Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024            04           24                                       2024/ШЦТ/42

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн .....................дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Б.Н

 Улсын яллагч                                             С.Б

 Хохирогч                                                    А.Л

 Шүүгдэгч                                                    Б.Т нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ........ оны .......... дугаар сарын ...........-ны өдөр ............ дүүрэгт төрсөн, ......... настай, ............, ............ боловсролтой, ............мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл ........., ............ нарын хамт ..............дүүргийн ......... дугаар хороо, .......... дугаар байрны ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ...........дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны ............дүгээр сарын .........-ний ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .......... дугаар зүйлийн ........... дэх хэсэгт зааснаар .....................................ялаар, ................ аймгийн ............... сум дахь сум дундын шүүхийн ............оны.............. дүгээр сарын ..........-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн .......... дүгээр зүйлийн ............. дэх хэсэгт зааснаар ..............ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овгийн Б-н Т /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... оны ........... дүгээр сарын ...............-наас...............-нд шилжих шөнийн........... цагийн орчимд өөрийн хамгаалагчаар ажилладаг ............ дүүргийн ...........дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...............” баарны үүдэнд хохирогч А.Л-с “чи манай аав, ээжийг таних уу, чи муу писда” гэж хэлэхэд нь дургүйцэн, улмаар түүний нүүр хэсэгт духаараа нэг удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.... оны ......... дүгээр сарын .........-наас .........-нд шилжих шөнө “............” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд шөнө 03 цагийн үед үйлчлүүлж байсан хүмүүсийг тарааж байхад тамхи татах өрөөнд зүс таних залуу нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байхаар нь болиулах гэхэд “чи манай аав ээжийг таних уу? чи муу пизда” гэх мэтээр хараагаад намайг татаж чангаагаад байхаар нь болиулах гээд хамар руу нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд нөгөө залуу цагдаад хэлнэ гээд явахаар нь араас нь гарч уулзаад............ дүүргийн эмнэлэг орж биеийг нь үзүүлсэн. Тухайн үедээ тэр залуу цагдаа дуудчихсан байсан байна лээ. Цагдаа нар эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр очиход Л-н хамар нь мурийсан байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний хувьд хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд сарын 1,200,000 төгрөгийн орлого олдог. Би эмчилгээний төлбөр болон сэтгэуцэд учирсан хохирлыг төлж барагдуулна. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32, 93, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч, иргэний нэхэмлэгч А.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би найз Т-н хамтаар түүний ахыг харахаар шөнийн 03 цагийн үед “............” бааранд орсон бөгөөд тамхи татахаар тамхины өрөө лүү ороход нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд Т бид хоёр тамхи татаад зогсож байтал тэнд байсан эмэгтэйн найз нь гэх нэг  эмэгтэй хүн орж ирээд шууд миний дух рүү цүнхээрээ цохисон. Тэгэхээр нь би гайхаад “та яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь “та хоёр яагаад байгаа бацаан бэ?” гээд орилоод байсан. Тэгэхээр нь найзтайгаа хамт баарны гадаа гараад байж байсан чинь араас баарны хамгаалагч гэх залуу шууд хүрч ирээд хүзүүн дээрээс барьж аваад “Т би та хоёрт хэлсэн биз дээ найздаа хэл л дээ гөлөг минь” гэхээр нь би “тавь л даа” гээд түлхсэн чинь миний нүүр лүү хүчтэй нэг удаа мөргөсөн. Тэгтэл миний хамар шаржигнаж өвдөөд хамраас цус гарсан. Тэгээд би баар луу орж цусаа угаагаад цагдаад дуудлага өгсөн. Тэр үед нөгөө залуу намайг “битгий цагдаа дууд, эндээ зохицъё” гээд байсан бөгөөд би эмнэлгийн хүлээн авах дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь миний хамрыг хугарсан байна гэсэн. Одоо миний хамар битүүрээд амаараа амьсгалж байгаа учраас толгой лугшиж өвдөж байна ... Би гэмтэл авснаас хойш ............дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үзүүлэхэд эм бичиж өгсөн. Тэгээд хотод ........... оны ......... дугаар сарын.............-ны өдөр Улаанбаатар хотод “...........” эмнэлэгт хамрын мэс ажилбарт орсон бөгөөд 420,000 төгрөг төлсөн. Цаашид дахин үзүүлэх ёстой байгаа. Мөн хот руу явахдаа хүний машинд 100,000 төгрөгөөр шатахуун хийсэн, мөн 20,000 төгрөгөөр эм авсан, үүнийгээ буруутай этгээдээр төлүүлнэ. Би сэтгэл санаагаараа хохирсон бөгөөд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Эмнэлгээс намайг 2 сарын эмчилгээ хийлгэ гэсэн учир 2 сарын эмчилгээний зардаа нэхэмжилнэ. Уг эмчилгээг хийлээгүй байгаа” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10, 13, 15, хуралдааны тэмдэглэлээс),

Гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “............” бааранд танил ахыгаа байгаа эсэхийг харахаар найз Л-тэй хамт очсон бөгөөд тухайн үед Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Баар луу орж хүн харчихаад гарах үед тамхины өрөөнд Л бааранд хамгаалагч хийж байсан Т гэх залуутай маргалдаад зогсож байснаа гараад Т манай найз Л-н хамар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд Л-н хамарнаас цус гарч, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч А.Л нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 147,000 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Б.Т-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №069 дугаартай: “А.Л-н биед тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хацар зөөлөн эдийн, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 35-36),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 28/20 дугаартай “иргэн А.Л /РД: / нь.......... оны .......... дүгээр сарын ...........-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор 147,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 17),

