Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

2017         04           03                                     87

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Д.Дарханбаатар,

            иргэний нэхэмжлэгч С.Явуу-Эрдэнэ,

            шүүгдэгч Г.Батхүрэл, түүний өмгөөлөгч Ж.Ганцэцэг,

            шүүгдэгч Э.Банзрагч, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            шүүгдэгч О.Галсан, Б.Дамдинбазар, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Ганбаатарын Батхүрэл, Хотгойд овогт Оюунчимэгийн Галсан, Баяжих овогт Батболдын Дамдинбазар, Боржигин овогт Энхтуяагийн Банзрагч нарт холбогдох 201626031067 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жи Эм Жи ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 3 дугаар баг, Найрамдлын хороо 5 дугаар гудамжны 22 тоотод бүртгэлтэй боловч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Зүүнбаян цагааны 109 гудамжны 64 тоотод ам бүл 2, дүүгийн хамт түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

- Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих, Эрүүгийнг хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж 3 жил хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар өмнөх буюу 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар хорих ялаар тогтоож, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 сар 04 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан, Өөлд овогт Ганбаатарын Батхүрэл /РД:ДЮ90032276/,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тод хими цэвэрлэгээний газарт ажилтай, Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багт Хөшөөт гэх газарт бүртгэлтэй боловч ам бүл 5, авга ах, түүний  хоёр хүүхэд, эхнэрийн хамт Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 5 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Хотгойд овогт Оюунчимэгийн Галсан /РД:НЫ95120716/,

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн замын техникчийн 2-р курсийн оюутан, Завхан аймгийн Баянтэс сумын 2 дугаар багт Зайгал гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, Бичил хорооллын 18а байрны 22 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баяжих овогт Батболдын Дамдинбазар /РД:ИБ97030119/,

4. Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уран Ванчин ХХК-нд туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Морингийн 11 дүгээр гудамжны 491а тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигин овогт Энхтуяагийн Банзрагч /РД:ЕЭ92030311/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар, Э.Банзрагч нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны гадаа зогсоолд байсан иргэн Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн 24-60 УНЭ улсын дугаартай Toyota Corolla маркийн автомашины эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 1.698.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Тэр орой ажлаас 19 цагийн үед гарсан. Өдөр нь Дэлгэрэх хотхонд айлын цонхны цуурсан шилийг  сольж өгсөн юм. Тэр үед зогсоол дээр цагаан өнгийн Toyota Corolla маркийн машин байгааг харсан. Орой нь ажил тараад айлд цонх суулгаж өгчихөөд 23 цагийн үед Дэлгэрэх хотхонд 95-11 УНИ улсын дугаартай Тоёота Карина маркийн машинтай очсон. Тэнд өдрийн харсан цагаан өнгийн Тоёота Королла маркийн автомашины эд ангийг тайлж байх хугацаанд Банзрагч миний гар утас руу залгаад машин шатахуунгүй болчихлоо, түр 10.000 төгрөг өгөөч гэж гуйхаар нь Дэлгэрэх хотхонд байна ирээд авчих, завгүй байна гэж хэлсэн. Удалгүй Дамдинбазар ганцаараа ирсэн. Энэ үед Галсан над руу залгахад нь би эмэгтэй хүнтэй уулзаж байна гэхэд хэнтэй уулзаж байгаа юм бэ, яваад очье гэсэн. Дамдинбазар, Галсан нар цуваад ирсэн. Галсан миний машины хойно ухраад зогсох үед цагдаа нар ирж байна, зугтаа гэж намайг орилоход Дамдинбазар юу болж байгаа учрыг ойлгохгүй тэндээ баригдсан. Тэр үед Дамдинбазар саравчинд утсаар ярьж байсан ба надтай уулзаж амжаагүй байсан. Галсан дөнгөж машинаас буугаад над руу ирж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/,

...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 08 дугаар сарын 19-нд цагдаа нар тал талаас асуугаад байсан болохоор сандраад юу хэлэхээ мэдээгүй. Би бүгдийг нь өөрийн унаж явсан 95-11 УНИ улсын дугаартай машины хажууд тавьсан. Ганцхан аккумляторыг машины дотор 2 суудлын голд шалан дээр тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 12-р хуудас/,

 

Шүүгдэгч О.Галсан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны орой Г.Батхүрэлийн гар утас руу нь залгаад хаана байна гэж асуухад гүүр даваад Дэлгэрэх хотхонд хоёр охинтой уулзаж байна гэхээр нь яваад очих уу гэж асуухад тэг, хүрээд ир гэж хэлсэн. Би Дэлгэрэх хотхон руу ороод машинаа ухрааж зогсоож байхад Г.Батхүрэл цагдаа ирж байна, зугтаарай гэхээр нь учрыг нь ойлгоогүй байж зугтаасан гэв.

