| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024/ШЦТ/89
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Ч.А, Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говогт Чын А, Б овогт Бгийн Л нарт холбогдох 2312000000342 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын 14-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Б аймгийн Б сумын Б .. дугаар багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Говогт Чын А /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Б аймгийн Ш суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт У хотын Б дүүргийн .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бгийн Л /РД:../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоот иргэн П.Эийн гэрт түүний хүү Т.Мын зөвшөөрлийн дагуу нэвтрэн орж хонох явцдаа 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000342 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Эийн мэдүүлсэн “...Би гэрээсээ өглөө гараад оройдоо ирдэг хүн. Манай гэрт өдрийн цагаар хүү болох Т.М л байдаг. Манай охин Т.Х болон миний бие өдрийн цагаар ажил, сургууль гээд гараад явцгаадаг. Манай нөхөр Тнь Өмнөговьд ажилладаг. Хамгийн сүүлд би 2023 оны 07 дугаар сарын 18-нд гэрийнхээ эд зүйлд цэвэрлэгээ хийж байгаад мөнгөн аягануудаа арчиж цэвэрлэсэн. Тэгэхэд манай мөнгөн аяга тоо ёсоор буюу 20 ширхэг байсан. Би тухайн мөнгөн аяга зэргийг тогтмол цэвэрлээд байдаггүй. Өдөр хоног зэргийг нь сайн санахгүй байна, нэг өдөр хартал манай аяганууд дутуу харагдсан. Өдөр тутамдаа нэг их хэрэглэдэггүй болохоор гаргаж ч ирдэггүй. Хананд суулгасан шүүгээнд тухайн аяганууд байдаг. Алга болсон гэдгийг нь мэдсэн өдөр манай аяганууд чацуу харагдсан. Тухайн шүүгээнд 2 хэсэг болгож хуваагаад өрчихсөн байдаг байсан, бүрэн байхдаа нэг хэсэг нь нөгөө хэсгээсээ арай өндөр харагддаг. Тухайн өдөр харин 2 хэсэг аяга маань хоорондоо чацуу болж харагдахаар нь авч тоолох үед 17 ширхэг болчихсон байсан. Тэгээд би хүүтэйгээ аяга дутуу байгаа талаар ярилцсан. Тэгэхэд манай хүү мэдэхгүй, нээрэн дутуу байна, юу болсон юм бол гэж байсан. Манай охин 12 настай болохоор манай гэрт хүү бид 2 л энэ асуудлын талаар мэдэх учиртай гэж бодоод би намайг байхгүй үед хүн амьтан ирсэн үү, гэрт орж ирж хоносон барьсан талаар нь асуусан. Манай хүү 2023 оны 08 дугаар сарын 10-нд манай гэрт манай хүүгийн нэг хүүхэд ирж хоноод явсан гэж байсан. Тухайн үедээ манай хүү надад нэрийг нь хэлж байсан, би сайн санахгүй байсан. Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байна. Манай гэрт өөр, өөр хэмжээтэй 20 ширхэг мөнгөн аяга байдаг талаар би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Би гэртээ байсан мөнгөн аягаа тоолж үзэхэд 17 ширхэг мөнгөн аяга болсон байсан. Тэгэхээр нь 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж бодоод 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагаар шалгуулахад 2 ширхэг мөнгөн аягыг маань олж өгсөн. Харин 1 ширхэг мөнгөн аяга нь хийцээрээ салчихсан, байсныг нь би өөр газар хийгээд алт мөнгөний дарханаар янзлуулна гэж байгаад мартсан байсан. Манай гэрээс алга болсон мөнгөн аяга нь өөр, өөр хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга байсан. Тэр мөнгөн аягаа Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Надад одоо өөр ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пын мэдүүлсэн “...