| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
2024 оны 01 дүгээр Дугаар 2024/ШЦТ/17 Мандал сум
сарын 26-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Шүүгдэгч Н. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.т холбогдох 2232000540036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв..
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг, 111Б байрны 11 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн******* /******* /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дахь Ачааны вагон засварын депогийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаартай тушаалаар хангамжийн техникчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2018-2021 онуудад дахь Ачааны вагон засварын депогийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг хэрэгслийн шууд худалдан авалтыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ шууд байгуулах арга” заасныг, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босгон үнэ”-д заасны дагуу Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам”-ын дагуу даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А-220 дугаартай тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах журам”-ын 6.4 дэх хэсэгт заасныг, Мөн даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1.1 дэх хэсэгт заасан “Улаанбаатар төмөр замын алба, төв, салбар нэгжүүд нь технологийн болон шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай, тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн нь 5 /таван сая/төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах комиссын шийдвэр, Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр “гэрээ байгуулах журам”, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах журамд нийцүүлэн үнийн судалгаа хийн, холбогдох баримтыг судлан УБТЗ-ын хэмжээнд мөрддөг гэрээний загварын дагуу, өөрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай зөвшилцөн байгууллага дээрээ гэрээг байгуулна” гэж заасныг, даргын 2020 оны 06 дугаар 12-ны өдрийн А-455 дугаартай “Худалдан авах ажиллагааны дотоод журам”-ын 3.12 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээний төсөл бэлтгэх үйл ажиллагаанд оролцож буй “УБТЗ”ХНН-ийн албан тушаалтан, ажилтан нар нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй байх үүрэгтэй” гэж заасныг, дахь Ачааны вагон засварын депогийн дарга , хангамжийн техникч Н. нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2 дахь хэсгийн 3.2.1 дэх хэсэгт “энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан, хариуцлагатай гүйцэтгэж, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд үр бүтээлтэй ашиглах”, 3.2.2 дахь хэсэгт “ажил үүргээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлан бусадтай соёлтой харилцах, нийгэмлэгээс тогтоосон болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих, ашиг сонирхлын зөрчил гаргалгүй ажиллах..”, 3.2.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журам болох Төмөр замын тээврийн багц дүрэм бусад ажил үүрэгтэй нь холбогдох дүрэм, журам, зааврыг чанд дагаж мөрдөх”, 3.2.5 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх болон урвуулан ашиглахгүй байх, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, танилцсан нийгэмлэг болон хувь хүний нууцад хамаарах бичиг баримт, мэдээлэл, баримт материалыг бусдад задруулахгүй байх...” гэснийг тус тус зөрчиж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа дахь Ачааны вагон засварын депод бараа материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн дараах аж ахуйн нэгжүүдээс үнийн судалгаа, үнийн санал авч худалдан авах ажиллагааг зохион явуулахдаа: “Алтан заяа жолоо“ ХХК нь 2018 онд нийт 36 удаагийн худалдан авалтаар 48248972 төгрөгийн, 2019 онд 41 удаагийн худалдан авалтаар 30125616 төгрөгийн, 2020 онд нийт 33 удаагийн худалдан авалтаар 12764500 төгрөгийн, 2021 онд нийт 51 удаагийн худалдан авалтаар 22097280 төгрөгийн бараа, материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлснээс 7929984 төгрөгөөр, “Альфа Хурд” ХХК нь 2021 онд нийт 14 удаагийн худалдан авалтаар 25899000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 3014100000 төгрөгөөр, “Бодончийн билиг” ХХК нь 2018 онд 3 удаагийн худалдан авалтаар 4320000 төгрөгийн, 2019 онд 13 удаагийн худалдан авалтаар 8210000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 869610 төгрөгөөр, “Будант сүмбэр” ХХК нь 2021 онд 6 удаагийн худалдан авалтаар 2880000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 444000 төгрөгөөр, “Есөн Оюу трейд” ХХК нь 2020 онд 9 удаагийн худалдан авалтаар 7815000 төгрөгийн, 2021 онд 14 удаагийн нийлүүлэлтээр 18170000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 666000 төгрөгөөр, “Мөнх Од Ундрага” ХХК нь 2019 онд 34 удаагийн нийлүүлэлтээр 14018500 төгрөгийн, 2021 онд 