Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 29

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

Шїїгдэгч: Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт Дамирангийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201720000067 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шїїгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг эх, 1 ах, 3 эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 7-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Анчин овогт Дамирангийн Мөнх-Эрдэнэ /РД:ОЛ97080413 /, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч утга:

 Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 2 дугаар сарын 04-ний орой Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрмийн овоо” хүнсний дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Баасанхүүг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шїїхийн хэлэлцїїлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Хохирогч Б.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Балжинням бид хоёр хар замын хойд талаар баруун тийш гэр лүүгээ “Хүрмийн овоо” гэх хүнсний дэлгүүрийн зүүн талын уулзварын доод талд явж байхад баруун талаас зүүн тийш явж байсан нэг согтуу залуу ирээд миний хажууд явж байсан Балжиннямыг мөрлөөд зөрсөн юм. Балжинням бид хоёр тухайн үед тэр залуу мөрлөхөд нь юм хэлэлгүй зөрж байхад араас нөгөө залуу эргэж ирээд “Зодох нээ чи” гэж Балжиннямд хэлэхээр би түүнд “Боль. Ахын дүү чи согтуу байна” гэж хэлэхийн хооронд тэр залуу /Мөнх-эрдэнэ/ миний хамар дээр гараараа нэг удаа цохиод хавирч унагаагаад миний толгой руу хөлөөрөө хоёр гурван удаа дэвсэж байгаад надаас холдоход би босоход миний хамраас цус гарч байхаар нь би малгайгаа аваад цусаа арчаад зогсож байтал Батжаргал ирсэн. Батжаргал ирээд юу гэж хэлснийг мэдэхгүй. Батжаргал, Мөнх-эрдэнэ бид гурав зогсож байхад “Хүрмийн овоо” хүнсний дэлгүүрийн талаас гурван залуу /Алтансүх, Даваасүрэн, Отгонжаргал/ ирээд Батжаргалтай маргалдаад цааш хашааны булан руу очсон. Батжаргалыг зодох гээд дайраад байх шиг байсан. Би хамрынхаа цусыг арчаад хар замын урд талд сууж байхад дахиад Мөнх-Эрдэнэ хүрч ирэхэд би нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэхэд  миний толгой, дал руу өшиглөж байгаад цааш эргээд явсан. Энэ үед Батмөнх явган ирж байхыг харсан. Батмөнх хэнээр цохиулсныг хараагүй. Миний хамраас тухайн үед маш их цус гарч байсан бөгөөд малгайгаа аваад цусаа тогтоох гээд хамар нүүрээ дараад сууж байгаад харахад Батмөнх байхгүй байсан. Удалгүй цагдаа дуудчихлаа гээд Батмөнх машинтайгаа ирж байсан. Тэнд Алтансүх, Даваасүрэн, Отгонжаргал нар Батмөнх, Батжаргал хоёртой маргалдаад зодолдоод байх шиг байсан. Гэхдээ би хэн хэнийгээ цохиж байсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ гэх залуу миний хамар руу цохисноос болоод миний хамраас маш их цус гарч байсан болохоор хаана хэн нь хэнтэйгээ зодолдоод байгааг хараагүй. Батмөнх, Батжаргал хоёр намайг өмөөрч тэр залуучуудтай маргалдаж зодолдсон байх. Батжаргалын нүүр нь шалбарчихсан, Батмөнхийг хамар, нүд зэрэг нь гэмтсэн байсан. Надтай хамт явж байсан Балжинням нь Мөнх-Эрдэнэ намайг зодох үед зугтаад явчихсан байсан. Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонжаргал, С.Алтансүх, Ц.Даваасүрэн нар тухайн үед согтуу байсан. Мөнх-Эрдэнэ надаас уучлалт гуйж, надад учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26, 27-р тал /,

