Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/шцт/203

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024          03           18                                           2024/ШЦТ/203

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор *******лж,

шүүх хуралдааны нарийн бичгийн ******* М.Солонго,

улсын яллагч  М.Сүрмандах, 

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

хохирогч Д., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад  холбогдох эрүүгийн 1810022680675 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ****** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дүүргийн ** дугаар хороо, ******* өмчлөгчдийн холбооны ******* ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт ******* дүүрэг, *** дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр дүүргийн *** дүгээр хороо, гудамжны ** дугаар байрны ** тоотод Байгаль орчин аялал жуулчлалын сайдын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/76 дугаартай тушаал гарч уулын аман дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэснийг мэдэгдэлгүйгээр уг газрыг түүнд зарна гэж урьдчилгаа 147,631,800 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

    1. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 47,000,000 төгрөг авсан нь үнэн. Түүнээс биш 147,000,000 төгрөг авч байгаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Тухайн үед миний аавын бие муу байсан ба тэр хэлэд байгаа мөнгийг нь өгчих гэсэн учраас би мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн...Намайг халамцуу байх үед хоосон цаасан дээр миний гарын үсгийг хэд хэдэн удаа зуруулж байсан...Тэрийг ашигласан гэж бодож байна... Гэхдээ наад хүн чинь намайг маш олон удаа дарамталсан асуудал байгаа, өөрөө хүлээн зөвшөөрөх байх...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              2. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******ад Байгаль орчны яамнаас **** оны ** дугаар сарын ***-ны өдөр *** дугаартай газар ашиглах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Үүнээс хоёр хоногийн дараа сайдын А76 тоот газар эзэмших эрх дуусгавар болсон тухай *******ад мэдэгдэхэд хамагаалалтын албанд газрын эрх цуцалсантай холбоотой өргөдөл, гомдол гаргасан. Үүнийг газрын эрх дуусгавар болсныг хангалттай нотлох баримт гэж миний хувьд үзэж байна. ******* надад газраа шилжүүлж өгнө гэж хэлээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 117 сая төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 сая төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15 сая төгрөг буюу нийт 147.631.800 төгрөгийг авсан. Үүнээс 63 сая төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 84.631.800 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* *******тай 1993 оноос 1995 он хүртэл нэг айлын баз хүргэчүүд байсан. Тэрнээс хойш таних болсон. 2018 оны ******* нь дүүргийн 11 дүгээр хороо, байх 1,4 га газрыг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөх саналыг дүүргийн 11 дүгээр хороо ын гудамжны 48 дугаар байрны 01 тоотод надад тавьсан. Миний энэ байранд ******* түр сууж байсан юм. Надад шилжүүлэхдээ 700 сая төгрөгөөр шилжүүлэхээр тухайн үед тохирсон. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би *******ад 117,631,800 төгрөгийг 48 дугаар байрны 01 тоотод бэлнээр нэг хэсгийг нь *******ын өртэй байсан хоёр банк бус санхүүгийн байгууллага, аав, ээж хоёрынх нь байрны банкны 3, 4 сарын хүүг өөрийнхөө Хаан банкны *************** дугаартай дансаар төлсөн. Бэлэн өгсөн мөнгөнийхөө тоог сайн санахгүй байна. Энэ мөнгө яагаад задгай төгрөгөөр байгаа вэ гэвэл ******* өрийг нь төлөх Байгаль орчны яаманд газрын төлбөр, дуудлага худалдаанд оролцож байсан мөнгөн дүнг төлөөд ийм дүн гарсан. Энэ талаараа бид хоёр тооцоо нийлж мөнгө өгсөн авсан бичиг үйлдсэн. Мөн надад 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надаас дахин 15,000,000 төгрөгийг, газрын гэрчилгээ гаргахад ахин 15,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 490,000,000 төгрөг авсны дараа газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж өөрөө гараараа надад бичиж өгсөн. Энэ нь ******* уг газрыг 700,000,000 төгрөгөөр надад зарахаар болсноос 490,000,000 төгрөг үлдэж бусдыг нь би *******ад өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэж байна. Мөн надаас мөнгө авахаас өмнө уг газрын эзэмшиж ашиглах эрхийг Байгал орчны яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны А/76 дугаар тушаалаар хүчингүй болгосныг ******* мэдсээр байж надад газрыг шилжүүлж зарна гэж хуурч мэхэлж надаас дээрх мөнгийг авсан байна. Би уг газрын эзэмших эрх хүчингүй болсныг 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Байгаль орчны яаман дээрээс асууж мэдсэн. Мөн хан уулын газрын захиргаанаас *******ад газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн байсан. Энэ тухай би 2018 оны 9 дүгээр сард мэдсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай ажил дээр ******* халамцуу орж ирээд хэргээ хаалгачихсан. Газар танай компанийн нэр дээр гэрчилгээ гарчихсан байгаа. Дээрээс нь дахиад байгаль орчны яам 5 га газар миний нэр дээр өгсөн. Энэ хоёр гэрчилгээ 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Маргааш авч ирж өгнө гэж хэлээд гараад дахин алга болсон. Энэ тухай яриаг би бичиж танайд өгсөн. Чи дахиад гомдол гаргачихлаа намайг шоронд явуулах гээд байгаа юм уу надаар оролдох гээд байвал би чамаар оролдоно шүү гэж хэл амаар доромжилж заналхийлсэн. ******* нь гар хөлөө зүсэж, хутга барьж хүнийг айлгаж сүрдүүлдэг юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

