Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024            04            24                                       2024/ШЦТ/43

      

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                     

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г, Х.Х нарт холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                          Б.Н,

 Улсын яллагч                                         Б.Б,

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                   Б.Б,

 Шүүгдэгч                                               Б.Г, Х.Х нар оролцов.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын .........-ны өдөр .........аймгийн ........суманд төрсөн, .......... настай, ........, .......... боловсролтой,..............., ам бүл ......, ........... хамт ....... аймгийн ....... сумын .......... дүгээр баг, ............. гудамжны ........... дугаар байрны ........... тоотод оршин суух хаягтай, ......................, урьд ........... аймаг дахь Сум дундын шүүхийн ......... оны ....... дугаар сарын .........-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..........дугаар зүйлийн .......... дахь хэсэгт зааснаар ......... жил ........ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг ..........жилийн хугацаагаар хойшлуулсан, ........ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... оны ........... дугаар сарын .........-ний өдрийн ............... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....... дүгээр зүйлийн ......... дахь хэсгийн ........... дэх заалтад зааснаар ............ жил .......... сарын хугацаагаар хорих ялаар, ............аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны ........... дугаар сарын ............-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ............ дугаар зүйлийн .......... дахь хэсэгт зааснаар .......... жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ......... жил, .......... сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ......... жил, ....... сар, ..........хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг ........ жил, ........ сар,.......... хоногоор тогтоосон, ............. аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны ........ дүгээр сарын ........-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....... дугаар зүйлийн ......... дахь хэсгийн ............дэх заалтуудад зааснаар ....... жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ....... жил, ....... сар, ....... хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ...... жил, ...... сар, ........ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг ........ жил,......... сар,........ хоногоор тогтоосон, ..... овогт Б-н Г /РД: /,

Монгол Улсын иргэн, ........ оны ......... дүгээр сарын .......-ны өдөр............аймгийн ........... суманд төрсөн, ....... настай, ......., ..........боловсролтой, ............. мэргэжилтэй, ам бүл ......, ......... хамт амьдардаг, ....... дүүргийн ......... дүгээр хороо, ............... тоотод оршин суух хаягтай, ..........., урьд ........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн ..........оны .........дүгээр сарын ..........-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ........ дүгээр зүйлийн ........ дахь хэсгийн ......... дахь заалтад зааснаар ............жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ............ дугаар зүйлийн.......... дэх хэсэгт зааснаар.......... ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, биечлэн эдлэх ялыг .......... жил, ......... сарын хугацаагаар тогтоосон, ......... овогт Х-н Х/РД: /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь .............. ял эдэлж байхдаа ............ дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................хорих ангиас ...........оны .............дугаар сарын ...........-ний орой .......... цагийн орчим зооны гадна талд байрлах төв уурын зуухны хэсэгт галчаар ажиллаж байхдаа оргон зайлсан,