 

Шүүгдэгч Б.Дамдинбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Э.Банзрагч бид хоёр таксинд явж байсан ба шөнийн 00 цагийн үед Э.Банзрагч бид хоёрын машин бензингүй болохоор нь Г.Батхүрэл рүү залгаж мөнгө асуухад Дэлгэрэх хотхонд байна, хүрч ирээд мөнгө ав гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн хажууд Э.Банзрагч машинаа харж үлдээд би Г.Батхүрэл рүү явж очиж утсаар яриад саравчинд зогсож байхад цагдаа ирээд барьсан. Би тухайн үед учрыг нь мэдээгүй гэв.

 

Шүүгдэгч Э.Банзрагч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 18-ны орой болсон хэрэгт ямар ч холбогдолгүй. Тухайн өдөр би хөдөөнөөс орж ирээд Дамдинбазартай уулзаад бид хоёр хамт машинаараа халтуур хийгээд явж байтал шөнийн 00 цагийн үед Гэмтлийн эмнэлгийн хажууд машин бензингүй болохоор нь би Г.Батхүрэл рүү залгаад бензиний 10.000 төгрөг зээлчих гэхэд Дэлгэрэх хотхон дээр байна, хүрч ирээд ав гэж хэлсэн. Тэгээд Б.Дамдинбазарыг Г.Батхүрэл рүү явуулаад би өөрөө машинаа харж үлдсэн. Б.Дамдинбазар Г.Батхүрэл рүү яваад 2 цаг гаран болоод ирэхгүй байхаар нь би хүний утас гуйж Г.Батхүрэл, Б.Дамдинбазар нарын гар утас руу залгасан боловч утаснууд нь холбогдохгүй байсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Явуу-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мөнгөнхүлэг авто худалдааны төвөөс Тоёота Королла маркийн 59-66 УБУ улсын дугаартай автомашиныг 6.200.000 төгрөгөөр худалдаж авсан.  Энэ машин одоо миний эзэмшилд байгаа гэв.

Шүүгдэгч О.Галсан мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би одоогоос 2 сарын өмнө Королла маркийн автомашин худалдаж авсан. Гэхдээ тэр машин миний нэр дээр байдаггүй. Би тэр машинаа 2016 оны 06 дугаар сарын эхээр гупер, прило, копуд, тэвш зэргийг засуулах гэж засварын газар өгсөн байсан. Худалдаж авсан машин урд талаараа юм мөргөчихсөн байхаар нь машинаа засуулаад урд гупер, их гэрэл зэрэг нь дутуу үлдчихсэн юм. Сэлбэгийг авах гэхээр үнэтэй байсан, бас надад мөнгө байгаагүй болохоор 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найз Г.Батхүрэлд найзад нь машины гупер, гэрэл хэрэг болоод байна гэсэн чинь Г.Батхүрэл найзад нь бас мөнгөний хэрэг болоод байна, чи надад мөнгө зохицуулаад өгчих, найз нь тэр их гэрэл, гупер зэргийг аваад өгье гэсэн. Батхүрэл тэр машинаас эхлээд гуперийг, дараа нь 2 их гэрлийг нь тайлж байсан. Тэгснээ дараа нь аккумлъятор, агаар шүүгчийг нь тайлаад өөрийнхөө машинд хийх гээд ар талд нь зөөж авчраад тавьчихсан байсан. Тухайн үед би өөрийнхөө авсан машинд эд зүйлийг нь тавих гэж хулгай хийсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65, 71-72-р хуудас/,

...Тухайн үед Банзрагч байгаагүй. Батхүрэл Банзрагчийг байсан гэж хэлээрэй хэрэг хөнгөрнө гэхээр нь Банзрагчийг байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 166-167-р хуудас/,