            2. Гэрч Т.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 04-ний оройн 18 цагийн үед найз Отгонжаргалтай гэрт нь очиж уулзсан. Тэгээд бид хоёр Алтансүхийн гэрт очиход Алтансүх байхгүй байсан. Харин гэрт нь Алтансүхийн ах нь нэг жаахан хүүхэдтэй хамт байсан тул эргээд бид хоёр Отгонжаргалын гэрт ирээд байж байхад Алтансүх гар утсаар залгаад манай гэрт хүрээд ир гэж дуудахаар нь би гар утсыг аваад бид хоёр очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явах гээд Отгонжаргалын гэрээс Отгонжаргал бид хоёр гараад такси барих гээд дөрвөн зам руу алхаж байхад Алтансүх дахин гар утсаар залгаж Хүрмийн овоо дэлгүүрийн хажууд зодоон болж байна гэж хэлэхээр нь Отгонжаргал бид хоёр буцаад яваад очиход олон хүмүүс хоорондоо маргалдаж зодолдож байгаа бололтой байсан Алтансүхийг салгаж авах гээд хайхад хашааны буланд Алтансүх нэг ахтай /Батжаргал/ зодолдож байхаар нь Отгонжаргал очоод Алтансүхийг салгах гээд Батжаргал ахын хойноос нь татахад Батжаргал эргэж хараад Отгонжаргалын цээж рүү түлхээд цохиж байх шиг байсан. Отгонжаргал “Ах нараа больё” гэхэд тэр ах “Яасан овоо хижигнүүд вэ” гэхээр нь Отгонжаргал Батжаргалын нүүр рүү гараараа нэг удаа цохиж байсан. Би тухайн үед юу болоод байгааг сайн анзаарч хараагүй. Тухайн үед би их сандарчихсан байсан. Тэнд бөөн бужигнаан болж байсан. Би Отгонжаргал, Алтансүх хоёрыг салгаж аваад явах гэхэд тэнд байсан хүмүүс зууралдаад явуулахгүй байсан. Тэгээд би зам дээрээс нэг такси бариад Отгонжаргалыг таксинд суулгаад явах гэхэд таксины урд талын суудалд нэг ах орж суугаад таксины жолоочид “Энэ хүмүүсийг авч явж болохгүй. Цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлж байхад Батжаргал гэдэг хүн Отгонжаргалыг машинаас татаж буулгаад “Чамайг явуулахгүй цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлээд дарж байхад Батмөнх гэх ах машинаас бууж ирээд Отгонжаргалын толгой руу нэг удаа өшиглөхөд би тэр хүмүүст “Наад хүнээ босгооч үхлээ ш дээ. Наад хүн чинь бие муутай” гэж хэлэхэд дарж байсан Батжаргал ах Отгонжаргалыг босгосон юм. Отгонжаргалыг босоход түүний толгойноос цус гарч байхаар нь таксинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Би Отгонжаргалд анхаарлаа хандуулж байсан болохоор хэн нь хэнтэйгээ маргалдаж зодолдож байгааг хараагүй. Тэгээд ч харанхуй болчихсон юм харагдахгүй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 28-р тал /,