шүүгдэгч Х.Х нь .......... ял эдэлж байхдаа ........дүүргийн ............хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................хорих ангиас ........... оны .......... дугаар сарын ...........-ний орой ......... цагийн орчим зооны гадна талд байрлах грашын хэсэгт  цэвэрлэгээ, үйлчилгээнд  ажиллаж байхдаа оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Х.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би .....оны .........дугаар сарын .......-ний өглөө боссоны дараа Г ах надаас “чи эхнэрээ санаж байна уу?” гэж асуухаар нь би “санаж байна” гэхэд “хоёулаа эхнэр хүүхэд дээрээ очих уу? чи өнөөдөр ажлаа зохицуул, хоёулаа өнөөдөр хөл тавьж азаа үзье” гэсэн бөгөөд бид хоёр оргохоор тохиролцсон. Тэгээд би граж руу ажилдаа гарсан бөгөөд тэр өдөр Г ах уурын зуухан дээр галчаар гарч байх үедээ над дээр ирж “орой оргох чинь баталгаатай биз дээ” гэж асуусан. Тэгээд би ажлаа дуусч хорих анги орох болоход 17 цаг болж байсан бөгөөд дунд шалган нэвтрүүлэх байран дээр жижүүрээр ерөнхий болон ахлах төлөөлөгч хошууч Д-тэй холбуулж өөрийн биеэр очиж уулзаад “граж дээр ажил их байна, би ажлаа дуусгаад хорих байр руу орж болох уу?” гэж асуухад ахлах төлөөлөгч Д “19 цаг 30 минут гэхэд хорих байр луу орчихсон байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би буцаж граж дээр ирээд цэвэрлэгээ үйлчилгээ хийж байхад орой 19 цаг өнгөрч байхад Г ах ирээд “дулаан хувцсаа бэлдсэн үү? алба хаагчдын хөдөлгөөн багасаад гэгээ тасархаар явна шүү?” гэж хэлсэн. Тэгээд би ажиллаж байгаа харагдахын тулд гражид байгаа машиныг угааж дуусгаад орой 20 цаг 40 минут болж байхад хувцсаа сольж өмсөөд Г ах дээр ирээд бид хоёр хамт гадагш гараад жорлон орж тамхи татсан. Тухайн үед Г “чи түрүүлж гараад үйлдвэрийн буланд очоод хүлээж бай, би үнс асгаж байгаа юм шиг гараад араас чинь очъё” гэж хэлээд уурын зуух руу орсон. Би гражын хашааны хаалгаар гарч машины чиргүүлийн ард очиж нуугдсан. Тэр үед Г ах үнс асгахаар гарч ирэхээр нь би ажилчдын фургон машины гражаас гарч шалган нэвтрүүлэх байраар гараад явсан. Машин яваад өнгөрсний дараа Г ах зүүн урд зүг рүү гүйгээд явсан бөгөөд би хөлийн чимээ тасрахаар нь араас нь гүйгээд үйлдвэрийн хашааны буланд очоод 30-40 минут хүлээж байгаад Г ахыг ирэхгүй болохоор нь үйлдвэрийн хашаа дагаж явсаар байгаад уурхай руу орсон. Тэгээд жоншны уурхайн манаач ахаас очиж зам асуусан чинь тэр ах “миний дүү чи хорих  анги руугаа буцаж яв, манайд мэдээлэл ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би гараад том машины дуу гарахаар нь уурхайн шороог чиглээд явж байгаад 2 байшин байхаар нь орж дулаацъя гэж ороод унтаж байгаад өглөө гэгээ орсны дараа баригдсан. Би хорих ангид нээлттэй дэглэмд гадуур заалттайгаар гарч ажил хийж ял эдэлж байсан. Би салсан эхнэртэйгээ уулзаж уучлалт гуйх зорилгоор шоронгоос оргосон. Шалган нэвтрүүлэх байрны хашаан дотор камер байдаг. Хорих ангийн алба хаагч нараас ямар нэгэн дарамт шахалт байдаггүй. Над дээр манай аав, ээж хоёр эргэлтээр ирдэг бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Буруу зүйл хийснээ ойлгоод буцаж явж байгаад даараад байшинд орж дулаацаж сууж байгаад унтаад өглөө сэрээд ахлагч нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 15-18, 155-158, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би .........оны........... дугаар сарын ........