Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2022/0011

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би “Т” ХХК-нийн Ховд аймгийн Засаг даргын орлогч Б.Ж, "Цагаан эргийн услалтын систем /Ховд, Үенч/ ХХААХҮЯ/202212019 дугаартай тендерийн  ажил гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  "Цагаан эргийн услалтын систем /Ховд, Үенч сум/" ХХААХҮЯ/202212019 ажил гүйцэтгэгчээр "Эко буянт" ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 13-ны едрийн 02 дугаартай дугнэлт, 03 дугаартай зөвлөмж, захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы "Э" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, ажил гүйцэтгэгчээр  "Т" ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлд 2022 оны 04 сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Т” ХХК-нийн захирал Ш.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Манай компани нь Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас зарласан "Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас зарласан "Цагаан эргийн услалтын систем /Ховд, Үенч сум/" ХХААХҮЯ/202212019 тесел, арга хэмжээний гүйцэтгэгчээр "Эко буянт" ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахыг захиалагчид санал болгосон үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 13-ны едрийн 02 дугаартай дугнэлт, 03 дугаартай зөвлөмж, түүнийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг хүчингүй болгох, хэрэв захиалагч, гуйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулсан бол тус гэрээг хүчингүй болгож дээрх ажлын гүйцэтгэгчээр "Т" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20.1.1-д нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасан байна. Манай компаний зүгээс дээрх хуульд заасан эрхийнхээ дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “Т” ХХК-нийн захирал Ш.Б нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-нийн Ховд аймгийн Засаг даргын орлогч Б.Ж, "Цагаан эргийн услалтын систем /Ховд, Үенч/ ХХААХҮЯ/202212019 дугаартай тендерийн  ажил гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “"Цагаан эргийн услалтын систем /Ховд, Үенч сум/" ХХААХҮЯ/202212019 ажил гүйцэтгэгчээр "Эко буянт" ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 13-ны едрийн 02 дугаартай дугнэлт, 03 дугаартай зөвлөмж, захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-ны "Э" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, ажил гүйцэтгэгчээр  "Т" ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 73 дугаар захирамж хүчингүй болсонд тооцсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