            3. Гэрч С.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ 3 настай дүүгээ хараад байж байхдаа найз Мөнх-Эрдэнэ, Даваасүрэн нарыг гэрт хүрээд ир гэж дуудахад Мөнх-Эрдэнэ, Даваасүрэн хоёр манай гэрт нэг ширхэг 2,5 литр пиво авсан ирсэн. Бид гурав пивоо хувааж ууж дуусахаар нь дахиад Даваасүрэн явж нэг 2.5 литр пиво авч ирж ууцгаасан юм. Пиво ууж байхдаа би найз Отгонжаргал руу гар утсаар залгаж “Манайд хүрээд ир” гэж дуудахад тэр “Манай найз охин гэрт ирчихсэн байна. Жаахан байж байгаад очъя” гэж хэлсэн. Бид нар пивоо ууж дуусаж байхад миний ах Алтантулга ирэхээр нь Мөнх-Эрдэнэ, Даваасүрэн бид гурав манай гэрээс гарсан. Бид гурав Хүрмийн овоо дэлгүүрийн зүүн талд байдаг уулзвар дээр очоод Мөнх-Эрдэнэ гэр үрүүгээ явна гээд зүүн тийш буюу доошоо эргээд явахаар нь Даваасүрэн бид хоёр хар замаар хөндлөн гараад хойшоо чиглээд 50 метр орчим зайтай явж байхад Мөнх-Эрдэнэ орилох шиг болохоор нь Даваасүрэн бид хоёр эргээд харахад Мөнх-Эрдэний хажууд хоёр хүн байсан. Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй барьцалдаад авчихсан байхаар нь Даваасүрэн бид хоёр Мөнх-Эрдэнийг салгах санаатай гүйгээд очиход Мөнх-Эрдэнэ, Баасанхүү гэх хүнтэй барьцалдсаи Баасанхүү гэх хүн “Яаж байгаа юм вэ? Залуучуудаа, чи согтуу байна” гэсэн Мөнх-Эрдэнэд хэлж байсан. Бид хоёр очиход цаанаас Батжаргал гэх хүн ирээд надыг “Та нар яах гээд байгаа юм. Та нар согтуу байна” гээд намайг бариад авахаар нь бид хоёр барьцалдаад хашааны булан руу түлхэлцэж очоод Батжаргал бид хоёр бие биенийхээ нүүр рүү гараараа нэг нэг удаа цохиж байхад Даваасүрэн ирээд “Та нар больцгоо. Хүн хэлээрээ мал хөлөөрөө ярилцъя” гэж хэлээд салгасан Тэгээд би эргээд харахад замын хажууд газарт Баасанхүү уначихсан хэвтэж байсан. Энэ үед би Отгонжаргал руу гар утсаар залгаж “Хаана байна. Хүрмийн овоо дэлгүүрийн хажууд зодоон болж байна” гэж хэлсэн. Мөнх-эрдэнэ Баасанхүүтэй барьцалдаж түлхээд байх шиг байсан. Энэ үед Отгонжаргал баруун зүгээс гүйж ирж байсан. Тэгээд би тэндээс зугтах гээд явж байхад араас Батжаргал ирээд намайг бариад авахад нь би Батжаргалыг хоёр мөрнөөс нь татахад тэр газарт унахад нь түүний гэдэс рүү нэг удаа өшиглөөд холхон очоод зогсож байхад машинтай хүн ирээд Отгонжаргалыг дараад авчихсан байсан. Тэгээд би больцгоо гээд хэлээд зогсож байхад цагдаа нар ирсэн. Отгонжаргал, Батмөнх хоёр бие биенээ түлхээд зодолдоод байгаа бололтой байсан. Тэр үед шөнийн 22 цаг өнгөрч байсан болохоор харанхуй байсан тул хаана хэн нь хэнтэйгээ маргалдаж зодолдож байсныг мэдэхгүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Отгонжаргалын толгойноос цус гарч байсан. Отгонжаргал “Батмөнх миний толгой руу өшиглөсөн гэж хэлсэн”. Гэхдээ би хараагүй. Анх зодоон юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Би та хоёроос салаад явж байгаад хоёр хүн ирж байхаар нь нэг хүнийг нь мөрлөөд гарахад надыг чи яах гээд байгаа юм” гэж хэлснээс болж зодоон болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 29-30-р тал /,