-ний өглөө ....... цаг өнгөрч байхад нэг өрөөний хоригдол Х-д хандан “хоёулаа өнөөдөр оргох уу” гэж  хэлээд уурын зуухны газар уулзахаар болсон. Тэгээд би өдөр 15 цагийн үед төв уурын зуухан дээр галчаар ажилласан бөгөөд орой 18 цагийн үед граж дээр очиж Х-тай уулзаад “өнөөдөр хөл тавих уу дүү, ахынх нь сэтгэл санаа уймраад тиймхэн байна” гэхэд Х “за ахаа” гэсэн. Тэгээд би буцаж очиж ажлаа хийж байгаад орой 21 цаг 15 минутын үед граж дээр очиход Х хувцсаа солиод оргох бэлтгэлээ хангачихсан байж байсан бөгөөд бид хоёр жорлон руу хамт яваад тэндээ ярилцаад Х-г “үйлдвэрийн хашааны урд талд хүлээж бай, би уурын зуух орчихоод араас чинь яваад очъё” гэж хэлээд явсан. Хамт ажиллаж байсан Э-д “би жорлон орчихоод ирье” гэж хэлж гараад үнс асгах цэг дээр очоод  шууд ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйж үйлдвэрийн урд хэсэгт очсон. Тэгээд үйлдвэр тойрч харахад Х байхгүй байхаар нь үйлдвэрээс баруун зүгт гүйж төмөр замын гарам даваад шороон дээгүүр уурхай чиглэн гүйсэн. Тэгээд зүүн гараа талаа бариад явж байхад төв зам болон машины гэрлүүд харагдахаар нь чиглэн явж байгаад явган хүний жим байхаар нь дагаад явтал гүүрний пост байхаар нь  тийшээ явахгүйгээр уулаа дагаад зүүн хойд зүг үү явсан. Тэгээд нэг амралтын газар таарахаар нь түүний баруун дээд энгэрч хадан завсар унтаж амарсан. Тэгээд зүүн талын уулан дээрээс харахад нэг жижиг байшин харагдахаар нь яваад орсон чинь хөл муу, бие муутай эрэгтэй хүн байсан. Би замдаа явж байхдаа олсон гэрэл, газ зэрэг эд зүйлсийг өгөхөд надад зөрүүлээд духны гэрэл, гамбир, ааруул өгчихөөд хониндоо явлаа гээд гараад явсан. Би гарахдаа орон дээр байсан цагаан өнгийн гар утсыг аваад уулаа дагууд 10 орчим километр газар явсан. Тэгтэл өөдөөс нөгөө залуу морьтойгоо ирээд “ахаа утас байхгүй байна, та авсан уу” гэхээр нь би “би утсыг чинь аваагүй, чи шүүгэндээ сайн үз, хана дагуу үз байгаа за юу” гэхэд “за ахаа” гээд буцаад явсан. Орой 19 цагийн орчим уулнаас доош буугаад явж байхад нүхэн гүүр байхаар нь дулаацахаар доогуур нь ороод тулж явсан модоо, өмсөж байсан бээлийтэйгээ хамт шатаагаад дулаацахгүй байхаар нь цас ухаж цасан дор орж хэвтсэн. Тэгээд нэг мэдэхэд унтчихсан байсан бөгөөд ээлжийн дарга У, төлөөлөгч Э, М нар ирчихсэн байсан. Миний биед байсан эд зүйлийг хурааж аваад машинд суулгаад хорих анги дээр ирсэн. Би нээлттэй тусгай дэглэмд, гадуур заалттайгаар уурын зуухны галчаар ажиллаж ял эдэлж байсан. Би эхнэртэйгээ утсаар ярьснаас хойш сэтгэл санаа тогтворгүй болоод хорих ангиас оргосон. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Уурын зуухны дээд хэсэгт нэг хяналтын камер байдаг бөгөөд хорих байрны дотор тал руу харсан, оройн цагаар 5-10 минут уурын зуух руу харсан байдалтай байдаг. Намайг оргох үед тэр камер хорих ангийн дотор тал руу харсан байсан. Хорих ангийн алба хаагч нараас ямар нэг дарамт шахалт байдаггүй, хараа хяналт сайн байдаг бөгөөд бид нарыг 2 цаг тутам биечлэн шалгадаг. Над дээр хамгийн сүүлд манай аавын эгч, дүү, охиныхоо хамт ирсэн бөгөөд тэрнээс хойш 1 удаа илгээмж ирсэн. Хорих ангиас оргосны дараа би баруун талын хөлийн шилбэ хэсгийг маажиж шалбалсан, зүүн хөлийн өсгий холгосон. Гав зүүлгэсэн үед зүүн гарын бугуй хэсэгт жижиг шалбарсан, өөр ямар нэг гэмтэл байхгүй. Хийсэн хэрэгээ харамсаж байна. Хорих ангидаа очоод сургалт хүмүүжлээ дээшлүүлэх зорилготой байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 22-26, 166-169 шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би өдөр гэртээ байж байхад манай гэрийн хойд талын уулнаас хар цэнхэр өнгийн хувцастай, халзан толгойтой, жижиг биетэй, мол тулсан нэг эрэгтэй хүн хүрч ирээд “хоол цай байна уу, идэх юм байна уу” гэж асуухаар нь би гэртээ оруулаад гамбир цай өгсөн. Тухайн хүн өөрийнхөө нэр хаягийг хэлэхгүй байсан. Тэгээд би хониндоо явахаар морио унаад гарсан бөгөөд нөгөө хүн манай байшин дотор юм идээд үлдсэн. Би буцаад гэртээ ирэхэд нөгөө залуу миний гар утас болон духны гэрэл, гамбир зэргийг аваад явсан байсан. Тэгээд би урд уулыг даваад айлд очиж цагдаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Г гэх хүн манай гэрт ирсэн хүн мөн байна. Би алдагдсан эд зүйлсээ үнэлж мэдэхгүй байна, надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 11),

