Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

 

 

2024 оны 01 дүгээр                    Дугаар 2024/ШЦТ/12                             Мандал сум

сарын 19-ны өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох Эрүүгийн 2432000000002 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, Боржигон овогт Мөнхбатын   /******* /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хохирогч ******* шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хохирогч ******* шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 04 цагийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Старс” баарны гадаа очиж өөрийн найз согтуу явж байна гэхээр нь очиж авах гэтэл Отгонхүү нэг залуутай маргалдаад байсан юм.Тэгээд би аваад явах гэтэл тэр маргалдаж байсан залуугийнх нь найз нь гэх нэг танихгүй өндөр залуу намайг шууд цохиж зодсон. Тэгээд би гэртээ хариад хартал миний дээд, доод уруул бага зэрэг язарч, миний дээд талын хоёр шүд хөдөлсөн. Мөн миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн байсан. маргалдаж байсан намхан танихгүй залуутай хамт явж байсан, нэг өндөр танихгүй залуу нь намайг цохиж зодсон. Тэд нар гурвуулаа явж байсан, хоёр нь өндөр залуу, нэг нь намхан залуу байсан. ...Намайг тэр өндөр залуу нь л цохиж зодсон. ...Миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, намайг нэг удаа өшиглөсөн. ...Би шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардал мөнгө төгрөг нэхэмжилж байна. Өөрөөр надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар тал/, Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт “******* биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 20-21 дүгээр тал/, гэрч “..Би өөрийн найз , нарын хамт 2023 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 04 цагийн орчимд “Старс” баарны гадаа зогсож байтал манай найз , нэг танихгүй саарал цамцтай ахтай маргалдаад эхэлсэн. Тэгсэн тэр танихгүй саарал цамцтай ахтай хамт цуг явсан, нэг хар куртиктэй өндөр ах манай найз тэр хоёрын дундуур нь ороод ирэхээр нь манай найз , ыг өмөөрөөд тэр өндөр хар хувцастай ахыг нүүр рүү 2-3 удаа цохчихсон юм. Тэгэхээр нь би найз ийг тэр ахаас салгаад, ганцаараа нэлээд согтчихсон байсан....Ямар ч байсан хоёулаа нэлээд согтчихсон, бие бие нийхээ үгийг даахгүй хоорондоо том, том дуугаар чанга, чанга яриад байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар тал/ гэрч О.ын “...Би өөрийн найз , Төгөлдөр нарын хамт 2023 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 04 цагийн орчимд “Старс” баарны гадаа зогсож байтал нэг танихгүй саарал цамцтай ах согтуу надад томроод байсан. Тэр үед би өөрөө бас жаахан архи уучихсан байсан. Тийм болохоор бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэгсэн тэр ахтай хамт явсан нэг танихгүй хар хувцастай өндөр ах, тэр саарал цамцтай ахыг өмөөрөөд над руу томроод байсан. Тэгсэн манай найз намайг өмөөрөөд тэр хар хувцастай өндөр, танихгүй ахыг нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би найз хамт найз ийг тэр хүнээс салгаад аваад явсан. Уг нь нээх тийм айхтар сүйтдээ зүйл болоогүй ш дээ. ...Би өөрөө нэлээд халчихсан. Нэлээн их хэмжээний согтолттой байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхбатын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 /Дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /Дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 4 /Дөрвөн/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