            4.  Гэрч Ц.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 04-ний оройн 19 цагийн үед Мөнх-Эрдэнэ бид хоёр уулзаад Алтансүхийн гэрт очсон. Очихдоо Мөнх-Эрдэнэ бид хоёр дэлгүүрээс 2.5 литр пиво худалдаж аваад очиж Мөнх-Эрдэнэ, Алтансүх бид гурав хувааж уугаад дуусахаар нь дахиад нэг ширхэг 2,5 литр Боргио пиво авч ирээд гурвуулаа хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусаад 22 цагийн үед Алтансүх, Мөнх-эрдэнэ бид гурав Алтансүхийн гэрээс гарч явсан. Мөнх-эрдэнэ гэр үрүүгээ явна гээд харин Алтансүх бид хоёр хүүхдийн гэр үрүү явахаар Алтансүхийн гэрээс гарсан. Тэгээд Хүрмийн овоо хүнсний дэлгүүрийн үүднээс Мөнх-Эрдэнэ гэр үрүүгээ явна гээд доошоо чиглээд явсан. Алтансүх бид хоёр салаад “Хүрмийн овоо” дэлгүүрээс дээшээ эргээд 50 орчим метр явж байгаад би эргээд харахад зам дээр нэг хүн газарт уначихсан, нэг хүн хажууд нь зогсож байсан ба уначихсан байсан хүний дээрээс хажууд нь зогсож байсан хүн нь өшиглөж байхыг хараад Алтансүх бид хоёр Мөнх-Эрдэнэ хүнтэй зодолдож байна гэж бодоод гүйгээд очиход Мөнх-Эрдэнэ нэг хүнийг унагаачихсан өшиглөж байхад нь би очоод Мөнх-эрдэнийг боль гэж түлхээд эргээд харахад замын хажуу талын хашааны дэргэд Алтансүх Батжаргал гэх хүнтэй барьцалдаад авчихсан зогсож байхад нь би очиж салгасан. Би Алтансүхийг Батжаргалаас салгаж байхад Отгонжаргал хаанаас хүрч ирснийг мэдэхгүй Батжаргал гэх хүнтэй барьцалдсан зогссон. Тэр хоёр хоорондоо бие биенээ зодож цохиж байсныг мэдэхгүй. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Энд тэнд хүмүүс барьцалдаж авахад нь би очиж салгаж байхад цагдаа нар ирээд Алтансүх, Мөнх-эрдэнэ бид гурвыг цагдаагийн газар уруу авч явсан. Мөнх-эрдэнэ Баасанхүү гэх хүнтэй барьцалдсан, цохиж байгаа бололтой байсан. Гадаа харанхуй байсан болохоор хаана юу болоод байгаа нь сайн харагдахгүй байсан. Отгонжаргалын толгой хагарсан байхыг маргааш өдөр нь мэдсэн юм. Отгонжаргалыг хэн цохиж гэмтээснийг би мэдэхгүй. Алтансүх бид хоёр Мөнх-Эрдэнийг хүмүүс зодож байна гэж бодоод салгах гэж очсон. Түүнээс биш хүмүүсийг зодох гэж очоогүй. Алтансүх бид хоёр яваад очиход Батжаргал гэх ах Алтансүх рүү дайраад тэр хоёр маргалдаж барьцалдаж авсан. Би тэнд байсан хүмүүст “Та нар маргалдаж зодолдохоо больцгоо, учир зүйгээ олоод явцгаая” гэж хэлэхэд “Цагдаа дуудчихсан байгаа. Та нарыг явуулахгүй” гээд барьцалдаад байсан. Мөнх-Эрдэнэ анх хүмүүстэй юунаас болж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ талаар Мөнх-Эрдэнээс асуугаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 31-р тал /,

            5.  Гэрч С.Алтантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед гадуур ажилтай байсан болохоор өөрийн 2 настай хүүхдээ дүү Алтансүхэд харуулчихаад гэрээсээ гарч яваад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт Алтансүх хоёр найзтайгаа байсан. Намайг гэрт ирэхэд тэд нар архи, пиво ууж байгаагүй. Намайг гэрт ирэхэд Алтансүх хувцасаа өмсөөд хоёр найзаа дагаад гэрээс гараад явсан. Удалгүй тэр гурвыг гараад явсны дараа нэг эрэгтэй залуу Алтансүхийг хайж гэрт ирэхэд нь Алтансүх саяхан гараад явлаа гэдгийг хэлэхэд тэр залуу гараад явсан. Би Алтансүхийн найз нарыг таньдаггүй юм. Алтансүх тэр орой гэрт ирж хоноогүй Маргааш өдөр нь Алтансүх ирээд манай найз нар өчигдөр орой хүнтэй зодолдоод бид нар цагдаа дээр баригдаж ирээд байж байна гэж хэлсэн. Би тэр орой Алтансүх найз нартайгаа хэнтэй юунаас маргалдаж зодолдсон талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 32-р тал /,