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...оны ....... дугаар сарын ......-ний  өдөр хорих ангид ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд сургалттай байж байгаад өдөр 15 цагийн үед ээлж хүлээлцэж авсан. Ээлж хүлээлцсэний дараа Г, Э гэх хоёр хоригдол уурын зуухны галчаар ажиллахаар хорих байрнаас уурын зуух руу гарсан юм. Хоригдол Х нь 03 дугаар сарын 04-ний өглөө граж руу ажилд гарсан байсан. Орой 21 цаг 30 минутын үед захиргааны байранд хяналт шалгалт хийгээд явж байхад дунд шалган нэвтрүүлэх байрны жижүүрээс хоригдол Х.Х-г хорих байр руу орж ирээгүй талаар надад станцаар мэдэгдсэн. Тэгээд би захиргааны байрнаас гарч граж орж хоригдол Б-с Х-г асуухад “20-30 минутын өмнө хорих байр руу орлоо гээд явсан” гэсэн. Тэгэхээр нь гадна хамгаалалтын байцаагч хошууч У-с асуухад “20 цаг 55 минутад хорих байрны төв шалган руу явуулсан” гэж байсан. Тэгэхээр нь би өөрийн биеэр граж руу очиж шалгахад байхгүй байхаар нь уурын зуух руу ороход хоригдол Г байхгүй байсан. Тэгээд ойр орчимд үзлэг хийхэд Г, Х хоёр байгаагүй бөгөөд ахлах төлөөлөгч Д-д болсон зүйлийг мэдэгдэж танилцуулаад би өөрийн биеэр жоншны үйлдвэрийн хойно байрлах граж руу очоод манаач ахаас асуухад мэдэх зүйл байхгүй гэхээр “хоёр хоригдол оргосон байгаа, болгоомжтой байгаарай, харагдвал манайх руу мэдэгдээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд шөнө жоншны үйлдвэрийн манаач манайх руу холбогдоод “нэг хоригдол манай үйлдвэрийн энүүгээр зам асуугаад өнгөрлөө” гэж хэлсэн. Тэгээд бид нар манаач ахтай очиж уулзахад баруун, эсхүл баруун хойшоо явсан байж болзошгүй гээд гараараа зааж өгсөн. Тэгээд шөнөжингөө хайгаад өглөө “уурхайн овоолсон шороон дотор хүн явж байна гэх мэдээлэл ирсэн бөгөөд манай байгууллагаас тусгай бүрэлдэхүүн очиж хоригдол Х-г дайчлан баривчилсан. Г, Х нар нь нээлттэй дэглэмд ял эдэлж байгаа бөгөөд Г уурын зууханд галчаар, 24 цагаар ажилладаг, Х нь ажлын өдрүүдэд өглөөнөөс орой болтол гражид ажилладаг. Граж уурын зуух хэсэг рүү харах боломжтой хяналтын камер байдаг боловч үйл явдал болсон үеийн цаг хугацаанд хашааны дотор хэсэг рүү туссан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28-32),

