Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

 

2024 оны 01 дүгээр                    Дугаар 2024/ШЦТ/13                             Мандал сум

сарын 22-ны өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Б.Баттөгөлдөр

             Улсын яллагч                                Д.Шинэбал

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                С.Баатар

                         Шүүгдэгч                                ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2332000160005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, ******* ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт *******,******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* *******

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... 2023 оны 12 дугаар сарын 23, 24-нд цагдаа манай караокед 4 удаа орж ирсэн. Дуу хөгжим явж байсан гэхээр, зарим нь хаалга хаасны дараа би очиж нээсэн гэж хэлсэн гэж байна. Цагдаа нар танай үйл ажиллагааг зогсооно гэж хэлж байсан. Тэгээд би цагдаа дээр очсон. Эрүүлжүүлэхэд очсон. Намайг үлээлгээгүй. Би 100 грамм пиво уусан. Тэрнээс бол цагдаа нарын хэсэгхэн бичлэг харуулсан. Цагдаа нар хэт нэг талыг барьсан мэдүүлэг өгч байна. Цагдаа нар нэгнийгээ хамгаалж байна.., ...Миний цагдааг цохисон үйлдэл буруу.., ...Цагдаа нар намайг түлхээд танайхыг байхгүй болгоноо гэж хэлсэн.., ...цагдаагийн тавьсан шаардлагын дагуу караокег үзүүлэхийг хэлэх байх. Эхлээд манай хаалгыг түлхээд танайхыг байхгүй болгоно гэж хэлсэн. Нөгөө өрөө нь онгорхой байсан.., ...танайхыг хуулийн дагуу шалгана гэвэл би оруулна. Манай караоке нээгдээд 4 хонож байсан. Тэгээд урьд өдөр нь болсон асуудал. Манай байгууллагад 2 өрөөг цагдаагийн дэслэгч ирж үзсэн.., ...Би цагаатгуулмаар байна..., тусгай зориулалттай өрөөнүүд хийсэн. Цагдаа нар караокед өдөрт 4 удаа орж ирэхээр ямар ч хүн бухимдана шүү дээ.., ...тухайн үед уурлаад, уурын мунхгаар ийм зүйл болсон. Тэр цагдаа өөрөө намайг түлхэж орж ирсэн.., ...танайхыг байхгүй болгоно гэж Бат-Эрдэнэ цагдаа хэлсэн.., ... өмнө нь уулзаж байгаагүй. Би маргааш нь уучлалт гуйхад Бат-эрдэнэ чи бид хоёр олон тааралдана гэж хэлсэн.., ... бүх цагдаа нар манайд орж ирж шалгасан. Би мэдэхгүй байна.., ...цагдааг алгадсан үйлдлээ би зөвшөөрч байна.., ...Би ойлгоод маргааш очиж уучлалт гуйсан.., ...Монгол Улс ардчилсан болоод хуулийн дагуу л ийм зүйл хийх ёстойг зааж өгсөн. Би өөрийн 104 сая төгрөгийн санхүүжилтээр хуулийн дагуу найзтайгаа нийлж ажлаа эхлүүлсэн. Мөн хуулийн дагуу мэргэжлийн хүмүүсийг авч ирж ажлаа хийсэн. Би хуулийн дагуу ажлаа хийж байгаа хүн. Цагдааг алгадсан нь миний буруу...” гэжээ.

Эрүүгийн 2332000160005 тоот хавтаст хэргээс:

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад хохирогч мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргаас Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг орой 20 цагт цуглах талаар үүрэг чиглэл өгсөн. Би арга хэмжээний хүрээнд хуваарьт томилгооны дагуу багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж, тусгай арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад цагдаагийн ахлагч хамт илтгэх хуудсаа бичиж өгсөн. Мөн цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу , эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр цагдаагийн дэд ахлагч болон эргүүлээс буусан цагдаагийн дэд ахлагч нарын хамт “Нарны өртөө” зочид буудлын орчим явж байсан чинь гадаа нь баахан машин, хүмүүс гарч ороод байхаар нь бид гурав караоке болон ресторан нь ажиллаж байж магадгүй гээд дотогшоо орсон. Бид гурав зочид буудал руу ороод дэд ахлагч бид хоёр дээшээ гараад рестораныг нь үзсэн чинь хүн амьтан байгаагүй. Буугаад ирсэн чинь цагдаагийн дэд ахлагч караокены хаалгыг нүдэж байгаад онгойлгосон чинь урд нь харж байгаагүй дунд эргэм насны, саарал эрээн цамц, саравчтай малгайтай хүн хаалга онгойлгоод “та нар яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь би “бид нар эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь хаалга онгойлгож өгсөн ******* гэдэг хүн “яах гэж байгаа лалар вэ?, одоо хаалаа ш дээ” гээд уурлаад дотогшоо оруулахгүй байсан. Тэгэхлээр би “та цагаа барьж ажиллах хэрэгтэй, танай цаг чинь хэтэрсэн байна” гэж хэлсэн чинь иргэн ******* гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон, тэгэхлээр нь би “та яагаад төрийн алба хаагчийг цохиод байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь ******* гэдэг хүн “чамайг цохихоор яадаг юм бэ пизда минь” гэж хэлсэн чинь караокены дотроос нэг эмэгтэй бас нэг залуу хоёр гарч ирээд “юу болоод байгаа юм, боль” гээд байсан. Удаагүй нөгөө ******* гэдэг хүн караокеноос гарч ирсэн 2 хүнийг буцаж оруулаад дахиад “та нар яах гээд байгаа юм бэ?” гээд дотогшоо бид нарыг оруулахгүй дахиад миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Би тухайн иргэнийг үйлдлийг таслан зогсоож, иргэн тэврээд авсан, харин манай 2 цагдаа хажуу талаар нь бариад авсан чинь караокеноос нөгөө эмэгтэй, хүүхэд хоёр нь гарч ирээд “болиоч” гээд байхаар нь бид нар ******* гэдэг хүнийг тавиад хувцсыг нь өмсүүлээд аваад явсан. Бид нар иргэн жижүүр дээр авч ирээд тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч танилцуулсан чинь “наад хүнээ цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гээд эрүүлжүүлэх саатуулах байранд хий” гэж хэлсэн. Бид гурав иргэн аваад эрүүлжүүлэх саатуулах байр луу авч ороод эмчид үзүүлж байсан чинь тухайн өдрийн эмч цагдаагийн ахлах дэслэгч “хэлтсийн дарга чамтай ярья гэж байна” гэж хэлээд би утсаар нь ярьсан чинь хэлтсийн дарга “наад хүнээ явуулчих, ар гэрийнхэн хүнд нь хүлээлгээд өгчих, маргааш асуудлыг нь шийдвэрлэнэ” гэж хэлэхээр нь би даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу иргэн хүүд нь эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа хүлээлгэж өгсөн өөр зүйл болоогүй. ...Тиймээ би цагдаагийн дэд ахлагч тай хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу , 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...“Нарны өртөө” зочид буудлын караокег шалгах гэхэд иргэн ******* нь хааж зогсчхоод бид нарыг оруулахгүй “одоо хаалаа ш дээ, та нар яах гээд байгаа юм бэ?, лалар, пизда чинь" гэх зэргээр хэл амаар доромжлоод дотогшоо оруулахгүй, хууль ёсны шаардлага биелүүлэхгүй саад учруулаад байсан. ...Би Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 онд гарсан Захирамжийн дагуу “архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд 00 цагт хаана” гэсний дагуу шаардлага тавьж дотогшоо орох гэсэн боловч оруулахгүй намайг цохисон. ...Намайг ******* гэдэг хүн эхлээд гараараа 1 удаа шанаа тус газар цохисон, караокед байсан эмэгтэй, залуу хоёроо дотогшоо оруулж байгаад дахиж шанаа руу 1 удаа цохихоор нь би тэврээд авсан. ...Намайг цохиж байхад цагдаагийн дэд ахлагч , нар хажууд байсан өөр хүн байгаагүй. ...Иргэн ******* намайг 2 удаа зүүн шанаа руу цохисон, одоо надад ямар нэгэн байдлаар өвдөж зовуурилсан газар байхгүй. ...Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд энгэрийн камерын цэнэг нь дуусчихсан байсан, гадаа хүйтэн байгаа болохоор энгэрийн камерын цэнэг их хурдан дуусаад байгаа. Надтай цуг явсан дэд ахлагч гар утсаараа бичлэг хийгээд тэрийгээ устгачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд орой 20 цагаас зохицуулагч, цагдаагийн ахлах ахлах хамт нүхэн гарц орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тусгай арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад илтгэх хуудсаа бичиж өгөөд цагдаагийн хэлтсийн даргын баталсан эргүүл, томилгооны дагуу , цагдаагийн дэд ахлагч хамт үүрэг гүйцэтгэхээр Цагдаагийн хэлтсээс гараад, нэмэгдлээр цагдаагийн дэд ахлагч нарын хамт “Нарны өртөө” зочид буудлын орчим явж байсан чинь гадаа нь олон машин тэрэг, хүмүүс гаднаас дотогшоо ороод байхаар нь бид 3 шалгах гээд дотогшоо орсон. Буудлын 6-1 давхрын караокег шалгах гээд хаалгыг нь цохисон чинь хаалгыг нь лам байсан ******* гэдэг ах хаалга онгойлгоод “та нар яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь бид нар “эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь ******* урдаас “тарж байна ш дээ, яах гээд байгаа юм бэ?, лалар чинь” гэх зэргээр хэлээд хаалга хашиж зогсоод оруулахгүй байсан. Тэгсэн чинь цагдаагийн дэд ахлагч “хяналт шалгалтаар явж байна, бид нар орж шалгана” гэж хэлсэн чинь “яахаараа та нар орж шалгадаг юм бэ?” гээд ******* оруулахгүй байсан чинь дэд ахлагч “та цагийн хуваарийн дагуу ажиллаач” гэж хэлсэн чинь ******* дэд ахлагч зүүн шанаа руу гараа 1 удаа алгадчихсан, “та яагаад намайг цохиод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Б.Гомбын эхнэр нь бололтой эмэгтэй гарч ирээд “би энэ хүнийг аваад орчихъё” гээд гуйгаад байсан. Удаагүй ******* нөгөө эмэгтэй бас нэг ажилтнаа буцааж караоке руугаа оруулаад буцаж гарч ирээд хаалга хаагаад цагдаагийн дэд ахлагч зүүн талын шанаа орчим гараараа дахиж 1 удаа цохисон чинь дэд ахлагч нөгөө ******* гэдэг хүнийг тэвэрч аваад, би зүүн гараас нь бариад авсан чинь ******* “та нар намайг тавьчих, би өөрөө цагдаа руу чинь явъя” гээд бид нар Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр иргэн авч ирээд жижүүрийн мөрдөгчид танилцуулаад эрүүлжүүлэх саатуулах байр луу аваад орсон чинь “бие нь муу” гээд хүүхэд нь “ирсэн байна” гэхээр нь бид нар хүүд нь хүлээлгэж өгсөн өөр зүйл болоогүй. ...Би тухайн өдөр эргүүл томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Бид нар “Нарны өртөө” буудлын караокег шалгах гэсэн чинь иргэн ******* хаалган дээр оруулахгүй зогсоод “бид нар одоо тарж байна ш дээ, яах гээд байгаа лалрууд вэ?, пизданууд” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан өөр юм хэлээгүй. ...Намайг ******* гэдэг хүн цохиж зодсон зүйл байхгүй, харин цагдаагийн дэд ахлагч эхлээд 1 удаа гараараа алгадсан, дахиад хаалга хааж байгаад мөн зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон өөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. ...Цагдаагийн дэд ахлагч тухайн үед хажууд нь байсан, харин Б.Гомбын таньдаг эмэгтэй нь хажууд байж байгаад ******* дотогшоо оруулчихсан өөр хүн хараагүй байх. ...Бид нарыг эргүүлд гарах гэж ирэхэд энгэрийн камерын цэнэг нь дуусчихсан байсан болохоор бичлэг хийж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-р тал/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч мэдүүлэхдээ:...Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд хэсгийн алба хаагчид хурлын зааланд цуглаад орой 20 цагаас би зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хамт Мандал сумын гэрлэн дохиотой уулзвар дээр үүрэг гүйцэтгэсэн. Арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад би цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хамт илтгэх хуудсаа бичиж өгсөн. , эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр явж байгаа цагдаагийн дэд ахлагч , цагдаагийн дэд ахлагч нарын хамт “Нарны өртөө” зочид буудлын орчим явж байсан чинь гадаа нь баахан машин байхаар нь бид гурав ажиллаж байж магадгүй гээд "Нарны өртөө” буудал руу явж орсон. Зочид буудлын 2 давхар луу би цагдаагийн дэд ахлагч хамт дээшээ гараад рестораныг нь үзсэн чинь хүн амьтан байгаагүй. Буцаж 2 давхраас буугаад ирсэн чинь цагдаагийн дэд ахлагч караокены хаалгыг нь нүдэж байгаад онгойлгосон, тэгсэн нь хаалганы цаанаас караокены эзэн нь бололтой нэг ах гарч ирээд “яах гээд байгаа юм бэ?” гэхээр нь “бид нар эргүүл шалгалтаар явж байна, танайхыг ороод шалгая” гэж хэлсэн чинь караокеноос гарч ирсэн ******* гэдэг ах “би ганцаараа байна, одоо хаах гэж байна” гэж хэлсэн чинь цагдаагийн дэд ахлагч “бид нар ороод үзье” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* гэдэг хүн “чи яах гээд байгаа лалар вэ?, одоо хаах гэж байна ш дээ” гэж хэлээд цагдаагийн дэд ахлагч шанаа орчим гараараа 1 удаа алгадсан. Цагдаагийн дэд ахлагч “та намайг яагаад цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь цаанаас нь нэг жирэмсэн эмэгтэй гарч ирээд “яасан бэ?, юу болоод байгаа юм бэ?” гэж асуусан. Караокеноос гарч ирсэн ******* гэдэг ах эмэгтэйг дотогшоо оруулаад “чи яах гээд янз үзээд байгаа юм бэ? гэж хэлээд дахиад цагдаагийн дэд ахлагч шанаанд нь 1 удаа цохисон чинь дэд ахлагч тэр цохисон ахыг тэвэрч аваад Сүхбат бид хоёр ******* гэдэг хүний гараас бариад авсан. Удаагүй нөгөө жирэмсэн бололтой эмэгтэй, хүүхэд хоёр нь гарч ирээд “та нар болиоч” гэхээр нь бид нар нөгөө ******* гэдэг хүнийг тавиад “та өөрөө хувцсаа өмс” гэж хэлээд ******* гэдэг хүний хувцсыг нь өмсгөөд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тухайн өдрийн жижүүрийн мөрдөгчид танилцуулаад эрүүлжүүлэх байр луу аваад орсон. Эрүүлжүүлэх байранд цагдаагийн дэд ахлагч тэй хүн утсаар яриад байсан, “бид нарын авчирсан ******* гэдэг хүний бие нь муу юм байна” гээд иргэн төрсөн хүүд нь хүлээлгэж өгсөн өөр юм болоогүй. ...Тухайн өдөр би эргүүл томилгоонд байгаагүй, эргүүлд гарч байсан 2 цагдаатай цуг явж байсан. “Нарны өртөө” буудлын караокены хаалгыг ******* гэдэг хүн онгойлгоод бид нарыг оруулахгүй “одоо хаалаа ш дээ, та нар яах гээд байгаа юм бэ?, лалар чинь” гэх зэргээр хэл амаар доромжлоод дотогшоо оруулахгүй байсан өөр юм хэлээгүй. ...Цагдаагийн дэд ахлагч ******* гэдэг хүн эхлээд 1 удаа гараараа шанаа тус газар нь алгадсан, мөн нөгөө эмэгтэйгээ дотогшоо оруулж байгаад зүүн шанаа руу нь дахиад гараараа 1 удаа цохисон, нийт 2 удаа цохисон, харин намайг болон дэд ахлагч ыг цохиж зодсон зүйл байхгүй. ...Цагдаагийн дэд ахлагч нүүр лүү ******* гэдэг хүн цохиход хажууд нь би мөн дэд ахлагч байсан өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 08-р тал/,