18 удаагийн нийлүүлэлтээр 10542000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 986700 төгрөгөөр, “Сингала” ХХК нь 2019 онд 16 удаагийн нийлүүлэлтээр 11906000 төгрөгийн, 2020 онд 15 удаагийн худалдан авалтаар 7731000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 828000 төгрөгөөр, “Эс Пи Констракшн” ХХК нь 2019 онд нийт 23 удаагийн нийлүүлэлтээр 17946800 төгрөгийн, 2020 онд 6 удаагийн нийлүүлэлтээр 6000000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 310000 төгрөгөөр тус тус зах зээлийн тухайн үеийн бодит үнээс өндөр үнээр нийлүүлж, өөртөө болон бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа дахь Ачааны вагон засварын депод 15048394 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. мэдүүлэхдээ:”…Би тус байгууллагад хангамжийн техникчээр 2017 онд томилогдон ажилласан.., ...үнийн зөрүү гаргаж байгаа зарим бараа материал байдаг. Энэ бүгдийг нарийн тайлбарлаж хэлээгүй. Тухайн үед би өөртөө ашиг олж байна гэж яваагүй.., ...ААН бараа худалдан авалт хийгээд тухайн үеийн нярав, нягтланд өгдөг байсан.., ...Би тухайн үед байгууллагаас падан гуйгаад авч байсан үе байдаг.., гэхдээ тэр болгон аваад байдаггүй. ...Хэнэггүй учраас хэзээ авсныг мэдээгүй.., ...Би авахдаа барааг салгаж бичдэггүй, дараа нь салгаж бичдэг асуудал байсан.., ...Үнийн судалгаа, хангамжийн инженертэй хамт хийдэг байсан.., ...намайг удирдах дээд албан тушаалтан хангамжийн инженер.., ...би комисст байдаггүй. 5 гишүүн байдаг.., ...компаниас бараа авах шийдвэрийг Үнэлгээний хороо шийддэг.., ...гэрээг Эдийн засагч хийдэг байсан.., ...журмуудаа би мэдэж байгаа.., ...би ажлын төлөө явж байсан. Тэрнээс биш тийм асуудал байхгүй.., ...2-3 байгууллагаас хоосон падан авсан гэж санагдаж байна.., ...худалдах авах ажиллагаатай холбоотоо ААН-г шалгаруулж өгөөч ээ гэж ийм байдлаар даргадаа нөлөөлсөн зүйл байхгүй.., ...Батчулуунтай би эгч дүүсийн хүүхдүүд.., ...2020 оноос хойш нэг ч томилолтууд байгаагүй. Мэйлээр, цахимаар авахаар бүдгэрээд байдаг учраас ажлыг явуулах гэж ийм ажил явуулсан.., шинжээчийн дүгнэлттэй танилцаж байгаагүй.., ... намайг шууд удирдах хүн, инженер чиглэл өгсний үндсэн дээр ажил явдаг байсан .., ...төмрийн үйлдвэр д нэг л байгаа өөр байхгүй. Өөр орон нутгаас өмнө нь вагоноор тээвэрлэлт хийдэг байсан.., ...тухайн компанитай дандаа гэрээгээр явдаг байсан.., ...падан, зарлагын баримтууд хангамжийн инженерээс гарсан.., ...хангамжийн инженер бид хоёрын ширээн залгаа байдаг. Тэгээд нэгжлэг хийхэд миний хажууд байсан зүйлүүд өөрийнх нь ширээнд дээр байсан юм байна лээ. Тухайн үед би Корона туссан байсан болохоор гэртээ байсан. Бид хоёрын ширээ замбараагүй байсан гэж боддог.., ...Коронатай үед Улаанбаатар луу явж ажил бүтдэг байсан. 2022 оныг дуустал нэг ч томилолт байгаагүй. Ажиллах нөхцөл хүнд байсан.., ...Шинжээчийн дүгнэлт 2022 оны 12 сарын 25-нд цагдаа дуудсан. Тэгээд тухайн үед очиход амжвал он гараад дуудна гэсэн. Тэгээд очтол шинжээчийн дүгнэлт гарсан гээд 01 сарын хэдэнд билээ тэгэхэд л танилцсан...” гэжээ.
Эрүүгийн 2232000540036 тоот хавтаст хэргээс: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Улаанбаатар төмөр зам ХНН нь нийт 16000 ажилтантай, нийт 80 гаруй салбар нэгжтэй тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих дүрэм журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, холбогдох хуульд нийцүүлэн Замын даргаас батлан гаргасан дүрэм, журам, зааврыг баталж мөрдлөг болгон ажиллаж байна. Тэдгээрийн дунд нийгэмлэгийн хэмжээнд худалдан авах ажиллагааг тусгайлан журамлан заасан байдаг ба салбар нэгжүүд тухайн журмыг мөрдлөг болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа худалдах, худалдан авах, түрээслэх, ажил, үйлчилгээний гэрээнд тусгайлан заасан хэм хэмжээг мөрддөг үүрэгтэй юм. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А-002 дугаартай үнэлгээний тайланд дурдсан 38 894 343 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 23 845 949 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож, тухайн хохирлыг дахь Ачааны вагон засварын депогийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Иймд холбоотой үйлдэлд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж, шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг төлөөлж оролцоно...гэх мэдүүлэг, /14-р ХХ-ийн 71-72-р тал/,
Гэрч “Сингала” ХХК-ийн захирал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ вагон депо” нь жилдээ 1-4 удаагийн бараа татан авалт хийдэг. г хариуцсан ажилтнаар нэг махлаг шар залуу байдаг санагдаж байна. Нэрийг нь сайн санахгүй байна. харьяа дахь Ачааны вагон засварын депог хариуцсан тарган шар залуу ирээд надаа нөгөө талаас баталсан гэрээний төсөл дээр надаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулаад аваад л явдаг байсан. Тэдний зүгээс надад гэрээний хувийг заримдаа өгч байсан, заримдаа өгч байгаагүй. Би З. гэж хүнийг бол сонсоогүй юм байна. Миний яриад байгаа тарган шар залууг гэж санаад байна. Би дугаарыг нь нэрээр нь биш “Tomor zam 99000287” гээд хадгалчихдаг байсан. гэдэг залууг сүүлийн 4 жилийн хугацаанд жилдээ 1-2 удаа бараа, материал авдаг байсан болохоор зүс танина. Зуун айлын барилгын материал зардаг хүмүүсээс худалдан авалт хийсэн иргэд, аж ахуй нэгжүүд хоосон падаан өгөөч гэж гуйсан тохиолдолд өгдөг. Тэгэхээр надаас болон манай худалдагч нараас гуйх үед өгсөн байх...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 135-р тал/, ...Би “Сингала” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани Сүхбаатарын дүүрэгт 100 айлын барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. “Эс Пи Констракшн” ХХК нь манай эхнэр үүсгэн байгуулсан барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Би энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан зөрүүг хүлээн зөвшөөрч байна. Харин хангамжийн техникч гэдэг залуу нь манай дээр ирж үнийн харьцуулалт аваад гэрээ хийгээд манайхаас бараа, материал авсан юм. Тэр компанийн тамга тэмдэгтэй зарлагын падааныг бараа, материалын тоо, ширхэг нь өөрчлөгдөж магадгүй учраас илүү авъя гээд надаас авсан. Би тэрийг ямар нэгэн байдлаар буруугаар ашиглана гэж бодож өгөөгүй” ... гэх мэдүүлэг /2-р ХХ-н 93-р тал/,
Гэрч “Бодончийн билиг” ХХК-ийн захирал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:” Манай компани нийт 3 удаа 2018 онд 4320000 төгрөгийн, 2019 онд 3560000 төгрөгийн, 2020 онд 4650000 төгрөг бараа, материал нийлүүлсэн байгаа. Би , гэх хүмүүсийг танихгүй, ямар ч харилцаа хамаарал байхгүй. Тухайн цаг хугацаанд манайд бараа, материал нийлүүлээч гэж ирээд л юм авч байсан. Би энэ шинжээчийн дүгнэлтээр гарсан зөрүүг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 95-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Бараа, материалын үнийн санал, судалгааг нь хангамжийн инженер, хангамжийн техникч гэсэн албан тушаалтнууд судалгааг нь авч, үнийн комиссын хурлаар оруулдаг байсан. Би тэдгээр албан ажилчдын оруулж ирсэн үнийн судалгаа, үнийн саналыг эдийн засагч зах зээлийн үнийг судалж комиссын хурлаар оруулж ирдэг байсан. Надад тийм үнийн судалгааг, үнийн саналыг хурлаар оруулахаас өмнө нь хянах ямар нэгэн үүрэг байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар хангамжийн инженер болон хангамжийн техникч нар нь худалдан авах ажиллагаанд оролцож, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгодог тэгэхээр тухайн аж ахуй нэгжийн ирүүлсэн санхүүгийн баримт болон тамга, тэмдэг бусад тэр үнийн санал зэрэг баримтыг хуурамч гэдэг юм уу, хууль бусаар оруулж ирж байгааг надад мэдэх ямар ч боломжгүй... мөн депогийн орлогч дарга нь комиссын дарга гэдгээрээ мөн давхар хяналтыг тавьж явуулдаг юм. Мөн комиссын хурлаар орж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж нь тухайн бараагаа нийлүүлсний дараа санхүүжилтээ авдаг юм. Мөн нийлүүлсэн барааны стандартыг шаардлагад нийцэж байгаа эсэхийг тусгайлан комисс гарч хүлээн авч, акт үйлддэг юм. ...Би энэ талаар ёстой мэдээгүй манай эдийн засагч чинь сайн л судлаад байдаг байсан ш дээ. Ямар учраас ингэж зөрүү үүссэн талаар ёстой мэдэх зүйл алга байна..., ...надад энэ хүмүүс ёстой тийм зүйл хэлж байгаагүй тэр дээр ёстой баталгаатай тийм зүйл хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 100-101-р тал/,
Гэрч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Эдийн засагч гээд одоо тэтгэвэртээ гарсан. Тэр хүн хянадаг байсан. Мөн үнийн комиссын дарга хянаад энэ чинь болохгүй байна гэж заримдаа буцаадаг байсан. ...Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хангамжийн инженерээр ажиллаж байсан миний бие дээрх компаниудын үнийн саналыг авсан бөгөөд үүнд хангамжийн техникч Н.аар үнийн санал авхуулж байсан удаа бол байгаа. Тэгэхээр ганц нэг аж ахуйн нэгжүүд нь Н. авсан судалгаа байгаа. Миний хувьд Н.ыг удирдлагаар хангаж байсан хүний хувьд ийм ийм захиалгын дагуу ийм ийм чиглэлээр үнийн судалгаа хийж ир гэж үүрэг даалгавар өгч Улаанбаатар хот руу явуулдаг байсан. Мөн энэ үнийн санал авсан компаниудын материалыг би өөрөө үнийн комисс руу авч ордог байсан учраас би өөрөө энэ асуудал дээр хариуцлагаа үүрнэ...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 106-107-р хуудас/,
Гэрч “Мөнх Од Ундармал” ХХК-ийн захирал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...манай компани 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын материал худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 айлын “” барилгын материалын дэлгүүрийн 23 дугаар лангууг ажиллуулдаг. “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн харьяа дахь Ачааны вагон засварын депогоос намхан шар залуу би нэрийг нь мэдэхгүй байна. 2018 онд манай лангуу дээр ирээд бараа, материалын үнэ асуугаад байнга нийлүүлж чадах уу гэж асууж байсан. Тэгээд надад хэлэхдээ 3 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад гэрээ хийдэг, 3 сая төгрөгөөс доош бараа худалдан авахдаа зарлагын баримт, нэхэмжлэл авдаг байсан. Бараа материалыг тэр намхан шар залуу л ирж авдаг байсан, нэрийг нь санахгүй байна, харвал танина, фейсбүүк хаяг “экүүл” гэсэн хаягтай байсан санагдаж байна. дахь Ачааны вагон засварын депогоос нэг л хүн ирж уулздаг байсан. Энэ гэх залуу нь юм болов уу гэж бодож байна, намхан шар залуу байх ёстой, би харвал танина. З. гэх хүнийг танихгүй ээ. Н. надаас гэрээ дүгнэсэн акт бичнэ гээд бичгийн цаасан дээр тамга даруулаад аваад явсан. “Альфа хурд” ХХК-ийн захирал Г.Одбаяр нь манай нөхөр байгаа юм. “Альфа хурд” ХХК , “Мөнхийн-Од Ундармал” ХХК-ийг би хариуцаж 100 айл дээр барилгын бараа, материал худалдан борлуулдаг...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 200-201-р тал/
Гэрч “Алтанзаяа жолоо” ХХК-ийн захирал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Алтанзаяа жолоо ХХК-ийг 2009 онд худалдаа үйлдвэрлэл, авто сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, нэг хүний өмчлөлтэй ямар нэгэн солигдсон зүйл байхгүй. “Будант сүмбэр” ХХК нь манай эхнэр нэр дээр 2019 оны хавьцаа гадаад дотоод худалдаа, барилгын материалын худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан компани юм. Тухайн компаниудын үйл ажиллагааг ерөнхийд нь миний бие хариуцан явуулж байна. “Будант Сүмбэр” ХХК-аас 2019 оны 2 дугаар сард 4700000 төгрөг, 6 дугаар сард 946000 төгрөгийн, 2020 онд 12609500 төгрөгийн бараа нийлүүлсэн, 2021 онд 8830000 төгрөгийн бараа нийлүүлсэн ингээд нийт 27085500 төгрөгийн нийлүүлэлт хийсэн байна. Харин “Алтан заяа жолоо” ХХК-аас 2018 онд 42430700, 2019 онд 32700951, 2020 онд 14146928, 2021 онд 34233330 төгрөгийн нийлүүлэлт нийт 123511909 төгрөгийн борлуулалт хийсэн байна. бид хоёр бол үеэл ах дүү нар байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р ХХ-ийн 21-22-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Тухайн вагон депо нь манай дэлгүүрээс сэлбэг хэрэгсэл, холхивч ирмээн гэх мэтчилэн бараа, материал зарлагын баримт бичүүлээд авч байсан тохиолдлууд зөндөө их байдаг байсан. Бид улсын ажил хийж байгаа хүмүүсийг гуйхаар нь нэхэмжлэх бичээд сэлбэг хэрэгслээр хангадаг байсан. Гэхдээ манай нөхөр хэлснээр 2 удаа гэрээн дээр гарын үсэг зурж, тамга дарж байсан гэж байна лээ. Гэхдээ одоо яг хэдэн удаа гэрээ хийсэн эсэхийг сайн санахгүй байна. гэх хүнийг сумын иргэдийн төлөөлөгч, ардчилсан намын хүн, нутгийн хүн, депод ажилладаг гэдгээр нь мэднэ. Би нөхөр шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг аваад өөрийн “Аз зурай” ХХК-ийн Хаан банкны 5675346671 тоот данс руу дахь ачааны вагон засварын депогоос орсон гүйлгээнүүдийг шалгаж үзэхэд дараах гүйлгээнүүд нь манай дансаар ороод ын хамааралтай хүмүүсийн данс руу шилжиж байсан байна. нь манай данс руу мөнгө шилжүүлээд буцаан авах шалтгаанаа “танайд байдаггүй сэлбэгийг хувь хүнээс авах гэхээр хувь хүний данс руу байгууллагаас шилждэггүй юм, тийм учраас тус болоод мөнгийг нь гаргаад өгөөч” гэж гуйдаг байсан учир мөнгийг нь гарган өгч байсан. ын өгсөн данснууд болох , , , , , , тоот данснууд руу шилжүүлж байсан...”гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 21-23-р хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Манай компани “ Мандал Вагон Депо”-той ганц нэг удаа гэрээ байгуулж байсан ба манай компани худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцож өөрсдөө очиж гэрээ байгуулж байсан зүйл байхгүй. “Мандал Вагон Депо инженер , нар өөрсдөө ирж автын сэлбэг хэрэгслийн нэхэмжлэл бичүүлж аваад явдаг байсан. Мөн 1 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй сэлбэг хэрэгсэл авах үедээ гэрээ байгуулахгүй бол гэж хэлээд ганц нэг гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан шиг санаж байна...гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-26-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу манай байгууллагад 2018-2022 оны хооронд бараа, материал нийлүүлсэн нэр бүхий аж ахуй нэгжүүдийн тооцоо судалгааг нэгтгэн ажиллахад дараах нөхцөл байдалтай байна. Үүнд: “Алтан заяа жолоо” ХХК нь 2018-2021 он дуустал хугацаанд 84 удаагийн худалдан авалтаар 133863980.61 төгрөгийг шилжүүлж худалдан авалт хийсэн байна. Одоо 10053972 төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй байна. “Будант сүмбэр” ХХК нь 2018-2021 онд нийт 14 удаагийн худалдан авалтаар 27085500 төгрөгийн худалдан авалт хийсэн, одоо өглөгийн үлдэгдэлгүй байна. “Есөн Аюу трейд” ХХК нь 2018-2021 оны хооронд нийт 21 удаагийн худалдан авалтаар 61932500 төгрөгийн санхүүжилт хийгдэж одоо 980000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Сингала” ХХК нь 2019-2020 оны хооронд нийт 5 удаагийн худалдан авалтаар 19637000 төгрөгийн худалдан авалт хийсэн үлдэгдэлгүй байна, “Эс Пи Эс Констракшн” ХХК нь 2018-2020 оны хооронд 4 удаагийн худалдан авалтаар 23946800 төгрөгийн худалдан авалт хийсэн үлдэгдэлгүй байна, “Бодончийн билиг” ХХК нь 2018-2019 оны хооронд нийт 4 удаагийн худалдан авалтаар 12530000 төгрөгийн гүйлгээ хийсэн үлдэгдэлгүй байна, “Альфа Хурд” ХХК нь 2018-2019 оны хооронд нийт 19 удаагийн худалдан авалтаар 27732000 төгрөгийн худалдан авалт хийж, үлдэгдэлгүй, “Мөнх-Од Ундармал” ХХК нь 2019-2021 оны хооронд нийт 16 удаагийн худалдан авалтаар 31666400 төгрөгийн гүйлгээ хийсэн үлдэгдэлгүй...”гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 71-р тал/,
Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ачааны вагон депод шаардлагатай байгаа бараа, материал, сэлбэгийн үнийн судалгааг төмрийн зах, барилгын материалын дэлгүүрүүдээс мөн цахим интернэтээс судалгаа хийдэг... Хангамжийн инженер, хангамжийн техникч нар 3-аас доошгүй байгууллагаас үнийн санал авч ирдэг. Үүний дараа “Эйбл” программ дээр тавьдаг юм. Тэр дээр нь тийм тийм компаниас тэдэн төгрөгийн үнийн санал ирүүлсэн талаар хараад эхлээд би энэ материалыг авах төлөвлөгөөний төсөлд орсон байна уу гэдгийг нягтлан хардаг. Тэгээд мөн одоогийн зах зээл дээр ямар үнэтэй байна гэдгийг судалдаг юм. Түүний дараа хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг сонгодог юм. Мөн шаардлага хангаж байгаа эсэхийг засвар эрхэлсэн орлогч дарга, чиглэл хариуцсан инженерүүдээс нь асууж тодруулан нийцэж байна гэх юм бол шийдвэрээ гаргадаг юм. ...Үнийн санал авсан, үнийн судалгаа хийсэн баримтыг би хянаад Үнийн комисс дээр саналаа өгч, шийдвэр гаргахдаа гарын үсэг зурдаг. Ингэхдээ энэ материалыг авах төлөвлөгөөний төсөлд орсон байна уу үгүй юу гэдгийг шалгаад мөн тэр төсөлд ямар үнээр тусгагдсан байна, авах гэж байгаа үнэ нь ямар байна, энэ хоёрын хооронд зөрүү байна уу гэдгийг нягтлан хардаг юм. Тэгээд мөн одоогийн зах зээл дээр ямар үнэтэй байна гэдгийг нягтлаад саналаа өгч, гарын үсэг зурдаг. ...би дээр хэлсэн үнийн судалгааг “Барилга.мн, Биг” гээд барилгын материалуудын том том дэлгүүрүүдээс үнийн судалгаа авч, харьцуулалтыг хийдэг. Мөн интернэтээр судалгаа явуулдаг. Тэгээд л үнийн комисст оруулдаг. Энэ шинжээчийн дүгнэлт дээр ямар учраас ингэж гарсан гэдгийг мэдэхгүй байна. ...Надад , нараас миний ажил үүрэгтэй холбоотой нөлөөлж байсан зүйл байхгүй. Мөн хууль бус шийдвэр гаргуулахаар гуйж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р ХХ-103-104-р тал/
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д “...Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депогийн санхүүгийн анхан шатны баримтуудад зах зээлийн харьцуулалтын аргыг ашиглан шинжилгээ хийх явцад бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдан авалтын анхан шатны баримтууд болох нийлүүлэгч байгууллагын бараа материалын зарлагын баримтууд, нэхэмжлэх үүд, худалдан авагч байгууллагын орлогын баримт болох сэлбэг бараа материал хүлээн авсан тухай актууд, төлбөрийн шилжүүлгийн баримтууд байна. Шалгаж үнэлгээ хийх явцад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.3 “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо гэсэн заалтын дагуу аж ахуй нэгжүүдээс үнийн санал авсан баримт бичгүүдийг тулгахад хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл 3 аж ахуй нэгжид үнийн санал явуулахад “вагон депогийн вагон засварын ажил болон төхөөрөмжийн засварын ажилд шаардлагатай байгаа бараа, сэлбэгийг нийлүүлэх боломжтой бол үнийн санал өгнө үү” гэсэн толгойтой файлуудаар үнийн саналыг авсан мөн загвар нь ижил байна. Үнэлгээний явцад зарим нэр төрлийн бараануудын марк, загвар, гарал үүсэл, жин, хэмжээ тодорхой бус байна. Үүнийг хавсралт №1.4-өөр харуулав. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн нэр бүхий бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ 763 288 761.99 төгрөг байна. Аж ахуйн нэгж бүрийн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэлгээг хавсралт №1.1-ээс харна уу. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа дахь Ачааны вагон засварын депод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн нэр бүхий бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ 38 894 343.85 төгрөгийн зөрүүтэй байна. Аж ахуйн нэгж бүрийн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үнийн зөрүүг Хавсралт №1.2, 1.3-аас харна уу. Худалдан авалт хийсэн зарим газруудаас үнэ тогтоох хүрээнд бараа материал, сэлбэг хэрэгслийн үнэ асуухад тухайн нэр төрлийн барааг зарж борлуулж байгаагүй, үнийн санал өгч байгаагүй талаар тайлбар, тодруулга өгсөн болно. Жагсаалтаар ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудаас худалдан авалт хийсэн бүртгэлийг анхан шатны баримттай тулгахад анхан шатны баримтгүй дүнг нягтлан бодогчоос тодруулахад жагсаалтад давхар түүгдсэн алдаа гарч хэмээн тайлбарлав. Үүнийг хавсралт №1.5-аар харуулав /3-р ХХ-н 86-87-р тал/
Шинжээч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:” ...Шинжилгээнд нийт 24 аж ахуйн нэгжийн 2018-2021 оны хугацаанд нийлүүлсэн баримтын дүнгээр 802 183 105.84 төгрөгийн худалдан авалтын үнийн харьцуулалт хийж, тулгалт хийхэд нийт 763 288 761.99 төгрөгийн худалдан авалтыг бодит дүн гарсан бөгөөд үүний зөрүү үүсэн 16 аж ахуйн нэгж, байгууллагад 38 894 343.85 төгрөгийн зөрүү үүсэж, энэ хэмжээгээр тухайн худалдан авсан бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зах зээлийн бодит ханшнаас өндөр үнээр худалдан авсан байна гэж үзэж дүгнэлт гаргасан байгаа. Үүнийг шинжээчийн дүгнэлтийн хавсралтад аж ахуйн нэгж, байгууллага, бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг он тус бүрээр нь дэлгэрэнгүй гаргасан байгаа. Ачааны вагон засварын депогийн худалдан авах ажиллагаатай холбоотой санхүүгийн анхан баримтад тусгагдсан тухайн цаг хугацаанд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төрөл, мөн үйлдвэрлэсэн, хүчин чадал зэрэг мэдээлэл нь тодорхойгүй бараа материалыг дүгнэлтэд тусгаж хавсралтаар оруулсан байгаа ...“ /3-р ХХ-н 149-150-р тал/
Иргэний хариуцагч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компаниас нийлүүлсэн бараа материалаас жишээ нь ком шийд гэсэн төрөл дээр яг ямар ямар материал орсон эсэх нь тодорхойгүй, пусгатль гэсэн барааны ампер, чадал тодорхойгүй, мөн автоматуудын хэдэн пазтай, хэдэн ампертай гэсэн нь байхгүй. Тэгээд бас аль улсад үйлдвэрлэсэн бараа, үнэлгээнд дурдсан нь тодорхойгүй байна. Тэгээд мөн 2020-2021 онд “Ковид” гарч хил гааль хаагдсан байсан бараа, материалын ханш өндөр байсан ба байгаа бараагаа хүмүүс өндөр үнээр зарж борлуулж байсан нийлүүлэлт муу, эрэлт их байсан цаг хугацаа таарсан юм. Тэгэхээр үнэлгээний зарим хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг. /3-ХХ-н 163-164-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Улаанбаатар төмөр замын даргын худалдан авалт, борлуулалт хийх сонгон шалгаруулалт явуулах комисс томилох, комиссын ажиллах журам гэсэн журам байдаг бөгөөд үүний дагуу 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар дахь Ачааны вагон засварын депогийн дарга тушаал гарсан ба би эдгээр Үнийн комиссын гишүүдийг ахлан ажиллаж байсан. ...комиссын бүрэлдэхүүнд чиг үүрэг хариуцсан инженерүүд тус тусдаа өөрсдийн хариуцсан чиглэлийнхээ дагуу ордог байсан ба өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан байгаа бараа, материалыг өгөгдсөн захиалгын техникийн үзүүлэлттэй нийцэж байна уу үгүй байна уу гэдгийн тулган баталгаажуулах зорилгоор чиглэл хариуцсан инженерүүд ордог байсан. Харин эдийн засагч тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэх гэж байгаа ханш нь тухайн зах зээлийн өртгөөс өндөр байгаа эсэх, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өртгийг харьцуулах зорилгоор эдийн засагч ордог, харин ерөнхий нягтлан бодогч нь тухайн нийлүүлэх гэж байгаа бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл байгаа эсэх, тухайн судлагдсан бараа бүтээгдэхүүний өртгийг байгууллагад урд нийлүүлж байсан барааны үнийн өртөгтэй харьцуулах зорилгоор ордог байсан. Засвартай холбоотой бараа, бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт хийх тохиолдолд орлогч дарга, бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр ерөнхий инженер ордог. Мөн хангамжийн инженер орно тухайн албан тушаалтан нь 1-рт өгөгдсөн захиалгын хуудсыг авч орж ирнэ, энэ захиалгын хуудас нь тухайн жил манай байгууллагад шаардлагатай эсэхийг тодорхойлж, төсөвт байгаа эсэх талаар шийдвэр гаргасан эдийн засагчийн гарын үсэг, мөн захиалга өгсөн мастерын гарын үсэг, энэ захиалгыг авч болно гэсэн баталгаажуулсан ерөнхий инженер, орлогч даргын гарын үсэг, мөн захиалгын хуудсыг баталсан дарга, ерөнхий инженерийн гарын үсэгтэй захиалгын хуудасны дагуу хүлээн авч, үнийн судалгаа явуулах үйл ажиллагааг зохион явуулдаг бөгөөд хангамжийн инженер нь 3-аас доошгүй аж ахуйн нэгжийн үнийн саналыг авч ирдэг бөгөөд энэ нь тухайн байгууллагын нэхэмжлэхээр ирдэг байсан ба нэхэмжлэл дээр дурдагддаггүй асуудлууд байсан ба үүнд техникийн тодорхойлолт, нийлүүлэх хугацаа зэрэг зүйлүүд байхгүй байсан учраас маягт гаргаж үүний дагуу үнийн судалгаагаа авдаг болсон юм...надад хууль бусаар нөлөөлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /2-хх-н 128-129-р тал/, Үнийн комиссын ажиллах журам /9-р ХХ-н 180-194-р тал/, Худалдан авах ажиллагааны дотоод журам, /9-р ХХ-н 201-209-р тал/, УБТЗ-н дахь Ачааны вагон засварын депогийн даргын тушаал 2018 оны 12-р сарын 27-ны 688 дугаартай Н.ыг ажилд томилох тушаал, /10-р ХХ-н 124-р тал/, Ажлын байрны тодорхойлолт 10-р ХХ-н 129-132-р тал/, Эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татах тогтоол, /13-р ХХ-н 240-243-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /14-р ХХ-н 13-р тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /14-р ХХ-н 92-94-р тал/, Яллах дүгнэлт /14-р ХХ-н 130-138-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяр нь шүүгдэгч Н.ыг Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дахь Ачааны вагон засварын депогийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаартай тушаалаар хангамжийн техникчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2018-2021 онуудад дахь Ачааны вагон засварын депогийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг хэрэгслийн шууд худалдан авалтыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, 7.1.7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босгон үнэ”-д заасны дагуу Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам”-ын дагуу даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А-220 дугаартай тушаалаар батлагдсан “Гэрээ байгуулах журам”-ын 6.4 дэх хэсэгт заасныг, Мөн даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай “Журамд өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1.1 дэх хэсэгт заасныг, даргын 2020 оны 06 дугаар 12-ны өдрийн А-455 дугаартай “Худалдан авах ажиллагааны дотоод журам”-ын 3.12 дахь хэсэгт заасныг, дахь Ачааны вагон засварын депогийн дарга , хангамжийн техникч Н. нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2 дахь хэсгийн 3.2.1 дэх хэсэг, 3.2.2 дахь хэсэг, 3.2.3 дахь хэсэг, 3.2.5 дахь хэсгийг тус тус зөрчиж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа дахь Ачааны вагон засварын депод бараа материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн дараах аж ахуйн нэгжүүдээс үнийн судалгаа, үнийн санал авч худалдан авах ажиллагааг зохион явуулахдаа: “Алтан заяа жолоо“ ХХК нь 2018 онд нийт 36 удаагийн худалдан авалтаар 48 248 972 төгрөгийн, 2019 онд 41 удаагийн худалдан авалтаар 30 125 616 төгрөгийн, 2020 онд нийт 33 удаагийн худалдан авалтаар 12 764 500 төгрөгийн, 2021 онд нийт 51 удаагийн худалдан авалтаар 22 097 280 төгрөгийн бараа, материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлснээс 7 929 984 төгрөгөөр, “Альфа Хурд” ХХК нь 2021 онд нийт 14 удаагийн худалдан авалтаар 25 899 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 3 014 100 төгрөгөөр, “Бодончийн билиг” ХХК нь 2018 онд 3 удаагийн худалдан авалтаар 4 320 000 төгрөгийн, 2019 онд 13 удаагийн худалдан авалтаар 8 210 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 869 610 төгрөгөөр, “Будант сүмбэр” ХХК нь 2021 онд 6 удаагийн худалдан авалтаар 2 880 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 444 000 төгрөгөөр, “Есөн Оюу трейд” ХХК нь 2020 онд 9 удаагийн худалдан авалтаар 7 815 000 төгрөгийн, 2021 онд 14 удаагийн нийлүүлэлтээр 18 170 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 666 000 төгрөгөөр, “Мөнх Од Ундрага” ХХК нь 2019 онд 34 удаагийн нийлүүлэлтээр 14 018 500 төгрөгийн, 2021 онд 18 удаагийн нийлүүлэлтээр 10 542 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 986 700 төгрөгөөр, “Сингала” ХХК нь 2019 онд 16 удаагийн нийлүүлэлтээр 11 906 000 төгрөгийн, 2020 онд 15 удаагийн худалдан авалтаар 7 731 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 828 000 төгрөгөөр, “Эс Пи Констракшн” ХХК нь 2019 онд нийт 23 удаагийн нийлүүлэлтээр 17 946 800 төгрөгийн, 2020 онд 6 удаагийн нийлүүлэлтээр 6 000 000 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 310 000 төгрөгөөр тус тус зах зээлийн тухайн үеийн бодит үнээс өндөр үнээр нийлүүлж, өөртөө болон бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа дахь Ачааны вагон засварын депод 15048394 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд Н.т холбогдох хавтаст хэргээс үзвэл Н. дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...”Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А-002 дугаартай үнэлгээний тайланд дурдсан 38 894 343 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 23 845 949 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож, тухайн хохирлыг дахь Ачааны вагон засварын депогийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Иймд холбоотой үйлдэлд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж, шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг төлөөлж оролцоно...гэх мэдүүлэг, /14-р ХХ-ийн 71-72-р тал/, болон “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д “... Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн нэр бүхий бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ 763 288 761.99 төгрөг байна. Аж ахуйн нэгж бүрийн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэлгээг хавсралт №1.1-ээс харна уу. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа дахь Ачааны вагон засварын депод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн нэр бүхий бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ 38 894 343.85 төгрөгийн зөрүүтэй байна...” гэх дүгнэлт /3-р ХХ-н 86-87-р тал/ Мөн Шинжээч гийн мөрдөн байцаалтад өгсөн:” ...Шинжилгээнд нийт 24 аж ахуйн нэгжийн 2018-2021 оны хугацаанд нийлүүлсэн баримтын дүнгээр 802 183 105.84 төгрөгийн худалдан авалтын үнийн харьцуулалт хийж, тулгалт хийхэд нийт 763 288 761.99 төгрөгийн худалдан авалтыг бодит дүн гарсан бөгөөд үүний зөрүү үүсэн 16 аж ахуйн нэгж, байгууллагад 38 894 343.85 төгрөгийн зөрүү үүсэж, энэ хэмжээгээр тухайн худалдан авсан бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зах зээлийн бодит ханшнаас өндөр үнээр худалдан авсан байна гэж үзэж дүгнэлт гаргасан байгаа...“ /3-р ХХ-н 149-150-р тал/ гэсэн мэдүүлэг, мөн гэрч “Сингала” ХХК-ийн захирал ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэрийг нь сайн санахгүй байна. харьяа дахь Ачааны вагон засварын депог хариуцсан тарган шар залуу ирээд надаа нөгөө талаас баталсан гэрээний төсөл дээр надаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулаад аваад л явдаг байсан. Тэдний зүгээс надад гэрээний хувийг заримдаа өгч байсан, заримдаа өгч байгаагүй. ... Зуун айлын барилгын материал зардаг хүмүүсээс худалдан авалт хийсэн иргэд, аж ахуй нэгжүүд хоосон падаан өгөөч гэж гуйсан тохиолдолд өгдөг. Тэгэхээр надаас болон манай худалдагч нараас гуйх үед өгсөн байх...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 135-р тал/, ....Харин хангамжийн техникч гэдэг залуу нь манай дээр ирж үнийн харьцуулалт аваад гэрээ хийгээд манайхаас бараа, материал авсан юм. Тэр компанийн тамга тэмдэгтэй зарлагын падааныг бараа, материалын тоо, ширхэг нь өөрчлөгдөж магадгүй учраас илүү авъя гээд надаас авсан...” гэх мэдүүлэг /2-р ХХ-н 93-р тал/, гэрч “Бодончийн билиг” ХХК-ийн захирал ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н. надаас гэрээ дүгнэсэн акт бичнэ гээд бичгийн цаасан дээр тамга даруулаад аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 200-201-р тал/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн :”...тухайн вагон депо нь манай дэлгүүрээс сэлбэг хэрэгсэл, холхивч ирмээн гэх мэтчилэн бараа, материал зарлагын баримт бичүүлээд авч байсан тохиолдлууд зөндөө их байдаг байсан. Бид улсын ажил хийж байгаа хүмүүсийг гуйхаар нь нэхэмжлэх бичээд сэлбэг хэрэгслээр хангадаг байсан. Гэхдээ манай нөхөр хэлснээр 2 удаа гэрээн дээр гарын үсэг зурж, тамга дарж байсан гэж байна лээ....”гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 21-23-р хуудас/ зэргээс шүүгдэгч Н.ыг Улаанбаатар төмөр замын дахь Ачааны вагон засварын депогийн хангамжийн техникчээр ажиллаж байх хугацаандаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж яллах дүгнэлтэд дурдсан 8 аж ахуй нэгжээс 2018-2021 оны хооронд хийсэн худалдан авалтаар 190 425 696 төгрөгийн бараа, материал нийлүүлснээс 15 048 394 төгрөгийн зөрүү буюу хохирлыг дахь ачааны вагон засварын депод учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй, дээрх гэрчүүдийн мэдүүлэгт дурдаж буй “...компанийн тамга тэмдэгтэй зарлагын падаан, ...бичгийн цаасан дээр тамга даруулаад аваад явсан...” гэсэн мэдүүлгүүд зэрэг нь үнийн зөрүү буюу хохиролтой ямар шалтгаант холбоотой, шүүгдэгч дээрх баримтуудыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэргийг хэрхэн яаж нотолж байгаа болох нь тодорхойгүй, Н. дээрх худалдан авалтад хэзээ, хэрхэн яаж оролцсон болох нь нотлогдоогүй буюу түүний гэм буруутай үйлдэл нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, Н.ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ нотлогдоогүй, эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Н.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн 15 048 394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс иргэний хариуцагч “Алтан заяа жолоо“ ХХК нь захирал 7 929 984 төгрөг, “Будант сүмбэр” ХХК 444 000 төгрөг, “Бодончийн билиг” ХХК захирал 869 610 төгрөг, “Сингала” ХХК захирал 828 000 төгрөг, “Эс Пи Констракшн” ХХК 310 000 төгрөг тус тус төлж, нийт 10 381 594 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 4 666 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт*******т холбогдох 2232000540036 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаярын Н.т холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн 15 048 394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс иргэний хариуцагч нар нийт 10 381 594 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 4 666 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ******* энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Н.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.