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ...... оны ........ дугаар сарын ......-ний өдөр хорих ангийн авто гражид сахиул хийж байсан бөгөөд Х гэх хоригдол граж дээр нэмэлтээр ажилласан. Өдрийн цагаар өөрийн хариуцсан ажлаа хийж байгаад орой 21 цагийн Х машин угааж дуусаад түлхүүрээ өлгөчихөөд “буулаа, дотогш орлоо” гэж хэлчихээд байж байтал Г гэх хоригдол орж ирээд надаас гал асуухаар “надад гал байхгүй, яагаад энүүгээр эргэлдээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд Г, Х хоёр хамт гражийн өрөөнөөс гараад явсан. Тэр хоёрыг гарснаас хойш 20 минутын дараа ерөнхий жижүүр Н ирээд Х-г асуухаар нь дотогш орлоо гээд явсан гэхэд Г хаана байна гэхээр нь уурын зууханд байгаа байх гэсэн чинь Н байхгүй байна гэсэн. Тэгээд алба хаагч нар Х, Г нарыг хайж эхэлсэн бөгөөд шөнөжингөө хайж байгаад өглөө 06 цаг 50 минутад Х-г барьсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 34-37),

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...орой 18 цаг 50 минутын үед бүртгүүлчихээд ирэхэд Г галаа түлээд, Э нүүрсээ татаж байсан. Тухайн үед энэ хоёр орж гараад л яваад байсан. Би орой 21 цаг өнгөрөөгөөд шалганаас хий авдаг бөгөөд хийгээ авчихаад гарч ирээд уурын зуух руу алхаж байтал үнс хаядаг цэгээс Г гүйгээд гараад ирэхээр нь “юу хийж байгаа юм бэ?” гэхэд “үнсний хүрз байхгүй хайгаад явж байна” гэсэн. Тэгээд би уурын зуух руу явсан, Г үнсээ татах гээд үлдсэн. Би өрөөндөө орж сууж байтал ээлжийн дарга Н орж ирээд Г-г асуухаар нь үнс татна гээд байж байсан гэсэн чинь байхгүй байна гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 41-42),

Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...15 цагт ажлаа аваад Г галаа түлж үнсээ татна, би нүүрс авахаар явдаг бөгөөд орой 18 цагийн үед намайг нүүрс зөөж байх хугацаанд хажуугийн граж руу 2 ч удаа яваад ирсэн. Намайг нүүрсээ татаж дуусаад байж байтал Г орж ирээд ариун цэврийн цаас асуухаар байгаа газрыг нь зааж өгсөн. Гарч явснаас нь хойш 5-10 минутын дараа ээлжийн дарга Н орж ирээд Г-г асуусан бөгөөд удалгүй ээлжийн дарга, Н, хошууч Г нар Х, Г хоёр байхгүй байна гэсээр гүйж ирсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 44-45),

Гэрч Ш.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... оны ..... дугаар сарын ........-ний орой 21 цаг өнгөрч байхад үйлдвэрийнхээ харуулын байранд ажлаа хийж байхад шар өнгийн куртик өмссөн, халзан толгойтой, өндөр нуруутай, нүдний шилтэй, туранхай биетэй, 20 гаруй насны эрэгтэй хүн харуулын байрны цонхыг тогшихоор нь гараад уулзахад “ахаа ..............хаашаа вэ” гэж асуусан бөгөөд хоригдол юм шиг харагдахаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би ажилчдадаа сая нэг хоригдол манай хажуугаар өнгөрөөд явлаа гэж хэлсэн. Манай үйлдвэрт хяналтын камер байхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 53-54),

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...оны ....... дугаар сарын .....-ний өдөр гадна хамгаалалтын байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 20 цаг 50 минутад уурын зууханд ороход 2 галч, 1 сельсар гээд 3 хоригдол байсан. 20 цаг 55 минутад гражыг шалгахад Х, сахиул Б нар ажлын байран дээрээ байж байсан. 21 цаг 30 минутын үед нэгдсэн тоо авахад Х, Г гэх 2 хоригдол байхгүй байна гэж мэдээ аваад уурын зуух болон гражийг шалгахад тухайн 2 хоригдол байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 56-58),