            6.  Гэрч М.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Д.Мөнх-Эрдэнэ 2017 оны 2 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед ангийнхаа хүүхэдтэй уулзахаар гэрээсээ гараад явсан. Д.Мөнх-Эрдэнэ тэр шөнө ирж хоноогүй. Маргааш нь өглөө эрт Мөнх-Эрдэнэ гэрт ирэхэд нь хаана хоноод ирэв гэж асуухад хүүхдийн гэрт хоночихоод ирлээ гэж хэлсэн. Сүүлд хэд хоногийн дараа 2017 оны 2 дугаар сарын 04-ний шөнө Мөнх-Эрдэнэ найз нартайгаа явж байгаад хүн зодож цагдаад баригдсан талаар сонссон. Би Мөнх-Эрдэнээс юу болсон талаар асуухад “Нэг их сүртэй юм болоогүй, бид нар харилцан зодоон болсон” гэж хэлсэн. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна. Миний хүү Мөнх-Эрдэнэ аав, ээжийнхээ гар дээр өсөж бойжсон. Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн. 2016 онд Баруунтурууны хилийн 0311 дүгээр ангид цэргийн алба хаасан. Одоо тусдаа гэр бүл болоогүй. Аав, ээж, ах, эгч нарын хамтаар амьдардаг. Эрхэлсэн доторхой ажилгүй. Энэ хавар хилийн цэрэгт ажилд оруулах гэж байсан. Аав нь саяхан даралт харвасан одоо гэрт хэвтэж эмчлүүлж байна. Би байрны үйлчлэгч хийдэг, Өөр ажил төрөл хийдэг хүн манай гэрт байхгүй. Амьдрал ахуйн хувьд тааруу гэр бүл юм. Миний хүү Мөнх-Эрдэнэ бол зан аашийн хувьд аав ээжийнхээ үгэнд ордог. Нэг их тийм догшин ширүүн зан гаргаад байдаггүй. Даруухан зан ааштай хүүхэд юм. Хүн зодож цохиод байсан удаа байхгүй. Мөнх-Эрдэнэд өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Архи уугаад байдаггүй. Харин тамхи татдаг. Урд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй юм” гэх мэдүүлэг / хх-ийн 33-р тал /,

            7.  Гэрч Т.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Улаангом сумын 6 дугаар багт байдаг төрсөн дүү Батмөнхийн гражид өөрийн машинаа хийчихээд харих гээд явж байхад “Хүрмийн овоо” гэх хүнсний дэлгүүрийн зүүн талд хоёр залуу байсан ба нэг нь манай дүү Батмөнхийн засварын газарт засварчин хийдэг Баасанхүү гэдэг залуу байсан. Тэгээд Баасанхүүтэй хамт зогсож байсан залуу нь Басанхүүг нүүр рүү гараараа цохиж хавирч унагаагаад дээрээс нь өшиглөж байснаа холдоход Баасанхүү босоод зогссон юм. Тэгээд би тэр хоёр дээр яваад очиход Баасанхүүгийн хамраас цус гарсан Баасанхүү малгайгаараа цусаа арчиж байсан. Баасанхүүг зодсон залуу хажууд нь зогсож байсан ба би түүнд “Чи архи уучихсан байна. Хүн зодохоо боль” гэж хэлэхэд тэр танихгүй залуу /Мөнх-эрдэнэ/ юм хэлэлгүй зогсож байсан. Тэгээд бид гурав зогсож байтал “Хүрмийн овоо” дэлгүүрийн баруун талаас хоёр залуу гүйж ирээд Алтансүх гэх танихгүй залуу нь хүрч ирээд учрыг нь олохгүй “Та нар яагаад хүн зодоод байгаа юм вэ” гэж хэлээд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиход нь би Алтансүхийг барьж аваад хашааны булан руу очсон. Бид хоёр хашааны буланд очоод барьцалдаад зогсож байхад Даваасүрэн гэх танихгүй залуу ирээд бид хоёрыг салгасан юм. Тэгээд би гар утсаа гаргаад цагдаад дуудлага өгөх гээд зогсож байхад хаанаас гараад ирснийг мэдэхгүй Отгонжаргал гэх өндөр залуу нь ирээд “Хүн зодчихоод Цагдаа дууддаг хэн вэ” гэж хэлээд Отгонжаргал над руу зодох гээд дайраад, байхаар нь би түүнтэй маргалдаж барьцалдаад авахад миний нүд рүү гараараа цохиход би газарт унасан. Отгонжаргал намайг цохьчихоод цааш эргээд явахаар нь босоод харахад миний дүү Батмөнх Баасанхүүгийн хажууд ирчихсэн байсан. Намайг Отгонжаргал, Алтансүх хоёртой маргалдаж зодолдож байхад Даваасүрэн нь ирж салгахад Отгонжаргал, Алтансүх хоёр цааш эргээд Баасанхүү, Батмөнх Мөнх-Эрдэнэ нар дээр очиж байхыг харсан. Тэд нар очоод юу болсныг хараагүй. Энэ үед Даваасүрэн надад “Ахаа цагдаа битгий дууд. Бид ингээд явчихъя” гэж хэлсэн. Тэгээд Баасанхүү, Батмөнх, Мөнх-эрдэнэ, Отгонжаргал, Алтансүх нар руу харахад манай дүү Батмөнх байхгүй байсан. Харин Баасанхүүг Мөнх-эрдэнэ бас зодож байхад нь нэг эмэгтэй тэд нарыг салгах гэж оролдож байсан. Тэгээд Мөнх-эрдэнэ, Ц.Отгонжаргал, Алтансүх, Даваасүрэн бүгд цааш явахад нь би Даваасүрэнгийн хойноос очиж барьж авсан юм. Би Даваасүрэнг барьж аваад зогсож байхад манай дүү Батмөнх машинтайгаа ирсэн. Отгонжаргал найз охинтойгоо замаас нэг машин зогсоогоод явах гэхэд нь би машины жолоочид “Явж болохгүй наад хүмүүс чинь хүн зодчихоод явж байна” гэхэд Отгонжаргал найз охинтойгоо машинаас буухад нь би Отгонжаргалыг цагдаа иртэл нь барьж байя гэж бодоод түүнийг газарт унагаагаад дарж байхад Батмөнх ирээд Отгонжаргалын толгой руу нэг удаа өшиглөхөд нэг охин “Наад хүнээ босгооч, наад хүн чинь бие муутай” гэхээр нь би босгоход Отгонжаргал найз охиноо дагуулаад машинд суугаад зугтчихсан. Удалгүй цагдаа нар ирсэн юм. Мөнх-эрдэнэ, Отгонжаргал, Алтансүх, Даваасүрэн нар тэр орой хамт явж байсан юм билээ. Тэд нар согтуу байсан. Энэ дөрвөн залуучуудаас ганцхан Даваасүрэн л хүн зодоогүй. Бусад нь бид нартай ирж “Та нар яахаараа миний найзыг зоддог юм” гээд дайраад байсан. Мөнх-эрдэнийг ганцаараа явж байхад нь бид нарыг зодсон гэж бодсон юм шиг байгаа юм. Сүүлд нь Баасанхүүгээс юу болсон талаар асуухад “Мөнх-эрдэнэ гэх залуу нь зөрөхдөө мөрлөж гарчихаад эргэж ирээд зодох нээ гэж хэлээд учир зүггүй Баасанхүүг зодсон” гэсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35-р тал /,           

            8.  Гэрч Б.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 6 дугаар багт байрлах "Стандарт" гэх авто засварын газарт дадлагаар ажилладаг байсан. 2017 оны 2 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед би засварын газарт ажиллаж байгаад ажлаа дуусгаад гэр үрүүгээ явахаар болоод Баасанхүү ахын хамтаар ажлын байрнаас гараад “Хүрмийн овоо” гэх дэлгүүрийн зүг рүү алхаж явахад урдаас нэг залуу ирээд зөрөхдөө намайг мөрлөөд зөрсөн юм. Баасанхүү ах бид хоёр тэр залууг мөрлөөд зөрөхөд нь юу ч хэлэлгүй зөрж байхад араас нөгөө намайг мөрлөж зөрсөн залуу эргэж ирээд “Зодох нээ” гэж ууртай хэлэхэд нь Баасанхүү ах түүнд “Ахын дүү чи боль. Чи согтуу байна” гэж хэлэхэд нөгөө танихгүй залуу учир зүггүй Баасанхүү ахыг нүүр үрүү нь цохиж унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Баасанхүү ах газарт уначихсан байхад нөгөө залуу найз нараа дуудаж байгаа бололтой хөөш гээд орилоход дээрээс хоёр залуу гүйгээд ирж байсан. Би хүнтэй зодолдож чаддаггүй учраас Баасанхүү ахыг нөгөө залуу зодоод эхлэх үед нь би зугтаад явчихсан юм. Угаасаа би зодооноос зугтдаг хүн юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Зугтаад явчихсан болохоор хэн хэн зодолдсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Баасанхүү ахыг зодсон залуу бид хоёрын урдаас ирж байхдаа их согтуу бололтой алхаж ирж байсан. Би тэр залуутай урд өмнө нь уулзаж учирч байгаагүй. Ерөөсөө харж байгаагүй танихгүй залуу байсан. Надыг бол зодож цохиогүй. Харин Баасанхүү ахыг тэр залуу шууд нүүр рүү нь гараараа цохиж унагаагаад дээрээс нь өшиглөж байсан. Баасанхүү ах толгойгой дараад хэвтээд байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 36-р тал /,                                             

            9. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай  шинжээчийн “Үзүүлэгч Б.Баасанхүүгийн биед гэмтэл учирсан байна. Хамрын ясны хугарал, зүүн чамархай, зүүн далны дотно хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь өөрийнх нь тайлбарлаж байгаа цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт / хх-ийн 46-р тал/,

            10. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 94, 99, 100-р тал/,

            11. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 108-р тал /, 

            12. Хохирогч Б.Баасанхүүгийн “Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Б.Баасанхүү би 2017 оны 2 дугаар сарын 04-ны шөнө гудамжинд явж байгаад Д.Мөнх-Эрдэнэ гэх залууд зодуулсан миний зүгээс Мөнх-Эрдэнэд гомдол тэмцэл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх тодорхойлолт /хх-ийн 112-р тал/,  

            13. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 04-ний оройн 18 цаг 30 минутын үед гэртээ байж байхад Алтансүх над руу гар утсаар залгаж “Би гэртээ дүүтэйгээ байна. Манайд хүрээд ир жаахан юм ярьж сууя” гэхээр нь би гэрээс гарч Даваасүрэн гэх найзаа аваад дэлгүүрээс 2.5 литр Боргио гэх пиво аваад 19 цагийн үед Даваасүрэн бид хоёр Алтансүхийн гэрт очоод нөгөө 2,5 литрийн Боргио гэх пивийг Даваасүрэн, Алтансүх бид гурав хувааж уугаад дуусахаар нь дахиад нэг ширхэг 2.5 литр Боргио пиво Даваасүрэн авч ирээд гурвуулаа хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусаад 22 цагийн үед Алтансүх, Даваасүрэн бид гурав Алтансүхийн гэрээс гарч явсан. Бид гурав “Хүрмийн овоо” гэх дэлгүүрийн хажууд бид нар зогсож Алтансүх, Даваасүрэн хоёр айлд очиж хононо гээд надаас салаад явсан. Би тэр хоёроос салаад доошоо эргээд гэр үрүү явж байхад замд хоёр залуу миний урдаас ирж байсан ба би зөрөхдөө мөрөөрөө нэг залууг нь мөрлөөд зөрсөн. Тэгээд би эргэж тэр хоёрт “Зодох нээ” гэж хэлэхэд Баасанхүү надад “Ахын дүү чи зүгээр бай. Чи согтуу байна” гэж хэлэхээр нь түүнийг нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход тэр газарт унасан. Тэгээд би Баасанхүүгийн хажууд зогсож байхад зүүн талаас Батжаргал, баруун талаас Алтансүх, Даваасүрэн нар бид хоёр дээр хүрч ирээд Даваасүрэн надад “чи одоо боль. Яах гээд байгаад юм” гээд цааш эргээд намайг дагуулаад явсан. Ард Батжаргал, Алтансүх хоёр маргалдаад үлдсэн. Тэгээд би хашааны буланд очоод зогсож байхад араас Баасанхүү ирээд “Цагдаа дуудсан” гэж хэлээд намайг дараад цагдаа иртэл босголгүй дарж байсан. Би Алтансүх, Отгонжаргал, Даваасүрэн нар Батмөнх, Батжаргал, Баасанхүү нарыг зодсон эсэхийг мэдэхгүй. Би Алтансүх, Даваасүрэн, Отгонжаргал нарыг дуудаагүй. Намайг орилж байхыг сонсоод гүйж ирсэн байсан. Би гудамж талбайд танхайрч зүгээр явж байсан хүнийг зодсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уг нь энэ хавар цэргийн ангид гэрээт цэргээр орж аав, ээжийнхээ амьдралд тус болох гэж байсан боловч өөрийнхөө буруугаас болоод ийм боломжгүй болж байгаадаа харамсаж байна. Манай аав даралт харавсан хэвтрийн өвчтэй хүн байдаг юм. Миний амьдралыг харгалзаж үзээд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Анчин овогт Дамирангийн Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 2 дугаар сарын 04-ний орой Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрмийн овоо хүнсний дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Баасанхүүг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь хохирогч Б.Баасанхүү, гэрч Т.Хулан, С.Алтансүх, Ц.Даваасүрэн, Т.Батжаргал, Б.Балжинням, М.Энхтайван нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

             

            Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Баасанхүүгийн бие махбодид “Хамрын ясны хугарал, зүүн чамархай, зүүн далны дотно хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ба энэ гэмтэл гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах бөгөөд  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Иймд  шүүгдэгч  Д.Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

Танхайрах гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу Д.Мөнх-Эрдэний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаар зөрсөн хүнийг мөрлөж улмаар “зодох нь ээ чи ” гэж үл ялих зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон хохирогчийг зодсон үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж байгаа явдал болно.

 

 Танхайрах явцдаа хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь догшин авирласан шинжийг агуулсан байх тул прокуророос догшин авирлаж танхайрсан гэж зүйлчлэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн болох нь хохирогч Б.Баасанхүүгийн “... миний зүгээс Мөнх-Эрдэнэд гомдол тэмцэл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн”  гэх мэдүүлэг, “Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Б.Баасанхүү би 2017 оны 2 дугаар сарын 04-ны шөнө гудамжинд явж байгаад Д.Мөнх-Эрдэнэ гэх залууд зодуулсан миний зүгээс Мөнх-Эрдэнэд гомдол тэмцэл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

             Шүүх ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9-д “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшмсэн”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

              Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дугаар зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

1. Анчин овогт Дамирангийн Мөнх-Эрдэнийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 3 / гурав / жил 1 / нэг / сар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын жил хорих ялыг тэнсэж, 2 / хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зєвшєєрвєл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