...Би тэр машинаас ямар ч эд ангийг тайлж аваагүй. Г.Батхүрэл тэгж хэлчих гэж зааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 15-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Дамдинбазар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Банзрагч бид хоёр таксинд явж байхад шөнийн 00 цагийн үед Гэмтлийн эмнэлгийн арын зам дээр машин бензингүй болохоор нь Банзрагч Батхүрэл рүү залгаад бензиний мөнгө байвал өгөөч гэсэн чинь Дэлгэрэх хотхоны энд ирээд мөнгө ав гэж хэлсэн. Банзрагч машинаа харж үлдээд би Дэлгэрэх хотхоны урд байдаг саравчинд ирээд  Батхүрэл рүү залгаад бензиний мөнгө авах гэсэн юм, хаана байна гэхэд наанаа байж бай, одоо очлоо гэсэн. Тэгээд утсаа салгачихаад зогсож байтал энгийн хувцастай 2 цагдаа ирээд миний урдуур гарч хашааны хажууд байсан машин руу явахад Батхүрэл тэнд  байсан хоёр машины голоос гараад зугтаасан. Түүний араас нэг цагдаа хөөгөөд Батхүрэлийг бариад авсан. Харин нөгөө цагдаа нь намайг сүүдрэвчний хажууд зогсож байхад барьж аваад Галсантай хамт гавлаад машинд суулгаад явсан. Би тухайн үед хулгай хийнэ гэж мэдээгүй. Намайг сүүдрэвчинд байхад цагдаа ирээд бүлэглэж хулгай хийсэн байна гээд барьсан. Цагдаагийн машинд суугаад явахад Батхүрэл би хулгай хийж байгаад баригдсан юм аа, ижилхэн мэдүүлэг өгөхгүй бол болохгүй гээд байхаар нь тийм мэдүүлэг өгсөн. Тухайн үед Батхүрэл хулгай хийж байгаа нь харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-р хуудас/,

...Дэлгэрэх хотхон руу  Банзрагч яваагүй, машинаа хараад Гэмтлийн эмнэлгийн ойролцоо үлдсэн. Цагдаад баригдаад нэг машин явахдаа  Батхүрэл хулгай хийж байгаад баригдлаа, би урьд нь хулгайн хэргээр шийтгэгдэж байсан. Тиймээс та нар хамт явсан гээд хэлээрэй гэхээр нь хамт байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/,

...Г.Батхүрэл машинд сууж явж байхдаа хамт явсан гэж хэлээрэй гэхээр нь хамт явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 16, 18-р хуудас/,

Шүүгдэгч Э.Банзрагч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны орой би Дамдинбазартай хамт найзынхаа машинаар таксинд явж байгаад бензин нь дууссан. Би Батхүрэл рүү залгаад бензиний мөнгө байвал өгөөч гэсэн чинь 10.000 төгрөг байна, ирээд ав гэхээр нь Дамдинбазарыг авахуулахаар явуулсан. Би өөрөө машинаа хараад Гэмтлийн эмнэлгийн буудлын хажуухан талд зогссон. Дамдинбазар мөнгө авах гэж яваад гар утаснууд нь холбогдохгүй болчихсон. Тэгээд ирэхгүй байхаар нь ахынхаа гэрт очоод маргааш нь ахтайгаа хамт хөдөө ажлаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69, 80-р хуудас/,

...Би тухайн хэрэг гарахад огт байгаагүй. Намайг утсаар цагдаагаас дуудсан учир хөдөөнөөс ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 168-р хуудас/,

...Тухайн үед намайг байгаагүй байхад ямар учраас машины агаар шүүгчийг тайлсан гэж хэлснийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 19-р хуудас/,

...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Батхүрэл олуулаа байсан гээд хэлчихвэл гайгүй байх гэж нөгөө хэдэд хэлсэн байсан. Яагаад намайг байсан гэж хэлснийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 21-р хуудас/

 