Гэрч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...оны :...... дугаар сарын .....-наас ......-нд шилжих шөнө хоригдол Г-г эрэн хайх эрлээр явж байгаад ...........аймгийн ............ сумын нутаг дэвсгэр “.........” гэх газраас Г-г олж тогтоон баривчилсан. Тухайн үед авч яваа эд зүйлийг нь шалгахад цагаан өнгийн гар утас 1 ширхэг, духны гэрэл 1 ширхэг зэргийн хамт дэслэгч Н-т хүлээлгэж өгсөн. Г биед ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 63-64),

Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Г хувьд бусадтай харилцах байдлын хувьд нэлээн дотогшоо, хүн бүртээ нээлттэй харилцаад байдаггүй, алба хаагч нартай хэвийн харилцдаг, бусадтай маргалдаж, муудах зүйл байдаггүй. Х.Х-н хувьд алба хаагч нараас тавьж байгаа шаардлагыг сайн хүлээж авдаг, харилцааны хувьд бусадтай маргалдаж, муудалцаад байдаггүй, хэвийн харилцаатай, шаардлагыг сайтар биелүүлдэг...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 60-61),

Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Г нь хөдөлмөрт хандах хандлага сайн, өөрийгөө илэрхийлэх, бусдад ойлгуулах чадвар сайн, хамт олны дунд ямар нэг сөрөг нөлөөгүй, бусадтай эвсэг, Х.Х-н хувьд хөдөлмөрт хандах хандлага сайн, харилцаанд нээлттэй бус, үг дуу цөөнтэй, хамт олны дунд ямар нэг сөрөг зан байдал ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 66-67),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 04-06),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 02-03),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “үзлэгийг үргэлжлүүлэн хоригдлуудын байсан гэх төв уурын зуух, граж хэсэг рүү тусгалтай байж болох хяналтын камерт үзлэг хийхэд уг хяналтын камер нь үйл явдал болсон цаг хугацаанд хорих ангийн дотогш харсан байдалтай байсныг гэрэл зургийн бэхжүүлэв” гэжээ (1хх-ийн 07-08),

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №119 дугаартай: “Б.Г биед баруун шилбэ, зүүн өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт  хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (1хх-ийн 70-71),

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №119 дугаартай: “Х.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултанд хариулах шаардлагагүй” гэсэн дүгнэлт (1хх-ийн 75),

              “СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 139 дугаартай: “Samsung J5” гар утас 1 ширхэг 60,000 төгрөг, духны чийдэн /батерейгаар ажилладаг/ 1 ширхэг 5,000 төгрөг нийт 65,000 төгрөг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 79),             

              Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 104-107),

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЦХШЗ/01 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар “.....овгийн Х-н Х-г яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд хорьсугай” гэх шүүгчийн захирамж (1хх-ийн 175-176)

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЦХШЗ/02 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар “...... овгийн Б-н Г /РД: /-д 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл 01 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэх шүүгчийн захирамж (1хх-ийн 181-182),       

Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6/26 дугаартай прокурорын зөвшөөрлөөр “Хоригдол шилжүүлэх тухай” прокурорын зөвшөөрлөөр ...............нээлттэй дэглэмд ял эдэлж байгаа хоригдол Х.Х-г Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.А /ХД: /-т шилжүүлэх зөвшөөрөл олгов” Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6/27 дугаартай “Хоригдол шилжүүлэх тухай” прокурорын зөвшөөрлөөр ............ хоригдол Б.Г-г Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.А /ХД: /-т шилжүүлэх зөвшөөрөл олгов” гэжээ. (1хх-ийн 185-188),

Яллагдагч Б.Г, Х.Х нарыг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 18 минутад хүлээлгэн өгсөн болох нь “Баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан тэмдэглэл (2хх-ийн 185-188),

Ялын тооцооны тодорхойлолтуудаар “.... овогтой Х нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр биеэр 11 сар 10 хоног, шагналын 01 сар, 05 хоног, бүгд 1 жил, 25 хоног, үлдсэн 5 жил 15  хоног,

