Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/00798

 

         2021 оны өдөр

   03 сар      25  р                                               184/ШШ2021/00798

 

                                       *******ОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН Ө*******НӨӨ*******

 

            *******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: *******үхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө,  плаза 

            Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: *******онгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, хд  дугаар байр, тоот

            Үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 189,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.                                                                                                                                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Дараа төлбөрт монголдоо 20” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж ******* дугаарын эзэмшигч болсон. Гэтэл гэрээний үүргээ үл биелүүлж ******* дугаарын 2019 оны 5 дугаар сарын байдлаарх төлбөр 205,102 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Төлбөрөө төлөхийг сануулан мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд *******-ээс төлбөрийн үлдэгдэл болох 205,102 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 20,000 төгрөгийг хасаад 185,102 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт 189,102 төгрөгийг гаргуулж өгнө үү.

          Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хэрэглэж байсан багц дахь дата хэрэглээ дууссан байхад мэдэгдээгүйн улмаас задгайгаар хэрэглэсэн байдаг. “*******” ХХК-иас энэ тухай мэдэгдсэн бол ингэж хэрэглэхгүй байсан, ядаж эхний удаа мэдэхгүй хэрэглэсэн гэж маргаж байхад 2 дахь сардаа бас задгай тооцсон, хэргэлсэн хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭ*******ЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 189,102 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хариуцагч нь нэхэмжлэгч компанитай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ” байгуулсан, гэрээний агуулга, гэрээг хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдсан эсэх талаар маргахгүй, харин төлбөрийн үлдэгдлийн хэмжээний талаар маргаж байна.

Гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч “*******” ХХК нь хэрэглэгчид үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч багцынхаа дата хэрэглээг хяналгүй хэтрүүлснээс задгайгаар тооцсон гэж хариуцагч үүрэн холбооны оператор компани задгайгаар тооцож байгаагаа хэрэглэгчид мэдэгдээгүйн улмаас ийм байдал үүссэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан “Төлбөрийн нэхэмжлэх” гэх баримтаас үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын төлбөр 106,737 төгрөг, 5 дугаар сарын төлбөр 89,423 төгрөг, үүнээс зөвхөн задгай дата хэрэглээ нь 59,733 төгрөг байх бөгөөд гэрээний 6.1-д уг багцын хэрэглэгч нь сар бүр төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд яриа, мессеж дата хэрэглээг хязгаарлахаар заажээ. /хх-ийн 6/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн хэрэглээгээ шалгах боломжтой байсан ч шалгаагүй гэж тайлбарлаж байгаа ч өмнөх сарын төлбөрөө төлөөгүй, задгай дата хэрэглээг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байхад гэрээнд заасны дагуу үйлчилгээг хязгаарлаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсгүүдэд  үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байна.

Иймд нэхэмжилсэн 189,102 төгрөгөөс 129,369 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 2019 оны 5 дугаар сарын задгай дата хэрэглээ гэх 59,733 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ээс 129,369 /нэг зуун хорин есөн мянга гурван зуун жаран ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 59,733 /тавин есөн мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6,323 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТ*******ҮХ