            4.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2020 оны 05 сарын 08-ны өдөр дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад *******тай нүүрэлдүүлсэн мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг авч байх үед мөрдөгч хэрэгт огт хамааралгүй 2018 оны 03 сарын 29-ны өдрийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрын чөлөөлөх тухай тушаал гарахаас өмнөх ******* нь надаас байнга бэлнээр мөнгө авдаг байсныг нотлох зорилгоор өгсөн материалыг миний эсрэг мэдүүлэгт ашиглаж иргэд хоорондын маргаан мэт харуулсан. Гэтэл миний анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд 2018 оны 03 сарын 29-ний өдрийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрын чөлөөлөх тухай” тушаалыг ******* нь яамнаас өөрөө гардаж авсан мөн ын газрын захиргаанаас дээрх шийдвэрийг гардаж авсан хэрнээ түүнээс хойш тухайн газрын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр байгаа миний нэр дээр шилжүүлж өгнө гэж надаас 2018 оны 05 сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 04 сарын 15-ны өдөр 117,631,800 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 05 сарын 11-ны өдөр 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн би нийт 147,631,800 төгрөгийг *******ад өгсөн. Энэ мөнгийг ******* нь 2018 оны 03 сарын 29-ний өдрийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрын чөлөөлөх тухай тушаал”-аар газаргүй болсныг мэдсэн байж надад зарна гэж намайг залилж авсан...******* нь урьдын танил байдлаа ашиглаж надад итгэл үнэмшил төрүүлж эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон газар ашиглах эрхээ хүчинтэй мэтээр надад тайлбарлаж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхэлсэнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2 хх-ийн 175 дахь тал),

            5.Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...*******аас өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн хохирол барагдуулж авч чадаагүй байгаад гомдолтой байна. ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 117.631.800 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөг тус тус бэлнээр авсан. Учир нь ******* нь энэ бүх мөнгийг надад дүүргийн 11 дүгээр хороо бага тэнгэрийн аманд байрлах өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй газрыг зарна гэж хэлж авч байсан юм. Одоогийн байдлаар нийт 147.631.800 төгрөгийг бодит хохирол надад учирсан байна. *******ад өгсөн 147.631.800 төгрөг нь дандаа монгол мөнгөн дэвсгэрт байсан бөгөөд урд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө энэ талаар ярьж байсан. Би *******ад юань доллар өгч байсан удаа байхгүй, шүүх хурлын явцад ажил дээрээс цөөхөн хэдэн юань доллар авч замаараа солиулаад монгол мөнгөн дэвсгэрт болгож, *******ад өгсөн талаар ярьсан. Гэтэл миний ярьсан зүйлийг *******ад юань доллар өгсөн мэтээр гуйвуулан бичсэн байна. Би цагдаагийн байгууллагад удаа дараа мэдүүлэг өгөхдөө *******ад юань доллар өгч байсан талаар нэг удаа ч ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (3 хх-ийн 209 дэх тал),

