Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

 

 

 

 

2024 оны 01 дүгээр                    Дугаар 2024/ШЦТ/14                             Мандал сум

сарын 23-ны өдөр

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Б.Энхбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Б.Энхбаяраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох Эрүүгийн 2332000000088 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч болон түүний хоёр хүүхдийн хамт *******,******* оршин суух хаягтай, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, одоо Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа,  хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Тэгшбуянт /*******/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 14 цагийн орчимд хамтран амьдрагч ******* бие эрх чөлөөнд халдаж, биед баруун гарын шуу, сарвуунд цус хуралт, дух баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 14 цагийн орчимд хамтран амьдрагч ******* бие эрх чөлөөнд халдаж, биед баруун гарын шуу, сарвуунд цус хуралт, дух баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 20 минутын үед хамтран амьдрагч Тэгштбуянгийн ээж” гэрийн хаяа аваад өгөөч” гэж чат бичсэн байсан. Тэгээд намайг Тэгшбуянт 10 өнгөрөөгөөд ээжийнх рүү хүргүүлээд миний утсыг авч үлдэх гэсэн. Бид хоёр дундаа нэг утастай юм. Би талийгаач ээжийн төрсөн өдрөөр хүүхдүүдэд бэлэг тараах учраас би утсаа аваад явъя гэж хэлсэн. Тэгээд намайг утсаа авч явна гэсэн чинь эвдчихье гэж хэлээд газар шидсэн. Миний гар утасны шилэн наалт цуурсан байсан. Тэгээд бас “би зүрх, мэдрэл муутай шүү, уур хүргэж байж гараа хугалуулав” гэж хэлээд над руу улайран дайраад байсан. Тэр үед ээж нь хашаан дотроосоо больцгоо л доо” гэж хэлээд салгахгүй хирнээ хашааны гаднаас яв гэж ээж нь хөөж байсан. Тэр үед Тэгшбуянт намайг толгой руу баруун гараараа 4-5 удаа цохисон,тэгтэл ээж нь хашаан дотроос “Тэгшээ болиоч, Төмөрөө сонслоо” гэж орилоод байсан. Тэгээд салаад би амшиндаа суусан чинь цонхоор гараа оруулж ирээд дух руу нэлээд хэдэн удаа цохисон, тэгээд үснээс зулгаахаар нь гараараа гараас нь атгаад зууралдаж байхад үсэдсэн гараараа машины хаалганы цонхоор татаж гадагш дараад хөшигдсөн шуун дээр 1 сая төгрөгт багтаагаад хугална гэж хэлээд гараа атгачхаад цохиод байсан. Тэгж байхдаа машины түлхүүр сугалж айлын хашаа давуулж шидээд, тэгээд намайг тавьчхаад очиж түлхүүрээ авч тойрч ирж суугаад “ээж хөөгөөд байна машинаа асаа гэхээр нь би асаагаагүй. Тэгсэн удалгүй “чи муу наад ямбий машинтай онхолдож үхээрэй” гэсэн. Гар өвдөөд салгатал “зүрх салгалаад байна, надад ус аваад ирээч” гэсэн чинь “би чиний усыг чинь бэлдэх ёстой юм уу гичий минь” гэж хэлсэн. Тэгээд би салаад “яг үхэх гэж байна, ус аваад ирээч” гэтэл хэсэг сууж байгаад машинаас буугаад ээжийн гэр лүү орсон, тэр хооронд би машинтайгаа зугтаад гудамжны урд хэсэгт холдож очоод цагдаа дуудсан. Надад гомдол санал байхгүй байна. Миний энэ гомдлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар тал/, Шинжээчийн 2023 оны  06 дугаар сарын 23-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт “...******* биед баруун гарын шуу, сарвуунд цус хуралт, дух, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 20-21 дүгээр тал/, яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн 22 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бямбажав нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт *******ын цагдан хоригдсон 04 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож буюу цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 60000 төгрөгийг түүнд оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялаас хасаж, үлдэх нийт 540000 төгрөгөөр тогтох ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт *******ын цагдан хоригдсон 04 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож 540000 төгрөгөөр тогтох ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 24 /хорин дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