Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/397

 

    2024         4           15                                      2024/ШЦТ/397

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Ч,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Х.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Днарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2201000330185 дугаартай 9 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19..... оны 02 дугаар сарын 11-ний өдөр Г.... аймгийн С.... суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл ганцаараа Хан-Уул дүүргийн ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн .............................................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э, .................. регистрийн дугаартай.

 

2. Монгол Улсын иргэн, 19.......... оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “..................” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .................................. тоотод оршин суух, одоо Хан-Уул дүүргийн ............................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Д, .................регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх.”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл /Үйл ажиллагааны зарчим/-ийн 6.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” гэж заасныг тус тус зөрчиж,

Н.Дий “тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлчлүүлэгчдээ азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг олж өгөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар  баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д,  “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж,

-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Э.Эд 1,500,000 төгрөгөөр,  

-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ж.Чд 2,150,000 төгрөгөөр, 

-2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.Бд 600,000 төгрөгөөр,

-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Бод 600,000 төгрөгөөр, 

-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Хад 1,200,000 төгрөгөөр,

-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн З.Мд 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг О.Гд 900,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг Ш.Чт 1,000,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Э.Бд 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Г.Бд 450,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ат 700,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “00-17 УАМ” улсын дугаарыг иргэн Т.Цт 700,000 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Б.Хт 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАР” улсын дугаарыг иргэн Ч.Эт 1,500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “..-...УБК” улсын дугаарыг иргэн Х.Бд 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Цд 800,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Б.Бод 1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ц.Лид 1,600,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.От 1,300,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Т.Од 1,600,000 төгрөгөөр,

-2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Э.Эд 1,860,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн М.Бд 2,000,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ут 600,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Д.Пид  1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн А.Жт 600,000 төгрөгөөр, 

-2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УНХ” улсын дугаарыг иргэн Н.Бд 1,500,000 төгрөгөөр, 

-2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн С.Тт 600,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...” УАС улсын дугаарыг иргэн Б.Эд 700,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...УАЕ” улсын дугаарыг иргэн Б.Од 800,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн Г.Дт 2,000,000 төгрөгөөр, 

-2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Ц.Эт 850,000 төгрөгөөр, 

-2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “..-...УНЗ” улсын дугаарыг иргэн Н.От 800,000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34,210,000 (гучин дөрвөн сая, хоёр зуун арван мянга) төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... тоот дансаар дамжуулан, А.Эийн нэр дээрх Х банкны 5017......тоот данс, С.Нийн нэр дээрх Х банкны 5024........... тоот дансаар ашиглан 23,550,000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн  давуу байдлыг өөртөө, Н.Дд 10,660,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон,

Шүүгдэгч Н.Д нь Б.Этай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, түүний үйлдсэн “Б.Э нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа, холбогдох хууль тогтоомж зөрчиж, өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт “улсын дугаар худалдан авагчийг олж өгөх, өөрийн дансаар төлбөрийг дамжуулан авах” арга хэлбэрээр,

-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Э.Эд 1,500,000 төгрөгөөр,  

-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ж.Чд 2,150,000 төгрөгөөр, 

-2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.Бд 600,000 төгрөгөөр,

-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Бод 600,000 төгрөгөөр, 

-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Хад 1,200,000 төгрөгөөр,

-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн З.Мд 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг О.Гд 900,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг Ш.Чт 1,000,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Э.Бд 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Г.Бд 450,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ат 700,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “00-17 УАМ” улсын дугаарыг иргэн Т.Цт 700,000 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Б.Хт 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАР” улсын дугаарыг иргэн Ч.Эт 1,500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “..-...УБК” улсын дугаарыг иргэн Х.Бд 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Цд 800,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Б.Бод 1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ц.Лид 1,600,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.От 1,300,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн М.Од 1,600,000 төгрөгөөр,

-2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Э.Эд 1,860,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн М.Бд 2,000,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ут 600,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Д.Пид  1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн А.Жт 600,000 төгрөгөөр, 

-2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УНХ” улсын дугаарыг иргэн Н.Бд 1,500,000 төгрөгөөр, 

-2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн С.Тт 600,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...” УАС улсын дугаарыг иргэн Б.Эд 700,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...УАЕ” улсын дугаарыг иргэн Б.Од 800,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн Г.Дт 2,000,000 төгрөгөөр, 

-2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Ц.Эт 850,000 төгрөгөөр, 

-2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “..-...УНЗ” улсын дугаарыг иргэн Н.От 800,000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34,210,000 (гучин дөрвөн сая, хоёр зуун арван мянга) төгрөгийг өөрийн эзэмшлийн Г банкны 2109......... тоот дансаар авч, өөртөө 10,660,000 (арван сая, зургаан зуун жаран мянга) төгрөгийн, Б.Эд 23,550,000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2201000330185 дугаартай хэрэгт авагдсан:

 

Гэрч Э.Шгийн өгсөн: “...Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг анх 2018 оны 05 сард хүлээн авч хариуцаж эхэлсэн. 2019 оны 7-р сард шинэчлэгдээд Э хариуцаж эхэлсэн. Түүний дараа 2021 оны 5-р сараас одоог хүртэл би хариуцаж ажиллаж байна. ...2021 оны 5-р сараас эхлээд ижил дугаарууд дуудлага худалдааны системд шилжсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас), мөн түүний 2 дахь удаа өгсөн “...Б.Э тээврийн хэрэгслийн бүртгэлтэй чиг үүргийг 2019.7.08-аас 2021.5.13-ны өдрийг хүртэл хариуцаад ажиллаж байсан. Burtgel.Trandep.mn систем нь 2019 оны 7-р сараас хойш хэрэгжиж эхэлсэн программ.  Энэ программ нь Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн авч болох сул улсын дугаарыг дэлгэцэд байршуулдаг ...нэг ёсондоо улсын дугаар сонголт, захиалгын вейб программ байгаа. АТҮТ-ийн холбогдох ажилтнаас сери нээх бэлтгэл ажлаа хангасан гэдгийг Б.Эд мэдэгддэг байсан. Тэгээд нэгэнт Авто тээврийн төвөөс нээж болно гээд Эд мэдэгдсэн бол Э VRS программын сери нэх товчийг дарна. Тэр товчийг дарснаар  дугаар захиалгын цонх руу 5 баганаар хуваагдаж эхэндээ 500 дугаар ордог, энэ 500 дотор 0001-9999 дугаарын аль нь ч байх магадлал байх бүрэн боломжтой. Үлдэгдэл дугааруудын хувьд хайлтын цонх гэж байгаа.  Тэр 0000-ын цонхыг өөрчлөөд өөрийнхөө хүссэн дугаарыг хайлт хийхэд тэр хайсан дугаар нь гарч ирэх боломжтой бөгөөд дугаараа сонгоод захиалах боломжтой. Захиалга хийхийн өмнө шар болон хөх өнгө, улаан төлөвт орсон байдаг.. 2022 оны 06 сараас эхлээд программ дээр хөгжүүлэлт хийж дугаар олголт дээр хүлээгдэж буй төлөвийг байхгүй болгосон. Энэ нь хангалттай тооны 731 ширхэг дугаар дуудлага худалдаанд ордог болсонтой холбоотой ийм болсон байгаа. Би Эгаас ажил авснаас хойш сери задрах товчийг ажлын чиг үүргийн дагуу хэд хэдэн удаа дарж нээж байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 187-189 дэх тал), мөн түүний “...Үндсэн ажлынх нь тал нь гэж ойлгож болно. Яагаад гэвэл ажлын байрны тодорхойлолт нь тээврийн ухаалаг систем, тээврийн хэрэгслийн бүртгэл гэж хоёр тусдаа ажлууд байгаа. Системтэй холбоотой ажил нь тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой заалтад хамаарагдана. ...Харин тээврийн ухаалаг систем гэдэгт ОУ-ын нэршлээр бүх төрлийн тээврийн хэрэгсэл орж байгаа. Авто замын түгжрэлийг мэдээлэл, технологийн шийдлийг хэрхэн яаж ашиглах гэх мэтчилэн. Мөн тухайн үед тээврийн ухаалаг систем хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байсан. Тэр хөтөлбөрт юу байсан бэ гэхээр дотроо 14 салбар ажил байсан, тэрэнтэй холбоотой ажлыг Э хариуцдаг байсан. Хүмүүс Эгийн  тээврийн ухаалаг систем хариуцдаг ажлыг нь тодорхой сайн мэддэггүй, нөгөө тээврийн хэрэгслийн улсын дугаар, тэрний мэдээллийн программыг л  хариуцдаг гэсэн ойлголттой байсан. ...VRS программыг 2019 оны 7-р сарын 24-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн байдаг. Тэгж хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанаас эхлээд Б.Эд яамны админы эрх очсон.  Админы эрхийг Э 2021 оны 5-р сарын 13-ны өдөр хүртэл хэрэгжүүлж ажилласан. Яагаад 2021.5.23-ны гэхээр яамны шинэ бүтцээр  Мэдээллийн технологи, стандарт гэсэн шинэ хэлтэс байгуулагдсантай холбоотойгоор яамны админы эрхийг  би хүлээж авсан. ...Захиалах боломжтой. Яагаад гэхээр нэг жишээн дээр аваад хэлье. УНХ  серитэй дугаарын үлдэгдэл 2023-5-12-ны өдрийн байдлаар 250 ширхэг байна. 2017 оны өмнөх эдгээр 250 ширхэг дугаар аль сери дугаарууд программд байгаа шалтгаан нь УНХ-г хүмүүс огт захиалаагүй, мөн зүүж байсан дугаараа машинаа өөр аймаг орон нутаг руу шилжсэн тохиолдолд тухайн Улаанбаатар хотын харьяалалтай дугаар суларна, суларсан тухайн дугаар автоматаар бүртгэлийн цонх руу буюу дугаар захиалгын программ руу ордог. Энэ мэтчилэн уг УНХ сери бүртгэлийн программд байсаар байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205-208/,

Гэрч П.Бөгсөн: “.....-...УАВ тээврийн хэрэгслийг миний төрсөн хүү Ч.Энхтөр  2020 оны 01 дүгээр сард М г нэртэй компаниас Меrcedes Benz E200 Зварын тээврийн хэрэгслийг 170 сая төгрөгөөр Х л-ээр дамжуулан авсан. ...манай нөхөр Ч Д-ий данс руу хийчих гэсэн учир би хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188, 3-р хх-ийн 58-59/,

Гэрч Б.Агийн өгсөн:...Би 2020 оны 6-р сард Да хүрээ захаас Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгсэл улсын дугааргүй байсан учир фейсбүүкээс азын дугаар худалдаж авах зорилгоор “Улсын дугаар зарна, авна” гэсэн групп руу орсон. Одоо яг ямар нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй чаталсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би тухайн пост тавьсан байсан тээврийн хэрэгслийн дугааруудаас ..-...УАН улсын дугаарыг сонгож чаталсан. Тухайн дугаарыг 1 000 000 төгрөг гэж хэлсэн. Би тухайн хүнтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр 750 000 төгрөг болгож худалдаж авахаар болсон. ...Тэгээд би 2020 оны 6 дугаар сарын 29-ний  өдөр  Х банкны 5037............ тоот дансанд 2323 гэсэн утгаар 750 000 төгрөг шилжүүлсэн. ...Тухайн мөнгө нь тээврийн хэрэгслийн улсын дугаарын мөнгө.”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-197, 4-р хх-ийн 229-230/,

Гэрч Б.Агийн эзэмшлийн 5041............. тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 750 000 төгрөгийг Б.Б-Оын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р х.х-ийн 234/,

Гэрч П.Бын өгсөн: “...Би ..-...УАВ улсын дугаартай Wrangler Jeep маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сард Benz машины Монгол Улс дахь албан ёсны борлуулагч болох М ХХК-аас 146 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ машиныг би өөрөө унаж байна. Тухайн үед өөрийнхөө машинд гайгүй дугаар авчих санаатай хүнээс асуугаад азын дугаар сураглаад явж байсан. Тэгсэн М ХХК-ийн борлуулагч Н.Д гэх залуугаас энэ талаар тодруулахад надад нэг азын хүснэгтэд оруулсан дугааруудын зургийг  явуулж байсан. Тухайн үед дээрх дугаарыг 1.5 сая төгрөгөөр зарна гэж байсан ба надад арай үнэтэй байсан тул өөр хямд дугаар байна уу гэхэд ..-... УАВ, ..-... УАВ гэсэн тээврийн хэрэгслийн дугаар танилцуулж байсан. Тухайн үед би өөрөө тээврийн хэрэгсэлдээ 5 дугаараар төгссөн дугаар сонирхож байгаагаа хэлэхэд дээрх 2 дугаарыг надад танилцуулж байсан. Ингээд би ..-...УАВ дугаарыг авахаар болоод 600 000 төгрөгийг Н.Дий хэлсэн данс руу нь шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211, 3-р хх-ийн 80-81/,

Мөрдөгчөөс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр П.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 212-214/,

Гэрч Ц.Лийн өгсөн: “.....-...УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Ш.Н-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Mercedes benz G-500 маркийн тээврийн хэрэгсэл байгаа. 2020 оны 3-р сарын 23-ны өдөр худалдан авч байсан санагдаж байна. М компаниас над руу холбогдоод таны машиныг Х банк руу шилжүүлэх гэсэн юм, ямар дугаар авах вэ гэж надаас тодруулсан юм, тэгээд би 1 дэх өдөр ажил багатай болохоор нэг өдөр гардаггүй дугаар байвал болно гэж хэлсэн юм. Тэгээд ..-...улсын дугаар гарсан байна лээ. ...Д гэх залуу над руу залгаад 1 600 000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэр үед би тэр шалавчны үнийг л гэж ойлгоод шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220, 3-р хх-ийн 157-158/,