Хохирогч Д.Цэцэгсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20.30 цагийн үед өөрийн эзэмшлийн 24-60 УНЭ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны гадаа тавьсан. Манай гэр Дэлгэрэх хотхонд байдаг. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед байрны оршин суугч над руу залгаад машиныг чинь тоночихсон байна гэж хэлсэн. Гарч ирээд машинаа хартал урд талын гупер, их гэрэл зэрэг эд ангийг нь аваад явчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний машинаас урд гупер, 2 их гэрэл, гуперын нүүр, агаарын хоолой, маслын моторын шуб, сапуны таг, аккумлъятор, под кирло зэрэг эд ангиуд хулгайд алдагдсан. Маргааш өглөө цагдаагийн байгууллагад ирэхэд хулгай хийсэн хүмүүс нь баригдчихсан байсан. Машинаас хулгайд алдагдсан эд зүйлсийг цагдаагийн байгууллага хураан авсан байсан ба алдсан эд зүйлээ буцааж аваад хулгай хийсэн хүмүүсийн ар гэрээс нь миний машиныг буцаагаад янзалж өгсөн. Үнэлгээтэй холбоотой саналт хүсэлт байхгүй, ямар нэгэн гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Явуу-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 07-нд Да хүрээ захын Мөнгөн хүлэг зогсоолоос танихгүй хүнээс 59-66 УБУ улсын дугаартай Тоёота Королла маркийн цагаан өнгийн машиныг 6.200.000 төгрөгөөр худалдан авч одоо өмчлөн унаж байна. Жолоочийн хариуцлагын даатгалыг үзвэл Д.Дашдаваа гэх хүнээс худалдан авсан байсан. Тэр хүн надад хэлэхдээ мөнгөний барьцаанд авсан машин гэх ба бичиг баримтыг нь үзэхэд итгэмжлэлтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 146-147-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Бэхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 95-11 УНИ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашиныг 3 жилийн өмнөөс зүс таних хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо унаж байгаа ба дүүгийн найз Г.Батхүрэл машинаа зарчих гэхээр нь өдрийн 20.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 29-нд өгсөн. Тэрээр миний 5029395255 тоот дансанд өдөр бүр 20.000 төгрөгнөөс 75.000 төгрөгийн хооронд мөнгө шилжүүлдэг байсан. Одоо би ойролцоогоор 500.000 гаруй төгрөг авсан. Зарим мөнгийг нь бэлнээр авдаг байсан. Миний машиныг унаж байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна лээ. 2016 оны 10 дугаар сарын дундуур мөнгөө өгөхгүй болсон учир би машинаа эргүүлэн авсан. Одоо өөрөө унаж байна. Би машинаа 1.800.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 150-р хуудас/,

 

Гэрч Х.Бат-Од мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тэр өдөр цагдаа жолооч Ууганбаярын хамт Арцат 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан ба шөнийн 01-02 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дэлгэрэх хотхонд 2-3 залуу машин тоноод байх шиг байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад хэдэн залуучууд машинаас эд зүйл авч байгаад цагдаа нарыг ирэхэд зугтаасан. Бид тараад зугтаасан залуучуудыг нэг нэгээр нь хөөж 3 залууг барьж авсан. Тэд Королла маркийн автомашины эд зүйл болох урд гупер, их гэрэл зэргийг тайлсан байсан. Бид нарыг очиход тэнд хуучин ЕД маркийн машинд хулгай хийсэн бололтой машины гуперыг хийчихсэн, зарим эд зүйлийг машиныхаа хажууд ачих гээд бэлдээд тавьчихсан байсан...гэх /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

 

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Дуудлагын дагуу Бат-Од бид хоёрыг очих үед уг хүмүүс нь тараад зугтаасан. Тэгэхээр нь бид нар хөөж байгаад 3 залууг нь барьж аваад жижүүр дээр ирсэн. Бид нарыг очиход машинаас урд гупер, их гэрэл зэргийг тайлаад зарим зүйлсийг машиндаа хийчихсэн байсан  санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/,

 

Гэрч Х.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 80-1 байранд айлд буюу хамаатныдаа хоносон ба шөнийн 02 цагийн үед бие засах гээд нойлын өрөө рүү явангаа цонхоор харахад машины зогсоолын цаад буланд нилээд хэдэн хүмүүс нааш цаашаа яваад машин руу юм зөөгөөд байсан. Хамаатныхаа хүнээс энэ хавьд машины хулгайн хэрэг гардаг гэж сонсож байсан учир би ажиглаад харж зогсоход цагаан фудволктой нэг эрэгтэй саравчин доор зогсоод тал тал тийшээ хараад гар утсаараа яриад байсан. Машины зогсоолоос хамгийн урд байрлуулсан машинаас бараан өнгийн хувцастай 2 залуу машиныг эд ангийг байрлуулсан машин руу зөөж хийгээд байсан. Тэр хоёр хулгайч 3-4 удаа эд зүйлээ зөөж машины багажинд хийсэн. Би хөдлөхөөс нь өмнө цагдаагийн байгууллага руу өөрийн утаснаас дуудлага өгсөн ба дуудлага өгснөөс хойш 20 орчим минутын дараа цагдаа болон энгийн хувцастай хүмүүс машинтай ирж, тэдгээр хүмүүсийг барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 153-155-р хуудас/,