Он сарыг нь сайн санахгүй байна, миний мэдэж байгаагаар М гэх хүүхдийнд гэрт М, Л, А, Д гэх хүүхдүүд хоносон. Би тэр хоносон өдрийнх нь маргааш нь 10, 11 цагийн үед Мын гэрт ирсэн бөгөөд гэрийнх нь гадаа Л, А, Д 3 байж байсан. Би Мын гэр рүү түрүүлээд орсон. Намайг гэрт нь ороход М андаа ундаанд яваад ирээч гэсэн. Би гэрийнх нь хажуугийн 10 давхар байрны урд байх дэлгүүрээс 1.5 граммтай ундаа аваад гэрт нь орсон. Тэгээд ундаагаа аваад гэр рүү нь орох гэтэл Л надад хандан андаа утсаа өгч бай гээд миний гар утсыг аваад үлдсэн. Тэгээд би утсаа үлдээгээд гэр рүү нь орсон. Мөд ирэхгүй байгаад байхаар нь М, бид 2 захын тэр рүү алхаад явж байсан. Тэгтэл Д бид хоёртой “Нийтийн худалдааны төв”-ийн урд талд таарсан. Тэндээсээ М буцаад гэр рүүгээ явсан. Харин М Мын гэрт үлдсэн байсан. Тэгээд Дтой захын урд зогсож байхад А, Л 2 захын урд байх шар өнгийн ломбарднаас гарч ирсэн бөгөөд гараад ирэхээр нь би очоод миний гар утас байгаа юу гэж Аээс асуухад байгаа, Л авсан дотор байгаа гэсэн. Би яах гэж ломбард орсон юм гэж асуухад И монголиагаа ломбарданд тавьсан гэж хэлсэн. Тэгээд би Лгаас утсаа авах гээд ортол баахан 10.000 төгрөгийн дэвсгэрт бариад зогсож байсан. Тэгээд гарын үсэг зураад байсан. Би өөрийн гар утасныхаа кэйсний ард талд өөрийн иргэний үнэмлэхээ хийчихсэн байсан. Тэдний гэрээс гарч ирээд би Лд хандан юу ломбардсан гэсэн чинь И-монголиа л гэж хэлсэн. Тэр газраасаа Л, А, Д, бид 4 хамт Мын гэр рүү алхаад гадаа нь очсон. Гэр рүү нь би түрүүлээд орсон. Дотор М, М 2 хамт сууж байсан. Би Мт хандан Л, А 2 сая ломбарданд юм тавьчихлаа, алдаж барьсан юм байвал тоолоорой гэж хэлсэн. Тэгтэл М мөнгөн аягаа тоолоход 12 билүү 13 байна гэж хэлсэн. Тэгээд бүрэн байна уу гэж асуухад бүрэн байна гэсэн. Тэгээд М, М хоёрыг гаръя нөгөө гурав гадаа байгаа, юу тавьсан бичгийг нь харъя гээд гарсан. Тэгээд гартал бичгээ харуулахгүй, И-монголиа гэсэн юм харуулаад сарын хугацаатай юм тавьсан гэж хэлсэн. Тэгээд М бид 2 тийм юм тавьж болдог юм уу гэж асуухад болдог гэж хэлсэн. Тэгээд Л, А 2 юм идэх үү гэж бид хэдээс асуухаар нь М, М, бид 3 тэгье гээд хамт хүрээлэн рүү явсан. Хүрээлэнгийн сааданд сууж байхад манай ээж залгаад хөдөө явъя гээд намайг дуудсан. Тэгээд би хамт хөдөө яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа М миний утас руу залгаад андаа манай гэрээс мөнгөн аяга алга болсон байна, ломбардны бичиг харуулахгүй байсан чинь тэр бичгээр ломбарданд тавьсан байна гэж хэлэхээр нь би наад хоёроо цагдаад өгчих гэж Мт хэлсэн. Гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дийн мэдүүлсэн “...Би тухайн өдөр, хоногийг нь сайн санахгүй байна, тэр өдөр 2023 оны 07 дугаар сарын 28-ны хавьцаа өдөр байсан санагдаж байна, манай найз Мын ээж нь байхгүй байсан. Тэр өдөр бид нар оройны 20 цагийн үед хамт хоносон. Шөнө 24 цаг хүртэл “PUBG mobile” гэх тоглоом гар утсаараа тоглож байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь бид нар 09 цагийн үед боссон. Тэгээд Л, А 2 бид 2 гялс зах ороод ирье гээд гарсан бөгөөд гарахдаа Пгийн гар утсыг аваад гарсан. Тэгээд П бид 2 нөгөө хоёр Пгийн гар утсыг ломбардчихвий гээд араас нь гараад “Шунхлай” колонкийн хажууд яваад очиход Л, А 2 ломбарднаас гарч ирсэн. Бид хоёрын араас М, М 2 ирсэн. Та 2 юу тавьчихав гэхэд найз нь “Моп рау”-ээ тавьчихлаа гэж Л надад хэлсэн. Бид хоёр ломбардынхаа цаасыг үзүүлчих гэсэн чинь П бид хоёрт үзүүлээгүй. Тэгэхээр нь за, за гээд бид нар нэг их тоогоогүй орхисон. Тухайн үеэс хойш би найзтайгаа уулзах гээд тэр хэдээс салаад явсан. Тэр орой нь нөгөө /А, Л, М, М, П/ хэдтэйгээ уулзаад Цогт-Уулд байдаг Далай гэх айлд очиж хоносон. Би тэр хэдтэй уулзах үед “Амтлаг” орж юм идсэн гээд ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Мын мэдүүлсэн “...Манай найз П надад хэлэхдээ тэр 2 ломбард явчихлаа, гэрийнхээ эд зүйлсээ бүртгэ дээ гэхээр нь хальтхан харчихаад л арай үгүй байлгүй дээ гээд гаргаж тоолоогүй. Арай ч манай гэрээс авахгүй байлгүй гэж бодсон. Маргааш өдөр нь би тоолж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байх шиг байсан. Манай гэрт 19 ширхэг аяга байдаг шиг санагдаад тэгээд л би 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байна гэж бодсон. Манай гэрт хэдэн ширхэг мөнгөн аяга байдаг талаар би яг сайн мэдэхгүй байсан болохоор л 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байна гэж хэлсэн. Гэвч ээж мөнгөн аягануудаа тоолж үзээд 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байна, манайд 20 ширхэг мөнгөн аяга байдаг гэхээр нь би 18 ширхэг мөнгөн аяга байсан юм байна. Ямартай ч би 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан байна л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 48-54 хуу/