Гэрч Г.Дын өгсөн: “...Манай найзуудын нэг нь М группээс машин худалдаж авах юм бол боломжийн дугаар өгчихдөг юм байна лээ гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 3-р сарын сүүлээр М групп дээр очиж машин үзэж байгаад Меrcedes benz G500 Зварын автомашин сонирхож улмаар худалдан авсан бөгөөд МCМ группэд ажилладаг үл таних залуучуудад ахдаа гайгүй дугаар зүүгээд өгөөрэй гэж хэлээд тухайн машинд шинээр шалавч худалдан авсан.  Миний авсан тээврийн хэрэгсэл шалавч нь надад таалагдахгүй байсан учир шинээр шалавч авсан юм. Ингээд үл таних дугаараас нэг залуу над руу залгаад 1,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэр үед би тэр шалавчны үнийг л гэж ойлгууд шилжүүлсэн юм. ...Яг тийм юмны төлбөр гэж надад бол хэлээгүй. Юуны төлбөр болохыг тодруулж асуугаагүй. Тэгээд Х л-ээс машинаа авахад ..-...УАС улсын дугаар зүүчихсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226, 4-р хх-ийн 212-213/,

Гэрч Г.Дын 1505............... данснаас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 152/,

Гэрч Т.Оийн өгсөн: “...Иргэн Дийг “Jeep-М” автомашины худалдааны борлуулалтын ажилтан гэдгээр нь мэднэ, надтай ямар нэгэн төрөл садны харьцаа холбоо байхгүй. Би 2020 оны 02-р сард М автомашины худалдааны төв дээр очиж автомашин судалсан гэтэл Jeep Wrangler тээврийн хэрэгсэл үндсэн нь 169,0 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед хямдрал зарлаад 146,0 сая төгрөг болж хямдарсан, үндсэн үнийн дүнгээс 20 хувь буюу 28,0 сая төгрөгийг төлж, автомашиныг захиалаад мөн оны 4 сарын сүүлээр захиалсан машин маань ирсэн. Ингээд М-ийн борлуулалтын ажилтан Дд ..-...гэсэн улсын сери дугаар байгаа эсэхийг тодруулахад надад ..-...УАК сери дугаарыг авч өөрийн Jeep Wrangler rubicон маркийн тээврийн хэрэгсэл дээр зүүж тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр иргэнд 152,0 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед Дөөс авсан ..-...УАК сери дугаарыг 800,000 төгрөгөөр мөн автомашины гишгүүр, бусад тоноглол зэргийг авахаар нийт 1,600,000 төгрөгийг шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-232/,

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/2577 дугаартай албан бичиг, түүний хавсралт “Б.Эд ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт” /2-р хх-ийн 20-38/,

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт /2-р хх-ийн 121-133/,

Г банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3481 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Дий эзэмшлийн 2109......... тоот дансны гүйлгээний хуулга, Мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Н.Дий Г банкны 2109......... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 151-185/,

 Гэрч С.Ч-ийн өгсөн: “...Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын нэг болох тээврийн хэрэгслийн дугаар олголт, улс,  хот хоорондын ачаа, тээврийн C зөвшөөрөл олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулах зэрэг чиг үүргийг  сайдтай  байгуулсан гэрээний дагуу Авто тээврийн үндэсний төв хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хүрээнд Автотээврийн төв нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Зам, тээврийн хөгжлийн сайдын сүүлд гаргасан журам гэж байгаа. Би яг хэзээ гарсан, хэдэн тоот журам байгаа гэдгийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Энэ талаар надаас ажил авсан одоо ажиллаж байгаа мэргэжилтэн Нансалмаа  бүүр тодорхой сайн мэдэж байгаа. Сайдын  гаргасан тэрхүү журмаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ руу  нэвтэрч орох, хандах, уг программтай харьцах  эрх хэмжээг тодорхойлж өгсөн байдаг. Нэг үгээр хэлбэл хамгийн том эрхтэй админ нь ийм, ийм ажил хариуцаж ажиллана, түүний дараагийн эрхтэй ордог админ нь тийм ажлыг хариуцаж ажиллана гэдгийг нарийн зохицуулж өгсөн.  Сайдын журмаараа бол том эрхтэй админ нь Зам, тээврийн хөгжлийн яамны нэг ажилтан байхаар тэр нь тухайн үед Э байсан,  дараагийн давуу эрхтэй админ нь Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн дарга байхаар ч гэдэг ч юм уу ингэж зохицуулж өгсөн байдаг. Одоо ямар, ямар хүмүүс 2 том админы эрхтэй ажиллаж байгааг мэдэхгүй байна. Тухайн үед бол хамгийн том эрхтэй админ нь манай яаманд ажиллаж байсан Б.Эд, Эгийн дараа ордог эрхтэй админ нь Авто тээврийн Бүртгэлийн хэлтсийн дарга Бямбадорж нарт олгогдсон байсан.  Энэ хоёр л  тухайн үед бүртгэлийн программ руу нэвтэрч орох, хандах эрхтэй байсан гэсэн үг. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нэг сери 0001-9999 хүртэл байдаг. Жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой шинэ сери дуусах нь хурдан болсон. Дараагийн шинэ сери нээх тохиолдолд Автотээврийн  үндэсний төвөөс манай яаманд албан хүсэлтийг ирүүлдэг бөгөөд ямар учиртай албан хүсэлт вэ гэхээр   шинэ сери нээх зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлт юм. Тухайн үед намайг мэргэжилтнээр ажиллаж байхад Авто тээврийн төвөөс ирсэн  албан хүсэлт нь ажил үүргийн дагуу над дээр цохогдож ирдэг байсан ба би дээд шатны газрын даргад танилцуулаад зөвшөөрөл олгох уу, яах уу эсэхийг асууж лавладаг. Юу, юуны духанд хүрэлгүйгээр Автотээврийн төвөөс ирүүлсэн албан хүсэлтийг за за шинэ сери нь дуусаж байгаа юм байна гээд зөвшөөрөл олгож болохгүй учраас  манай газрын даргаас Авто тээврийн төвийн удирдах албан тушаалтантай  аман байдлаар холбогдож “ урд задарсан сери нь дуусаж байгааг мөн шинэ сери нээх шаардлагатай юу гэдгийг нягталж асуухаас гадна мөн яаманд бүртгэл хариуцаж ажиллаж байсан Эгаас хүртэл нягталж асууж лавлаад тэгээд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг байсан.  Ингээд газрын дарга  шинэ сери нээх зөвшөөрлийг  өг гэвэл би тухайн зөвшөөрлийг  албажуулж  албан тоотон дээр төлөвлөж  бичээд газрын даргаар хянуулаад тэгээд Авто тээврийн үндэсний төв рүү хүргүүлдэг.  Манайхаас  Авто тээврийн төвд  зөвшөөрөл / бичиг/ хүргэгдэж очсоны дараа шинэ сери нээх эрхийг Авто тээврийн төвөөс улсын хэмжээнд нээх эрх нь үүсэж байгаа юм. Авто тээврийн төвөөс манайхаас бичиг очсоны дараа Этай холбогдож  шинэ сери хэзээ нээх эсэхийг тохирч аваад товлосон өдрөө нээдэг байсан.  Э ингэхдээ программд шинэ сери нээх идэвхжүүлэх үйлдэл хийдэг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 191-192/,

Гэрч Ё.Жы өгсөн: “...Тээврийн хэрэгслийн шинэ сери нээхтэй холбоотой асуудлын талаар мэдүүлэхэд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаар сери дуусахаар  Автотээврийн үндэсний төвөөс шинэ сери нээх эрхийг олгож өгнө үү гэсэн байдлаар манай яаманд бичиг ирүүлдэг юм. Журам өөрчлөлт орохоос өмнө би АТҮТ-аас ирсэн албан бичгийг газрынхаа мэргэжилтэнд нь цохож өгдөг байсан. Цохолтоор хүлээж авсан манай газрын мэргэжилтэн Б.Э хариуцаж программ руу нэвтэрч шинэ сери нээх үйлдэл хийж ажилладаг байсан. ...Автотээврийн төвөөс ирсэн албан бичгүүдийг хариуг нь өгөх ёстой гэдэг байдлаар би Эд цохож өгдөг байсан. ...Ажлын байраараа Б.Эгийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлуудтай дөхөм, чиг үүрэг нь ойрхон байсан болохоор Эд хариуцуулж өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 194-196/,

Гэрч С.Нгийн өгсөн: “...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021.02.18-ны өдрийн А/21 дугаартай “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам” 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилж байсан бөгөөд сайдын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/179 дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам гарсантай холбоотой хүчингүй болсон. Дээрх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/179 дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журмаар ямар үйл ажиллагааг зохицуулж өгсөн бэ гэхээр  ер нь системтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Тухайлбал системийн том эрхтэй администратор  нь ямар албан тушаалтан байхыг мөн тэр албан тушаалтан бүртгэлийн системд ямар чиг үүрэгтэй оролцож ажиллах  талаар, мөн бүртгэлийн үйл ажиллагааг явуулах эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ журмаар ямар чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллах талаар нарийн тодорхойлж өгсөн. Дээрх журмын 2.2-д Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь манай Зам, тээврийн хөгжлийн яам  байгаа юм. Харин  журмын 2.3-д Админ эрх бүхий хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагын албан тушаалтан байхаар зохицуулж өгсөн. Энэ нь болохоор Автотээврийн үндэсний төвийн тодорхой албан тушаалтан байгаа юм. Мөн журмын 2.4-д Зохицуулалтын эх бүхий хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагын бүртгэлийн нэгжийн удирдах албан тушаалтан байхаар зохицуулж өгсөн ба энэ нь Автотээврийн үндэсний төвийн тодорхой албан тушаалтан.  Сайдын 2022-6-15-ны өдрийн А/179 дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-аар бол  одоо тээврийн хэрэгслийн админ эрх бүхий хэрэглэгч нь Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Авто тээврийн бодлогыг зохицуулах газрын даргад олгогдсон боловч тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх ажилд оролцохгүй. Гагцхүү тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери үүсгэх, илгээх, бүртгэлийн системд тавих ерөнхий шаардлагыг тавих, хангах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг болсон. Харин бусад үйл ажиллагааг АТҮТ-өөс хэрэгжүүлж ажиллахаар зохицуулагдаж өгсөн. Сайдын шинэ гаргасан журмаар бол манай яамны Авто тээврийн бодлогыг зохицуулах газрын дарга Ж нь Автотээврийн үндэсний төвөөс “шинэ сери үүсгэх” эсэхийг шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн албан хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд нэвтрэн орж  шинэ үүсгэх, илгээх эрхтэй оролцож байгаа. Өөрөөр хэлбэл Автотээврийн төвөөс ирүүлсэн албан хүсэлт нь үндэслэлтэй байвал шинэ сери нээх эрхийг олгоод явж байгаа. Одоо ч гэсэн Автотээврийн төвөөс шинэ сери нээлгэх талаар манайд албан хүсэлт ирүүлчихсэн байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199/,

Гэрч Б.Пийн өгсөн: “...burtgel.transdep.mn программ нь бол иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийн дугаар захиалж авах программ юм. ...одоо сонирхол татахуйц улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулдаг болсон болохоор иргэдийн орж захиалга хийдэг дэлгэцэнд тавихаа байсан. Харин урд өмнө нь сонирхол татахуйц улсын дугааруудыг яамны тусгай эрхтэй этгээд нэвтрэх кодоороо орж дэлгэцэд гаргах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг өөрөөр хэлбэл үйлдэл хийдэг байсан. Өмнө нь Э  байсан одоо Ш гэж залуу хариуцаж байгаа. Яамны тусгай эрхтэй админ нь сүлжээ болон нэвтрэх нэрээрээ үндэсний дата төвийн сервер дээр байгаа мэдээллийн бааз руу сүлжээ, нэвтрэх  кодоороо нэвтэрч орж болно. Нэвтэрч  орсон тохиолдолд бааз дээр хадгалагдсан мэдээллийг (тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах, өөрчлөх, устгах) зэргийг бүгдийг хийж болно. Яамны тусгай эрхтэй админаас бааз руу нэвтэрч байгаа үйлдэлд Автотээврийн үндэсний төвөөс хяналт тавих ямар ч боломжгүй.  Ганц л эрхтэй хүн нь урд өмнө Э байсан одоо, Ш гээд мэргэжилтэн байгаа. Захиалгын төлөвийг өөрчилж болно, шар төлөвт байгаа дугаараас захиалж болно.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 201-203/,

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн VRS программд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /2-р хх-ийн 209-226/,

Гэрч Н.Бийн өгсөн: “...программын дауу эрх нь яамны эрх бүхй албан тушаалтанд олгогдсон. Яамны давуу эрхтэй админ нь шинэ сери дугаарыг захиалах төлөвт оруулах эрхтэй. Систем рүү нэвтэрч шинэ сери нээх үйлдлийг өмнө нь Б.Э хийх эрхтэй байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 228-229/,

Гэрч С.Бийн өгсөн: “...Үүнийг гар, хөлийн үсэг зураад хүлээлгэж өгөхгүй бол болохгүй байсан. Дараа нь ямар нэгэн асуудал, хардалт гарвал хэн хариуцах вэ гэдэг зүйл яригдана шүү дээ. Би тухайн үед яаж овоо энэ хүлээлцсэн тэмдэглэлийг гаргаж Эгаар гарын үсэг зуруулж авсан нь оносон байна. Дараа нь аягүй бол Автотээврийн төв системийг хариуцаж, тэндээс нэвтэрч байсан гэвэл яах уу. Систем  рүү нэвтрэх эрхийг хүлээлгэж өгч байгаа асуудал маш их ач холбогдолтой. Системийг 2019.7.24-нд үйл ажиллагаанд нэвтрүүлж улмаар зүгшрүүлэх хүртэлх хугацаанд  санг би хариуцаж байсан. Хэсэг хугацаанд хариуцаж байсны хүний тухайд номер, дугаартай холбоотой маш их гуйлтууд  маш ирж байсан, их дарамттай хэцүү юм байна  лээ. Би ч угаасаа ашиг сонирхолд холбогдоод яахав гээд өөртөө бас хэн нэгэнд ашигтай байдлаар программ, сервер рүү нэвтэрч орох давуу эрхийг ашиглаагүй ээ. Системийг хурдхан шиг зүгшрүүлээд хурдхан шиг яаманд нь хүлээлгэж өгөхгүй бол аягүй хэцүү, хэл ам асуудал гарах гээд байсан болохоор юмыг нь хийж зүгшрүүлээд 2019 оны 8-р сарын 12-нд акт үйлдээд яамны мэргэжилтэн Эд нь хүлээлгэж өгсөн.  Тэглээ ч мөн Автотээврийн тухай хуульд тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем нь Зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заалттай байдаг болохоор систем, сан руу нэвтэрч орох эрхийг яаманд нь шилжүүлж өгсөн нь ийм учиртай юмаа.Тодруулж хэлэхэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем нь хуучин компьютер дээр суулгадаг декстоп маягийн апп-тай байсан. Тэр программ хуучирсан, мөн интернэт сүлжээнээс хандах боломжгүй, орчин үеийн хэрэгцээ шаардлагаа хангаж чадахаа байсан болохоор бүртгэлийн системээ шинэчлэх зорилгоор веб-д суурилсан системийг хийлгэх компани, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зорилгоор манай АТҮТ-өөс тендер зарлаж байсан. Тендерийн ажил нэлээн сунжирч явсан. Тендерт “А” ХХК сонгон шалгарч байсан. Тухайн компаниар уг веб системийг хийж гүйцэтгэхээр гүйцэтгэх гэрээг АТҮТ-өөс байгуулж хийж байсан. Энэ системийн ажил нэлээн сунжирч явсаар 2019 оны 7-р сарын 24-ний өдөр албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдаг. Нэвтрүүлсэн гэдэг нь болохоор АТҮТ-ийн салбаруудаар уг системийг ашиглаж эхэлсэн. Мэдээллийн санд хандах 3, серверт хандах 1 эрхийг Б.Эд хүлээлгэж өгсөн. Үүнд: System “Oracle мэдээллийн бааз, мэдээллийн сан удирдах эрх”, VRS “мэдээллийн сан дээр байгаа эрх, VRS программ дотор тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл байгаа”, MVIS “оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн хэрэглэгч” гээд ийм 3 сан руу нэвтэрч орох эрх юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231-232/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн өгөгдлийн сан, серверт хандах эрхийг хүлээлцсэн акт /2-р хх-ийн 233 дахь тал/,

