бүрэн алдагдуулж, иргэдийн амьд явах баталгааг үгүй хийж байна гэдгийг онцгой анхаарна уу.

Гуравдугаарт. Аливаа үерийн даланг аливаа нэг байрлалд жигд өндөртэй хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл далан маань нэг ёсны хана, хашлага учраас усны жигд өндрийг туушид нь хамгаалахын тулд жигд өндөртэй хана мэт байх ёстой байдаг. Жигд өндөртэй далангийн сайн тал нь усыг аль ч хэсгээрээ хот руу нэвтрүүлэхгүй, тэр тусмаа үерийн ширүүн урсгалыг тээх зам гаргаж өгөхгүйгээр аюулаас хамгаалж байдаг. 

Гэтэл өнөөдөр баригдаж байгаа нэг километр зам нь эхний долоон зуун метртээ маш намхан буюу үерийн усны ёроолын түвшинд байгаа нь саяхан орсон борооны үеэр харагдаж байна. Багахан бороонд уг замын талаас илүү нь бүрэн автсан байсан.  Хэрэв ширүүн бороо орж үерийн ус нэмэгдвэл уг зам нь усыг тогтоон хаших ямар ч чадваргүй бөгөөд харин ч үерийн усыг дардан замаар хурдан тээвэрлэж өндөр хэсгийнх нь яг ёроолд амьдарч буй бидний орон гэрийн эгц дээрээс нь үерийн ус цутгаж орж ирэх нөхцөлийг бий болгож байна.

Ийм аюултай байдал үүсээд байгааг бид өргөдөл бүртээ бичиж, урьдчилсан хэлэлцүүлэг бүртээ хэлж яваа билээ. Ийм аюултай байдал үүсгэх боломжтойгоор замын зураг төсөл зурагдсан байдаг бөгөөд уг зураг төслийг Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 102/2021 тоот Магадлалын ерөнхий дүгнэлт хэмээх актаар зөвшөөрсөн байдаг. Энэхүү акт нь иргэд бидний аюулгүй байдлыг хөсөр хаясан, олон хууль тогтоомж зөрчсөн акт юм.

Эрхэм шүүгч та иргэд бидэнд учирч буй сөрөг үр дагаврыг төсөөлөхдөө жирийн эгч хана хашлага, налуу гулгуур хоёрын ялгааг харьцуулан бодож, усыг хааж хашиж байх ёстой байгууламж нь захиргааны хууль бус шийдвэрийн уршгаар үер усыг саадгүйгээр тээвэрлэж, иргэд рүү аюулыг авч ирдэг байгууламж болон хувираад байгааг анхаарч өгөхийг хүсэж байна.

Дөрөвдүгээрт Туул голын голдрилын хамгийн эгзэгтэй хэсэг дээр усыг багтаах хэмжээ нь замын байгууламжийн уршгаар маш мх багаслаа. Голдрил нь үерийн усыг Зайсангийн гүүрээр багтаж гарахуйцаар бодож, тавиу талбайтай төлөвлөгдсөн байсан боловч хууль дүрэм зөрчсөн шийдвэрүүдийн үр дүнд ус үерлэх юм бол голдрилдоо багтахгүй хот руу халихаас өөр гарцгүй болжээ. Голдрилын сул талбайг замын овоолсон шороо дүүргэлээ, зам барилгын ажлын овоолсон хог шороогоор дүүргэлээ. Энэ бүх голдрил дүүргэх ажлыг зөвлөмжийн дагуу хийсэн байна.

Энэ гэрээний дагуу баригдаж буй замын 1 метр куб шороо бүр нь нэг метр куб үерийн усны орон зайнд овоологдсон болохыг эрхэм шүүгч анхааралдаа авч өгнө үү. Үерийн ус урсах газар нь өөр юмаар дүүрсэн үед буцлаа гээд буцаад явчихгүй. Үерийн ус нь замдаа таарсан саад бүхнийг эвдэлж сүйтгэж, сэтлээд гардаг ба эсвэл түүнийг давж урсаад орчны үерт автуулдаг. Энэхүү замын гэрээний уршгаар голын голдрил дотроо байх ёстой байсан ус багтах шингэх аргагүйд хүрч хотыг улам илүү их талбайгаар үерт автуулахаар болоод байна.

Эцэст нь хэлэхэд дээр дурдсан хортой үр дагавраас урьдчилан сэргийлсэн хууль тогтоомж Монгол Улсад хангалттай бий. Эрхэм шүүгч та тэдгээр хууль тогтоомжийг өөрийн шийдвэртээ үндэслэж өгөхийг хүсэж байна. Тухайлбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь заалтаар Туул голын байгалийн үндсэн голдрил хамгаалагдсан байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуульд үер нь байгалын гамшиг мөн гэж тооцогдож буй бөгөөд уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар үерийн далан гамшгаас хамгаалах бүтцийн арга хэмжээ юм. Хот байгуулалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.9-д үерийн хамгаалалтын даланг хотыг үерийн уснаас хамгаалах “инженерийн бэлтгэл ажил” гэж үздэг бөгөөд үерт бэлтгэлтэй байхын тулд хот болон үерийн хамгаалалтын далантай байх ёстой байдгийг  зааж өгсөн. Мөн үерийн хамгаалалтын далан нь “Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам” буюу БНбд 330103-т заасан усны байнгын үндсэн байгууламж гэдэг ангилалд ордог. Гэтэл Зам тээврийнх хөгжлийн төвийн тайлбар болон төлөвлөх даалгаврыг харвал энэхүү магадлалыг хийхдээ баримталсан норм дүрмүүд дотор БНбд 330103 гэдэг усны барилга байгууламжтай холбоотой норм дүрэм нь тусгагдаагүй байгааг олж харах болно. Хамгийн гол нь хамгийн чухал норм дүрмийг орхисон гэдгийг хариу тайлбартаа нотолсон байгааг шүүгч та хавтаст хэргээс харж болно. Дээрх бүх норм дүрэм ангиллууд нь үерийн хамгаалалтын даланг эвдлэхгүй нураахгүй хөдөлгөөнгүй байлгана, засаж сэлбэ бэхжүүлж байх ёстой гэсэн төрийн бодлогыг тусгасан хууль, дүрэм барим бичгүүд юм.

Хуулиудыг дагаж гарсан журмуудад ч үерийн хамгаалалтын даланг хамгаалах үүргийг баталгаажуулсан байдаг. Тухайлбал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А230/127 тоот хамтарсан тушаалаар баталсан “Усан сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс нь “ үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд байна” гэж заасан байдаг. Энэ журмыг 2015 оноос хойш мөрдөхөөр заасан байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/414 тоот захирамжаар байгуулагдаж буй зам нь 2021 онд буюу хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойш баригдаж байгаагаараа хууль бус юм.

Нийслэлийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийн Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу орон нутгийн болзошгүй гамшгийн шалтгаан нөхцөлийг арилгах, гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос биш гамшгийг нэмэгдүүлэх бүтцийг байгуулах эрхгүй юм. Ийм учраас гамшгийн аюулыг эрс нэмэгдүүлж байгаа нэг километр авто замыг барихаар Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж, түүний үр дагавраар хууль тогтоомжийг шат дамжлага бүртээ зөрчиж батлагдсан захиргааны актуудыг хууль бус актад тооцож хүчингүй болгож өгнө үү. Эрхэм шүүгч таны шийдвэрээс иргэд бидний болон өөрийгөө хамгаалах чадваргүй олон тооны хүүхэд, настуудын амь нас аюулгүй байдал хамаарч байна. Таны шийдвэрийг чих тавин хүлээж суугаа үерт шууд өртөх магадлалтай 5 хорооны 80 гаруй мянган иргэд байгаа. Бидний аюулгүй байдлыг бүх эрх ашгаас дээгүүрт тавьж Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлогыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэв. 