 

Гэрч Н.Сүхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би саравчинд зогсож байсан цагаан өнгийн фудволктой залууг барьсан, Батболд нэг хүнийг барих гэтэл нөгөөх нь зугтааж тэр хүнийг Гантөр барьсан. Сүхболд нэг хүнийг барьсан. Жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан байсан ба бид нарыг очиход 2 машин цуварсан байдалтай зогсоод хулгай хийж байсныг хүн цонхоор хараад цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 157-158-р хуудас/,

 

Гэрч Г.Гантөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-нд үүрэг гүйцтгэж байх хугацаанд 03 цагийн үед Арцат-10-аас Дэлгэрэх хотхоны зогсоол дээр автомашин тонож байна гэсэн дуудлагын дагуу явсан. Сүхбаатар ахлах намайг Дэлгэрэх хотхон руу ордог зам дээр отолт хий гэж үлдээсэн. Удалгүй өмнөөс 2 залуу гүйж ирсэн ба хойноос нь манай цагдаа нар гүйж байсан. Нэг залууг нь дэд ахлагч Цогсүрэн барьсан, нөгөө залуу нь Батлах хамгаалах туслах нийгэмлэгийн ар руу гүйхээр нь хойноос нь Сүхболд бид 2 хөөж барьж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 158-159-р хуудас/,

 

Гэрч Б.Сүхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны оройн 22 цагаас хойш үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд машин тонож байна гэсэн дуудлагын дагуу Сүхбаатараар удирдуулсан албан хаагч нар очиход саравчинд цагаан өнгийн фудволктой нэг залуу байсныг Сүхбаатар ахлах барьсан, зогсоолын баруун талд саарал өнгийн Королла маркийн автомашины доор нуугдсан нэг залууг барьсан, нэг нь зугтахаар нь Гантөр бид хоёр хойноос нь хөөж Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хашаан дотор өвсөн дунд нуугдсан байсныг барьсан. Тэр богино савхин куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй, туранхай залуу байсан шиг санагдаж байна. Бид нар нийт 3 хүн барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 164-165-р хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 6-15-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 18-19-р хуудас/,

шүүгдэгч Г.Батхүрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 83-р хуудас/

             шүүгдэгч О.Галсангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 99-р хуудас/ зэрэг болно.

шүүгдэгч Б.Дамдинбазарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/

шүүгдэгч Э.Банзрагчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 120-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны зогсоолд байсан хохирогч Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн 24-60 УНЭ улсын дугаартай Toyota Corolla маркийн автомашины эд ангийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэн хулгайлж, 1.698.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Цэцэгсүрэнгийн ...2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед байрны оршин суугч утсаар над руу залгаад машиныг чинь тоночихсон байна гэж хэлсэн. Гарч ирээд машинаа хартал урд талын гупер, их гэрэл зэрэг зүйлийг аваад явсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний машинаас урд гупер, 2 их гэрэл, гуперын нүүр, агаарын хоолой, маслын моторын шуб, сапуны таг, аккумлъятор, под кирло зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Машинаасаа хулгайд алдагдсан эд зүйлсийг цагдаагийн байгууллага хураан авсан байсан ба алдсан зүйлээ эргүүлж аваад хулгай хийсэн хүмүүсийн ар гэрээс нь миний машиныг буцаагаад янзалж өгсөн. Үнэлгээтэй холбоотой саналт хүсэлт байхгүй, ямар нэгэн гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-р хуудас/,

 

Гэрч Х.Жаргалсайханы ...Цонхоор харахад машины зогсоолын цаад буланд нилээн хүмүүс нааш цаашаа яваад машин руу юм зөөгөөд байсан. Хамаатныхаа хүнээс энэ хавьд машины хулгай хэрэг гардаг гэж сонсож байсан учир би ажиглаад харж зогссон, цагаан фудволктой нэг эрэгтэй саравчин доор зогсоод тал тийшээ хараад гар утсаараа яриад байсан. Машины зогсоолын хамгийн урд байрлуулсан машинаас бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн машины эд анги бариад наана байрлуулсан машин руу зөөж хийгээд байсан. Тэр хоёр хулгайч 3-4 удаа эд зүйлээ зөөж машины багажинд хийсэн. Би хөдлөхөөс нь өмнө цагдаагийн байгууллага руу өөрийн утаснаас дуудлага өгсөн ба дуудлага өгснөөс хойш 20 орчим минутын дараа цагдаа болон энгийн хувцастай хүмүүс машинтай ирж, тэдгээр хүмүүсийг барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 153-155-р хуудас/,

 

Гэрч Х.Бат-Одын ...Тэр шөнө 01-02 цагийн үед байх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дэлгэрэх хотхонд 2-3 залуу машин тоноод байх шиг байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад хэдэн залуучууд машинаас эд зүйл авч байгаад цагдаа ирэхэд тараад зугтаасан. Тэд Королла маркийн автомашины эд зүйл болох урд гупер, их гэрэл зэргийг тайлсан байсан. Бид нарыг очиход тэнд хуучин ЕД маркийн машинд хулгай хийсэн бололтой машины гуперыг хийчихсэн байсан, зарим эд зүйлийг машиныхаа  хажууд ачих гээд бэлдээд тавьчихсан байсан...гэх /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

 

Гэрч Б.Ууганбаярын ...Бид нар хөөж байгаад 3 залууг нь барьж аваад жижүүр дээр ирсэн. Бид нарыг очиход машинаас урд гупер, их гэрэл зэргийг тайлаад зарим зүйлсийг машиндаа хийчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/,

 

Гэрч Н.Сүхбаатарын ...Би саравчинд зогсож байсан цагаан өнгийн фудволктой залууг барьсан, Батболд нэг хүнийг барих гэтэл нөгөөх нь зугтааж тэр хүнийг Гантөр барьсан юм. Сүхболд нэг хүнийг барьсан. Жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан байсан ба очиход 2 машин цуварсан хулгай хийсэн эд ангиа багажинд нь хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-157-р хуудас/,

 

Гэрч Г.Гантөрийн ...Сүхбаатар ахлах намайг Дэлгэрэх хотхон руу ордог зам дээр отолт хий гэж үлдээсэн. Удалгүй өмнөөс 2 залуу гүйж ирсэн ба хойноос нь манай цагдаа нар гүйж байсан. Нэг залууг нь дэд ахлагч Цогсүрэн барьсан. Нөгөө залуу нь Батлах хамгаалах туслах нийгэмлэгийн ар руу гүйхээр нь хойноос нь Сүхболд бид 2 барьж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 158-159-р хуудас/,

 

Гэрч Б.Сүхболдын ...Дуудлагын дагуу Сүхбаатараар удирдуулсан албан хаагч нар тийш очиход саравчинд цагаан өнгийн фудволктой нэг залуу байсныг Сүхбаатар ахлах барьсан. Тэр саравчинд байсан залуу утсаар ярьж байсан ба бид нарыг харангуутаа утсаараа цагдаа цагдаа гээд утсаа салгаад зугтах үед барьж авсан. Зогсоолын баруун талд саарал өнгийн Королла маркийн автомашины хажууд 2 залуу байсан ба бид нарыг хараад зугтсан. Цогсүрэн нэг хүнийг машины доор нуугдсан байсныг барьсан. Нэг нь зугтахаар нь Гантөр бид хоёр хойноос нь хөөж Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хашаан дотор өвсөн дунд нуугдсан байсныг барьсан. Тэр богино савхин куртиктэй, цагаан өнгийн пүүзтэй, туранхай залуу байсан шиг санагдаж байна. Бид нар нийт 3 хүн барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 164-165-р хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-15-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 18-19-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 21-25-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Галсан, Б.Дамдинбазар нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг ...О.Галсан нь Г.Батхүрэлийг Дэлгэрэх хотхонд 2 охинтой уулзаж байна гэхээр нь очсон. Б.Дамдинбазар нь Г.Батхүрэлээс бензины мөнгө авахаар очсон. Иймд О.Галсан, Б.Дамдинбазар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

шүүгдэгч Г.Батхүрэлийн өмгөөлөгч Ж.Ганцэцэг ...Г.Батхүрэл нь О.Галсан, Б.Дамдинбазар, Э.Банзрагч нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй. Дэлгэрэх хотхоноос Г.Батхүрэл ганцаараа хулгай хийсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэтгэлцэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нарын сэжигтнээр болон ял сонсгож, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулан дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.Банзрагч нь дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Э.Банзрагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан нар нь хохирогч Д.Цэцэгсүрэнгийн автомашинаас авсан эд ангиудыг зөөж тээвэрлэхээр Г.Батхүрэлийн жолоодож явсан 95-11 УНИ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашинд хийсэн, шүүгдэгч Б.Дамдинбазар нь саравчин доор хүн харж, гар утсаараа цагдаа цагдаа гэж мэдэгдэж, улмаар хэргийн газраас зугтаасан байх тул шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нарыг хулгайн гэмт хэрэг хамтарч үйлдэхээр урьдчилан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг автерк, 1 ширхэг бахь, 13-ын түлхүүр 2 ширхэг, 8, 10-ын түлхүүр тус бүр 1 ширхэг, 10-ын босоо торцов 1 ширхэг, 3,5-ын урттай метр 1 ширхэг, 19-ийн дугуйн торцов 1 ширхэг, 0.4 мм-ийн хэмжээтэй тусгай түлхүүр 1 ширхэг, хадаас авагчтай алх 1 ширхэг зэргийг Г.Батхүрэлийн жолоодож явсан автомашинд байсан гэж мэдүүлж байгаа боловч дээрх багаж хэрэгслийг ашиглан хохирогчийн автомашины эд ангийг тайлж авах үйлдлээ хялбаршуулахад хэрэглэсэн тул тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирогч Д.Цэцэгсүрэнгийн автомашинаас хулгайлсан эд ангийг зөөж, тээвэрлэхээр шүүгдэгч Г.Батхүрэлийн жолоодож явсан 95-11 УНИ Тоёота Карина маркийн автомашинд хийсэн тул хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэж үйлдсэн гэж үзнэ.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаарагийн О.Галсан, Б.Дамдинбазар нар гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэх, шүүгдэгч Г.Батхүрэлийн өмгөөлөгч Ж.Ганцэцэгийн  Г.Батхүрэл нь ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлүүд няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураана гэж заасан ба          шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нар нь хулгайлсан эд зүйлээ А.Бэхбатын эзэмшлийн Тоёота Карина маркийн 95-11 УНИ улсын дугаартай автомашинаар зөөж, тээвэрлэхээр ашигласан болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Батхүрэлийн жолоодож явсан 95-11 УНИ улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл нь А.Бэхбатын эзэмшлийнх болох нь баримтаар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн /хх-ийн 1-р хавтас 174-179-р хуудас/, тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэлийн үнэ болох 1.400.000 төгрөгийг шүүгдэгч Г.Батхүрэлээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Галсан нь  Тоёота Королла маркийн 59-66 УБУ улсын дугаартай автомашиныг ашиглан хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж, тээвэрлэх, хэргийн газраас зугтаах зэрэг байдлаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан шүүгдэгчид ашигтай байх зарчмыг баримталж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч С.Явуу-Эрдэнэд уг тээврийн хэрэгслийг үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Батхүрэл нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан /хх-ийн 1-р хавтас 214-216-р хуудас/,

 

 

 

 

Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих, хөнгөн ялыг хүндэд багтааж, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, /хх-ийн 1-р хавтас 89-91-р хуудас/ 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 сар 04 хоногийн ялыг тэнсэж, хугацаанаас өмнө суллагдсан боловч Монгол Улсын Их хурлаас 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул шүүгдэгч  Г.Батхүрэлийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Хохирогч Д.Цэцэгсүрэнд Тоёота Королла маркийн урд гупер, их гэрэл 2 ширхэг, аккумлъятор, агаарын хоолой, маслын шуп, моторын сапуны таг, гуперийн нүүр, аккумлъяторын даруулга зэрэг эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 18-р хуудас/ ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Батхүрэл, О.Галсан, Б.Дамдинбазар нарыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулашгүйгээр баривчилсан 03 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг автерк, 1 ширхэг бахь, 13-ын түлхүүр 2 ширхэг, 8, 10-ын түлхүүр 1 ширхэг, 10-ын босоо торцов 1 ширхэг, 3,5-ын урттай метр 1 ширхэг, 19-ийн дугуйн торцов 1 ширхэг, 0.4 мм-ийн хэмжээтэй тусгай түлхүүр 1 ширхэг, хадаас авагчтай алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.