Гэрч Б.С-ын өгсөн: “...Ковидын өмнөх жил буюу 2019 онд ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуульд багшаар ажиллаж байсан Н маань “АТҮТ дээр программ  хөгжүүлэх ажил байна, Ц гурвуулаа хийх үү” гэхээр нь Ц бид хоёр зөвшөөрөөд хийхээр болсон. Ерөнхийдөө Ц бид хоёр программтай холбоотой гол ажлуудыг хийсэн. Н программ хүлээлцэх, сургалтын талын ажлыг хариуцаад явсан. VRS программ хүчээр өөрийн хүссэн дугаараа сонгож авах боломж байхгүй. Харин программ байршиж буй серверийн өгөгдлийн сангийн тусгай хандах эрхийг ашиглан эдгээр үйлдлийг хийх бүрэн боломжтой. ...өгөгдлийн санд хэн дуртай болгон нь тэр дундаа Авто тээврийн үндэсний төвийн бүртгэл, хяналтын ажилтан гэдэг ч юм уу, тийм ажилтнууд уг өгөгдлийн сан руу нэвтэрч орох ямар ч боломж байхгүй.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 235-236/ ,

Гэрч Г.Цөгсөн: “...Өгөгдлийн ан руу Авто тээврийн төвийн бүртгэлийн ажилтан хэн ч бай нэвтэрч орох боломжгүй, супер эрхтэй админууд нэвтэрч орох боломжтой.  Өгөгдлийн санд нэвтэрч байгаа хэрэглэгч нь засах, устгах, нэмэх үйлдлүүдийг алийг нь ашиглах эсэхээс хамаарч админы эрхийн түвшин харилцан адилгүй байдаг. Харин супер админ нь дээрх үйлдлүүдийг бүгдийг нь хийх боломжтой.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 238-241/,

Гэрч С.Нийн өгсөн: “...Би бүүр өмнө нь “З” гээд нэртэй компанид нягтлангаар 20 гаруй жил буюу 2019 оныг хүртэл ажилласан. Намайг З ХХК-д ажилладаг байхад Хын аав нь манай компанид аж ахуйн даргаар ажилладаг байсан мөн Х бид хоёр бие биеэ сайн таньж мэднэ. ...Х Х банканд ажилладаг, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Х надад 2019 онд “чамд Х банканд илүү данс байвал ашиглуулаач, манай банкныхан ажилчдынхаа дансыг шалгаад байдаг болохоор таньж мэддэг хүндээ мөнгө, цаас зээлдүүлэх хувийн дансаараа мөнгө төгрөг оруулж гаргаж болохгүй байна, илүү данс байвал түр ашиглуулаач гэхээр нь би өөрийнхөө ашигладаггүй байсан 5024........... дансандаа шинээр карт захиалаад мөн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг үүсгээд Хт өгсөн. Миний хувьд Хт өөрийнхөө энэ дансаа ашиглуулаад явж байвал алсдаа хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Учир нь: би АНУ, Солонгос зэрэг улс руу виз мэдүүлэх гэж байсан болохоор дансаар мөнгө төгрөг орж, гарч байсан нь дээр байх гэдгээ ч Хт хэлээд за ер нь ашиглаж байхгүй даа гээд өгсөн...Би Хт картаа өгч, дансныхаа нэвтрэх нууц, үгийг хэлснээс хойш миний тэр дансаар Хын ямар, ямар гүйлгээ хийгдэж, хэдэн төгрөг,  ямар данс руу шилжигдэж байсан, ямар данснаас хэдэн төгрөг орж ирж байсныг бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2-4/,

Гэрч Б.Хын өгсөн: “...Яг үнэндээ Би Н найзынхаа Х банкны картаар миний санаж байгаагаар 5-10 удаа л мөнгө оруулж авснаас бус өөр ямар нэгэн гүйлгээ болон хүнээс мөнгө шилжүүлж авч байгаагүй. Хэрвээ Нийн дансанд мөнгө төгрөг шилжигдэн орж ирсэн байгаа бол тэдгээр гүйлгээнүүдийн талаар миний төрсөн эрэгтэй дүү болох Б.Тмэдэж байгаа. ...2019 оны хавар хэдэн сард гэдгийг санахгүй байна. Н надад “найз нь АНУ-ын визэд ороход дансаараа тогтвортой мөнгө оруулж, гаргах хэрэгтэй байна, чи миний энэ дансаар мөнгө төгрөг оруулж, гаргаж өгөөч гэдэг байдлаар хандахаар нь найз нь ажлынхаа газрын хүнд мөнгө зээлүүлчихсэн, мөнгө зээлэхдээ хүнээс зээлсэн гээд аваад өгсөн, зээлсэн мөнгөө өөр хүний дансаар авах хэрэгтэй байна, чи тэгвэл дансаа надад ашиглуулчих” гэсэн чинь за за тэгье гээд урд нь ашиглаж байсан дансаа өгсөн юм уу эсвэл банк дээр шинэ данс нээлгээд өгсөн юм уу тэрийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 6-9/,

Гэрч Б.Хын дахин өгсөн: “...би Тдүүдээ “чи хүнд ашиглуулаад  яваад байгаа юмуу” гээд очиж уулзаж дүүтэйгээ ярилцсан. Миний ойлголтоор  Тын цаана нь нэг эмэгтэй байгаад тэр хүүхэн нь манай дүүг ашиглаад байгаа юм болов уу гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11-12/,

Гэрч Б.Тын өгсөн: “...Тиймээ би Н эгчийн дансыг ашиглаж байсан үнэн...Н нь манай аавтай хамт З ХХК-д ажилладаг байсан бас аавын амьдардаг байранд бас амьдардаг байсан...Манай эхнэрийн хувьд жаахан хэл ам зарга ихтэй тийм эмэгтэй байсан, эхнэр шүүхээр явна гээд байсан болохоор өөрийнхөө бизнесийн орлогыг нуух зорилгоор орлогоо мэдэгдэхгүй байх зорилгоор тухайн үед Х эгчдээ “би бизнесийн орлогоо өөрийнхөө дансаар оруулж гаргамааргүй байна, Н эгч эртээд нэг яриад байсан АНУ-ын виз мэдүүлж  хүүхэд энэ тэртээ очих болохоор хувийн дансаараа мөнгө төгрөг оруулж гаргах гүйлгээ байнга хийх шаардлагатай байна гээд хэлж байсан. Н эгчийн тэр хэлээд байсан данс нь байгаа юм болов уу та асуугаад өгөөч гэсэн чинь за за асуугаад өгье гэсэн. Х эгч ямартай ч Н эгчээс асуусан байсан, за тэг болно гэж байна, тэгээд чи дансыг нь ашиглах юм уу гэсэн. Тэгээд Хосоо эгч Н эгчээс банкны картыг нь аваад, мөн интернэт банк руу нэвтрэх нэр, нууц үгийг нь авч надад хэлж өгсөн. Би Зам, тээврийн хөгжлийн яаманд ажилладаг байсан Э гэж хүүхэнтэй 2018 онд танилцаж байсан, би ч тухайн үед ерөнхийдөө эхнэрээсээ салсан байсан үе, Эгийн хувьд ч гэсэн адилхан нөхрөөсөө салсан үе байсан.Ингээд бид хоёр 2019 оноос эхлүүлээд ойр, дотно харилцаатай болсон. Би тухайн үед тодорхой хэмжээний бизнес хийдэг байсан болохоор Эд санхүүгийн тусламж үзүүлэх, мөнгө төгрөг зээлдүүлэх тохиолдол зөндөө байсан...Миний санаж байгаагаар 2019, 2020 онд байх бэлнээр бил үү дансаар 4,5 сая төгрөгийг Эд шилжүүлж байсан. Тухайн үед Э надаас мөнгөтэй бол мөнгөний туслалцаа үзүүлээч гэхээр нь мөнгөтэй хүнээс асууж байгаад өгье гээд гэхдээ цаанаа бол Н эгчийн дансанд байсан мөнгөнөөсөө Эркаад өгдөг байсан. Э надаас авсан мөнгөө увуулж, цувуулаад өгсөн, одоо 300 орчим мянган төгрөгийн тооцоо үлдсэн байдаг...Би Э гэж хүнийг танихгүй, царай зүсийг харж байгаагүй, ямар хүн байдгийг мэдэхгүй. Харин Эгаас өөрөөс нь манай дүү байгаа юмаа, гаднаас бараа захих гэж байгаа, энэ данс руу хэдэн төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан...Хэрэв би хууль бус орлогын гүйлгээ гэдгийг мэдэж байсан бол Эд энэ талаараа өөрөө хэлсэн бол би түүнд “ ийм мөнгө авахгүй, надаас дахиж мөнгө битгий аваарай” гээд шууд хэлэх ёстой байсан ба Этай дахиж санхүү, мөнгөний харилцаа үүсгэхгүй байх байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 16-21/,

Гэрчын өгсөн: “Миний бие АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр томилогдсоноос хойш 8 дахь жилдээ ажиллаж байна. Бүртгэлийн ажилтан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын А/222 тоот тушаалаар баталсан Автотээврийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу иргэн, аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг оруулах, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн шилжилт хөД, дугаар солих, гэрчилгээ шинээр олгох, нөхөж олгох ажил гүйцэтгэдэг. Салбар байршил өөрчлөгдсөн тохиолдолд ажлын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөхгүй. Иргэн, аж ахуй нэгж компани burtgeltransdep.mn сайтаас дугаараа захиална. Захиалсан дугаараа манай байгууллагын аль нэг салбар дээрээс ирж авахдаа өөрийн иргэний үнэмлэх, гаальтай машин бол гаалийн мэдүүлэг, техникийн паспортаа авчираад бүртгэлийн ажилтанд захиалсан дугаараа хэлээд захиалгын төлөвт орсон байгаа эсэхийг шалгаж үзээд хэрэв захиалсан байвал программд шивж оруулаад тэгээд гэрчилгээ дээр хэвлээд  тухайн иргэнд өгдөг. Дугаар олголтын үйл ажиллагаа иймэрхүү байдлаар явагддаг.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 30-31/,

Гэрч Б.Хын өгсөн: “...Яг үнэндээ Би Н найзынхаа Х банкны картаар миний санаж байгаагаар 5-10 удаа л мөнгө оруулж авснаас бус өөр ямар нэгэн гүйлгээ болон хүнээс мөнгө шилжүүлж авч байгаагүй. Хэрвээ Нийн дансанд мөнгө төгрөг шилжигдэн орж ирсэн байгаа бол тэдгээр гүйлгээнүүдийн талаар миний төрсөн эрэгтэй дүү болох Б.Тмэдэж байгаа. 2019 оны хавар хэдэн сард гэдгийг санахгүй байна. Н надад “найз нь АНУ-ын визэд ороход дансаараа тогтвортой мөнгө оруулж, гаргах хэрэгтэй байна, чи миний энэ дансаар мөнгө төгрөг оруулж, гаргаж өгөөч гэдэг байдлаар хандахаар нь найз нь ажлынхаа газрын хүнд мөнгө зээлүүлчихсэн, мөнгө зээлэхдээ хүнээс зээлсэн гээд аваад өгсөн, зээлсэн мөнгөө өөр хүний дансаар авах хэрэгтэй байна, чи тэгвэл дансаа надад ашиглуулчих” гэсэн чинь за за тэгье гээд урд нь ашиглаж байсан дансаа өгсөн юм уу эсвэл банк дээр шинэ данс нээлгээд өгсөн юм уу тэрийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 37-38/,

Гэрч Э.Эгийн өгсөн: “...Би 2019 оны 5, 6 сарын үед М группээс Мercedes G-500  машин захиалж байсан юм. Миний захисан машин 2019 оны 11 сарын сүүлээр орж ирээд М группээс А гэж залуу холбогдож байсан. Тэгээд би М группээс захиалсан уг машинаа авсан. Тухайн үед машиныхаа урьдчилгааг өгөөд үлдсэнийг нь Х банкны лизингээр авч байсан.  Би өөрөө 99036767 гэсэн дугаар барьдаг болохоор А-аас “гоё дугаар байна уу, ..-...байвал бүүр сайн байна гэсэн чинь А: номер олоод өгье гэсэн. Тэгээд удаагүй  А надад “тантай манай нэг ажилтан холбогдоно, та номерынхоо мөнгийг данс руу нь шилжүүлээрэй гэсэн. Тэгээд удаагүй над руу нэг хүн холбогдоод ..-... гэсэн дугаар болох уу, 1 сая 500 мянган төгрөгийг энэ данс руу шилжүүлчих  гээд надад нэг данс хэлж өгсөн. Тэгээд би тэр данс руу нь 1,5 сая төгрөгийг шилжүүлж байсан. Шилжүүлэг хийсэн хүний данс нь Д гэж бол тэр хүн надтай номер асууж холбогдсон хүн байгаа байх... Би 2020 оны 07 сард М группээс мөн адил хар өнгөтэй G-500 маркийн машиныг урьдчилгаа өгөөд үлдсэнийг нь Х банкны зээлээр авч байсан. Уг G-500 машиныг авахад мөн адил Атай  харьцаж авч байсан. Би тэр машиндаа бас гайгүй номер тавьчих санаатай Ад 67-67-той дугаар олоод өгөөч гэхэд болно, олоод өгье гэсэн. М надад 67-67-той /арын серийг нь санахгүй байна/ дугаар олчихлоо гэсэн.Тэгээд хэлсэн данс руу нь худалдаж авсан номерынхоо мөнгийг  шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46-47/,