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тухайн өдөр цуг үүрэг гүйцэтгэж байсан д/а , д/а нарын хамт 00 цаг 30 минутад “Нарны-Өртөө” зочид буудалд үйл ажиллагаа явуулж байсан караокег нэг л удаа шалгасан. Тухайн үед караоке хаагаагүй үйл ажиллагаа явуулж байсан тул “цагийн хуваарийн дагуу ажиллах, үйл ажиллагаа зогсоох” шаардлага тавьсан. Гэтэл ******* гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу “хаах гэж байна шүү дээ, пизда минь” гэж хэл амаар доромжилж миний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж миний биед халдсан. ******* миний биед халдаж намайг 2 удаа алгадсан. Тухайн үед Б.Гомбын эхнэр хүүхэд нь хажууд байсан. Эхнэр нь нөхрийгөө “болиоч чи” гээд “нөхрийгөө аваад үлдчихье” гэж гуйгаад байсан. ******* намайг 2 дахь удаа алгадахаар нь би түүнийг тэвэрч аваад Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ******* нь өөр хэн нэгэн хүний биед халдсан зодсон цохисон зүйл байхгүй. Цуг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан зүйл байхгүй. Эрүүлжүүлэх саатуулах байран дээр авч ирэхэд араас хүүхэд нь ирэхээр нь хүлээлгэн өгсөн. *******ор драйгер багаж үлээлгээгүй. Гэхдээ илт мэдэгдэхээр согтуу байсан. ...Бид нараас өөр цагдаагийн алба хаагч шалгасан эсэхийг нь би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/    

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд орой 20 цагаас зохицуулагч, цагдаагийн ахлах ахлах хамт нүхэн гарцын орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Тусгай арга хэмжээ орой 00 цагийн үед дуусаад илтгэх хуудсаа бичиж буугаад гэр лүүгээ харьсан. Тэгээд гэрийнхээ гадаа очиж байхад буюу 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 00 цаг 10 минутад д/а над руу залгаад “Үндсэн эргүүлд гүйцэтгэх алба хаагчдыг 01 цаг хүртэл яв гэж байна” гээд намайг ирж авсан, Тэгээд би д/а , д/а нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн алба хаагчид бүгд “Эргүүл-хяналт” арга хэмжээний хүрээнд 00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Харин д/а бид хоёрын хувьд үндсэн эргүүлтэй байсан тул 01 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Харин д/а үндсэн эргүүл биш байсан тул 00 цагт буух ёстой байсан. д/а нь д/а гэрт нь хононо гэж байсан тул бид хоёртой эргүүлийн цаг дуустал цуг явна гээд явсан. Бид Цагдаагийн хэлтсийн даргын баталсан эргүүл, томилгооны дагуу , 9 дүгээр багийн нутагт үүрэг гүйцэтгэх гээд хариуцсан чиглэл рүүгээ явсан. Хариуцсан чиглэл рүүгээ явах замдаа “Нарны-Өртөө” зочид буудлын хажуугаар гартал буудлын гадна олон машин байсан, мөн хүмүүс гаднаас дотогшоо тортой эд зүйл бариад орж байгаа нь харагдсан. Тухайн үед 00 цаг өнгөрчихсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Тиймээс бид 3 “Цагдаагийн албаны тухай хууль”-д заасан нийтлэг үүргийнхээ хүрээнд “Нарны-Өртөө” зочид буудалд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгахаар орсон. Тэгээд буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Эгшиглэн" караоке руу орж шалгах гээд хаалгыг нь тогшсон чинь дотор нь хөгжим дуугараад хаалгаа нээхгүй байсан тул д/а , д/а нар дээш гарч жижүүрээс караокены эзний утсыг нь авах гээд өгсөж байтал караокены хаалга онгойж дотор талаас нь лам байсан Гомбо гэдэг ах “та нар яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би нөгөө хоёр цагдаагаа “хаалга нь онгойчихлоо” гээд дуудсан. Бид “эргүүл шалгалтаар явж байна” гэж хэлсэн чинь Гомбо урдаас “тарж байна шүү дээ. Яах гээд байгаа юм бэ, лалрууд чинь” гэж хэлээд хаалга хашиж зогсоод оруулахгүй байсан. Караоке дотор хүмүүс дуулж байгаа нь сонсогдоод үйл ажиллагаа явагдаад байсан. Тэгээд цагдаагийн д/а “хяналт шалгалтаар явж байна, бид нар орж шалгах үүрэгтэй” гэж хэлсэн чинь “яахаараа та нар орж шалгадаг юм бэ” гээд Гомбо оруулахгүй хаалгаа тэгнэж зогсчхоод байсан тул д/а “та цагийн хуваарийн дагуу ажиллаач” гэж хэлсэн. Гэтэл Гомбо дэд ахлагч Бат-Эрдэнийн зүүн шанаа руу гараа 1 удаа алгадчихсан, “та яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Гомбын эхнэр нь бололтой эмэгтэй, өөр нэг ажилтны хамт ирээд “би энэ хүнийг аваад оръё” гээд гуйгаад байсан. Харин Гомбо нөгөө эмэгтэй, ажилтан хоёртоо “би өөрөө учраа олно” гэж хэлээд тэдний буцааж караоке руугаа оруулаад гарч ирээд хаалга хаасан. Гомбо нь тэр хоёр хүнийг дотогш нь оруулаад “та нар яах гээд байдаг пизданууд вэ” гээд цагдаагийн дэд ахлагч зүүн талын шанаа орчим гараараа дахиж 1 удаа цохиход нь Бат-Эрдэнэ тэвэрч аваад би зүүн гараас нь бариад авсан чинь Гомбо “та нар намайг тавьчих, би өөрөө цагдаа руу чинь явъя” гээд бид нар Цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирсэн. ...******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь илт мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх саатуулах байран дээр иртэл араас нь Гомбын хүүхэд нь ирсэн тул түүнийг хүлээлгэж өгсөн. ******* согтуурлын хэмжээг шалгаагүй. Гэхдээ архи уучихсан согтуу байсан нь мэдэгдэж байсан. ...******* д/а эс өөр хүний биед халдаагүй. Мөн өөр алба хаагчийн хувцсыг урах зэргээр эсэргүүцсэн зүйл байхгүй. ******* цохиж байгааг д/а бид хоёроос өөр харсан хүн байхгүй. цохиулсныхаа дараа тэвэрч авах үед эхнэр нь дотор талаас гарч ирсэн. ******* 2 удаа алгадсаныг нь би гар утсаараа тус тусад нь 2 удаа бичлэг хийж авсан. ...Нэгдсэн эргүүл гарсны дараа буюу 20 цагаас хойш д/а , д/ч Хандсүрэн нар шалгаж тусгай зөвшөөрлийг нь үзэж, цагийн хуваарийг нь сануулж хэлсэн гэсэн. Түүнээс хойш өөр алба хаагч шалгасан эсэхийг нь мэдэхгүй байна. Бид 3-ын хувьд 00 цаг өнгөрснөөс хойш л нэг л удаа шалгасан. ...Би дээр өгүүлснээр нэг л удаа шалгасан. Үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг шалгасан зүйл байхгүй. Би 20 цагаас 00 цаг хүртэл 3 дугаар нүхэн гарц дээр а/а хамт үүрэг гүйцэтгэсэн. 00 цаг хүртэл тэндээс хөдлөөгүй. ...******* нь хаалган дээрээ тэгнэж зогсчхоод оруулахгүй байсан. Орж шалгах шаардлага тавихад д/а алгадсан. Тэр үед д/а тэвэрч авч цааш буюу дотогш түлхсэн. Өөрөөр бид Б.Гомбын биед хүч хэрэглэж халдсан зүйл байхгүй. Караоке руу орж шалгах шаардлагыг тавиад үүдэнд зогсож байхад ******* нь биднийг оруулахгүй хаалган дээрээ тэгнэж зогсож байгаад 2 удаа алгадсан. Бид караоке руу хүч хэрэглэж орсон болох орох оролдлого хийсэн зүйл байхгүй.... Биднийг очиход дотор талд хүмүүс дуулж байгаа нь сонсогдоод үйл ажиллагаа явагдаж байсан. Дотор талд хүмүүс үйлчлүүлж байгааг нь бид хараад “болих, үйл ажиллагаагаа зогсоох” шаардлагыг тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Эргүүл-хяналт" тусгай арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс зохион байгуулагдсан нэгдсэн эргүүлд орой 20 цагаас 00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Би эргүүлээс буугаад д/а гэрт нь хонох гэж байсан. Гэтэл нь “д/а ын хамт үндсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж 01 цагт бууна” гэж байсан. Тиймээс би тэр хоёр алба хаагчтай цуг эргүүлийн чиглэл рүү нь явж байгаад “Нарны-Өртөө” зочид буудлын хажуугаар гартал буудлын гадна олон машин байсан мөн хүмүүс байгаад байсан. Тухайн үед 00 цаг өнгөрчихсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсчихсон байх ёстой байсан. Тиймээс бид “караоке нь ажиллаад байгаа юм байх” гэж бодоод “Нарны-Өртөө” зочид буудлын В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиглэн” караокег орж шалгахад хаалга нь цоожтой байсан. Тэгээд хаалгыг нь тогшиж үлдээд бид хоёр дээшээ гараад рестораныг шалгахад хүн байгаагүй. Буцаад караоке руу буухад хаалга нь онгойчихсон ******* гэгч нь хаалгаа барьчихсан тэгнээд зогсож байсан. *******д “ороод шалгах шаардлагатай байна гэхэд “яасан би ганцаараа байна, одоо хаах гэж байна” гэхээр нь “тэгвэл ороод шалгачихъя” гэхэд ******* нь “чи ямар ядаргаатай пизда вэ” гээд нэг удаа алгадсан. *******д “та яагаад намайг цохиж байгаа юм бэ, би ороод шалгая л гэсэн” гэхэд ******* “чи ямар олон юм ярьдаг пизда вэ” гээд түүнийг дахиад нэг удаа алгадсан. Гэтэл тэврээд авахаар бид хоёр Б.Гомбын хоёр гараас барьж авсан. ...******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь илт мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх саатуулах байран дээр иртэл араас нь Гомбын хүүхэд нь ирсэн тул түүнийг хүлээлгэж өгсөн. Б.Гомбын согтуурлын хэмжээг шалгаагүй. Гэхдээ архи уучихсан согтуу байсан. ...******* д/а эс өөр хүний биед халдаагүй. Мөн өөр алба хаагчийн хувцсыг урах зэргээр эсэргүүцсэн зүйл байхгүй. ******* цохиж байгааг д/а бид хоёроос өөр харсан хүн байхгүй. ... ******* нь хаалган дээрээ тэгнэж зогсчхоод оруулахгүй байсан. Орж шалгах шаардлага тавихад д/а алгадсан. Тэр үед д/а тэвэрч авч цааш буюу дотогш түлхсэн. Өөрөөр Б.Гомбын биед хүч хэрэглэж халдсан зүйл байхгүй. Бид караоке руу хүч хэрэглэж орсон болон орох оролдлого хийсэн зүйл байхгүй. ... цагдаа руу авч ирэхийнхээ өмнө дотогш орж Б.Гомбын хувцсыг нь авахад 4-5 хүн архи, пиво уучихсан сууж байсан. Дотор талд хүмүүс үйлчлүүлж байгааг нь бид хараад “болих, үйл ажиллагаагаа зогсоох” шаардлагыг тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

            Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих өдөр Мандал сумын Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 00 цаг өнгөрч байхад дэд ахлагч , дэд ахлагч , дэд ахлагч нар нь Цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх ******* гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирсэн. Би цагдаа нараас болсон асуудлын талаар тодруулаад байж байтал ар гэрээс нь хүн ирсэн гээд авч ирсэн цагдаа нар хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс зохион байгуулагдсан нэгдсэн эргүүлийн хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч хамт 20 цагаас 00 цагийн хооронд Мандал сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан. Энэ хугацаанд буюу орой 21 цаг 25 минутад “Нарны-Өртөө” зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокены үйл ажиллагааг шалгахад нэг өрөөнд ажилчид, нөгөө өрөөнд ******* /караокены эзэн/ 2-3 хүнтэй сууж байсан. Бид хоёрыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь шалгах үед ******* нь “та нар захиалгаар шалгаад байгаа юм уу, хэн явуулаад байгаа юм. “Солонго” караокеноос явуулаад байна уу” гэсэн зүйл яриад байсан. ...Түүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ согтолт нь нүдээр харахад гайгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Гэрч Ж.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эргүүл-Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 20 цагаас 00 цагийн хооронд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ын хамт нүхэн гарц орчим эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд бид хоёр хувиарлагдсан газар орчмоор хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 00 цагт буусан. ...Дэд ахлагч бид хоёр тухайн өдрийн 20 цагаас 00 цаг хүртэл хамт үүрэг гүйцэтгэсэн. Салж яваагүй. “Нарны-Өртөө” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг караоке болон өөр ямар нэгэн объект шалгаагүй зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүд шалгасан. Дэд ахлагч, тухайн өдөр үндсэн эргүүлтэй байсан юм билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

Гэрч Г.Ангараг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай аав “Нарны-Өртөө” зочид буудалд “Эгшиглэн” нэртэй караоке түрээслэн ажиллуулдаг юм. ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад хаалгаа дотроосоо түгжээд цэвэрлэгээ хийж байхад хаалга нүдээд байсан. Аав очоод хаалга онгойлгоход цагдаа нар байсан. Би тухайн үед дотор талд цэвэрлэгээ хийж байсан. Намайг цэвэрлэгээ хийж байхад аав цагдаа нартай чанга чанга дуугаар ярилцаад байхаар нь би хаалгаа очоод хартал цагдаа нар манай аавыг өчөөд авч гарч байсан. Тэгээд би араас нь цагдаа дээр очоод аавыгаа хүлээж авсан. ...Намайг караокеноос гарч ирээд цагдаа нараас “манай аавыг яагаад өчиж байгаа юм бэ” гэхэд надад “цагдаагийн алба хаагчийн биед халдсан учраас бид нар арга хэмжээ авч байна” л гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

Гэрч М.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Манай нөхөр бид хоёр “Нарны-Өртөө” зочид буудалд байх “Эгшиглэн” нэртэй караоке-г түрээслэн ажиллуулж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөртэйгөө гадуур явж байгаад орой 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа зогссон тул цэвэрлэгээ хийх зорилгоор караоке руу би нөхөртэйгөө очсон. Тэгээд дотроосоо түгжээд цэвэрлэгээ хийж байтал караокены хаалгыг гаднаас нүдээд байсан. Тиймээс манай нөхөр ******* очиж хаалга онгойлгосон. Удалгүй зодолдоод байгаа мэт чимээ гарахаар нь яваад очтол манай нөхрийг 3 цагдаагийн алба хаагч өчсөн байдалтай авч явах гэж байсан. Би тэдэнд “юу болоод байгаа юм бэ болиоч, хүнтэй аятайхан харьцаач" гэхэд тэр цагдаа нараас намайг тоож байгаа хүн байгаагүй бөгөөд манай нөхөр намайг “ чи цаашаа орж бай, жирэмсэн байж бусдад цохиулчихна” гээд оруулсан Анх цагдаа нарыг орж ирэх үед манай нөхөр цагдаа нарт “хаачихсан байна, цэвэрлэгээ хийж байна” гээд тайлбарлаад л байх шиг байсан. Гэтэл гэнэт л манай нөхрийг өчих дээр тулсныг нь ойлгоогүй. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Манай нөхөр ер нь бараг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Маргааш нь манай караокед шинэ жил тэмдэглэнэ гээд хүн ирчихсэн өрөө үзэж байсан. Өөр хүн байгаагүй, үйл ажиллагаа яваагүй цагийн хуваарийн дагуу хаачихсан байхад цагдаа нар ирсэн. Тэр ирсэн цагдаа нар их дээрэнгүй ёс зүйгүй харьцаж байсан. Миний харснаар цагдаа нар ******* руу дайрсан гарыг нь өчсөн байсан. цагдаа нарын биед халдсаныг нь хараагүй. Би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг  /хх-ийн 28-р тал/

Гэрч Г.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би “Мандал хүлэг” нэртэй уяачдын холбооны шинэ жил тэмдэглэх газар хайгаад явж байтал “Нарны-Өртөө” Зочид буудлын В1 давхарт том өрөөтэй караоке байдаг гэж сонсоод ажиллуулдаг хүн ******* гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэгээд 2022 оны 12 сарын 26-ны өдөр Намайг утсаар ярихад “чи ирээд уулзчих” гэхээр нь би “Нарны-Өртөө” зочид буудал руу 00 цагийн орчим очсон. Тэнд очоод Б.Гомбын ажиллуулдаг караоке руу орж тэдний дотор байдал, өрөөний том, жижгийг үзэж сонирхоод түүнтэй ярилцсан. Ярилцаж байх хооронд ******* гарч яваад хэсэг хугацааны дараа нэлээд амьсгаадчихсан орж ирсэн. Орж ирэхдээ цагдаа нар манайхыг хаачхаад байхад, ажиллаж байна гээд байх юм гэж ярьж байсан. Тэгээд манай уяачдын холбооны 60-аад хүн тэр караокед багтахааргүй байсан тул би гараад явсан. Надтай уулзаж байхдаа дундуур нь гарч явсан. Гараад юу болсон талаар нь би мэдэхгүй. Би өрөөнөөс гараагүй. Намайг ороход караокед ороход ямар нэгэн үйлчлүүлэгч байхгүй, хөгжим нь унтраалттай, үйл ажиллагаа явагдаагүй байсан. Би орж өрөөг нь үзээд л гарсан. Ямар нэгэн байдлаар үйлчилгээ аваагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад хохирогч өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 05-06-р тал/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч ын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 07-р тал/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч ын  өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 08-р тал/, хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-р тал/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-р тал/, гэрч Г.Ангарагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-р тал/,  гэрч М.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/, гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

         Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:    

         Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудал дотор албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 2700 нэгж буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 36 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн Баянжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгж буюу 2700000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