Б овогтой Г нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр биеэр 2 жил 02 сар 02 хоног, шагналын 06 сар 15 хоног, бүгд 02 жил 08 сар 17 хоног, үлдсэн 04 жил 02 сар 05  хоног” гэжээ (2 хх-ийн 18-19)

................ харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний томилгоо (1хх-ийн 114),

Хоригдолын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт (1хх-ийн 112-113),

................. сахиул хоригдол нарыг эргэж шалгасан бүртгэл (1хх-ийн 115-118),

................. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/206, 01/207 дугаартай албан бичиг (1хх-ийн 108-109),

Гар утас, духны гэрэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1хх-ийн 145),

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (1хх-ийн 90-97, 100-103, 112-120, 127,136-139, 142, 202-207),

Шүүгдэгч Б.Г, Х.Х нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар Х.Х урьд ............ удаагийн ял шийтгэлтэй, Б.Г урьд .............. удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 98-99,121-126,128-135, 209-239) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г, Х.Х нар нь ................... ял эдэлж байхдаа ............ дүүргийн ..............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ оны .........дугаар сарын ..........-ний орой............. цагийн орчим оргон зайлсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлгүүд, гэрч С.Э-н “...би өдөр гэртээ байж байхад манай гэрийн хойд талын уулнаас хар цэнхэр өнгийн хувцастай, халзан толгойтой, жижиг биетэй, мод тулсан нэг эрэгтэй хүн хүрч ирээд “хоол цай байна уу, идэх юм байна уу” гэж асуухаар нь би гэртээ оруулаад гамбир цай өгсөн. Би буцаад гэртээ ирэхэд нөгөө залуу миний гар утас болон духны гэрэл, гамбир зэргийг аваад явсан байсан, алдагдсан эд зүйлсээ үнэлж мэдэхгүй байна, надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н-н “хоригдол Х.Х-г хорих байр руу орж ирээгүй талаар надад станцаар мэдэгдсэн бөгөөд ойр орчимд үзлэг хийхэд Г, Х хоёр байгаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-н “...Тэр хоёрыг гарснаас хойш 20 минутын дараа ерөнхий жижүүр Нирээд Х-г асуухаар нь дотогш орлоо гээд явсан гэхэд Г хаана байна гэхээр нь уурын зууханд байгаа байх гэсэн чинь Н байхгүй байна гэсэн. Тэгээд алба хаагч нар Х, Г нарыг хайж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-н “...Гарч явснаас нь хойш 5-10 минутын дараа ээлжийн дарга Н орж ирээд Г-г асуусан бөгөөд удалгүй ээлжийн дарга, Н, хошууч Г нар Х, Г хоёр байхгүй байна гэсээр гүйж ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Т-н “...оны..... дугаар сарын .......-ний орой ........ цаг өнгөрч байхад үйлдвэрийнхээ харуулын байранд ажлаа хийж байхад шар өнгийн куртик өмссөн, халзан толгойтой, өндөр нуруутай, нүдний шилтэй, туранхай биетэй, 20 гаруй насны эрэгтэй хүн харуулын байрны цонхыг тогшихоор нь гараад уулзахад “ахаа .......... хаашаа вэ” гэж асуусан бөгөөд хоригдол юм шиг харагдахаар нь би “мэдэхгүй” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Г-н “...оны ........... дугаар сарын ..........-ний өдөр гадна хамгаалалтын байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 20 цаг 50 минутад уурын зууханд ороход 2 галч, 1 сельсар гээд 3 хоригдол байсан. 21 цаг 30 минутын үед нэгдсэн тоо авахад Х, Г гэх 2 хоригдол байхгүй байна гэж мэдээ аваад уурын зуух болон гражийг шалгахад тухайн 2 хоригдол байгаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.У-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Г-г эрэн хайх эрлээр явж байгаад ....... аймгийн ......... сумын нутаг дэвсгэр “.........” гэх газраас Г-г олж тогтоон баривчилсан. Тухайн үед авч яваа эд зүйлийг нь шалгахад цагаан өнгийн гар утас 1 ширхэг, духны гэрэл 1 ширхэг зэргийн хамт дэслэгч Н-т хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ........ сахиул хоригдол нарыг эргэж шалгасан бүртгэл, гар утас, духны гэрэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба оргон зайлах үйлдэл хийснээрээ төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

         Шүүгдэгч Б.Г, Х.Х нар нь ................. хорих ял эдэлж байхдаа ............дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................ангиас ......... оны .......... дугаар сарын .......-ний орой ........ цагийн орчим оргон зайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Г, Х.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Г, Х.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “...Шүүгдэгч Б.Г, Х.Х нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Х.Х-д 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус  гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СИДИ-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нарын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах” гэсэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нар нь өөрсдийн гэмт хэргийн гэм бурууг ойлгож байгаа учраас гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээнд тохирсон байна гэсний дагуу хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй байсныг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар хүнлэг энэрэнгүй байдлаар харгалзаж үзээд хамгийн багаар 6 сарын хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Х-д 1 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г-д ......... аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...........оны .......... дүгээр сарын ........-ний өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .......... дугаар зүйлийн ........ дахь хэсгийн ............ дэх заалтуудад зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил, 1 сар, 7 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 10 сар, 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 6 жил, 10 сар, 22 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Х.Х-д .......дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн ......оны ....... дүгээр сарын ........-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ........... дүгээр зүйлийн ........... дахь хэсгийн ......... дахь заалтад зааснаар 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .......... дугаар зүйлийн ........ дэх хэсэгт зааснаар ............. ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, биечлэн эдлэх ялыг 6 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэж, уг хорих ялыг ...............ангид эдэлж байсан.

Шүүгдэгч нарын оргон зайлах өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Х.Хнь биеэр 10 сар 22 хоног, шагналын 01 сар, 05 хоног, бүгд 11 сар 27 хоногийн хорих ялыг эдэлж, 5 жил 01 сар 03 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн, Б.Г нь биеэр 2 жил 01 сар 14 хоног, шагналын 06 сар 15 хоног, бүгд 02 жил 07 сар 29 хоногийн хорих ялыг эдэлж, 4 жил 02 сар 23 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Шүүгдэгч Б.Г, Х.Х нар 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хорих ангиас оргож, Х.Х 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, Б.Г 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баригдсан байна.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЦХШЗ/01, 2024/ЦХШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжуудаар Х.Х, Б.Г нарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нарыг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн байранд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 18 минутад хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Х-н хорих ял эдэлсэн хугацааг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс, шүүгдэгч Б.Г хорих ял эдэлсэн хугацааг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус үргэлжлүүлэн тооцоход, Х.Х 16 хоногийн, Б.Г 15 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн байна.

Шүүгдэгч Х.Х-н эдлээгүй үлдсэн 5 жил 01 сар 03 хоногийн хорих ялаас 16 хоногийн хорих ялыг хасахад 5 жил, 17 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн, шүүгдэгч Б.Г эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 23 хоногийн хорих ялаас 15 хоногийн хорих ялыг хасахад 4 жил, 02 сар, 08 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Г-д ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..........оны ......... дүгээр сарын ........-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 08 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 04 сар 08 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Х.Х-д ..........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны .......дүгээр сарын .......-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 17 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 6 жил 17 хоногийн хугацаагаар тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 5 жил 04 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Х-д оногдуулсан 6 жил 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г, Х.Х нарын цагдан хоригдсон хугацааг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн байранд хүлээлгэн өгсөн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолоход шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ 34 хоног цагдан хоригдсон байна.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г, Х.Х нарын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч ...... овогт Х-н Х, ......... овогт Б-н Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Х-д 1 (нэг) жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Г-д ........... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ........ дүгээр сарын ........-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 08 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5  (таван) жил 04 (дөрвөн) сар 08 (найм) хоногийн хугацаагаар,

           шүүгдэгч Х.Х-д ..........р дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны ..... дүгээр сарын .......-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 17 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 06  (зургаан) жил 17 (арван долоо) хоногийн хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 05 (таван) жил 04 (дөрвөн) сар 08 (найм) хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Х-д оногдуулсан 06 (зургаан) жил 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Х нарын цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Х.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

         9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г, Х.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