Гэрч Ж.Чийн өгсөн: “... М грүппээс би 3, 4 удаа машин авч байсан болохоор М Гнь машины бүхий үйлчилгээ хийгээд номер, дугаар тавиад өгчихдөг гэдгийг нь мэддэг. М Гээс Mercedes benz E-200 машиныг тухайн үед хүлээж авахад ..-...УАВ улсын дугаартай байсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 61-62/,

Гэрч М.Бийн өгсөн: “...Манай аав, ээж хоёр 2020 онд Замын цагдаагийн газрын урд байдаг С төвөөс Benz GL-C  машин авч байсан бөгөөд тэр худалдаж авсан бөгөөд тэр худалдаж авсан машин нь улсын дугаартай байсан. Аав, ээжийнхээ машиныг М Гдээр аваачиж сервис хийлгэх гээд 2020 оны 01 сард унаж очсон. Д надаас машиныхаа номерыг гоё болгохгүй юм уу гэхээр нь ямар номер байгаа юм бэ гэхэд ..-...УАВ улсын дугаар байна гэсэн. Тэгээд уг номерыг 600 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохироод мөнгийг нь би эхнэр Б.Х-ийн данснаас шилжүүлэг хийлгэсэн. Яагаад эхнэрийнхээ данснаас мөнгөө шилжүүлсэн бэ гэхээр би тухайн үед гар утсан дээрээ Х банкны апп суулгаагүй байсан юм. Тэгээд эхнэрийнхээ данснаас шилжүүлэг хийлгэсэн...би М-ээс захиалсан тухайн машиныг Үнэн ахад зарахаар тохиролцсон. Үнэн ахад өгөх үед Д надаас энэ гоё машиндаа дугаарыг нь яахын дугаар олсон юм уу гэхээр нь би чамд зарах дугаар байгаа юм уу гэсэн чинь Д хэд хэдэн дугаар санал болгосон. Санал болгосон тэр дугааруудаас ..-...УА /арын дугаарыг нь санахгүй байна/ таалагдсан. Би Үнэн ахаас ..-...дугаар байна, 2 сая гэж байна гэсэн чинь за за наад дугаар авчих гэсэн. Дий данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 69-70/,

Гэрч С.Ү-ий өгсөн: “...маргааш өдөр нь Б машин авчирч надад хүлээлгэж өгөхдөө уг ..-...УАН дугаарыг авчихсан ирсэн. Б энэ ..-...УАН дугаарыг хэнээс, яаж захиалж авсныг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 74/,

Гэрч Г.О-ын өгсөн: “...би тухайн үед машинаа M г-ээс худалдаж авах үедээ л Дтэй танилцаж байсан. Тэрнээс өмнө бол Дийг таньдаггүй байсан. Наад мөнгө чинь гэвэл ..-... УАВ дугаар худалдаж авсан мөнгө байна. Би Д рүү өөр ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлэх учиргүй. Бид хоёрын хооронд өр, төлбөр эсвэл машины үйлчилгээтэй холбоотой шилжүүлэх мөнгө төгрөгийн тооцоо байхгүй. Д рүү шилжүүлсэн 1 сая төгрөг зөвхөн номер худалдаж авсан л мөнгө.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130-131/,

Гэрч П.Цгийн өгсөн: “...Би Н-ын Д гэж хүн танихгүй. Би 2019 онд М Гээс Мерседэс бенз Жи-500 маркийн машин захиалж байсан.Би нөхөртэйгөө 2020 оны 02 сард буюу цагааны сарын битүүний өдөр  гадаадад  руу охин дээрээ очих гээд явчихсан байсан. Намайг гадаадад байхад М Гийн  борлуулалтын ажилтан А бил үү А бил үү тийм нэртэй залуу миний  viber луу захиалсан машин чинь Монголд ирсэн шүү, ирж аваарай гэсэн. Тэгээд би 2020 оны 03 сарын 02-ны өдөр Монголд ирээд, ирсэн даруйдаа М Гдээр очиход миний захиалсан ирчихсэн байсан. Тэгээд машинаа авах үед А нь бил үү, эсвэл өөр нэг борлуулалтын ажилтан манай дээр ийм дугаарууд байна шүү гээд бичгийн цаасан дээр хэвлэсэн улсын дугаар харуулсан. Надад үзүүлсэн бичгийн цаасан дээрх жагсаал дээр олон дугаар  харагдсан. Би 9 орсон тоонд дуртай болохоор энэ дугаарыг авъя гэсэн чинь наад дугаар чинь зарагдсан байгаа гэхээр нь дахиад харж байгаад ..-...УАВ гэсэн дугаар гоё харагдахаар нь энэ дугаарыг авъя гээд хэд үү гэхэд 800,000 төгрөг гэсэн. Ингээд надад дансаа өгөхөөр нь би тэр хэлж өгсөн данс руу мөнгөө шилжүүлж байсан.  Тэгэхээр надаас шилжигдсэн 800 000 төгрөг машины улсын дугаар худалдаж авсан мөнгө байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130-131/,

Гэрч Б.Бын өгсөн: “...Би Д гэж хүнийг огт танихгүй, ямар ч хүн байдгийг нь ч мэдэхгүй. Д гэж хүнийг одоо надтай уулзуулах юм бол танихгүй, яагаад гэвэл царай зүсийг ч харж байгаагүй хүн болохоор. Харин 2020 оны 3-р сард манай аав BMW Х-7 маркийн машиныг “Б” ХХК-аас худалдан авсан юм. Тухайн үед аав маань шинэ машин авч байгаа юм чинь  гээд би гайгүй номер тавьчихъя  фейсбүүкийн  машины дугаар, авна гэсэн групп руу ороод  дугаар зарна гэсэн зар хайж байгаад нэг хүнтэй холбогдоод асуусан чинь гайгүй дугаар байгаа шүү,  гайгүй үнээр зарна гэсэн. Надад тэр залуу хэд хэдэн дугаар санал болгосон ч байж магадгүй, одоо 3 жил өнгөрчихсөн болохоор зарим юмаа мартсан байна. Тэгээд  “..-...УАВ” дугаарыг хэлэхээр нь авъя гээд авахаар болсон санагдаж байна. Тэр залуу  намайг машиныхаа  арлын дугаарыг  явуулчих гэхээр нь би тухайн үедээ мессэжээр бил үү, мессенжирээр билүү алинаар нь явуулснаа санахгүй байна. Ямар ч байсан би машиныхаа арлын дугаарыг тэр залууд хэлсэн чинь У ХХК-ийн хажууд байдаг Авто тээврийн төв дээр явж очоод номероо авчих,  дугаар чинь захиалагдсан байгаа шүү” гэсэн.Тэгж хэлэхээр нь  би У дээр явж очоод номероо авах гэсэн чинь анх тэр залууд машиныхаа арлын дугаарын нэг тоог буруу хэлээд өгчихсөн болохоор тэндээс ..-...УАВ дугаараа  авах боломжгүй болсон. Тэгээд Хдээр байдаг Авто тээврийн төв дээр очиж арлын дугаараа зөв бичээд ..-...УАВ улсын дугаарыг бүртгүүлээд авч байсан юм. Ингээд би номероо аваад тэр залуугийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Одоо чухам хэд гэсэн данс руу мөнгө шилжүүлж байсныг бол санахгүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 150-151/,

Гэрч М.Оын өгсөн: “...би 2020 оны 4 сарын үед М Гээс Ford F-150 маркийн машиныг цоо шинээр нь бэлэн 260 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан.  M г-ээс машин худалдаж авахад тэдний компани нь худалдаж авсан машинд бүх үйлчилгээг нь хийгээд өгчихдөг, эзэн нь унаад явахад бэлэн болгочихдог давуу талтай.   М Гийн нэг ажилтны нэр дээр итгэмжлэл хийж өгсөн санагдаж байна.  Надаас итгэмжлэл хийлгүүлж авсан тэр ажилтан нь миний өмнөөс тээврийн хэрэгслийн  улсын дугаар авах, гэрчилгээг нь шинээр авах, татвар төлөх, жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах зэрэг бүгдийг нь хийж өгсөн.. ..-...УАВ улсын дугаар нь тоо нь өссөн маягтай эвтэйхэн дугаар байхаар нь наад дугаарыг чинь сонгоё гэсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 171-173/,

Гэрч М.Оын эзэмшлийн Х банкны 411........... дугаартай данснаас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,300,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 175/,

Гэрч Т.Оийн өгсөн: “...Иргэн Дийг “Jeep-М” автомашины худалдааны борлуулалтын ажилтан гэдгээр нь мэднэ, надтай ямар нэгэн төрөл садны харьцаа холбоо байхгүй. Би 2020 оны 02 сард М автомашины худалдааны төв дээр очиж автомашин судалсан гэтэл Jeep Wrangler тээврийн хэрэгсэл үндсэн нь 169,0 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед хямдрал зарлаад 146,0 сая төгрөг болж хямдарсан, үндсэн үнийн дүнгээс 20 хувь буюу 28,0 сая төгрөгийг төлж, автомашиныг захиалаад мөн оны 4 сарын сүүлээр захиалсан машин маань ирсэн, ингээд М-ийн борлуулалтын ажилтан Дд ..-...гэсэн улсын сери дугаар байгаа эсэхийг тодруулахад надад ..-...УАК сери дугаарыг авч өөрийн Jeep Wrangler rubicон маркийн тээврийн хэрэгсэл дээр зүүж тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн Б.Зд 152,0 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед Дөөс авсан ..-...УАК сери дугаарыг 800,000 төгрөгөөр мөн автомашины гишгүүр, бусад тоноглол зэргийг авахаар нийт 1,600,000 төгрөгийг шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 179-180/,

Гэрч Т.Оийн эзэмшлийн Х банкны 502..... дугаартай данснаас 2020 оны 4 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 181/,

Гэрч Э.Эын өгсөн: “...Би 2019 онд М Гээс Wrangler Jeep машин захиалж байсан.  Миний захиалсан  уг машин 2020 оны 04 сарын 20-нд ирж байсан. Би машинаа Х линзингид  хамрагдаж  авч байсан. Тухайн үед М Гдээр очиж машинаа үзэхэд Д нь ямар дугаар захиалах юм гэхээр нь би: “гоё машин авч байгаа юм чинь гоё дугаар олоод өгөөч”  гэсэн чинь Д:юу ч гэсэн асууж өгье гэсэн. Тэгээд би  банк дээрээ машины зээлийн бичиг баримтыг хөөцөлдөөд явж байсан чинь Д над руу утсаар яриад “ хэд хэдэн дугаар санал болгож хэлсэн, тэр хэлсэн дугааруудаас ..-...УАК гэсэн дугаар тоо нь гоё байхаар нь наад дугаарыг чинь авъя гэсэн. Д надад  номер хэвлэлт, гэрчилгээний үнэ зэрэг бүх юм нь ороод 1,860,000 төгрөг болж байна гээд дансаа өгсөн. Тэгээд би түүний хэлсэн данс руу 1,860,000 төгрөг шилжүүлсэн.  Бүх юм  нь бэлэн болоод намайг Д компани дээр хүрч ирээд машинаа аваарай гэхээр нь явж очиход машинд маань дугаар, номер зүүчихсэн байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 187-188/,

Гэрч З.Мын өгсөн: “...Эхнэр Н-н Б бид хоёр 2022 оны 5-р сард М Гийн компанийн байран дээр очиж Wrangler Jeep машиныг сонирхсон. Уг машин нь эхнэр бид хоёр таалагдсан учраас авахаар болсон. Тэгээд удаагүй хэд хоногоос нь буцаж М дээр очоод Wrangler Jeep машиныг бэлэн мөнгөнд шууд худалдан авахаар болсон. Тухайн үед машины танилцуулга зэргийг борлуулалтын ажилтан Д гэж залуу танилцуулсан. Машин үзэж дуусаад Дөөс худалдан авч байгаа машиндаа гайгүй номер авчихмаар байна, номер олдох болов уу гэсэн чинь олдоно, гайгүй дугаар байгаа шүү гэсэн. Тухайн үед Д нь эхнэр бид хоёрт машины хэд хэдэн дугаар санал болгосноос  ..-...УАМ дугаар нь гоё дугаар байхаар нь авъя гээд хэдээр зарах уу гэхэд 650 000 төгрөг гэсэн. Ингээд номерын мөнгийг нь би данснаасаа Дий данс руу шилжүүлж байсан юм.  Ийм л учиртай мөнгө байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208-209/,

Гэрч З.Мын эзэмшлийн Х банкны 5114............... дугаартай данснаас 2020 оны 5-р сарын 04-ний өдөр 650 000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 210/,