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 45-47 хуу/
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 104-105 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн АЦ-23-222 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 88-92 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн 30-01 тоотод оршин суух П.Эийн гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдаж, хохирогч П.Эт 340.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн 30-01 тоот иргэн П.Эийн гэрт түүний хүү Т.Мын зөвшөөрлийн дагуу нэвтрэн орж хонох явцдаа 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч П.Эийн мэдүүлсэн “...Хамгийн сүүлд би 2023 оны 07 дугаар сарын 18-нд гэрийнхээ эд зүйлд цэвэрлэгээ хийж байгаад мөнгөн аягануудаа арчиж цэвэрлэсэн. Тэгэхэд манай мөнгөн аяга тоо ёсоор буюу 20 ширхэг байсан. Би тухайн мөнгөн аяга зэргийг тогтмол цэвэрлээд байдаггүй. Өдөр хоног зэргийг нь сайн санахгүй байна, нэг өдөр хартал манай аяганууд дутуу харагдсан. Өдөр тутамдаа нэг их хэрэглэдэггүй болохоор гаргаж ч ирдэггүй. Хананд суулгасан шүүгээнд тухайн аяганууд байдаг. Алга болсон гэдгийг нь мэдсэн өдөр манай аяганууд чацуу харагдсан. Тухайн шүүгээнд 2 хэсэг болгож хуваагаад өрчихсөн байдаг байсан. Бүрэн байхдаа нэг хэсэг нь нөгөө хэсгээсээ арай өндөр харагддаг. Тухайн өдөр харин 2 хэсэг аяга маань хоорондоо чацуу болж харагдахаар нь авч тоолох үед 17 ширхэг болчихсон байсан. Би гэртээ байсан мөнгөн аягаа тоолж үзэхэд 17 ширхэг мөнгөн аяга болсон байсан. Тэгэхээр нь 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж бодоод 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагаар шалгуулахад 2 ширхэг мөнгөн аягыг маань олж өгсөн. Харин 1 ширхэг мөнгөн аяга нь хийцээрээ салчихсан, байсныг нь би өөр газар хийгээд алт мөнгөний дарханаар янзлуулна гэж байгаад мартсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,
гэрч Б.Пын мэдүүлсэн “...Он сарыг нь сайн санахгүй байна, миний мэдэж байгаагаар М гэх хүүхдийн гэрт М, Л, А, Д гэх хүүхдүүд хоносон. Тэгээд Дтой захын урд зогсож байхад А, Л 2 захын урд байх шар өнгийн ломбардаас гарч ирсэн бөгөөд гараад ирэхээр нь би очоод миний гар утас байгаа юу гэж Аээс асуухад байгаа, Л авсан дотор байгаа гэсэн. Би яах гэж ломбард орсон юм гэж асуухад И-монголиагоо ломбарданд тавьсан гэж хэлсэн. Тэгээд би Лгаас утсаа авах гээд ортол баахан 10.000 төгрөгийн дэвсгэрт бариад зогсож байсан. Тэгээд гарын үсэг зураад байсан. Би Мт хандан Л, А 2 сая ломбарданд юм тавьчихлаа, алдаж барьсан юм байвал тоолоорой гэж хэлсэн. Тэгээд М, М хоёрыг гаръя, нөгөө гурав гадаа байгаа, юу тавьсан бичгийг нь харъя гээд гарсан. Тэгээд гартал бичгээ харуулахгүй И-монголиа гэсэн юм харуулаад сарын хугацаатай юм тавьсан гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа М миний утас руу залгаад андаа манай гэрээс мөнгөн аяга алга болсон байна, ломбардны бичиг харуулахгүй байсан чинь тэр бичгээр ломбардад тавьсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30/,
гэрч Д.Дийн мэдүүлсэн “...Би тухайн өдөр хоногийг нь сайн санахгүй байна, тэр өдөр 2023 оны 07 дугаар сарын 28-ны хавьцаа өдөр байсан санагдаж байна, манай найз Мын ээж нь байхгүй байсан. Тэр өдөр бид нар оройны 20 цагийн үед хамт хоносон. Шөнө 24 цаг хүртэл “PUBG mobile” гэх тоглоом гар утсаараа тоглож байгаад унтацгаасан. Тэгээд Л, А 2 бид 2 гялс зах ороод ирье гээд гарсан бөгөөд гарахдаа Пгийн гар утсыг аваад гарсан. “Шунхлай” колонкын хажууд яваад очиход Л, А 2 ломбарднаас гарч ирсэн. Та 2 юу тавьчихав гэхэд найз нь “Моп рау”-ээ тавьчихлаа гэж Л надад хэлсэн. Бид хоёр ломбардынхаа цаасыг үзүүлчих гэсэн чинь П бид хоёрт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,