3.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д “Энэ хуулийн 74.3-т заасан хугацааг төлөвлөлтийн цар хүрээ, онцлогоос хамааран нэг удаа 60 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан захиргааны актад хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байна” гэж заасан бөгөөд захиргааны ерөнхий хууль, Монгол Улсад үерийн усны барилга байгууламжийн зохицуулалт байхгүй юм шиг, Туул голыг зөөчихсөн юм шиг акт гарсан байдаг. Тухайлбал хамгийн анх гаргасан захиргааны акт буюу Засаг даргын А/414 дүгээр захирамж гадагш чиглэсэн, үр дагавар үүсгэсэн акт юм. Захиргааны актыг гаргахдаа өмчийн асуудлыг зөрчсөн. Үерийн далан барилга байгууламж бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй юм. Хавтаст хэрэгт Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газраас үүнийг нийслэлийн өмч гэдгийг тодорхойлсон байдаг. Нийслэлийн өмчтэй холбоотой шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргах ёстой байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй. Хавтаст хэрэгт шаардлага хангаагүй албан бичиг хавсаргасан байдаг. Үүний дараагаар Усны тухай, Хот байгуулалтын тухай, Гамшгаас хамгаалах хууль тус тус батлагдсан. Иргэдийн амь насыг хамгаалах нарийвчлан зохицуулсан хуулийг баталсны дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас актыг шинэчлэн гаргаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлтийг мөрдөж ажиллаагүй. Үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд иргэдийг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулсан. Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ийн өдрийн Нийслэлийн мэдээ фэйж болон самбар дээр байлуулсан зургаар зам далангийн урд байрлалтай байдаг. Өөрөөр хэлбэл далангаар биш далангийн урд байрлахаар мэдээллийг өгч байсан. Сүүлд нь 10, 11 сард даланг нурааж эхлэхэд уулзахад мэргэжилтэн алдаа гаргасан гэж байсан. Захирамж гарсан байсан бөгөөд иргэдэд хүргэж байгаа мэдээлэл процессын хувьд ноцтой алдаатай байсан. Энэ талаарх баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан.

Үүний дараагаар Засаг даргын илт хууль бус актыг дагаж гарсан баримт бичгүүд нь Туул голын үерийн далан гэж огт байгаагүй юм шиг, нэг ч дурдаагүй, мэргэжлийн бус байгууллагаар, Үнэлгээний хорооны зөвлөмж нь техникийн даалгаврыг боловсруулахдаа өмчийн асуудлыг зохицуулаагүйгээс гадна Засаг даргын актыг хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн хүмүүсийг оролцуулаагүй.  Ингээд тендер зарлаж, тендерийн дагуу д р түр гардуулах нөхцөлтэйгөөр энэхүү тендерийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүй, усны барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлгүй компанийг шалг*******ж, тухайн компанитай гэрээ байгуулах зөвлөмж гаргасан байдаг.

Зам тээврийн хөгжлийн газрын гаргасан магадлан дүгнэлт нь мөн илт хууль бус. Учир нь Зам тээврийн хөгжлийн газраас үерийн далантай 258 м.кв газар давхцаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. 1.5 км үргэлжлэх замын 300 метр буюу 5/3 нь үерийн далантай давхцаж байгаа юм. 90 хувь нь зам 10 хувь нь үерийн далан байх юм бол 90 хувь нь давамгайлж байгаа учраас Барилгын хөгжлийн газрыг оролцуулах шаардлагагүй, магадлан дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн газар батална гэсэн зохицуулалт байхгүй. Үерийн далангийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Зам тээврийн хөгжлийн газрын магадлан итгэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу өөр этгээд гаргасан. Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн газраас энэхүү магадлан дүгнэлтийг хийх ёстой байсан.

Мөн дээр дурдсан А/414 дүгээр захирамжийг гаргахдаа кадастрын зургийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл анх гаргахдаа үерийн далангийн бүтцийг нураахаас өөр давхцаж эсвэл дээгүүр нь явахаас өөр аргагүй захирамж юм. Учир нь Зайсангийн гүүрнээс үерийн далан хүртэл амлагаагаар холбоотой бүтэцтэй байгууламжууд байдаг. А/414 дүгээр захирамжийг гаргахдаа Засаг дарга үерийн далангийн бүтцийг нураахаас өөр аргагүй захирамж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдлийг шаардсан захирамж юм. Зайсангийн гудамж хүртэлх зам дээр гүүр барихгүй л бол Зайсангийн гүүртэй холбох, өөрөөр  хэлбэл Зайсангийн гүүрийг давж байж энэ замыг тавихдаа шинээр гүүр барьж байж Зайсангийн гүүртэй холбохгүй юм бол Зайсангийн гүүр үерийн далан хоёрыг бөөр, бөөрөө нийлчихсэн байгаа учраас үерийн далангийн бүтцийг анхнаасаа гаргахдаа бүтцийг нь өөрчилж байж гаргахаас өөр арга байхгүй захирамж байдаг. Засаг дарга актыг гаргахдаа санаатайгаар үерийн далан гэдэг үгийг оролцуулахгүйгээр, кадастрын зураг хийлгүйгээр өмчийн асуудлыг шийдвэрлэсэн.

Усны барилга байгууламжийн ямар ч тусгай зөвшөөрөлгүй компаниуд зураг төслийг боловсруулснаас гадна д р тус ажлыг гүйцэтгэсэн байдаг. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замын ажлыг эхлүүлэхдээ үерийн далан, Туул голыг байхгүй юм шиг хийгдсэн зураг төслийн дагуу хийгдэх зөвшөөрөл олгосон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан захиалагч болон гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд инженерийн хийцтэй гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл гидрогеологийн хайгуул хийгээгүй.

Мөн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дээр дурдсан хуулиудаар тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн гамшгаас хамгаалах бүтцийг байгуулах тодорхой хэмжээний үүргийг хүлээдэг. Гэтэл 1970 оноос хойш гидрогеологийн хайгуул хийгээгүй буюу 2010 оноос хойш маршлын гүрнээс зайсангийн гүүр хоорондын бүтэц маш их өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл сүүлийн арван жилийн хугацаанд хэдэн мянган иргэд амьдардаг “Ривер гарден”, “Таймс скүэр”, “Хан хиллс” хотхонуудад оршин сууж байгаа, мөн маш их хэмжээний барилгын шороо овоолсон байгаа. Гэтэл хавтаст хэрэгт хавсаргасан 1970 оны оросуудын хийчихсэн зураглалаар яагаад үерийн даланг голтой параллель хэлбэртэй биш хойшоо ухаж хийсэн талаар байдаг бөгөөд маршлын гүүрнээс гол маш их хэмжээгээр цутгадаг бөгөөд Зайсангийн гүүрээр гарах хугацаанд маш их хэмжээгээр хуримтлагддаг. 1966 оны үер Зайсангийн гүүр бөглөөс шиг усны урсаж байгаа хэсэг хязгаарлагдмал байсан учраас маш их хэмжээгээр ус хойшийгоо урссан байдаг.  Тухайн үерийн далангийн зураг төслийг боловсруулахдаа цүнхэл хэлбэртэй буюу хойшийгоо маш их хэмжээгээр ухаж, усыг тодорхой хэмжээгээр хурдыг са*******ах бүтэцтэйгээр хийгдсэн байдаг. Мөн тухайн зураг төсөлд 10 жил тутамд гидрогеологийн хайгуул хийж, үерийн далангийн өндрийг бэхжүүлж явах талаар байдаг. Учир нь 10 жил тутам доошоо суух юм. Харамсалтай нь 1970 оноос хойш үерийн далантай холбоотойгоор Туул голын усны урсгал ихэссэн эсэх, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор үерийн далангийн эрсдэл нэмэгдсэн эсэх ямар нэг цаг уурын судалгааг хийгээгүй. Засаг дарга үерийн далангийн бүтцийг өөрчлөх захирамж гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор доод байгууллагуудын бүх шийдвэрүүд авто замтай холбоотойгоор явагдсан бөгөөд усны барилга байгууламжийн нэг ч мэргэжилтэн ажиллаагүй. Замын ажил нэртэйгээр үерийн даланг нураах процесс явагдаж дууссан” гэв.

3.4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М.... шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Засаг даргаас 2020 оны А/414 дүгээр захирамжаар зөвхөн эрх шилжүүлсэн захирамжийг гаргасан. Тухайн шийдвэрийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улаанбаатар  хотын ерөнхий менежерт эрх шилжүүлсэн захирамж юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “..“Хан хиллс” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 1 км авто зам анх 2018 онд Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалт нь батлагдсан байдаг. 2019 онд 2022 оны Төсвийн тухай хуулиар мөн батлагдсан. Зам тээврийн хөгжлийн сайд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар тус замыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байдаг. Энэхүү эрхийг шилжүүлсний дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, худалдан авах ажиллагааны эрхийг Захирагчийн ажлын албанд даалгасан байдаг. Ингээд Захирагчийн ажлын албанаас түр гардуулах нөхцөлтэй тендер шалг*******алт явагдаж, д р шалгарсан байдаг. Энэ хооронд авто зам, зам байгууламжийн замын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, төсөл батлагдаж гарсан. Авто зам, зам байгууламжийн даалгавар, төслийн үндэслэл нь 2013 онд Улсын Их Хуралаас баталсан Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг үндэслэсэн. Тус батлагдсан даалгавруудын дагуу д р-ийн туслан гүйцэтгэгч компани зураг төслийг хийж, холбогдох геодези, усны барилга байгууламж, үерийн даланг хариуцаж байгаа байгууллага мөн Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, ерөнхий архитектур зөвшилцөж зураг төслийг батлуулж, тус зураг төслийн дагуу энэхүү ажил хийгдэж, 80 хувьтай явагдаж байна. Гарсан тушаал, шийдвэр хуулийн дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

3.6. Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 “...Hийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн A/414 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км замын ажлыг баталж, уг ажлын xyдалдан аваx ажиллагаar зохион байгуулаx эрxийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд шилжүүлсэн байна. Yүний дагуу Улаанбаатар хотын Еренxий менежерийн 2020 оны 04 дүгээр саpын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулан xудалдан аваx ажиллагааг зохион байгуулж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулаxыг заxиалагч байгууллагад мэдэгдэжээ.

Xудалдан аваx ажиллагааг 2020 оны 06 дугaap саpрын 05-ны өдөр төрийн xудалдан аваx ажиллагааны цаxим системээр зарлаж, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээхэд д рXXK 1,479,768,379.00 ( Hэг тэрбум дөрвөн зуун далан есөн сая долоон зуун жаран найман мянга гурван зуун далан ес) төrpөгөөp гүйцэтгэх үнийн санал ирүүлсзн байна.

Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн xөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан аваx туxай xуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийн ирүүлсэн тендерийг xянаад мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дaryу шаардлaгад нийцсэн тендеp ирүүлсэн гэж 100 хувийн саналаар үнэлж, гэрээ байгуулаx эpx олгоxоop шийдвэрлэсэн.

Үнэлгээний хорооны дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан аваx туxай xуулийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад Үнэлгээний хорооны шийдвэрийг ямар үндэслэлээр илт xууль бус заxиргааны акт болоxыıг тогтоолгоx туxай дурдаагүй байна.

 Зaxиpгааны ерөнхий xуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заxиргааны акт илт хууль бусад тооцогдох нөхцөлүүдийг заасан байдаг бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэр үүнд хамааралгүй байх тул илт хууль бусад тооцох эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.7. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/416 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер хиллс” хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам зогсоол 1 км замын ажлыг баталж, уг ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлсэн байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/106 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулан, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулан, захиалагчид мэдэгдсэн. Худалдан авах ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлаж, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр д р шалгарсан. д р үнийг саналаа ирүүлсэн бөгөөд үүнийг үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн дагуу оролцогчдын ирүүлсэн тендерийг хянаж, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж зуун хувийн саналаар үзсэн учраас гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн. Үнэлгээний хорооны дээрх үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаардаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.8. Хариуцагч Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “Ажил эрхлэх зөвшөөрөл Нийслэлийн Засаг даргын захирамж, магадлан ерөнхий дүгнэлт зэргийг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон. Үүнтэй холбоотойгоор гарсан актууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.

2013 онд баталсан ерөнхий төлөвлөгөөг батлахдаа Хот байгуулалт хөгжлийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар ерөнхий төлөвлөгөөг баталж, Засгийн газар дэмжиж, Улсын Их Хурлаас баталсан. Зам ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зам юм. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан замыг холбогдох бүх байгууллагуудтай зөвшилцөж, зураг төсөл батлагдсан. Бүгд уялдаа холбоот, үе шаттайгаар хийгдэж байгаа ажил юм. Нэхэмжлэгч тал нэг төслийг барьцаалж нөгөө төслийг шаардаж байна” гэв.

3.9. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Ч.С*******, С.М******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“..Нэхэмжлэгч нь манай байгууллагын гаргасан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү гаргасан магадлалын ерөнхий дүгнэлт нь доорх баримт бичгүүдийг үндэслэн гарсан болно. Үүнд:

- Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, №ЗД-2020/093,

- Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ГБМЗХ2020/16-020 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар,

- д р болон “К*******” ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан авто замын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ,

- Мөн мөрдөгдөж буй норм, дүрмийг баримтлан магадлал хийгдсэн.

Тухайн авто замыг хаана барихыг захиалагч байгууллага баталдаг бөгөөд тус төв нь дээрх авто замыг хаана барихыг шийдвэрлэдэггүй. Харин тухайн авто замын зураг төслийг одоо мөрдөгдөж байгаа норм, дүрмийн дагуу төлөвлөсөн эсэхийг хянадаг болно.

Иймд дээрх баримт бичгүүд, батлагдсан замын трасс болон орон тооны бус экспертийн дүгнэлтийг үндэслэн тус төв магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан тул нэр бүхий иргэдийн гаргасан нэхэмжлэлийн тус төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.10. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С..... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “Магадлан ерөнхий дүгнэлтийг Геодези, усны барилга байгууламжийн газартай зөвшилцөж гаргасан. Шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/319 тоот хариуг хүргүүлсэн байдаг” гэв.

3.11. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “Магадлан ерөнхий дүгнэлтийг холбогдох бусад байгууллагуудын гаргасан эрх зүйн бичгүүдийг үндэслэн гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Геодези, усны барилга байгууламжийн газартай зөвшилцөж магадлан ерөнхий дүгнэлтийг гаргаагүй гэдэг бөгөөд үүнтэй холбоотой 15 хуудас баримтыг шүүхэд хүргүүлсэн” гэв.

3.12. Гуравдагч этгээд д р-ийн гүйцэтгэх захирал Г.Б.... 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Ц.о...нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт манай компани ямар нэгэн байдлаар оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцохгүй” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зам, тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/64 дүгээр “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар (1 дэх хавтаст хэргийн - 116 дахь тал) Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны “Эрх шилжүүлэх тухай” А/31 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад орсон Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас эрх шилжүүлэн хэрэгжүүлэх ажлын жагсаалт”-д хавсралтад өөрчлөлт оруулж, Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын “Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо/” ажлыг Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар (1 дэх хавтаст хэргийн - 80 дахь тал) “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр тогтоол, Зам, тээвэр хөгжлийн сайдын 2020 оны А/64 дүгээр тушаалыг тус тус үндэслэн... “Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын ажлыг баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах үүргийг шилжүүлжээ.

Энэхүү захирамжийг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 дугаар тушаалаар (2 дахь хавтаст хэргийн - 140 дэх тал) Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын “Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалг*******ах Үнэлгээний хороог байгуулсан, Үнэлгээний хорооноос 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд сонгон шалг*******алт явуулж “Дайманд рөүд” ХХК-ыг ялагчаар шалг*******ж, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаар “Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах тухай” зөвлөмжийг (2 дахь хавтаст хэргийн - 137 дахь тал) гаргасны дагуу Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо/” ажлын гэрээг байгуулсан байна.

Зам, тээврийн хөгжлийн төвөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн – 31-40 дэх тал), Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн АЭЗ-21/01 дугаар “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг (2 дахь хавтаст хэргийн - 170 дахь тал) тус тус олгосон байна.

  1. Нэхэмжлэгч Ц. раас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам, тээврийн хөгжлийн төв, Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/414 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай “Гүйцэтгэгчтэй гэрээ байгууламж тухай зөвлөмж”,  Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим шаардлагаа нэмэгдүүлсэн/ гарган эдгээр захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль хууль захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэсэн хууль зүйн үндэслэлээр, хариуцагч нараас “...илт хууль бус захиргааны актад хамаарахгүй, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрүүдэд үндэслэж маргаж буй актуудыг гаргасан нь хуульд нийцсэн...” гэж тус тус маргаж байна.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр дээрх шийдвэрүүд нь илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг тогтооход шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдах тул энэ хүрээнд дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан болно.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг/ойлгох/-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт .../-ыг/ ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”-ийг тодорхойлохоор тус тус заасан, түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх учиртай.
  4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.5-д  “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны илт хууль акт болж мөн зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зохицуулжээ.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д  “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх үндэслэлийн хувьд: Маргаж буй захиргааны актаар нэхэмжлэгч иргэд эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтаны зүгээс хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хууль зүйн үндэслэлгүйгээр шаардсан, илэрхий ноцтой алдааг гаргасан байхыг ойлгохоор байна.
  • Тодруулбал маргаж буй дээрх актуудаар нэхэмжлэгч нарт чиглэн хууль бус үйлдэл хийхийг шаардсан эсхүл хууль бус эс үйлдэхгүйг гүйцэтгэхийг шаардаж тэрхүү шаардлага нь илтэд үндэслэлгүй нэхэмжлэгч иргэдийн зүгээс биелүүлэх үүрэг үүсээгүй, мөн захиргааны байгууллага, албан тушаалтаны зүгээс хэрэгжүүлэх ёсгүй илэрхий алдаатай захиргааны акт гаргасаныг ойлгох ба энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын зүгээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамж, уг захирамжийн биелэлт, үйл ажиллагааны үр дүнгийн явцад гарсан актууд нь нэхэмжлэгчийн үндэслэл болгосон “гамшгаас хамгаалах байгууламжийг нураахыг, бүтэц зориулалт, хийцийг өөрчлөхийг шаардсан дэс дараалсан актууд” гэх тайлбараар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
  • Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс “гамшгаас хамгаалах байгууламжийг нураахыг, бүтэц зориулалт, хийцийг өөрчлөхийг шаардсан дэс дараалсан актууд” учир илтэд хууль бус гэж тайлбарлах боловч маргаан бүхий захиргааны актуудаар үерийн даланг нураах, үндсэн бүтэц, зориулалтыг нь өөрчлөн авто зам барихыг үүрэг болгож шийдээгүй, бодит байдалд далан дээгүүр авто замын барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх аж ахуй, нэгжийг сонгон шалг*******сан, гэрээ байгуулах эрх олгосон, зураг төсөлд нь магадлал хийж дүгнэлт гаргасан, авто замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, шалгарсан аж ахуй нэгжийн зүгээс авто замын байгууламжийг барих явцдаа үерийн даланг авто замын стандартад нийцүүлэн тодорхой /280 м/ хэсэгт өргөсгөж, үерийн далантай давхцаж буй хэсгийн шороог түр хугацаанд хуулж стандартын дагуу буцаан өндөрлөж, нягтаршуулах ажил хийж гүйцэтгэснийг гамшгаас хамгаалах байгууламжийг нураасан, үерийн далангын хийц, зориулалтыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна.
  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлийн хувьд: “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тухайн захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох ба 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,  2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”  гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын ажлыг баталж, уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах үүрэг болгосон дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна.
  2. Эрх шилжүүлэн авсан хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасны дагуу үнэлгээний хороог байгуулсан ба мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх …” гэж заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гарч, магадлалын ерөнхий дүгнэлт, авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөлийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас олгох  чиг үүрэгтэй тул захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй”-ээр шийдвэрүүдээ гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.
  3. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй “...Захиргааны ерөнхий хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг тус тус зөрчиж, нийтийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, Туул голын далангын ойролцоо амьдардаг иргэд бидний гэр орон, эд хөрөнгийг хамгаалж, гамшгийн шалтгаан нөхцлийг арилгах, эрсдлийг бууруулах үерийн хамгаалалтын шороон даланг эргэж сэргээхгүйгээр эвдэн сүйтгэх, зориулалтыг нь өөрчлөхдөө мэргэжлийн байгууллагын тооцоо судалгааг авч мэргэжилтэнг оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй, бидэнд мэдэгдэж санал аваагүй, усны барилга байгууламжийн зөвшөөрөлгүй аж ахуй нэгжийг шалг*******сан, зураг төсөл батлагдаагүй үед ажлыг эхлүүлсэн, Нийслэлийн засаг даргын захирамж, зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт, гэрээ байгуулах зөвлөмжид үерийн даланг яаж хамгаалах, далангаар хамгаалагдаж байгаа иргэд яаж аюулгүй амьдрах талаар арга хэмжээ аваагүй, далангийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй, гидрогеологийн судалгаа хийгдээгүй... ” гэх үндэслэлүүд нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа болон тус шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагаанд хамаарах болохоос илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.
  4. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2019, 2020, 2021 оны Төсвийн тухай хуулиар төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын жагсаалтад багтсан, Зам, тээвэр хөгжлийн яамны гүйцэтгэх ажлын багцад хамаарсан, тус яамнаас уг ажлыг гүйцэтгэх үүргийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн, үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамж, ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо,  Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас холбогдох шийдвэрүүд гарсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд үндэслэлгүйгээр хууль бус акт гаргаж зөрчсөн гэх үндэслэлгүй, үерийн даланг эвдсэн, зориулалтыг өөрчилсөн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй болох нь шүүхээс хийсэн маргаж буй замын үйл явцтай танилцсан үзлэг, хэрэгт авагдсан авто зам, замын барилгын ажлыг гүйцэтгэх зураг, магадлалын ерөнхий дүгнэлт, Геодези усны барилга, байгууламжийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/531 дугаар албан бичиг, Авто зам хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/2357 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
  5. Түүнчлэн үерийн далангийн бэхэлгээг хуулах, авто замыг барьсаны дараагаар үерийн далангийн хавтан бэхэлгээг буцаан байрлуулах, далангийн хажуу налууг чулуугаар бэхлэх ажлууд нь зураг төслийн ажлын тоо хэмжээ хэсэгт баталгаажсан, бодит байдалд баригдсан авто замын ажил нь өмнө байсан үерийн далангийн үндсэн бүтцийг өөрчлөөгүй, өндрийг нь бууруулаагүй, өргөний хэмжээг авто замын шаардлагын дагуу тодорхой хэсэгт өргөсгөсөн, үерийн далангийн зураг төсөл боловсруулахад зориулж 500 сая төгрөгийн санхүүжилт батлагдсан зэргээс үзэхэд  нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь ноцтой хохирол учруулахуйц илтэд хууль бус шийдвэрүүдийг хариуцагч захиргааны байгууллагуудаас гаргаагүй, авто зам, замын барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ үерийн далантай давхцаж байгаа хэсгийн ажлуудыг буцаан хэвийн байдалд оруулах арга хэмжээ, ажил, санхүүжилтыг тусгаж төлөвлөснөөр нэхэмжлэгч нарын эрх ашгийг орхигдуулаагүй, аюултай нөхцөл байдлыг бий болгож хууль зөрчөөгүй болохыг давхар нотолж байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан захиргааны акт хуулиар олгосон эрх хэмжээнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэйгээр гарч илт хууль бус захиргааны актад хамаарах илэрхий, ноцтой алдааг гараагүй гэж үзсэн тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.... нараас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/126 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Зам, тээврийн хөгжлийн төв, Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/414 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/126 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн УБЗАА-3-008 дугаартай “Гүйцэтгэгчтэй гэрээ байгууламж тухай зөвлөмж”,  Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 105/2021 дугаартай “Магадлалын ерөнхий дүгнэлт”, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон АЭЗ-21/01 дугаартай “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.