Гэрч О.Ггийн өгсөн: “...Би түрүүн гар утаснаасаа Х, Г банкны интернэт банк руу орж дансны хуулга шалгаж үзлээ. Миний Х банкны 50192................ тоот данс руу 2020 оны 05 сарын 14-ний өдөр 5022............тоот данснаас 8811............. noner 3003 гэсэн гүйлгээний утгаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн байсныг би яг тэр өдрөө  Г банкны 21151............. тоот данс руу шилжүүлээд тэгээд Г банкныхаа дээрх данснаас Дий 2109......... тоот данс руу 900,000 төгрөг шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ 900,00 төгрөг номер зарсан мөнгө  байна. Манай компаниас Б гэж харилцагч Jeep Gladiator маркийн машиныг Х банкны лизингээр худалдан авч байсан санагдаж байна. Тухайн харилцагч нь намайг “ шинэ авч байгаа юм чинь гайгүй номер тавьчихмаар байна, гайгүй гоё тоо орсон дугаар байвал худалдаж авъя” гэхээр нь борлуулалтын менежер Д нь бид нарыг бодвол номер дугаар зардаг ченж нарыг сайн таньж мэддэг болохоор нь Дд хэлсэн чинь “ гайгүй дугаар хүнээс асууж  өгье” гэсэн. Д удалгүй надтай холбоо бариад  900,000  төгрөгөөр зарах ..-...дугаар байна, авах юм уу гэхээр нь би  манайхаас машин авсан харилцагч Б-тэй холбогдоод ..-...гэсэн дугаар байна, 900 мянга гэж байна, дугаар хэвлэлт, гэрчилгээний үнэ нэмэгдээд 1 сая төгрөг болох юм байна гэсэн чинь за за тэгье гээд миний данс руу 1,0 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би  Дий данс руу 900 мянган төгрөгийг шилжүүлээд 100 мянган төгрөгөөр харилцагч Бархүүгийн машины номерыг хэвлүүлж бас гэрчилгээг нь авахад зарцуулсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 213-214/,

Гэрч О.Ггийн эзэмшлийн Г банкны 2115...................... дугаартай данснаас 2020 оны 5 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 216/,

Гэрч Б.Д-ийн өгсөн: “...Би М Гт 2019-03-20-ны үеэр админы жолоочоор томилогдож байсан, тэгээд  хэд хоног ажиллаад 04 сараас эхлээд автомашины борлуулалтын туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 сараас  эхлээд автомашины борлуулагчаар ажиллах болсон. Намайг анх 2019 оны 03 сард ажилд орж байхад Д нь автомашины борлуулагчаар ажилладаг байсан, одоо ч гэсэн борлуулалтын албанд  ажиллаж байгаа. Тэгэхээр Д бид хоёр нэг компанид цуг ажилладаг болохоор хоёр биенээ таньж мэднэ.  Би 2020 онд Ford маркийн машины худалдааны зөвлөхийн туслах ажилтнаар ажилладаг байсан. Миний санаж байгаагаар манай компаниас нэг машин авч байсан харилцагч надаас “зарах машины  улсын дугаар байна уу, гайгүй дугаар олоод өгөөч” гэхээр нь би Д ахыг М Гт олон жил ажилласан болохоор машины номер зардаг ченжүүдийг таньж мэддэг, гайгүй тоо орсон улсын дугаар олоод өгч магадгүй байх гээд асуусан чинь олоод өгье гэж хэлсэн санагдаж байна, миний  санаанд тэр л орж ирж байна. Түүнээс биш Д ахын данс руу номер гэсэн утгаар  1,0 сая төгрөг шилжүүлэх ёсгүй... Тэгээд би номер авах хүнээсээ мөнгийг нь  өөрийнхөө дансаар шилжүүлж аваад тэгээд Д ахын данс руу шилжүүлсэн санагдаж байна... Энэ шилжүүлэг ч гэсэн дээрх 1,140,000 төгрөгтэй бас л адилхан.  Манайхаас машин авсан хүнтэй холбоотой номер, дугаарын мөнгө л байгаа байх. Хэд гэсэн дугаар авсан, хэн гэж харилцагч байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 221-222/,

Гэрч Б.Д-ийн эзэмшлийн Г банкны 5721.................. дугаартай данснаас 2020 оны 5 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 223/,

Гэрч Ш.Чийн өгсөн: “...Би М Гээс Benz G-500, G-63  маркийн 3 машин зээлээр худалдан авч байсан юм.Хамгийн сүүлд 2021 онд хар өнгийн Benz G-500 маркийн машиныг авч байсан. Улсын дугаар нь ...-... УНБ гэсэн дугаартай. Тэрний өмнөх нь жил нь буюу 2020 онд М Гээс цэнхэр өнгийн жижиг benz  авч байсан,  улсын дугаар нь ..-...УА/ нэг серийг нь цээжээр санахгүй  байна. Тэрний өмнөх жил нь бас тэдний компаниас улаан хүрэн өнгийн benz G-63 маркийн машин ийм л 3 машин М Гээс худалдан авч байсан. Х банкны 5069................ тоот данс миний данс мөн байна.  Миний данснаас Даваадорж гэж хүний данс руу мөнгө шилжигдсэн байгаа бол машинтай холбоотой мөнгө болов уу. М Гт ажилладаг Д гэж залууг нэрээр нь санахгүй, царайг нь харвал зүс таньж магадгүй.   2020 онд авсан машиныг нэг жижигхэн залуугаас авч байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 225-226/ ,

Гэрч Н.Бгийн өгсөн: “...Би 2019 оны хэдэн сар билээ  5, 6  сарын үед санагдаад байна. М группээс Wrangler jeep машин худалдан авахаар очсон юм. Тэгсэн чинь тэр компанийн менежер  Д гэж залуу “эгчээ та манайхаас машин авч байгаа юм чинь гоё улсын дугаар олж өгч чадна шүү” гэхээр нь “ тэгвэл чи эгчдээ гайгүй дугаар олоод өгөөч гэсэн чинь за тэгье олоод өгье гэсэн.  Тэгээд Wrangler jeep машинаа 7 хоногийн дараа очиж машин авах үедээ номерын талаар асуусан чинь Д надад хэд хэдэн улсын дугаар санал болгоход ..-...УНА улсын дугаар нөгөө хэдэн дугаараасаа гайгүй, тэглээ ч би 3-тай тоонд дуртай, азын тоо болохоор наад дугаарыг чинь авъя, хэдээр зарах юм  гэхэд надад тухайн үед нэг үнэ хэлсэн, 600 мянга бил  үү 700 мянга ч бил үү, ямартай ч  би өөрийнхөө Х банкны 5114.............. тоот данснаасаа Дий данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тэгж  анх машин авахдаа  Д гэж залуутай  танилцсан. 2021 оны өвөл 1  сард би Солонгос улсаас ford маркийн суудлын жижиг тэрэг оруулж ирсэн. Монголд орж ирсэн машин болохоор улсын дугаар авах шаардлагатай болсон бөгөөд  2019 онд Wrangler jeep  машин авахдаа М-ийн Д гэж залуугийн утасны дугаарыг утсан дээрээ тэмдэглэчихсэн байсан болохоор түүн рүү утасдаад “эгчийн дүү эгч нь машин оруулж ирсэн юм, гоё дугаар тавьчихмаар байна,  зарах гоё дугаар байна уу” гэсэн Д: за эгчээ дүү нь асууж өгье гэсэн. Тэгээд удаагүй над руу холбогдоод хэд хэдэн дугаар санал болгоход ..-...УНХ гэсэн дугаар нь азын гоё дугаар байхаар нь наад дугаарыг чинь авъя, хэдээр зарах уу гэсэн чинь 1,500,000 төгрөг гэсэн. Тэгээд би Дий данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 208-209/,

Гэрч Б.Д-ийн өгсөн: “... Би М Гт 2019-03-20-ны үеэр админы жолоочоор томилогдож байсан, тэгээд хэд хоног ажиллаад 04 сараас эхлээд автомашины борлуулалтын туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 сараас  эхлээд автомашины борлуулагчаар ажиллах болсон. Намайг анх 2019 оны 03 сард ажилд орж байхад Д нь автомашины борлуулагчаар ажилладаг байсан, одоо ч гэсэн борлуулалтын албанд  ажиллаж байгаа. Тэгэхээр Д бид хоёр нэг компанид цуг ажилладаг болохоор хоёр биенээ таньж мэднэ.  Би 2020 онд Ford маркийн машины худалдааны зөвлөхийн туслах ажилтнаар ажилладаг байсан. Миний санаж байгаагаар манай компаниас нэг машин авч байсан харилцагч надаас “зарах машины  улсын дугаар байна уу, гайгүй дугаар олоод өгөөч” гэхээр нь би Д ахыг М Гт олон жил ажилласан болохоор машины номер зардаг ченжүүдийг таньж мэддэг, гайгүй тоо орсон улсын дугаар олоод өгч магадгүй байх гээд асуусан чинь олоод өгье гэж хэлсэн санагдаж байна, миний  санаанд тэр л орж ирж байна. Түүнээс биш Д ахын данс руу номер гэсэн утгаар  1,0 сая төгрөг шилжүүлэх ёсгүй...Тэгээд би номер авах хүнээсээ мөнгийг нь  өөрийнхөө дансаар шилжүүлж аваад  тэгээд Д ахын данс руу шилжүүлсэн санагдаж байна...Энэ шилжүүлэг ч гэсэн дээрх 1,140,000 төгрөгтэй  бас л адилхан.  Манайхаас машин авсан хүнтэй холбоотой номер, дугаарын мөнгө л байгаа байх. Хэд гэсэн дугаар авсан, хэн гэж харилцагч байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 2-3/,

Гэрч С.Т-ийн өгсөн: “...миний машинд бүх үйлчилгээ номероос эхлүүлээд даатгалыг нь хүртэл хийж өгч байсан болох.. Би анх захиалгын менежер Х гэх залуутай холбогдож айсан. Миний ойлгосноор дугаар, номер олж өгөх, дугаар захиалгын ажлыг гадуур хөөцөлддөг хүн нь Х-ээс өөр хүн байдаг юм шиг байна лээ. Х гэж залуу лав гадуур дотуур явдаггүй юм. Миний данснаас 650,000 төгрөг шилжигдсэн хүний данс нь Д гэж хүн бол тэр л хүн миний машинд ..-... УАМ дугаарыг захиалж өгсөн байх, Д гэж хүн танихгүй, гэхдээ жолоочийн хариуцлагын даатгал, номер, гэрчилгээний мөнгө энэ тэрээ шилжүүлэхдээ Д гэж ажилтантай нь утсаар ярьсан байхаа, утсаар ярьж л дансыг нь авсан байхаа. Түүнээс биш царай сийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 23-24/,

Гэрч Б.Аын өгсөн: “...Би 2020 оны 4-р сард М Гдээр Wrangler Jeep  машины үзэсгэлэн худалдаа болох үеэр нь очиж машин үзэж сонирхсон. Тухайн үед нэг залуу үзэсгэлэн худалдаан дээр гаргасан машинуудаа танилцуулж байсан нэрийн хуудсаа надад өгч байсан юм. Тэр өгсөн нэрийн хуудсан дээр М Гийн борлуулагч Д гэж бичигдсэн байсан. Тэгж л би анх тэр Д гэж залуутай танилцаж байсан. Өмнө би түүнийг ямар нэгэн байдлаар таньж мэддэггүй байсан. Ингээд би 2020 оны 7-р сард тус компаниас Wrangler Jeep  машин худалдан авахаар болсон. Тэгээд машинаа  М-ийн Дөөс хүлээж авсан бөгөөд тухайн үед би Дд “надад хөдөө явах яаралтай ажилтай байна, машиныхаа номер, дугаарыг Хаас  яаж авах бил ээ гэсэн чинь Д надад тухайн үед зарах дугаарууд байгаа шүү” гээд миний дэргэд хэн хүн рүү утсаар яриад байсан санагдаж байна. Тэгж ярьж дуусаад надад ..-...УАМ дугаар байна авах уу гээд хэлэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Д надад “ манайхтай хамгийн ойрхон нь “У” ХХК дотор Авто тээврийн төв  байгаа тийшээ явж очоод наад ..-...УАМ хэлээд авчих гэсэн. Тэгээд би М-ээс  машинаа номергүй чигээр нь унаж  “У” ХХК-ийн дотор байдаг Автотээврийн төв дээр явж очоод бүртгэлийн ажилтанд улсын дугаараа хэлээд  гэрчилгээ  гаргуулж аваад тэгээд дараа нь номероо хэвлүүлээд тэр өдрөө  хөдөө гараад явсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 29-30/,

Гэрч Э.Бы өгсөн: “...Би Д гэж хүнийг бол танихгүй. Миний бие 2020 оны 02-р сараас 2022 оны  5-р сар хүртэл Н ХХК-ийн Н салбарт автомашин борлуулагчаар ажиллаж байсан. Намайг Н  ажиллаж байхад манайхаас 2016 оны Сhevrolet Tahoe маркийн машин  худалдаж авсан нэг залуу “гайгүй номер олоод өгөөч” гэхээр нь би тухайн үед фасебүүкийн “А” дугаарууд гэсэн групп рүү зар луу орж  1 болон 8-ийн тоо орсон дугаар  худалдаж авна гээд пост оруулсан чинь над руу нэг залуу чатаар холбогдож орж ирээд ..-...гэсэн дугаар 700,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд наад дугаарыг одоо шууд  500,000  төгрөг шилжүүлээд авъя гэсэн чинь за за тэгвэл аваа, ав гээд  харин одоо  над руу 500,000 төгрөгөө шилжүүлчих, би эндээс  дугаарыг чинь өөрөө захиалаад өгье, чи аль ойрхон байгаа Автотээврийн салбар дээр очоод ..-...дугаарыг хэлээд номерын маягт бөглөөд авчих гэсэн.  Би эхэндээ танихгүй хүн рүү мөнгөө шилжүүлээд хулхидуулчих юм болов уу гээд жаахан хаширлаад яах бол гээд эргэлзэж байгаад за за гайгүй байлгүй гээд  итгээд над руу явуулсан данс руу нь 500,000 төгрөг шилжүүлсэн. Би яг тухайн үед Хараагүйчүүдийн хажуу талын У  төвийн тэнд явж байсан болохоор У төв дотор байдаг Автотээврийн салбар дээр очиж ..-...дугаарыг захиалсан юмаа гэж хэлээд манайхаас машин авсан залуугийн нэрээр  маягтаа  бөглөөд уг ..-...дугаарыг /арын серийг нь санахгүй байна/ гэрчилгээ, дугаарыг нь хэвлүүлж аваад ажил дээрээ очоод  манайхаас Сhevrolet Tahoe машин худалдаж авсан залууд хүлээлгэж өгсөн. Иймээс миний данснаас Д гэж хүний данс руу шилжигдсэн 500,000 төгрөг ..-...гэсэн дугаарыг фэйсбүүк зар дээрээс  нэг хүнтэй холбогдож байгаад худалдаж авсан дугаарын мөнгө байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 11-12/,

Гэрч Э.Бы эзэмшлийн 5027...... дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 13/,

Гэрч Б.Аын өгсөн: “... Би 2020 оны 4-р сард М Гдээр Wrangler Jeep  машины үзэсгэлэн худалдаа болох үеэр нь очиж машин үзэж сонирхсон. Тухайн үед нэг залуу үзэсгэлэн худалдаан дээр гаргасан машинуудаа танилцуулж байсан нэрийн хуудсаа надад өгч байсан юм. Тэр өгсөн нэрийн хуудсан дээр М Гийн борлуулагч Д гэж бичигдсэн байсан. Тэгж л би анх тэр Д гэж залуутай танилцаж байсан. Өмнө би түүнийг ямар нэгэн байдлаар таньж мэддэггүй байсан. Ингээд би 2020 оны 7-р сард тус компаниас Wrangler Jeep  машин худалдан авахаар болсон. Тэгээд машинаа  М-ийн Дөөс хүлээж авсан бөгөөд тухайн үед би Дд “надад хөдөө явах яаралтай ажилтай байна, машиныхаа номер, дугаарыг Хаас  яаж авах бил ээ гэсэн чинь Д надад тухайн үед зарах дугаарууд байгаа шүү” гээд миний дэргэд хэн хүн рүү утсаар яриад байсан санагдаж байна. Тэгж ярьж дуусаад надад ..-...УАМ дугаар байна авах уу гээд хэлэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Д надад “ манайхтай хамгийн ойрхон нь “У” ХХК дотор Авто тээврийн төв  байгаа тийшээ явж очоод наад ..-...УАМ хэлээд авчих гэсэн. Тэгээд би М-ээс  машинаа номергүй чигээр нь унаж  “У” ХХК-ийн дотор байдаг Автотээврийн төв дээр явж очоод бүртгэлийн ажилтанд улсын дугаараа хэлээд  гэрчилгээ  гаргуулж аваад тэгээд дараа нь номероо хэвлүүлээд тэр өдрөө  хөдөө гараад явсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 29-30/,

Гэрч Т.Цийн өгсөн: “...би өөрийнхөө Х банкны 5070............. тоот дансаа шалгахад борлуулагчаас нь эвтэйхэн, тэгшхэн тоотой, дугаар байна уу гэхэд дугааруудаас ..-.... УАМ улсын ..-...-17 УАМ улсын дугаарыг авсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 34-35/,

Гэрч Т.Цийн эзэмшлийн 5070...............0 дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 37/,

Гэрч Б.Уын өгсөн: “...Би 2020 оны 7-р сард М Гээс Wrangler Jeep машиныг Г банкны зээлд хамрагдаж авч байсан. Одоо ч гэсэн машин маань Г банкны нэр дээр байдаг. Зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа гэсэн үг. Би урд өмнө нь ажиллаж байсан хуучин компанидаа байхдаа  ажлын шугамаар М Гтэй харьцдаг байсан, ажлын шугамаар л Дийг таньдаг болсон.  М Гээс машинаа авахын өмнө Д надаас хэдээр төгссөн дугаар авах гэхээр нь би 5-аар төгссөн аятайхан дугаар байвал авчих гэсэн чинь Д ..-...УАМ дугаарыг сонгож авсан байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 72-73/,

Гэрч Д.Пийн өгсөн: “...2020 оны 3-р сард М Гээс тухайн үед нэг ажилтан нь над руу холбогдоод таны захиалсан машин чинь буусан шуу, ирж Машинаа аваарай гэсэн. Тэгээд би 2020 оны 3-р сард М Гийн компани дээр очиж машинаа харсан. Хүмүүс М ГХХК-аар унаж байсан хуучин машинаа заруулдаг юм байна лээ, тэрэнтэй холбоотой М Гийн ажилчид хүмүүсийн заруулсан машинуудаас гайгүй гэсэн дугаарыг авч үлддэг гэхээр нь гайгүй тоо орсон дугаар байж магадгүй гээд машинаа очиж үзэх үеэрээ борлуулагч гэх залууд “ахдаа гайгүй дугаар олоод өгөөч, бас дугаар тогтоогч байна уу” гэсэн чинь тэр борлуулалтын ажилтан залуу за за олоод өгье гэсэн. Тэгээд удаагүй байж байтал М Гийн борлуулалтын ажилтан залуу надад "ахаа ..-...УАН дугаар байна, таны асуугаад байгаа дугаар тогтоогч байна нийлээд 1,500,000 төгрөг болж байна авах уу гэхээр нь тэгье авъя гээд авахаар болсон. Тэгээд би номер, тогтоогч хоёрын үнэ болох 1,500,000 төгрөгийг тэр залуугийн данс руу шилжүүлсэн. Гэтэл тэр залуу Хараагүйчүүдийн төвийн хажуу талын Авто тээврийн төв явъя тэндээс машины номерыг чинь авч өгнө гээд намайг дагуулаад Хараагүйчүүдийн хажуу галын Авто тээвэр лүү авч явсан. Тэнд очоод ..-...УНА дугаарыг авч өгсөн... гэрчилгээгээ авсны дараа үүдний хэсгээс номероо  цохиулж авсан. Номер цохиулсан мөнгө нь тэр үед тусдаа надаас гарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 86/,

“Гэрэлтжин” ХХК-ийн  эзэмшлийн 5038..................... дугаартай данснаас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 89/,

Гэрч А.Жийн өгсөн: “...М г-ээс машинаа очиж үзэх үед тус компанийн борлуулалтын ажилтан Д нь “Манай компаниас машинтай холбоотой бичиг баримт, бүх юмыг нь бэлдээд өгчихнө” гэж надад хэлсэн. Д надад машины бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой 600,000 төгрөгийн зардал гарч байгаа шүү гэж хэлээд дансаа өгсөн би Дий данс руу нь 600,000 төгрөг шилжүүлсэн. Би ойлгохдоо бичиг баримт гэдэгт нь ..-...УАМ авсан дугаарынх нь үнэ нь багтсан юм байлгүй гэж ойлгож байгаа.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-93/,

Гэрч Б.Хын өгсөн: “... Би М Гээс 2020 оны 12 сард Jeep Compass маркийн машин худалдан авч байсан юм. Намайг  М Гээс  машин сонгож авах үед тухайн компанийн машины борлуулагч  Д гэж залуу зарах машиныхаа талаар танилцуулга өгсөн болохоор түүнтэй танилцаж авсан. Би урд өмнө нь бол Дийг таньдаггүй байсан. Машинаа захиалж авахаас өмнө би Дд “ би ажил ихтэй завгүй учраас авто тээврийн газраар явах завгүй учраас болж өгвөл миний өмнөөс номер дугаар аваад машинд зүүгээд өгөөрэй” гэж хэлж байсан.Тэрний дагуу Д миний өмнөөс  авто тээврийн газраас номер авахтай холбоотой зардал / гэрчилгээ, улсын дугаарын мөнгө/ 500,000 төгрөг болно, миний данс руу шилжүүлчих гээд дансаа өгөхөөр нь би 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд болчихлоо хүрч ирээд машинаа ирж аваарай гэхээр нь би   машинаа очиж авахаар М г дээр очиход ..-...УАН улсын дугаар зүүчихсэн байсан. Надад ..-...УАН нээх таалагдаагүй, гэхдээ 4 өөр тооны цуглуулга байснаас дээр юм даа  л гэж бодсон...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 104-105/,

Гэрч Х.Б-ийн өгсөн: “...Би  2019 оны намар М Гээс Benz  G-500 маркийн машин захиалсан.  Ковидтой холбоотойгоор миний захиалсан машин маань бүр жилийн дараа буюу 2020 оны 12 сард орж ирсэн. Машин орж ирсэн даруй М Гээс борлуулалтын менежер Батаа гэж залуу машин чинь ирсэн, ирж аваарай гэсэн. Тэгээд би М Гдээр очиж машинаа үзсэн. Би машиныхаа  урьдчилгаа гэж хэдэн төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэнийг нь Х Лгээр  авах гэж байсан. Тэгээд М дээр очиж уулзахад борлуулалтын ажилтнаас Хас банк дээр улсын дугаар заавал авсан байх ёстой байдаг гэсэн. Тэгэхээр нь би борлуулалтын ажилтан Дөөс  ахдаа  2 тоо нь ижилхэн гайгүй номер олоод өгөөч, ковид гээд хөл хориотой  ийш тийшээ гарч болохгүй байна гэсэн чинь Д: за за тэгье олоод өгье гэсэн.  Тэгээд удаагүй дээ тэр өдрөө байсан байх Д над руу холбогдоод ..-...УБК улсын дугаар байна, авах уу гэхээр нь 2 тоо нь ижилхэн өссөн дугаар байхаар нь авъя гэсэн чинь Д:гэрчилгээний үнэ, номер хэвлэлтийн үнэ нэмэгдээд та над руу 650,000 төгрөг шилжүүлчих гээд дансаа өгөхөөр нь данснаасаа 650,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 110-111/,

Гэрч Ч.Эийн өгсөн: “...Би М Гээс Wrangler машин худалдан авч байсан бөгөөд тухайн компанийн менежер гэх Д гэж залуутай анх танилцаж байсан тэднийхээс машин худалдаж авч байсан гэдэг утгаараа Дтэй холбогддог байсан. Манай аав Ч нь 2020 онд М Гээс G-500 машин худалдан авах үед Д надад: манайхаас авч байгаа машиндаа гайгүй улсын дугаар сонирхох уу гээд ..-...дугаар санал болгохоор авъя гээд авсан дугаар. Үнэ ханшийн хувьд тухайн үед Д надад хэлж байсныг нь бол санахгүй байна. Миний данснаас Дий данс руу 1,500,000 төгрөг шилжигдсэн байвал Д надад 1,500,000 төгрөгийн үнийн санал тавьсан байх.” гэх мэдүүлэг 4-р хх-ийн 118-119/,

Гэрч Ч.Эийн данснаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 121/,

Гэрч Н.Бгийн өгсөн: “...би өөрийнхөө Х банкны 511..........тоот данснаасаа Дий данс руу шилжүүлсэн санагдаж байна. Тэгж  анх машин авахдаа  Д гэж залуутай  танилцсан. 2021 оны өвөл 1 сард би Солонгос улсаас ford маркийн суудлын жижиг тэрэг оруулж ирсэн. Монголд орж ирсэн машин болохоор улсын дугаар авах шаардлагатай болсон бөгөөд  2019 онд Wrangler jeep  машин авахдаа М-ийн Д гэж залуугийн утасны дугаарыг утсан дээрээ тэмдэглэчихсэн байсан болохоор түүн рүү утасдаад “эгчийн дүү эгч нь машин оруулж ирсэн юм, гоё дугаар тавьчихмаар байна,  зарах гоё дугаар байна уу” гэсэн Д: за эгчээ дүү нь асууж өгье гэсэн. Тэгээд удаагүй над руу холбогдоод хэд хэдэн дугаар санал болгоход ..-...УНХ гэсэн дугаар нь азын гоё дугаар байхаар нь наад дугаарыг чинь авъя, хэдээр зарах уу гэсэн чинь 1,500,000 төгрөг гэсэн. Тэгээд би Дий данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 124/,

Гэрч Н.Бгийн данснаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 131/,

Гэрч Н.Оийн өгсөн: “...Миний бие “П” ХХК-д нягтлан бодогчоор 2014 оноос  хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь 2021 онд М ГХХК-иас Мерседес бенз Жи-500 маркийн хар өнгөтэй машин худалдан авч байсан юм. Миний данснаас Д гэдэг хүн рүү шилжүүлсэн 800,000 төгрөг нь ..-...улсын дугаар худалдаж авсан мөнгө байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 135-136/,

Гэрч Н.Оийн данснаас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 131/,

Гэрч Б.Эын өгсөн: “...Нөхөр Б бид хоёр 2021 оны 02 сард М Гээс Wrangler Jeep машиныг Х-ээр 160 сая төгрөгөөр зээлээр худалдан авч байсан...Тухайн үед машинаа авахад улсын дугаар зүүчихсэн байсан бил үү тэрийг сайн санахгүй байна. Манай нөхөр  Б энэ данс руу мөнгө хийчих гэхээр нь би өөрийнхөө 5007....... тоот данснаасаа мөнгө шилжүүлж байсныгаа бол санаж байна.Гүйлгээний утга дээрээ номер гэсэн бол номер л авсан мөнгө байх гэж бодож байна...Нөхөр бид хоёр М Гээс анх G-500 машин авах гэж сонирхож байсан юм. Анх машин үзэж сонирхож байхад М-ийн Д гэж залуу зарах машиныхаа талаар танилцуулж байсан бөгөөд тэгж л Дтэй танилцаж байсан. Тэрнээс өмнө таньж мэддэггүй байсан. ..-... УАС гэсэн дугаартай. Энэ дугаарыг яг хэнээс авсан талаар манай нөхөр Баттулга сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 146-147/,

Гэрч Л.Б-ын өгсөн: “...Би Германаас машин оруулж ирдэг М Гээс Wrangler jeep  машин авах гээд аль 2019 оноос хойш судалж эхэлсэн. Шинэ Зварыг нь гарахыг нь хүлээж байсан, 2-рт охиныгоо машин барьж сурахыг нь хүлээж байгаад ерөнхийдөө 2021 оны 02 сард боломж бүрдээд 2021 оны 02 сард М Гдэр очиж Wrangler Jeep машинаа захиалахдаа Дд “ ахынхаа өмнөөс машины бичиг баримтыг нь бэлдээд, номер олоод өгөөрэй” гэсэн чинь Д за за гэсэн. Нээх удаагүй тэр өдрөө бил үү маргааш нь бил үү дээ Д над руу утсаар яриад “ машин чинь бэлэн болчихлоо, ирж аваарай” гэхээр нь эхнэртэйгээ хамт М дээр очиж машинаа авах үед ..-... УАС гэсэн дугаар зүүчихсэн, унаад явахад бэлэн болгочихсон байсан. Манай эхнэрийн данснаас эхлээд  шилжигдсэн 50,000 төгрөг нь номер авахад гардаг зардал байх ёстой, дараа нь шилжүүлсэн 700,000 төгрөгийг нь би Дийг урамшуулах зорилготой, Д баярласнаас илэрхийлэх зорилгоор шилжүүлсэн. .....-... УАС дугаарыг Д олж өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 149-150/,

Гэрч Б.Эын данснаас 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 700,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 152/,

Гэрч Б.Оийн өгсөн: “...Би 2021 оны 2-р сарын үед М грүппээс Benz CL маркийн хар өнгийн суудлын машиныг авахдаа урьдчилгаа төлөөд үлдэгдлийг банкны зээлээр авсан. Ер нь би тэр машинаа би эхнэртээ л авч өгсөн, одоо манай эхнэр унадаг юм. Би Дөөс машин авахдаа ах нь дугаар авах гэсэн юм гоё дугаар байна уу гэж асууж байсан санагдаад байна. Д надад байгаа гээд ..-...УАЕ дугаарыг санал болгоод тэгээд би мөнгийг нь данс руу нь шилжүүлсэн байна. Наад мөнгө чинь Дөөс номер худалдаж авсан л мөнгө байна.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 156-157/,

Гэрч С.Тийн өгсөн: “...Миний бие М ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг Н.Д гэх залууг танина. Би түүнтэй 2020 оны 7 дугаар сард “М” ХХК-аар дамжуулж машин захиалах үеэрээ танилцаж байсан... Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н.Дий данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн.....миний бие “М” ХХК-аас худалдан авсан Wrangler Rubicon  маркийн тээврийн хэрэгсэлд ..-...УАС улсын дугаарыг тавьсан байгаа.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 199-200/,

Гэрч С.Тийн эзэмшлийн 508.......... тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 600 000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 202/,

Гэрч Ц.Эийн өгсөн: “...Би Германаас машин оруулж ирдэг М Гээс  2020 оны 9-р сард Benz G-500 машин захиалж байсан. Тэгээд 2021 оны 3-р сард  миний захиалсан машин маань орж ирсэн. Ингээд М  групп дээр очиж захиалсан машинаа очиж үзсэн. Тухайн үед одоо харвал зүс таних нэг залуу машины талаар танилцуулж, заавар зөвлөгөө өгч байсан.  Тэгээд яагаад ч билээ бид хоёрын машины номерын талаар ярилцсан. Би асуусан бил үү, тэр залуу надад номерын талаар санал болгосон билүү, одоо болсон үйл явдлыг мартаад сайн санахгүй байна. Тэр залуу надад гар утас руугаа ороод нэг  фасебүүк группээс хэд хэдэн улсын дугаар санал болгож харуулсан. Тэр харуулсан дугааруудаас надад ..-...УАМ дугаар таалагдсан /би өөрөө сагсан бөмбөгийн од Майкл Жорданы 23 гэсэн тоонд дуртай/ болохоор наад дугаарыг чинь авъя хэд үү гэхэд 850,000 төгрөг гэсэн санагдаж байна.  Би тухайн үед хамаг мөнгөө шавхаад машин худалдаад авчихсан болохоор дансанд мөнгө байгаагүй. Тэгээд би өөрийн төрсөн дүү Эрдэм-Ундрах руу утсаар яриад  энэ данс руу мөнгө шилжүүлчих гээд машин борлуулсан М Гийн тэр залуугийн дансны дугаарыг аваад дүүгээрээ шилжүүлэг хийлгэж байсан. Би Х банк руу явж машиныхаа зээлийн асуудлаар тодорхойлолт авах ёстой байсан болохоор  Х банк руу явсан.Тэгээд банкнаас тодорхойлолтоо аваад буцаад М Гдээр ирэхэд машинд ..-...УАМ номер зүүчихсэн байсан. Тэгээд би машинаа аваад  явсан. Ийм л зүйл болсон. Би түүнээс биш Д гэж хүн танихгүй, хэрэв номерын мөнгө шилжүүлсэн хүний данс Д гэж байвал тэр залуу  мөн байх.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 219-220/,

Гэрч Ц.Э-ын эзэмшлийн 5034......... тоот данснаас 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 223/,

Х банкны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 29/3574 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б-Оын 50..........тоот данс, А.Эийн 503............, 5017......тоот данс, С.Нийн 5024........... тоот дансны хуулга (4-р хх-ийн 236-250, 5-р хх-ийн 1-33/,

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05/1501 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Зам Тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”, Зам, Тээврийн сайдын хөгжлийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам” /5-р хх-ийн 151-161, 176-186/,

Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5-р хх-ийн 220-237/,

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2023 оны 4 дүгээр  сарын 12-ны өдрийн 07/1650 дугаартай албан бичиг “тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн УАА, УАН, УАМ, УАВ, УАК, УАС, УАР, УАЕ, УАУ, УНХ, УАХ дугааруудын задарсан болон захиалгын цонхонд орсон мэдээлэл” /6-р хх-ийн 48-49/,

Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт /6-р хх-ийн 52-59/,

Хохирогч Т.О-ын өгсөн: “...Би тус яаманд Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр 2022 оны 8-р сард томилогдож байсан болохоор байгууллага, яамны өмнөх бүтэц, зохион байгуулалтын талаар болон чиг үүргийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. Замын хөДий аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хуульд заасан тус яамны сайдын бүрэн эрхийн хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүртгэлийн систем ч гэлтгүй, холбогдох бүх журмуудыг баталж гаргадаг. Тус яамны сайдаас бүрэн эрхийн хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журмыг 2015 оны 296 тоот, 2021 онд А/21 тоот тушаал гаргаж тус тус мөрдүүлэн явж ирсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яам нь гүйцэтгэх гэхээсээ илүүтэйгээр салбарын бодлогыг тодорхойлдог үндсэн чиг үүрэгтэй бөгөөд дээрх тушаалаар баталсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэг нь Авто тээврийн үндэсний төвд олгогдсон. Харин хэрэгжилтийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг нь тус яаманд байгаа... 2019-2021 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ямар нэгэн үнэ төлбөр тушааж худалдаж авдаг зохицуулалт байгаагүй, харин тухайн иргэн, жолоочоос машиныхаа гэрчилгээний мөнгө болоод номер хэвлэлт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мөнгө л гардаг байсан бөгөөд номер дээр ямар нэгэн үнэ, төлбөр төлж авдаггүй байсан. Ер нь тухайн үед яам болон төр захиргааны байгууллагаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдан борлуулах ямар нэг үнэ ханш тогтоосон зүйл байгаагүй. Тэгэхээр тээврийн хэрэгслийн улсын дугаар худалдан борлуулсан орлого, төвлөрүүлэх талаар яам болон холбогдох төр захиргааны байгууллагад ямар нэгэн данс байхгүй.  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж, шинэ дугаар авах, дугаар эзэмшлийг шилжүүлэх зэрэг үйл ажиллагаанаас орсон орлого шууд улсын төсөвт ордог. Манай яамнаас энэ үйл ажиллагаанд ямар нэгэн оролцоо байхгүй, хяналт тавих байгууллага нь Авто тээврийн үндэсний төв нь хэрэгжүүлдэг байгууллага. Харин номер цохих буюу хэвлэлт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас олсон орлого нь тухайн аж ахуй нэгжийн данс руу шууд ордог. 2019 оноос 2021 онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг Зам тээврийн сайдын 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 296 дугаар тушаал, мөн 2021 оны 02-р сарын 18-ны өдрийн А/21 дугаар тушаал буюу эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болохоор дээрх 2 тушаалаар ус харилцааг зохицуулж өгсөн. Тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг үнэлсэн үнэ тариф тогтоож өгөөгүй байсан. Төр, захиргааны байгууллагаас тэдэн төгрөг, хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иргэдэд улсын дугаар хууль бусаар олгогдсон гэж үзвэл /мөрдөн шалгах ажиллагаагaap тогтоогдсон бол/ тухайн иргэнд нэгэнт олгогдсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төр, захиргааны байгууллагаас хурааж авах ямар ч боломжгүй, холбогдох журамд ч гэсэн үүнийг зохицуулсан зохицуулалт байхгүй. Ямар ч иргэн хүссэн улсын дугаараа захиалж авах ёстой байгаа, тэр боломжийг нь хаасан гэж үзэхээр байна. Э нь албан тушаалаа урвуулж ашиглаж бусдад мэдээлэл дамжуулсан гэж үзвэл цаана нь захиалагч буюу Эд нөлөөлсөн байж болзошгүй хэн нэгэн хүн байж магадгүй учраас тэр хүнийг олж тогтоож хариуцлага тооцох ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 81-83/,

Яллагдагч Б.Эгийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “....Би Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 02 сараас 2021 оны 05 сар хүртэл хугацаанд ажилласан. Бүтцийн өөрчлөлтөөр Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэдээллийн технологи, стандартын хэлтэст шинээр байгуулагдсантай холбоотой тэр хэлтэст мэдээллийн технологи, цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 05 сараас 2022 оны 06 сар хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Бүртгэлийн шинэ систем 2019 оны 07 сар байна уу 08 сараас нь эхэлж хэрэгжиж эхэлсэн...миний хувьд Авто тээврийн Үндэсний төв рүү явсан албан бичигт дурдсан шинэ серийг нээхдээ VRS программ руу нэвтрэх кодоороо нэвтэрч шинэ сер нээх үйлдлийг идэвхжүүлдэг. Э миний үеэл дүү. Д гэж залуутай уулзаж байгаагүй, Д нь ямар хүнээр дамжуулж надтай холбогдож байсныг санахгүй байна. Д над руу утсаар холбогдоод эвтэйхэн дугаар байна уу гээд асуудаг байсан, цонхонд тавигдсан дугааруудыг ямар ч иргэн чөлөөтэй сонгож авах эрх нь нээлттэй байдаг юм... хэд хэдэн дугаарыг Дий өмнөөс захиалж өгч байсан, тэрний хариуд Д баярлалаа гээд хоолны  мөнгө шилжүүлье гээд дансаа өгчих гэхээр нь Эийн дансыг өгдөг байсан... Эийн дансанд орсон мөнгөний зарцуулалтыг би өөрөө хийдэг байсан. Надад Х банкны данс байдаггүй байсан болохоор дүүгийнхээ данс, картыг ашигладаг байсан. Цэнхэр төлөв нь шууд захиалах боломжтой дугаарууд, Ногоон өнгө нь хэн нэгэн захиалчихсан, Улаан өнгө машинд тавигдсан, гарчихсан дугаар, Шар өнгө нь хүмүүсийн хүлээгээд байдаг, 0-14 хоногийн хооронд санамсаргүй байдлаар цэнхэр өнгийн төлөвт орж захиалгын төлөвт ордог өнгө юм...Шар өнгийн төлөвт байгаа дугааруудын талаар Д надаас эвтэйхэн дугаар байна уу, чадвал захиалаад өгөөрэй гэж гуйдаг байсан. Миний хувьд аз нь таарвал цэнхэр төлөвт орох агшинд нь захиалж өгч Дд тусалдаг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 153-155/,

Яллагдагч Н.Дий өгсөн: “...Би Зам, тээврийн яаманд ажилладаг Э гэж эмэгтэйг огт таньдаггүй байсан. 2019 оны 8, 9-р  сар хавьцаа улсын дугаар зардаг нэг ченж Эгийн утасны дугаарыг нь өгөөд машины дугаар асууж сураглах бол наад хүнтэйгээ viber-аар нь холбогдоорой гээд надад дугаарыг нь өгч байсан. Манай компани нь машин худалдан авч байгаа үйлчлүүлэгч, захиалагчийгаа сэтгэл, хангалуун байлгах, дахин үйлчлүүлэх үүднээс тээврийн хэрэгслийн дугаарыг нь өмнөөс нь захиалж өгдөг байсан. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэл, ханамжийг 100% байлгах үүднээс тэр ченжийн өгсөн дугаараар viber-аар холбогдоход эмэгтэй хүн байсан, би тэр эмэгтэйгээс Эгаас машины гайгүй, гоё дугаар байгаа юу, олдох уу, байвал худалдаж авъя гэдэг байдлаар асуухад Э: за за ойлголоо, эргээд холбогдъё гэдэг хариу хэлж байсан. Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа над руу Э холбогдоод ийм, ийм дугаарууд байна шүү гэж ярьсан. Тэгээд би Эгаас машины дугаар худалдаж авч болох юм байна гэсэн ойлголттой болоод дараа нь Этай холбогдож хэд хэдэн удаа улсын дугаар олуулж, манай компаниас машин худалдан авсан хүмүүсийн машинд тавьж тавьж өгч байсан... М Гт 12 жил ажиллаж байна. Компанийн машины борлуулалтын орлогын нэмэгдүүлэх, хоёрт автомашин худалдаж авсан харилцагчийгаа сэтгэл хангалуун байлгах зорилгоор тухайн харилцагчийн хүссэн дугаарыг нь эсвэл аятайхан дугаар олж өгөх зорилготой байдаг... Эхэндээ яаманд ажилладаг гэж мэддэггүй байсан, сүүлд 2021 онд мэдсэн. Би анх ченж залуугаас Эгийн дугаарыг авахдаа ч хүртэл түүнийг яаманд ажилладаг гэдгийг мэдээгүй. Би тухай үед хууль эрх зүйн мэдлэг байхгүй байсан учраас Эгаас номер авч, машин авсан хүмүүстээ зардаг байсан нь эргээд үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Учир нь би хууль эрх зүйн мэдлэг байхгүй, буруу юм хийж байна гэж огт бодоогүй байсан нь миний алдаа байсан байна...” гэх, мөн түүний “...энгийн бид нарт олддог байсан бол Эгаар дамжуулж олуулахгүй шүү дээ. Манайхаас машин авсан хүмүүсийн сонирхсон дугаар эсвэл гоё тоо орсон дугаар бүртгэлийн программаас олддоггүй юмаа. Тэгээд Эгаар дамжуулж олдог байсан... Э над руу viber-аараа холбогдоод танайхаас машин, тэрэг аваад дугаар хайж байгаа хүн байна уу, шинэ сери задарсан шүү, дугаар авах хүн байвал хэлээрэй гэдэг. Тухайн үед би манайхаас машин худалдан авч байгаа хүн хэд гэсэн улсын дугаар авъя гэдэг саналаа гэх юм уу хүсэлтээ хэлэхээр нь би тэр саналынх нь дагуу Э руу захиалагчийн хүссэн дугаарыг Эгаас асуудаг, хэрэв асуусан дугаар нь Эд байвал авдаг ба байхгүй гэвэл эргэж дугаар асуусан хүндээ таны сонирхсон дугаар алга байна, төстэй ойролцоо дугаар бол байна шүү гэдэг. Тэгэхээр машины дугаар сонирхсон буюу манай компаниас машин авч буй тухайн харилцагч санал болгосон дугаарыг авъя гэх юм бол буцаж Этай холбогдоод тэр дугаарыг чинь авъя гээд авдаг. Ийм байдлаар Эгаас дугаар авдаг байсан. Харин Эгаас миний viber луу текст хэлбэрээр ийм, ийм дугаарууд байна шүү гээд чат бичээд явуулдаг. Манай компаниас машин аваад улмаар ийм дугаар байна уу гэж асуусан хүмүүст Эгийн над руу явуулсан дугаар дунд байхгүй бол тэр харилцагчдаа таны асуусан дугаар байхгүй, харин ийм, ийм дугаар байгаа шүү гэж Эгийн миний viber луу явуулсан дугааруудыг үзүүлдэг. Үзүүлсэн хүмүүс энэ дугаарыг нь авъя, тэр дугаарыг нь авъя гэдэг. Жишээ нь гэхэд Эгаас надад ирсэн дугааруудаас манайхаас машин авсан нэг хүн энэ дугаар чинь хэд вэ гэхээр нь би тэр хүндээ “би асууж өгье гээд Э руу холбогдож үнийг нь асуугаад Эгийн хэлсэн үнийг нөгөө хүндээ хэлдэг, ийм байдлаар машины дугаарыг Эгаас олж захиалагч нарын машинд тавьж өгдөг байсан. Машин авсан хүнийхээ регистрийн дугаарыг мөн машиных нь арлын сүүлийн 5 орон тоог Эгийн viber луу нь текст хэлбэрээр бичээд явуулдаг байсан.  Тэгж явуулаад Эг хүлээдэг. Э хэсэг хугацааны дараа над руу холбогдоод дугаарыг чинь захиалгад оруулчихсан, захиалчихсан шүү Авто тээврийн аль нэг салбар дээр нь очиж дугаараа хэлээд аваарай гэдэг.” мэдүүлэг /6-р хх-ийн 197-199, 202-203/,