6.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2012 онд *******, гэх 2 хүнтэй танилцаж байсан бөгөөд тухайн үед өөрийгөө салбар хариуцсан захирал гэж танилцуулж байсан. 2016 оны 5 дугаар сард байхаа сайн санахгүй байна ******* нь уулын тэнд газартай энэ газартаа хөрөнгө оруулалт авмаар байна гэж ярьж байсан бөгөөд т уг газраа хамтран ажиллах гэрээ хийж 700-аад сая төгрөгөөр зарахаар болж энэ мөнгөн дүнгээсээ аас ******* нь шаардлагатай үедээ мөнгө нэхээд л авчихдаг байсан. Он сарыг нь санахгүй байна ******* нь аас гарын үсэг зураад л хэд хэдэн удаа мөнгө аваад байдаг байсан, яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан газрын төлбөр банкны хүү, банк бусад барьцаанд тавьсан байсан газраа 13 сая төгрөг байхаа мөнгөөр чөлөөлүүлж авхуулж байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сард байхаа , ******* 2-ын дунд уулын тэнд байдаг газар дээр нь маргаан болсон байсан. Яг нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байна. Уг нь энэ хамтран ажиллах ажил нь бүтсэн бол ийм маргаан гарахгүй байсан байх. 2018 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 117,000,000 төгрөг байхаа их хэмжээний мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу ажилдаа зарцуулна гэж байсан, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 сая төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 17- ний өдрийн 4,200,000 төгрөгийг ******* нь Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар аас авч байсан, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөгийг Ариунаагийн байрны сүүлд тавьсан өрнөөс гэсэн баримтыг үйлдэж мөнгө авсан, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдийн 32,000,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг зэргийг авах үед нь би хажууд нь байсан бөгөөд энэ баримт дээрх гарын үсгийг ******* нь дандаа өөрөө зурж баримт үйлддэг байсан. Гэхдээ зарим мөнгийг юунд зарцуулсныг сайн мэдэхгүй байна. *******ад тогтсон ажил байдаггүй эхнэр хүүхэд нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. *******ын зан харилцааны хувьд жаахан архи уучихдаг хүн хуураад явахаар хүн биш гэж боддог. ын тухайд гэвэл Алтан саятан бэст ХХК-ийн захирал бөгөөд энэ компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хуулийн зөвлөгөө өгдөг газартай юм байна лээ. *******тай хамт 2017 оны намар байхаа Капитрон банкинд 3 сарын хүү 2,100,000 төгрөгийг аас аваад төлж байсан. Энэ үед би хамт явж байсан. Одоо би *******, нартай харилцаа холбоотой байдаг. Миний мэдэж байгаагаас гадуур энэ 2-ын дунд мөнгө өгч авалцсан асуудал байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дэх тал),

7.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд гэсэн компанийг хамтран нээсэн байсан. Хамтарч ломбард ажиллуулаад байсан. нь *******ад хандан одоо ингээд чиний гарын үсэг хэрэгтэй болно, чи хэд хэдэн цаасан дээр гарын үсгээ зураад өгчих гэж хэлэхээр нь ******* гарын үсгээ зураад өгсөн гэж надад хэлж байсан, 2018 оны 3 дугаар сард бага тэнгэрийн аманд авсан газрыг *******ын өөрийнх нь хүсэлтгүй цуцалсан байсан. Уг нь бол ******* өөрөө цуцлах хүсэлт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 44-45 дахь тал),

8. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би аас 132.631.800 төгрөг авсан нь үнэн. Би хэд хэдэн хүнээс хууль эрх зүйн талаар зөвлөгөө авахад мөнгө авсан талаараа хэлж болохгүй гэхээр нь би урьд өгсөн мэдүүлгүүд дээр мөнгө аваагүй гэж явж байсан нь миний буруу. Би ын ажлын байранд хоёулаа байхдаа авч байсан мөнгөн дэвсгэртийг нь одоо санахгүй байна, ямар ч байсан хоёр тор мөнгө болж байсан. Би 15.000.000 төгрөгийг т зарна гэж байсан газраа хүнд 15.000.000 төгрөгөөр барьцаалсан байж байгаад төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлж авсан. 54.000.000 төгрөгийг хүнээс зээлж авсан тул зээлийн төлбөрт төлсөн, 8.000.000 төгрөгийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргахдаа төлж байсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний дүнд 6.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 49.000.000 төгрөгийг нь хэрхэн яаж зарцуулснаа санахгүй байна. Би өөрийн найз Энхбаяр гэх хүнээс 54.000.000 төгрөгийг бэлнээр авч байсан ба дүүргийн 11 дүгээр хороо бага тэнгэрийн амны задгайд байрлах 1.4 га газрын  төлбөрийг урд өмнө зээлж аваад дүүргийн газрын албанд тушааж байсан...” гэсэн мэдүүлэг (3 хх-ийн 38 дахь тал),

9. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6419 дугаартай “...Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана. Шинжилгээнд ирүүлсэн 2018.04.15-ны өдрийн Бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2018.05.11-ний өдрийн Д. гэж гарчигласан бичвэр, уулын газрын хамгаалалтын захиргаанд хадгалагдаж буй 2018.02.26-ны өдрийн Хүсэлт-д тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг ******* зурсан...” гэсэн дүгнэлт (1 хх-ийн 51-54 дэх тал),

10. *******ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэж гарчигласан: “******* би аас “Алтан саятан бест” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээг гаргах ажилд зориулан 15,000,000 төгрөг бэлнээр нь авлаа. Мөн гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл болох 490,000,000 төгрөгийг авах болов” гэсэн гар бичвэр (1 хх-ийн 55 дахь тал),

11. Бэлэн мөнгө хүлээн авсан тухай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн: “******* дүүргийн 3 дугаар хороо 16 дугаар байрны 40 тоотод оршин суух регистрийн дугаартай Чинбат овогтой ******* миний бие нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаартай тушаалаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаартай гэрчилгээг ******* хот дүүргийн нутагт орших Хан-уулын газар нутгийн нэртэй 1,4 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч 5 жилийн хугацаатайгаар ******* надад 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон. Уг газрын газар ашиглах гэрчилгээг шилжүүлэхэд хэрэг болж байгаа 15.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон бэлнээр авсан тул дээрх мөнгийг газар зарсан мөнгөнөөс хасаж тооцно уу” гэсэн баримт (1 хх-ийн 108 дахь тал),

12. уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай: “...Иргэн ******* нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 0160603 тоот газар ашиглах гэрчилгээг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ашиглахаар авсан байна. Иргэн *******ад хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 328 тоот газар ашиглах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэн *******ын газар ашиглах эрхийг Засгийн газраас өгсөн чиглэл, УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 тоот тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар мэдэгдэхэд иргэн ******* нь хамгаалалтын захиргаанд өргөдөл гаргасан. Хуулийн хугацаанд иргэнд хариуг хүргүүлсэн байна...” гэсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг (1 хх-ийн 111-136 дахь тал),

13. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 0160603 дугаар гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал),

14. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай: “...Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай...” гэсэн тушаал (2 хх-ийн 12-14 дэх тал),

15. уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” 328 дугаар албан бичиг (2 хх-ийн 11 дэх тал),

16.“Алтан саятан бест” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 хх-ийн 19 дэх тал),

17. Бэлэн мөнгө хүлээн авсан тухай: “******* дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 40 тоотод оршин суух Чинбат овогтой ******* миний бие нь ******* дүүргийн 5 дугаар хороо Эрэлийн 46 дугаар байрны 57 тоотод оршин суух Дорж овогтой т Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2016-09-26-ны өдөр №01606003 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг дүүргийн ийн аман дахь 1.4 га газарт Аялал жуулчлалын чиглэлээр РД: ******* надад олгосон газрыг 700 сая төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа болгон 117,631,800 төгрөг хүлээн авлаа. *******...” гэсэн баримт (2 хх-ийн 128 дахь тал),

            18. Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...******* нь дүүргийн 11 дүгээр хороо бага тэнгэрийн аманд байрлах 1.4 га газрыг шилжүүлж өгнө гэж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 117.631.800 төгрөг нийт 132.631.800 төгрөгийн хохирол учруулан хуурч мэхлэн итгэл эвдэх замаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх хэрэгт Д. нь ******* надад өглөгтэй мөнгө авсан асуудал байгаа үүнийг манай ажлын байранд ирж өөрийн биеэр хэлж байсан үеийн аудио бичлэг мөн ******* бид хоёрын утсаар ярьж байгаа бичлэг байна гэх 2 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул Эрүүгийн 181002268 дугаартай хэрэгт 2 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол (2 хх-ийн 234 дэх тал),

19. Хохирогч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (2 хх-ийн 111-117, 239-245 дахь тал),

20. уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 118 дугаар албан бичиг (3 хх-ийн 67 дахь тал),

21. Утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3 хх-ийн 82-88, 89-93),

22. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******ын гаргасан гомдол (3 хх-ийн 187-188 дахь тал),

23. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0507 дугаартай захирамж (3 хх-ийн 96-97 дахь тал),

24. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/4860 дугаартай захирамж (3 хх-ийн 193 дахь тал),

25. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан *******ын өргөдөл (3 хх-ийн 189 дэх тал),

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 81-84 дэх тал), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 132-143 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн уулын ийн ам дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болсныг мэдсээр байж, тус газрыг хохирогч худалдахаар тохиролцож, бэлнээр болон шилжүүлгээр нийт 147,631,800 төгрөг авсан үйл баримт тогтоогдлоо.

  Тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 837 дугаар магадлалаар “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хамаарахгүй цаг хугацаа ба хохирлын асуудлаар буруу дүгнэлт хийсэн...” гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

       Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би аас 132.631.800 төгрөг авсан нь үнэн... Би 15.000.000 төгрөгийг т зарна гэж байсан газраа хүнд 15.000.000 төгрөгөөр барьцаалсан байж байгаад төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлж авсан...” гэх мэдүүлэг,

       *******ын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэж гарчигласан: “******* би аас “Алтан саятан бест” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээг гаргах ажилд зориулан 15,000,000 төгрөг бэлнээр нь авлаа. Мөн гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл болох 490,000,000 төгрөгийг авах болов” гэсэн гар бичвэр,

       Бэлэн мөнгө хүлээн авсан тухай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн: “...Уг газрын газар ашиглах гэрчилгээг шилжүүлэхэд хэрэг болж байгаа 15.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон бэлнээр авсан тул дээрх мөнгийг газар зарсан мөнгөнөөс хасаж тооцно уу...” гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан ба шүүгдэгч ******* нь газар ашиглах эрх хүчингүй болсны дараа 48,000,000 төгрөгийг гарын үсэг зурж хохирогч Д.аас авсан гэх мэдүүлэг зэргийг хохирогч маргаагүй тул шүүгдэгчийг нийт 147,631,800 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

       Учир нь, гэрч мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 117,000,000 төгрөг байхаа их хэмжээний мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу ажилдаа зарцуулна гэж байсан, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 сая төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 17- ний өдрийн 4,200,000 төгрөгийг ******* нь Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар аас авч байсан, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөгийг Ариунаагийн байрны сүүлд тавьсан өрнөөс гэсэн баримтыг үйлдэж мөнгө авсан, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдийн 32,000,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг зэргийг авах үед нь би хажууд нь байсан бөгөөд энэ баримт дээрх гарын үсгийг ******* нь дандаа өөрөө зурж баримт үйлддэг байсан. Гэхдээ зарим мөнгийг юунд зарцуулсныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

       Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын: “...Шинжилгээнд ирүүлсэн 2018.04.15-ны өдрийн Бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2018.05.11-ний өдрийн Д. гэж гарчигласан бичвэр, уулын газрын хамгаалалтын захиргаанд хадгалагдаж буй 2018.02.26-ны өдрийн Хүсэлт-д тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг ******* зурсан..” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0160603 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээг *******ад олгосон байх бөгөөд тус яамны Сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар чөлөөлөхийг уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар албан бичгээр шүүгдэгч *******ад мэдэгдсэн байхад урьдын танил зарна гэж  нийт 147,631,800 төгрөгийг авч залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн.

       Шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдана.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчилсан.

       “Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

       “Зохиомол байдлыг бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг,

       “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэж” дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг тус тус ойлгоно.

       Дээрхээс дүгнэхэд ******* нь хохирогч ай урьдын танил байдлыг ашиглан бодит байдлыг нуух замаар буюу газар эзэмших эрх нь цуцлагдсан гэдгийг мэдсээр байж, түүнийг нууж, төөрөгдөлд оруулан Д.аас 147,631,800 төгрөгийг бэлнээр авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

       Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн ба уг гэмт хэргийг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

    2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.

    Шүүгдэгч *******ын үйлдэл 2018 онны 5 дугаар сарын 11-ний өдөр төгссөн буюу 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх тул гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

                 Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

              Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн хуулийн зохицуулалттай.

Гэмт хэргийн улмаас хохирогч 147,631,800 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 63,000,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс үлдэх 84,631,800 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн,

         Хохирогчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна”, гэсэн,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлыг өмнөх буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолын дагуу 63,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч өөрөө хүлээж авсан байдаг. Мөн анхан шатны шүүхийн тогтоолоор 6 сарын хугацаанд хорих ялыг эдэлсэн байдаг. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (үргэлжилсэн үйлдлээр 147,631,800 төгрөгийн хохирол учруулснаас 63,000,000 төгрөгийг төлсөн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (60 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй) зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхэг, флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.

            5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 84,631,000 төгрөгийг гаргуулж, хохирогч олгосугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР