Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр                 Дугаар 2024/ШЦТ/41                      Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2432000000029 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* суманд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* плотехникийн коллежид математикийн багш ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Борлууд овогт ******* Хишгээ /*******/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг “Ширхэнцэг хайрхан”-ын орчимд “Toyota prius-20” маркийн “09-74 СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 10.1 заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг “Ширхэнцэг хайрхан”-ын орчимд “Toyota prius-20” маркийн “09-74 СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 10.1 заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явсан эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:”... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-12-р тал/, насанд хүрээгүй хохирогч Т.Алтансувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дотуур байранд өдрийн хоолонд орох гээд сууж байтал анги удирдсан багш ******* над руу “фэйсбүүкийн чат зурвасаар хоолондоо орох болж байгаа юм уу” гэж асуухаар нь би хоолонд орж байна гэж түүнд хариу хэлсэн. Багш хоолондоо орж дуусгаад залгаарай гэж хэлэхээр нь хоолоо идэж дуусгаад багш руу залгаад ярихад ******* багш захын хажууд байх гар утасны “Samsung” центр дээр байна хүрээд ирээрэй ангийнхаа 2 охиныг дагуулаад ир багш нь та бүгдэд ******* үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Би Даваасүрэн, Баасан, Халиунаа нарыг дагуулаад багшийн байгаа газарт очсон. Багш гарч ирээд “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож түүний хажууд Халиунаа, арын суудалд Баасан, Даваасүрэн бид 3 сууж ажлынхан гаднаас хөдөлсөн. Багш та дөрөвт уулан дээр гарч ******* үзүүлье гээд “Ширхэнцэг” нэртэй хайрхны баруун талаар нь шороогоор дээш өгсөх үед зам цастай халтиргаа гулгаа үүссэн байсан. Багш халтиргаатай байна дээшээ гарахгүй юм шиг байна явах хүртэл нь явж байгаад зогсоод дээшээ алхаад гаръя гэж ярьсан. Тэгээд хэсэг дээшээ явж байгаад машин дээшээ гарах боломжгүй халтиргаа гулгаатай хий эргээд гарахгүй байсан боловч багш гарахгүй юм байна гээд уулын талд очоод машинаа хөндлөн байрлуулах гэтэл машин доошоо гулгаад хэд хэдэн удаа өнхөрч зам тээврийн осол гарсан. ...Би багшийн хойно харалдаа сууж явсан, голд Даваасүрэн, зүүн талд нь Баасан сууж явсан. ...Доошоо дээш өгсөх үед зам халтиргаатай байсан. Багш халтиргаатай байна явах хүртэл яваад гарахгүй бол алхана гэж хэлж байсан. ...Машин дээшээ гарч чадахгүй болохоор нь хөндлөн байрлуулах гэтэл доошоо буюу уулын нуруу өнхөрсөн”. ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,  гэрч Б.Халиун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Бид нар “Ширхэнцэг” хайрхны баруун хойд талын бэлээр дээшээ өгсөөд эгц дээшээ өгсдөг хэсэг буюу суварганы доод тал хүртэл машинтайгаа явсан. Улмаар машин өшөө дээшээ явахгүй гулгаад хий эргээд байхаар нь халтиргаа, гөлөөнтэй, шороон замаас гарч замын хажуу талын цасан дээр зогсох гэтэл машины дугуй доошоо гулгаад байсан. Улмаар багш машины тоормосыг гишгэхэд машин зогсохгүй гулгасаар байгаад уул руу өнхөрчихсөн. Би тухайн үед нүдээ аньчихсан байсан болохоор хэр хол зайд хэдэн удаа өнхөрснийг нь мэдэхгүй байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2879 дугаартай “ биед хүзүүний 5,6 дугаар нугалмын их ташуу хугарал, баруун дал яс, баруун 1, 2, 3, 4-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун чихний дэлбэнд шарх, зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй”...гэх 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 2879 дугаартай дүгнэлт  /хх-ийн 51-53-р тал/,“АСБЦД” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/18 дугаартай “Toyota prius-20” маркийн 09-74 СЭҮ Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Намсрай овогтой Хишгээ /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 10.1 заалтуудыг зөрчсөн.”Toyota prius-20” маркийн “09-74 СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Намсрай овогтой Хишгээ /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ б/ хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх /арын суудлын зорчигч Т.Алтансувд //, Б.Баасан //, Р.Даваасүрэн // нар нь хамгаалах бүс хэрэглээгүй/ 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн. “Toyota prius-20” маркийн “09-74 СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Намсрай овогтой Хишгээ /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 10.1 заалтуудыг зөрчсөн нь осол хэрэг гарах шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Алтансувд нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор “09-74 СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэл болон энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг тээврийн хэрэгслийг гэрчилгээ зэргийг уг тээврийн хэрэгсэл эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн 30 тоотод оршин суух Борлууд овогт ******* Хишгээ /рд:ПЮ67120406/-т буцаан олгож, *******гийн 1124203 дугаартай жолооны “B” ангиллын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

             

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Борлууд овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор “09-74 СЭҮ” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэл болон энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг тээврийн хэрэгслийг гэрчилгээ зэргийг уг тээврийн хэрэгсэл эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн 30 тоотод оршин суух Борлууд овогт ******* Хишгээ /рд:ПЮ67120406/-т буцаан олгож, *******гийн 1124203 дугаартай жолооны “B” ангиллын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5.Хохирогч Т.Алтансувд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д   авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ЭРДЭНЭБАТ