Б.Эгийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн  11-15/,

Н.Дий Ipone 11 plus гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 45-47/,

Б.Эгийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн  11-15/,

Н.Дий Ipone 11 plus гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 45-47/,

Гэрч Б.Агийн эзэмшлийн 5041216245 тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 750 000 төгрөгийг Б.Б-Оын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р х.х-ийн 234/,

Мөрдөгчөөс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр П.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 212-214/,

Гэрч Г.Дын 1505................ данснаас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 152/,

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/2577 дугаартай албан бичиг, түүний хавсралт “Б.Эг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт” /2-р хх-ийн 20-38/,

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт /2-р хх-ийн 121-133/,

Г банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3481 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Дий эзэмшлийн 2109......... тоот дансны гүйлгээний хуулга, Мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Н.Дий Г банкны 2109......... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 151-185/,

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн VRS программд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /2-р хх-ийн 209-226/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн өгөгдлийн сан, серверт хандах эрхийг хүлээлцсэн акт /2-р хх-ийн 233 дахь тал/,

Гэрч З.Мын эзэмшлийн Х банкны 5114.................. дугаартай данснаас 2020 оны 5-р сарын 04-ний өдөр 650 000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 210/,

Гэрч О.Ггийн эзэмшлийн Г банкны 2115................... дугаартай данснаас 2020 оны 5 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 216/,

Гэрч Б.Д-ийн эзэмшлийн Г банкны 5721.............. дугаартай данснаас 2020 оны 5 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 223/,

Гэрч Э.Бы эзэмшлийн 5027.................... дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 13/,

Гэрч Т.Цийн эзэмшлийн 5070.................... дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 37/,

 “Г” ХХК-ийн  эзэмшлийн 5038.................. дугаартай данснаас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 89/,

Гэрч С.Тийн эзэмшлийн 5087............... тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 600 000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 202/,

Гэрч Ц.Э-ын эзэмшлийн 5034.3 тоот данснаас 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4-р хх-ийн 223/,

Х банкны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 29/3574 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б-Оын 503.......... тоот данс, А.Эийн 5034.................., 5017......тоот данс, С.Нийн 5024........... тоот дансны хуулга (4-р хх-ийн 236-250, 5-р хх-ийн 1-33/,

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05/1501 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Зам Тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”, Зам, Тээврийн сайдын хөгжлийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам” /5-р хх-ийн 151-161, 176-186/,

Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5-р хх-ийн 220-237/,

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2023 оны 4 дүгээр  сарын 12-ны өдрийн 07/1650 дугаартай албан бичиг “тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн УАА, УАН, УАМ, УАВ, УАК, УАС, УАР, УАЕ, УАУ, УНХ, УАХ дугааруудын задарсан болон захиалгын цонхонд орсон мэдээлэл” /6-р хх-ийн 48-49/,

Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт /6-р хх-ийн 52-59/,

“М Г” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/860 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /6-р хх-ийн 242-250/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э гэм буруу дээрээ "Бүх хүн системээр ороод дугаар захиалах боломжтой. Миний хувьд дугаарыг нэмж хасах боломжгүй. Нэвтэрдэг эрхээ ашигласан, өгөгдлийн сан руу нэвтэрсэн зүйл байхгүй. Намайг ажлаа авах үед аль хэдийнэ хийгдсэн байсан программ. Шгийн мэдүүлэгт дурдагдсан шар төлөвтэй дугаарыг авах боломжгүй. Кодыг задлах хэмжээний ур чадвар надад байхгүй. Оройн цаг, шөнийн цагаар сууж Дд дугаар авч өгдөг байсан. Гэхдээ би албан тушаалаа ашиглаагүй.",

түүний өмгөөлөгч С.Ч "Яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан уу гэдгийг тогтоогоогүй. Нийтэд ил мэдээллийг ашигласан. Шинжээчийн дүгнэлт гаргуулаад тогтоох боломжтой байсан. Нотлох баримтыг бүрэн гүйцэт хийсэнгүй." гэж маргасан нь хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаас хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

 Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ хангамжийн администратор ажилд томилогдон ажилласан болох нь Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019.7.08-ны өдрийн 219 дугаар тушаалуудын хуулбар /2 хх 25-26/-аар тогтоогдсон. 

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийнн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно, Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Авилгын эсрэг тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд" гэдэгт 4.1.1-т "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан" хамаарахаар,  Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт "Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна." гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Эгийн эрхэлж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ хангамжийн администратор албан тушаал нь дэс түшмэл ТЗ-7 албан тушаалын ангилал, зэрэглэлтэй автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "нийтийн албан тушаалтан" гэмт хэргийн субьект мөн. 

 

Авлигын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "авлига" гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг; "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; тус тус олгохоор заажээ.

 

Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл /Үйл ажиллагааны зарчим/-ийн 6.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг тус тус зөрчиж,

Н.Дий “тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлчлүүлэгчдээ азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг олж өгөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар  баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2,  “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Э.Эд 1 500 000 төгрөгөөр,  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ж.Чд 2 150 000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.Бд 600 000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Бод 600 000 төгрөгөөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Хад 1 200 000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн З.Мд 650 000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг О.Гд 900 000 төгрөгөөр,  2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг Ш.Чт 1 000 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Э.Бд 500 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Г.Бд 450 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ат 700 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “00-17 УАМ” улсын дугаарыг иргэн Т.Цт 700 000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Б.Хт 500 000 төгрөгөөр,  2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАР” улсын дугаарыг иргэн Ч.Эт 1 500 000 төгрөгөөр,  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “..-...УБК” улсын дугаарыг иргэн Х.Бд 650 000 төгрөгөөр, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Цд 800 000 төгрөгөөр, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Б.Бод 1 500 000 төгрөгөөр, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ц.Лид 1 600 000 төгрөгөөр,  2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.От 1 300 000 төгрөгөөр,  2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн М.Од 1 600 000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Э.Эд 1 860 000 төгрөгөөр,  2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн М.Бд 2 000 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ут 600 000 төгрөгөөр, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Д.Пид  1 500 000 төгрөгөөр, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн А.Жт 600 000 төгрөгөөр, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УНХ” улсын дугаарыг иргэн Н.Бд 1 500 000 төгрөгөөр,  2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн С.Тт 600 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...” УАС улсын дугаарыг иргэн Б.Эд 700 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...УАЕ” улсын дугаарыг иргэн Б.Од 800 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн Г.Дт 2 000 000 төгрөгөөр,  2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Ц.Эт 850 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “..-...УНЗ” улсын дугаарыг иргэн Н.От 800 000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34 210 000 /гучин дөрвөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг Н.Дий эзэмшлийн Г банкны 2109......... тоот дансаар дамжуулан, А.Эийн нэр дээрх Х банкны 5017......тоот данс, С.Нийн нэр дээрх Х банкны 5024........... тоот дансаар ашиглан 23 550 000 /хорин гурван сая, таван зуун тавин мянга/ төгрөгийн  давуу байдлыг өөртөө, Н.Дд 10 660 000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцох”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуульд хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл бөгөөд хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг юм.

 

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Түүнчлэн, нийтийн албан тушаалтны зүгээс төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдолд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн албаны хууль ёсны байх эрх ашиг давхар хөндөгдөж байдаг тул шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Эгийн үйлдэл 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд болсон үйл явдал гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байна.

 

Шүүгдэгч Н.Д нь "М" ХХК-ийн борлуулалтын менежерээр ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан биш байна.

 

Харин шүүгдэгч Н.Д нь "М" ХХК-ийн машины борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, автомашин худалдаж авсан харилцагчийгаа сэтгэл хангалуун байлгах зорилгоор тухайн харилцагчийн хүссэн дугаарыг нь эсвэл аятайхан дугаар олж өгөх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Этай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт “улсын дугаар худалдан авагчийг олж өгөх, өөрийн дансаар төлбөрийг дамжуулан авах” арга хэлбэрээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Э.Эд 1 500 000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ж.Чд 2 150 000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.Бд 600 000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Бод 600 000 төгрөгөөр, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Хад 1 200 000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн З.Мд 650 000 төгрөгөөр,  2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг О.Гд 900 000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг Ш.Чт 1 000 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Э.Бд 500 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Г.Бд 450 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ат 700 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “00-17 УАМ” улсын дугаарыг иргэн Т.Цт 700 000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Б.Хт 500 000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАР” улсын дугаарыг иргэн Ч.Эт 1 500 000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “..-...УБК” улсын дугаарыг иргэн Х.Бд 650 000 төгрөгөөр, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Цд 800 000 төгрөгөөр, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Б.Бод 1 500 000 төгрөгөөр, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ц.Лид 1 600 000 төгрөгөөр,  2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.От 1 300 000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн М.Од 1 600 000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Э.Эд 1 860 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн М.Бд 2 000 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ут 600 000 төгрөгөөр, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Д.Пид  1 500 000 төгрөгөөр, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн А.Жт 600 000 төгрөгөөр, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УНХ” улсын дугаарыг иргэн Н.Бд 1 500 000 төгрөгөөр, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн С.Тт 600 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...” УАС улсын дугаарыг иргэн Б.Эд 700 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...УАЕ” улсын дугаарыг иргэн Б.Од 800 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн Г.Дт 2 000 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Ц.Эт 850 000 төгрөгөөр, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “..-...УНЗ” улсын дугаарыг иргэн Н.От 800 000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34 210 000 (гучин дөрвөн сая, хоёр зуун арван мянга) төгрөгийг өөрийн эзэмшлийн Г банкны 2109......... тоот дансаар авч, өөртөө 10 660 000 (арван сая, зургаан зуун жаран мянга) төгрөгийн, Б.Эд 23 550 000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн өөртөө, бусдад давуу байдал хий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалтын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд холбогдуулан ирсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Өөрөөр хэлбэл хахууль өгөх гэмт хэрэг гэж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаваргүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч Зам Тээврийн Хөгжлийн яам нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,

шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгч Н.Дий өмгөөлөгч Х.Б: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэм буруутайд тооцсон зүйл ангид заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн бол,

шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч С.Ч "Гэм буруу дээрээ маргаж байгаа тул ялын саналд хэлэх зүйл байхгүй." гэв.  

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Э нь дээд боловсролтой, программист мэргэжилтэй, 42 настай, гэмт хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл ганцаараа Хан-Уул дүүргийн ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ......................................тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 34/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /7-р хх-ийн 32-33, 80, 82, 85-90, 93-94/,

 Шүүгдэгч Н.Д нь дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, 38 настай, “М Г” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, одоо Хан-Уул дүүргийн ................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 218/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /7-р хх-ийн 216-217, 226--231/ зэрэг авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд үндэслэн,

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн,

Шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрт ногдох хөрөнгө орлогоо нотлоогүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгч Н.Дий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа,  өөрт ногдох хөрөнгөтэй, “М Г” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээы.

 

Шүүгдэгч Б.Эг 2022.5.27-29-ний өдрийг хүртэл /1 хх 76, 245/ шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний баривчлагдсан 2 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 хоногийг хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 11 сар 28 хоногоор тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

  Шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж ...улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Дий гэмт хэрэг үйлдэж олсон 10 660 000 төгрөг, шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдэж олсон 23 550 000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2201000330185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч С.Ч "Б.Эг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж мэдүүлэг өгөхийг албадсан, ятгасан. 16-23 цаг хүртэл байлгасан. Сүүлд хамтран амьдрагчийн эгчийг нь Авлигатай тэмцэх газарт авчирч байлгасан зэрэг ЭХХШт хуулийг ноцтой зөрчсөн асуудлууд байгаа тул түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах." санал гаргасан бөгөөд яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул 1-р хавтас  хэргийн 78-р хуудсанд авагдсан түүний мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.     

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  3.Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5 400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 хоногийг хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 28 /хорин найм/ хоногоор тогтоосугай.  

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 5 400 000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Н.Д нарт оногдуулсан нийтийн албанд томилдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдэж олсон 23 550 000 /хорин гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Дий гэмт хэрэг үйлдэж олсон 10 660 000 /арван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт оруулсугай. 

 

  10.Эрүүгийн 2201000330185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  11.Шүүгдэгч Б.Э, Н.Д нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

  12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Н.Д нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАТЖАРГАЛ