Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/штц/90

 

 

 

 

 

 

 

 

 

        2024           01           29                                       2024/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан

улсын яллагч С.Бат-Орших,     

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110019581170 дугаартай хэргийг 2023 оны  11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ******* хотод төрсөн, эрэгтэй, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр ** хүүхдийн хамт ******* дүүргийн ** дүгээр хороо, **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/  

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч ******* нь ***** оны ** дүгээр сарын ***-ны шөнө * цагийн орчимд ******* дүүргийн ***дүгээр хороо, *** байрны гадна байрлах **** улсын дугаартай ийн тээврийн хэрэгслийн 2 толийг хууль бусаар устгаж, гэмтээн 2,120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-11 дэх тал/

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-18 дахь тал/

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 19-23 дахь тал/

5. Хохирогч Б.Ууганхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд гайхаад **** оны *** сарын ****-ны өдөр өдөр *** цагт гараад харсан чинь миний машины 2 талын толийг нь хугалаад хагалаад эвдэлчихсэн байсан юм. Тэгээд би байрныхаа хяналтын камерыг шүүсэн чинь **** оны ** сарын **-ны шөнө *** цагт манай салсан нөхөр ******* миний машиныг эвдэлж байсан ба тухайн үед манай байрны нэг оршин суугч ах гар утсан дээрээ *******ын зургийг дараад байх шиг байсан...24-ний өдөр хүүхдийн сургууль дээр маргаан болох үед ******* хар хөх өнгийн пиджак, цэнхэр өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн ботинк, цэнхэр өнгийн масктай явсан байсан. Миний нөхрийн биений хэлбэрээр болон үйл хөдлөлөөр шууд хараад таньсан. Тэр зогсож байгаа байрлал яг тэр өдрийн хувцастай явж байсан..., ...Миний салсан нөхөр ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хоёр талын толийг эвдэж гэмтээснээс болоод бусдад зарж чадахгүй мөн машины толийг засварлаж чадахгүй байгаад 2021 оны 12 дугаар сард толио засварласан. Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарж нэрийг нь шилжүүлж өгсөн. Уг машиныг би буцаан Сэрээтэр өгсөн зүйл байхгүй. Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед машины нэрийг шилжүүлээгүй ч тухайн автомашин нь миний эзэмшлийн машин байсан. Тухайн машины толийг би өөрөөсөө 2.120.000 төгрөг гарган худалдаж авч сольж тавиулсан.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-28, 133 дахь тал/

6. Хөрөнгийн үнэлгээний -ний үнэлгээ, /хх-ийн 47-48 дахь тал/

7. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн автомашины толийг хугалаагүй. ...” зэрэг болно.

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 62 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 63 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дахь тал/      

 

  1.    Гэм буруугийн талаар:

 

                       Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 3 цагийн орчимд ******* дүүргийн 19 дүгээр хороо, 63а байрны гадна байрлах 4312 улсын дугаартай ийн тээврийн хэрэгслийн 2 толийг эвдсэн үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Ууганхишигийн эзэмшлийн  4312 улсын дугаартай Мерседес бенз Е200 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг гэмтээсний улмаас 2,120,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Б.Ууганхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гараа халаасандаа хийгээд зогсож байгаа хүн би мөн байна...” гэсэн, хохирогч Б.Ууганхишигийн таньж олуулах ажиллагаа явуулахад өгсөн “...маргаан болох үед ******* хар хөх өнгийн пиджак, цэнхэр өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн ботинк, цэнхэр өнгийн масктай явж байсан. Миний нөхрийн биений хэлбэр болон үйл хөдлөлөөр нь шууд хараад таньсан...Хүүхдүүд хүртэл тус бичлэгийг үзээд аав мөн байна гэж таньж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн материаллаг бүрэлдэхүүнтэй, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт учруулсан байхыг шаарддаг.

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох “Хас үнэлгээ” ХХК-ын гаргасан үнэлгээгээр буудагдсан тээврийн хэрэгслийн толийг 2,120,000 төгрөгөөр үнэлсэн тул гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж бусдад хохирол учруулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

  1.     Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ууганхишигийн тээврийн хэрэгсэлд “Хас үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1138 дугаар автомашин техникийн үнэлгээний тайлангаар 2,120,000 төгрөг гэсэн үнэлгээ гаргасан боловч хохирогч тухайн автомашины эвдрэл, гэмтэл, учирсан хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал /...40 настай, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******од сануулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

           Шүүгдэгч *******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******од оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч *******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******од сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БАТБОЛОР