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 2 (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч А.Л.” гэжээ (хх-ийн 39),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Уг бичлэгт ............дүүргийн ........... дүгээр хороо................. хэсэгт байрлах “...........” баарны гаднаа хаалга хэсэг рүү харсан тусгалтай дүрс бичигдсэн байв. Бичлэг эхлэхэд баарны хаалганы урд хэсэгт хохирогч А.Л, сэжигтэн Б.Т, гэрч Э.Т нар болон хар өнгийн куртик өмссөн нэг эмэгтэй хүн, саравчтай малгай, шар юүдэнтэй цамц, ногоон өнгийн куртиз өмссөн эрэгтэй хүмүүс зогсож байгаа харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ........... оны ............ дүгээр сарын ...........-ны өдрийн ............ цагаас хойш бичлэг хадгалагдаагүй, ажиллахгүй байсан болохыг гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ (хх-ийн 52-54),

Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “.... регистрийн дугаартай Б овгийн Б-н Т нь ......... дүүргийн ........... дугаар хороо, ........... дугаар байрны тоотод оршин суудаг...” гэжээ.  (хх-ийн 43-44),

Шүүгдэгчийн хувий байдалтай холбоотой бусад баримтууд (хх-ийн 45-50),

Хохирлын талаарх баримтууд (хх-ийн 57-58, 97-98),

Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл болон хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтээр “Б.Т нь 0.87, А.Л 0.92 хувьтай” гэжээ (хх-ийн 61),

Хохирогч А.Лхагвасүрэнгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад “...... оны ......... дүгээр сарын ...........-ний өдрийн толгойн КТ шинжилгээгээр тархинд голомтод болон эзлэхүүнт өөрчлөлтгүй, дунд бүрдэл хазайлтгүй, хажуугийн ховдлуудын байрлал ердийн, хэлбэр зөв, өргөсөлгүй. Тархины цагаан болон бор эдийн ялгарал буурсан буюу бага зэрэг хавантай. Хамрын таславч мурийсан, хамар яс шинэ хугаралтай. Духны хөндийд цусархаг өтгөн шингэнтэй, 2 талын гайморын хөндийн салст жигд бус зузаарсан” гэсэн баримтууд (хх-ийн 57),

“ENT med” эмнэлгийн хүний их эмч Г.Ү-н ...... оны......дугаар сарын ......-ны өдрийн тодорхойлолтоор “А.Л настай, ......... гэмтлийн гаралтай хамрын ясны хугарал, таславчийн мурийлт оношид хма-гад ренорици хийлгэсэн. Мэс ажилбарын төлбөрт 420,000 төгрөг тушаасныг тодорхойлов” гэжээ (хх-ийн 58),

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн ......... оны........дүгээр сарын...........-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай ...........дугаартай тогтоолоор “......... аймгийн ............ сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны ................. дүгээр сарын ..........-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоол, ........... хувийн хэргийн дугаартай Б.Т-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 85),

Шүүгдэгч Б.Т нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ............. удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 51, 69-74, 77-84) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... оны ......... дүгээр сарын ...........-наас ..........-нд шилжих шөнийн .......... цагийн орчимд өөрийн хамгаалагчаар ажилладаг ...........дүүргийн ............ дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “..........” баарны үүдэнд хохирогч А.Л-с “чи манай аав, ээжийг таних уу, чи муу писда” гэж хэлэхэд нь дургүйцэн, улмаар түүний нүүр хэсэгт духаараа нэг удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Л-н өгсөн: “Т би та хоёрт хэлсэн биз дээ найздаа хэл л дээ гөлөг минь” гэхээр нь би “тавь л даа” гээд түлхсэн чинь миний нүүр лүү хүчтэй нэг удаа мөргөсөн. Эмнэлэгт үзүүлсэн чинь миний хамрыг хугарсан байна гэсэн. Одоо миний хамар битүүрээд амаараа амьсгалж байгаа учраас толгой лугшиж өвдөж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Т-н “Л бааранд хамгаалагч хийж байсан Т гэх залуутай маргалдаад зогсож байснаа гараад Т манай найз Л-н хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №069 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч Б.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т-с хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Л нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 434,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 147,000 төгрөгийг нэхэмжилжээ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь хохирогч А.Л-н биед тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэс ажилбарт орсон төлбөр болон унааны зардал нийт 434,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч А.Л-н сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлтэй адилтгаж үзнэ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолд “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж заажээ.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3,300,000 (660,000х5=3,300,000) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин хохирогч А.Л нь 2 сарын эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэх боловч уг эмчилгээг хийлгээгүй, энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Хохирогч А.Л нь эрүүл мэндийн даатгалын сангаас 147,000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 28/20 дугаартай албан бичиг, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож  байна.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.300.000 төгрөгийг, эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 420,000 төгрөгийг, унааны зардал 14,000 төгрөг, нийт 3,734,00 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Л-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 147,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүхээс Б.Т-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 Иймд шүүгдэгч Б.Т-н хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-н Т-г 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.300.000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг, эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 420,000 (дөрвөн зуун хорин мянга) төгрөгийг, унааны зардал 14,000 (арван дөрвөн мянга) төгрөгийг нийт 3,734,00 (гурван сая долоон зуун гучин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ............дүүргийн .......... дүгээр хороо, Х-н хэсгийн ........ тоотод оршин суух, Б овогт А-н Л /РД: /-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 147,000 (нэг зуун дөчин долоон мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Т-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Б.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