| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2022/0019/З |
| Дугаар | 125/ШШ2022/0013 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 125/ШШ2022/0013
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-ийн Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Г-д холбогдуулан гаргасан” Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0134670 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтдээ: Тус аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Г нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах 09-21 тоотод гал түймэр гарсан гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, холбогдогч Д.Д-д 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0134670 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн материалд цугларсан тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.М-ийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мердегч, цагдаагийн дэслэгч С.А-ийн илтгэх хуудас, цагдаагийн дэслэгч Т.М-ийн илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, согтолтын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Д.Д нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй" зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан, ахлах дэслэгч Г.Г нь уг зөрчилд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын дагуу шийтгэл оногдуулах байтал Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор баталсан хүчингүй болгосон шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул 2022 оны 02 дугаар сарын 12-ны едрийн 0134670 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл бий болсон гэж дүгнэхээр байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Г-ийн 338 дугаартай зерчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0134670 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дугнэлт бичив гэжээ.
Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Гшүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрч байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П нь Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Г-ийн 338 дугаартай зерчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0134670 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.
Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа “хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Гнь Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснбг баримтлан Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-ийн Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Г.Г-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0134670 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