насанд хүрээгүй гэрч Т.Мын мэдүүлсэн “...Манай найз П надад хэлэхдээ тэр 2 ломбард явчихлаа, гэрийнхээ эд зүйлсээ бүртгэ дээ гэхээр нь хальтхан харчхаад л арай үгүй байлгүй дээ гээд гаргаж тоолоогүй. Маргааш өдөр нь би тоолж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байх шиг байсан, манай гэрт 19 ширхэг аяга байдаг шиг санагдаад тэгээд л би 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байна гэж бодсон. Манай гэрт хэдэн ширхэг мөнгөн аяга байдаг талаар би яг сайн мэдэхгүй байсан болохоор л 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байна гэж хэлсэн. Гэвч ээж мөнгөн аягануудаа тоолж үзээд 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байна. Манайд 20 ширхэг мөнгөн аяга байдаг гэхээр нь би 18 ширхэг мөнгөн аяга байсан юм байна. Ямартай ч би 2 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан байна л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Ч.Аийн мэдүүлсэн “Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Б.Лын мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 148-149/,
эд зүйлийн үнэлгээг тогтоосон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн АЦ-23-222 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 88-92/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.А, Б.Л нар бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 30-01 тоот иргэн П.Эийн гэрт түүний хүү Т.Мын зөвшөөрлийн дагуу нэвтрэн орж хонох явцдаа 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг заасан бөгөөд эрх зүйн онолоор гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр ба түүнээс олон хүний нэгдэл гэж үздэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь санаатай нэгдэж хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талыг хамтран хэрэгжүүлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн гүйцэтгэж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.А, Б.Л нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч П.Эт 340.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээг тогтоосон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн АЦ-23-222 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь хохирогч П.Эт хулгайлсан эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, мөн иргэний нэхэмжлэгч Л.Насанмөнхөд учирсан 135.450 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Л.Насанмөнхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.А, Б.Л нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ч.А, Б.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.А, Б.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.А, Б.Л нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Ч.А нь хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Баянхонгор аймгийн Богд сумын 05 дугаар багт оршин суух хаягтай болох нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Л нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарын түнэл 37 дугаар байр 31 тоотод оршин суух хаягтай байх тул түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Говогт Чын А, Б овогт Бгийн Л нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Лыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Л нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Лт оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Шүүгдэгч Ч.А, Б.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Эт 340.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Л.Насанмөнхөд 135.450 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гарГэрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.А, Б.Л нарт авсан хувийн баталгаа гарГтаслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР