| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
2024 03 13 2024/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Т.С********,
Хохирогч Х.О***********,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Э***********,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б**********,
Шүүгдэгч Д.Б********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С********* овгийн Д*********ийн Б*********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Б************* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ************* нүүрс тээврийн шороон замын 210 дахь километрт Норд бенз маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.О***********ын жолоодож явсан Хово маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Х.О************ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б************мэдүүлэхдээ: “...01 дүгээр сарын 03-нд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөр байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.О*********** мэдүүлэхдээ: “...Хохирол, мөнгөө энэ компаниар гаргуулж авмаар байна. Машины өмчлөгч хохирлыг барагдуулна гэсэн ойлголттой байгаа. Тийм учраас компаниар хурдан түргэн хохирлыг гаргуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С************ тайлбартаа: “...“Г***************” компани нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Д.Б******** жолоочийн хувьд компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж ажилладаг. Осол болсон тухай сая тодорхой сонслоо. Осол техникийн шинжээчийн дүгнэлтээр жолооч тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б**********гуай замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас гарсан гээд тогтоогдсон байгаа. Осол гарахад компанийн зүгээс нөлөөлсөн хүчин зүйл байхгүй гэж үзэж байгаа. Компани бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр хангаж өгсөн. Д.Б********* гуай хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу өөрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Жолоочийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх учраас иргэний хариуцагчаас татагдсан хэдий ч гэсэн иргэний нэхэмжлэлийг иргэний хариуцагч хариуцах үндэслэлгүй гэсэн компанийн байр суурь байгаа. Иргэний нэхэмжлэлийн тухайд машин байгаа. Машин даатгалаар тодорхой хэмжээгээр төлөгдсөн байгаа. Түлшний асуудал байдаг. Түлш асгарсан гээд тухайн үедээ Д.Б***********гуайтай цалин хөлснөөс нь суутгах байдлаар юм уу, хэлцэл хийх байдлаар төлөхөөр шийдвэрлэгдсэн байгаа. Гэм хор, байгууллага, аж ахуйн нэгж цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж ойлгож болно. Гэм хор арилгах асуудал яаж шийдэгдэх нь мэдэгдэхгүй байна. Компанид учирсан гэм хор, хохирлын асуудал гарах юм бол Д.Б************ гуайгаар гаргуулна” гэв.
Улсын яллагч Т.С********* нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...*********** дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.С********* би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Д.Б***********холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* Д*********ийн Б************ нь 2024 оны 01 сарын 04-ний өдөр ************нүүрс тээврийн шороон замын 210 дахь километр норд бенз маркийн **********улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а тээврийн хэрэгслийг ядарсан үедээ жолоодохыг хориглоно, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.О***********ын жолоодож явсан Хово марк ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, Х.О*********ын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогч О.О************* мэдүүлэг, гэрч Ч.Амарсайхан, Э.Эрдэнэ, Г.Ууганхүү нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Л*******ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 1351 дугаартай дүгнэлт, “Мастер үнэлгээ” компанийн 2024 оны 01 сарын 9-ний өдрийн 13884 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт, “Хөрөнгө эстимэйт” компанийн 2024 оны 01 сарын 27-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлт, 2024 оны 01 сарын 20-ны өдөр 01 дугаартай мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх ашгийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг хууль ёсны баримтууд гэж үнэлж байна. Авто тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэж хуульчилсан байгаа. Шүүх шинжилгээний 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 1351 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х.О**********н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Д.Б********** нь Х.О*************ын эрүүл мэндэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Баатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.1-д зааснаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Х.О***********ын эрүүл мэндэд 1.250.460 төгрөгийг төлсөн гэдэг зүйлийг мэдүүлж байна. Тийм учраас хохирол төлбөр төлсөнд тооцогдох, хохирлын үнэлгээний 2.335.000 төгрөг болон эвдрэлд хохирлын үнэлгээний 35.838.000 төгрөг буюу нийт нийлбэр 38.188.000 төгрөгийг иргэний хариуцагч компаниас гаргуулан, Иргэний хариуцагч дараа нь зохих журмын дагуу шүүгдэгч Д.Б***********аас нэхэмжлэх эрхтэй. Сэтгэл санаанд учирсан хохирол буюу мөрдөгч 3 дугаар зэрэглэлтэй байна гэж тогтоосон байгаа. Үүнийг 13-22,99%-аар тогтоож зэрэглэлийг гаргах ёстой. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Э********* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б********* нь ************ нүүрс тээврээр машин жолоодож байх үедээ зүй бус үйлдлийн улмаас Х.О********ын жолоодож явсан машиныг мөргөсөн зам тээврийн осол гаргасан. Үйлдлийн улмаас хохирогч Х.О**********ын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэсэн хүндэвтэр гэмтэл учирсан. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүндэвтэр зэрэгт хамаардаг. Д.Б*********ын осол гаргасан үйлдэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тийм учраас тухайн зүйл ангид гэм буруутай тооцуулах улсын яллагчийн саналтай санал нэг байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. Эмчилгээний зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан байгаа. Эмчилгээний зардлаас гадна Х.О*********ын өөрийн өмчлөлийнх нь унаж явсан тээврийн хэрэгсэлд нийтдээ 35.838.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирол барагдаагүй. Хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Хохирлыг иргэний хариуцагч “Говь Крузер Транс” компаниас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүгдэгч Д.Б******** “************** компанид хөдөлмөрийн гэрээ байгуулаад жолоочоор ажиллаж байсан байдаг. Тухайн машиныг Улаанбаатар хот руу зөөж тээвэрлэхэд гарсан зардал 4.800.000 төгрөг, үүнийг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байгаа. Тухайн машинд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр гарсан үнэлгээний 2.335.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үүнээс гадна хохирогч “Эх орон” гэдэг компанитай гэрээ байгуулаад өөрийнхөө эзэмшлийн машинаар *************замд нүүрс тээвэрлэж явж байсан. Нийтдээ 4 дэх удаагаа тээвэрлээд явж байхдаа зам тээврийн осолд өртөж гэмтсэн байдаг. 4 удаа тээвэр хийсэн цалин хөлсийг шүүх хуралдаан дээр задаргааг гаргаж өгсөн байгаа. Нийтдээ 14.788.985 төгрөгийн орлогыг 01 сарын хугацаанд олсон байдаг. Хохирогч маань энэ мөнгөө биш 10.000.000 төгрөгөөр нэхэмжилж байгаа. Хэрэг 2024 оны 01 сарын 03-ны өдөр үйлдэгдсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл 02 сар гаруйн хугацаа байгаа. Гэвч хохирогчийг багадаа 04-05 сарын хугацаанд машин барьж болохгүй гэсэн эмчийн зөвлөгөө байдаг. Нийтдээ 04 сарын төлбөрийг багаар нь тооцоод 10.000.000 болгоод 40.000.000 төгрөгийг олох байсан орлогоор гаргуулъя гэсэн саналыг гаргаж байгаа. Нийтдээ 82.970.000 төгрөгийг иргэний хариуцагчаар тогтоогдсон *********** компаниас гаргаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар хуульчилсан. Энэ журмаараа 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээрээ 3 дугаар зэрэгт хамаарна гэдгийг журамлаж өгсөн. 3 дугаар зэрэгт тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримтыг хэрэгт хавсаргасан. Улсын дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан байдаг. 3 дугаар зэрэглэлд хохирлын улмаас үүссэн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлж олгоно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг. Тэгэхээр 8.580.000 төгрөгөөс 15.173.400 төгрөгийн хооронд сэтгэл санааны учирсан хохирлыг гаргуулахаар журам үйлчилж байгаа. Хохирогчийн хувьд нийт дүнгээр нь биш 15.000.000 төгрөгөөр гаргуулъя гэсэн саналтай байгаа. Яагаад өндөр дүнгээр нэхэмжлээд байна вэ гэхээр тухайн үед 4 цаг гаруй хавчуулагдаж байсан. Эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Эмнэлгээс гараад найзуудаа дуудаж асруулж байсан. Ам бүл ганцаараа байдаг. 2 жилийн дараа хөлдөө хийлгэсэн хадаасаа авхуулна, дахиад өвдөх зовуурь байгаа учраас дээд хэмжээгээр нэхэмжилж байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн байгаа. Тийм учраас 15.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б*********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Д.Б*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Д.Б**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б**********нь анхнаасаа энэ хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролдсон байдаг. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргахад прокурор тухайн хүсэлтийг хангаж шийдээгүй. Энэ байдлаар гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг гэдэг байдлыг хэлэхийг зорилоо. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцааг үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн, 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан, 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыгаа буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэргийг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна. Яагаад ингэж оруулж байна гэхээр хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг төлье гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. Сэтгэл санааны хохирол дээр жишиг сайн тогтож өгөхгүй байна. Шүүхээс заримыг нь хангаж байна, заримыг нь хангахгүй байна гэдэг байдлаар. Дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолоор хамтарсан тогтоол гарсан учраас сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлье. Үндэслэлийг ялын саналын дараа дэлгэрэнгүй тайлбарлаж хэлье. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс тогтоож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг дурдах нь зүйтэй. Д.Б**********нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд Д.Б******** жолооны үнэмлэхийг хэргийн хамт дагалдан шилжүүлж ирсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу Д.Б********* буцаан олгож өгнө үү гэдэг санал хүсэлтийг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс анх 6.300.000 төгрөг нэхэмжилдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлээсээ татгалзлаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг санал хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн цалин хөлстэй холбоотой асуудал байгаа. 04 сарын ажилгүй байсан хугацааны цалин 40.000.000 төгрөгт нэхэмжилж байгаа асуудал байгаа юм шиг байна. Хавтаст хэрэгт харахаар нийгмийн даатгалын төлсөн баримт байхгүй, тухайн сардаа хэдэн удаа гарах байсан юм, хэдэн төгрөг олох боломжтой байсан зэрэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиод цаашид жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж өгсөн нь зүйтэй байх. Шууд хэрэгсэхгүй болгочхож болохгүй байх. Хэрвээ нотлох баримтаа гаргах юм бол цаашаа иргэний журмаар нэхэмжлээд, ажилгүй байх хугацааны мөнгө төгрөгөө нэхэмжилж авах боломжийг бүрдүүлсэн дээр байх гэж бодож байна. Зам тээврийн ослын улмаас хохирогч Х.О******* бодит хохирол 35.835.000 төгрөгийн хохирол учирсан байна. Хор уршигт 47.135.000 төгрөг болсон байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нэвтэрсэн, устсан, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан, 3 дугаар хэсэгт хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусад тохиолдолд хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. 4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцах үүрэгтэй гээд заасан. Өөрөөр хэлбэл Д.Б********* гуай тухайн тээврийн хэрэгслийн тухайн компанид ажиллаж байсан жолооч. Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгчээ. Иймд бусдад учирсан гэм хорыг тухайн байгууллагаас төлөх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна. Х.О********** учирсан бодит хохирлыг **********ХХК-аас гаргаж хохирогчид олгуулсан нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сэтгэл санааны хохирол дээр 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай Монгол Улсын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол байна. Эрүүл мэнд, хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан А/268, А/275 дугаартай тушаалаар батлагдсан заавар журмууд байна. Үүгээрээ хохирогчийн биед учирсан 3 дугаар зэрэглэл гэдэг нь тогтоогдсон байна. Д.Б*********** гуай хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг доод хэмжээгээр буюу 13 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр 8.580.000 төгрөгөөр тогтоож Д.Б********* гуайгаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг яаж барагдуулах талаар зохицуулж өгсөн зохицуулалттайгаа таарч байна. Гэм бурууг арилгах талаар зохицуулж өгсөн. Хор уршиг учруулсан хүн нь хариуцахаар заасан учраас Д.Б******** гуай төлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б**********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 11-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-нь 15-20-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 21-р хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 23-24-р хуудас/,
Хохирогч Х.О***********ын“...Би 2024 оны 01 сарын 03-ны өдөр Т************ мандлын чиглэлд нүүрс тээвэр хамт жолооч нарт хамт цугтаа тус тусынхаа машиныг унаад явж байсан. Бид нар бөөндөө 170 км-т байрлах хоолны газар хоол идэж байж байгаад 15 цаг орчим замдаа гарсан. Тухайн үед би тээврийн хэрэгслүүдийн өмнө талд би явж байсан. Намайг нүүрс тээврийн 197 км-т явж байх үед миний өмнөөс цагаан өнгийн ******** улсын дугаартай Норд бенз машин урсгал сөрж миний өөдөөс ирж мөргөсөн. Би тухайн үед 20 км/цаг хурдтай явж байсан бөгөөд би тухайн машин руу гэрлээрээ дохисон бөгөөд тухайн машин огт тоормос гишгээгүй миний урд талаас орж ирсэн тухайн үед би хэсэг хугацаа ухаангүй тус тас хийх чимээ гарах үед ухаангүй байж байгаад гэнэт хэсэг хугацааны дараа ухаан орж ирсэн намайг ухаан ороход би өөрийн унаж байсан тээврийн хэрэгслийн суудал болон жолоочийн үрүүлийн хүрдний завсар миний хоёр хөл хавчуулагдсан байсан. Тэгээд би өөрийн машины станцаар хамт явж байсан араас ирж байгаа хэдэд би зам тээврийн осолд орчихлоо миний хөл хавчуулагдчихлаа хурдан ирээрэй туслаарай гэж хэлсэн. Тэгээд би ёоо алдаад хашхираад байж байхад надтай хамт явсан жолооч болон ********* улсын дугаартай цагаан өнгийн зүтгүүрийн жолооч настай ах гарч ирсэн. Тухайн үед осол 17 цагийн үед болсон. Тэгээд жолооч бууж чадахгүй 2 цаг гаруй болсон. Тэгээд жолооч намайг гаргаж Манлай сумын эрүүл мэндийн төвд Норд бенз тээврийн хэрэгслийг жолооч миний өөдөөс яаж байна аа гэхийн завдалгүй намайг ирж мөргөсөн. Тухайн үед ***********тээврийн хэрэгслийн жолооч надад хэлэхдээ ах нь өчигдөр нойр дутуу явсан бөгөөд сая хэсэг хугацаанд зүүрмэглээд зам тээврийн осол гаргачихлаа ахыгаа уучлаарай гэж хэлж байсан. Би тухайн үед ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг согтуу байгаа юм шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38-р хуудас/,
2024.01.22-ны өдрийн хохирогч Х.О******** дахин өгсөн “...Би 2024.01.09-ний өдрийн Мастер үнэлгээ ХХК-ний №13884 №13884/ДД№28801409 дугаартай дүгнэлттэй уншиж танилцлаа. Миний тэврийн хэрэгсэлд гарсан хохирлыг дутуу үнэлсэн бусад эд ангийг үнэлээгүй үлдээсэн зах зээлийн үнээс үнэлгээ доогуур үнэлсэн байна би тухайн мастер үнэлгээ КАК-ний №13884, №13884/ДД№28801409 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би "Sinotruck Howo ZZ3257° маркийн автомашины сэлбэгийг албан ёсоор борлуулдаг "АОДЭ" ХХК-ний автомашины сэлбэг зардаг үнээр нь би өөрийн ******* улсын дугаартай Sinotruck Howo ZZ3257" маркийн автомашинаа үнэлүүлж хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Бусад сэлбэгийн газрууд ориг сэлбэг зардаггүй учир албан ёсны борлуулагч компанийн сэлбэг зардаг үнээр нь үнэлгээ гаргуулмаар байна. Мастер үнэлгээ ХХК-ний үнэлгээний газраас надтай нэг ч холбоо барьж надаа үнэлгээний талаар асуулгүйгээр миний машиныг үнэлүүлсэн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 43-р хуудас/,
2024.02.05-ны өдрийн дахин өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 05-81 УАР улсын дугаартай "Норд бенз шаланз маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ГССҮТ-ийн гэмтлийн тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн.Тухайн 8 өдөр хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр болох 970,000 төгрөгийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б******** төлж барагдуулсан. Тухайн ослын улмаас миний зүүн хөлийн шилбэний бүдүүн нарийн яс нь 2-уулаа хугарсан. Энэ гэмтлийн улмаас 4 сар орчим ажил хийж болохгүй гэж ГСҮТ-ийн эмч зөвлөсөн. Би хувиараа том тэрэг жолооддог юм. Би сард 10,000,000 төгрөгийн орлого олдог, 4 сарын орлого болох 40,000,000 төгрөг, мөн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн дахин үнэлгээнд оруулсан 2,335,000 төгрөг. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 35,835,0000 төгрөг, мөн ******* **********улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн ******** чиргүүлийг Улаанбаатар хот руу ачуулж, чирүүлж ирсэн 4,800,000 төгрөг, нийт 82,970,000 төгрөг нэхэмжилж байна. Миний эрүүл мэнд болон, тээврийн хэрэгсэлд учирсан эдгээр хохирлуудыг барагдуулаад өгчихвөл надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 48-р хуудас/,
Гэрч Ч.Амарсайханы“...Би 98-98 УБИ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй таван толгойгоос Ханги чиглэлд нүүрс тээвэрлэлд гарсан Тухайн үед ******** тээврийн хэрэгслийн жолооч О********гэдэг ахтай хамт өөр өөрсдийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Бид хоёр хооронд 1 км орчмын зайтай явж байсан. 2024 оны 01 сарын 03-ны 17 цаг 40 минут орчимд Таван толгой уурхайгаас Ханги чиглэлийн 185 дах км дээр намайг ирэхэд *********** тээврийн хэрэгслийн жолооч миний урд талд явж байсан бөгөөд Хангиас таван толгой чиглэлд явж байсан *********улсын дугаартай Норд бенз тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн байсан ба 05-81 УАР жолооч тээврийн хэрэгслээсээ буугаад 90-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талд зогсож байсан. 90-35 УБР жолооч болох манай хуурай ах О******* хөл хавчуулагдсан намайг аваарай гэсэн ба би тухайн үед О********* ахын царай нь цонхийсон гар хөл нь таталт өгөөд салганаад сууж байсан. Тэгээд энд байсан жолооч нар нийлж О****** ахын тээврийн хэрэгслээс нь буулгаад Манлай сумын эмнэлэг рүү эмч нар аваад явсан. Тухайн үед О****** ахын машины кабен болон гийдэрийн банк, хойд талын далавчны банк болон зүтгүүр хэсэгт нийтдээ чихэгдсэн салхины шил нь хагарч эвдэрсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 50-51-р хуудас/,
Гэрч Э.Эрдэнийн “...Би 2024 оны 01 сарын 03-ны өдөр намайг ээлжээр ажиллаж байх үед тээврийн хэлтсээс 17 цаг 30 минутад ********* нүүрс тээврийн сайжруулсан шороон замын 193 дах км-т Б********гэдэг жолооч 0581 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гарсан гэх дуудлагыг хүлээж авсан. Тэгээд би байгууллагаас яаралтайгаар эмч аваад нүүрс тээврийн сайжруулсан шороон замын 193 дах км-т 2023 оны 01 сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед намайг осол болсон газар очиход манай байгууллагын 0581УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч урсгал сөрж 9035УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн байсан. Тухайн үед 9035УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг Манлай сумын түргэний эмнэлэг ирээд яаралтай тусламж үзүүлээд Манлай сум руу аваад явсан байсан бөгөөд манай байгууллагын 0581УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч биеийн байдал зүгээр алхаад явж байсан бөгөөд ухаан санаа нь хэвийн байсан ба эмч үзээд Д.Б**********ын биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй биеийн байдал нь хэвийн байна гэж эмч хэлж байсан.Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн.... Тухайн үед 0581 уар улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ханги ********** чиглэлд хоосон ачаатай харин 90-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн Тавантолгой уурхайгаас Ханги мандал чиглэлд ачаатай замын хөдөлгөөнд оролцоод явж байх үед 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Б************ надад хэлэхдээ 90-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөдөөс ирж байхыг би харсан хэсэгхэн хугацаанд зүүрмэглээд зүүн тал руугаа дараад зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлсэн. Намайг харахад тухайн хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо толгой болон чиргүүл хэсгээрээ наадсан замын зүүн хэсэг рүү хоёр тээврийн хэрэгсэл шахагдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56-р хуудас/,
Гэрч Г.Ууганхүүгийн: “...Би 2024 оны 01 сарын 03-ны өдөр намайг ээлжийн ажиллаж байх үед Хөдөлмөр хамгааллын хэлтсээс 17 цаг 30 минутад Т***********нүүрс тээврийн сайжруулсан шороон замын 193 дах км-т Б********* гэдэг жолооч 0581 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гарсан гэх дуудлагыг хүлээж авсан. Тэгээд би байгууллагаас яаралтайгаар очиж анхан шатны тусламж үзүүл гэж хэлсэн тэгээд Эрдэнэтэй хамт явсан. Нүүрс тээврийн сайжруулсан шороон замын 193 дах км-т 2023 оны 01 сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед намайг осол болсон газар очиход манай байгууллагын 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч урсгал сөрж 90-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн байсан. Тухайн үед 90-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг Манлай сумын түргэний эмнэлэг ирээд яаралтай тусламж үзүүлээд Манлай сум руу аваад явсан байсан бөгөөд манай байгууллагын 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Б***********анхан шатны тусламж үзүүлэхэд бага зэрэг сандарсан биеийн байдал нь хэвийн ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх үгүй, биеийн амин үзүүлэлтүүд хэвийн байсан ба Баатарын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-н 58-59-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Л***********ын: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагаас намайг ээлжийн ажиллаж байх үед тээврийн хэлтсээс 17 цаг 30 минутад Т*********** нүүрс тээврийн сайжруулсан шороон замын 193 дахь км-т Б*********гэдэг жолооч 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гарсан тул байгууллагын тээврийн хэрэгслийг журмын хашаанд хүргэх, тухайн зам чөлөөлөх, жолооч нарт анхан шатны тусламж үзүүлэхээр тухайн хэргийн газарт очих гээд явж байх үед 160 дахь км дээр явж байх үед Манлай сумын эмнэлгийн машин манай машины хажуугаар зөрсөн. Тухайн үед хэрэг болсон газар намайг очиход Баатар жолоо өөрийн машин хажууд байсан. Тухайн үед 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг **************чиглэлд хоосон ачаатай харин 90-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн ************* чиглэлд ачаатай байсан. Намайг харахад тухайн хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо толгой болон чиргүүл хэсгээрээ наадсан замын зүүн хэсэг рүү хоёр тээврийн хэрэгсэл шахагдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-н 62-63-р хуудас/,
Иргэний хариуцагч М.Л***********ын: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагаас намайг ээлжийн ажиллаж байх үед тээврийн хэлтсээс 17 цаг 30 минутад Т*********** нүүрс тээврийн сайжруулсан шороон замын 193 дахь км-т Б********** гэдэг жолоо 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гарсан тул байгууллагын тээврийн хэрэгслийг журмын хашаанд хүргэх, тухайн за чөлөөлөх, жолооч нарт анхан шатны тусламж үзүүлэхээр тухайн хэргийн газарт очих гээд явж байх үед 160 дахь км дээр явж байх үед Манлай сумын эмнэлгийн машин манай машины хажуугаар зөрсөн. Тухайн үед хэрэг болсон газар намайг очиход Б*********** жолоо өөрийн машин хажууд байсан. Тухайн үед 05-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ханги мандлаас Тавантолгой чиглэлд хоосон ачаатай харин 9035УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн Тавантолгой уурхайгаас Ханги мандал чиглэлд ачаатай байсан Намайг харахад тухайн хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо толгой болон чиргүүл хэсгээрээ наалдсан замын зүүн хэсэг рүү хоёр тээврийн хэрэгсэл шахагдсан байдалтай байсан....”гэсэн мэдүүлэг /хх-н 66-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1351 дугаартай “...Х.О*********ын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун гуя, баруун өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-н 70-71-р хуудас/,
Мастер үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №13884, ДД№28801409, №13878, ДД№28794168 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /0581 УАР 6.300.00 төгрөг /хх-н 102-103-р хуудас/,
“Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №17316, ДД№28985400 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан/90-35 УБР 35.838.000 төгрөг/ гэсэн мэдүүлэг /хх-н 109-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “...1.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино....3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 90-35 УБР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Х.О********* жолоодож явах үед Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-н 88-89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б**********нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ************ нүүрс тээврийн шороон замын 210 дахь километрт Норд бенз маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Х.О********ын жолоодож явсан Хово маркийн **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Х.О********ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Б********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Х.О********* нь сард 10,000,000 төгрөгийн орлого олдог, 4 сарын орлого болох 40,000,000 төгрөг, мөн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн дахин үнэлгээнд оруулсан 2,335,000 төгрөг, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 35,835,000 төгрөг, мөн Цогтцэций сумаас 95-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн 82-85 ОЧ чиргүүлийг Улаанбаатар хот руу ачуулж, чирүүлж ирсэн 4,800,000 төгрөг, нийт 82,970,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч Д.Б******** нь хохирогч Х.О**********д эмчилгээний зардалд 1,250,000 төгрөг төлсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг үндэслэн дараах шаардлагуудыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” –ын 3.6, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар баталсан нөхөн төлбөр тооцох аргачлын гуравдугаар зэрэглэлд зааснаар шүүгдэгч Д.Б***********аас сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөг, машин тээвэрлэсний зардалд 2,335,000 төгрөг, нийт 10,915,000 төгрөг гаргуулан хохирогч Х.О***********д олгож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *********ХХК-ийн итгэмжлэгдсэн В.С********* “…****** компани нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Д.Б****** жолоочийн хувьд компанитай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж ажилладаг. Осол болсон тухай сая тодорхой сонслоо. Осол техникийн шинжээчийн дүгнэлтээр жолооч тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б******** гуай замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас гарсан гээд тогтоогдсон байгаа. Осол гарахад компанийн зүгээс нөлөөлсөн хүчин зүйл байхгүй гэж үзэж байгаа. Компани бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр хангаж өгсөн. Д.Б********** гуай хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу өөрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Жолоочийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх учраас иргэний хариуцагчаас татагдсан хэдий ч гэсэн иргэний нэхэмжлэлийг иргэний хариуцагч хариуцах үндэслэлгүй” гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “…Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зохицуулжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Б*********ын жолоодож явсан 0581УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ ************ ХХК-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон, шүүгдэгч Д.Б************тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд иргэний хариуцагч **********ХХК-аас хохирогч Х.О***********ын 95-35 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн 82-85 ОЧ чиргүүлийг Улаанбаатар хот руу ачуулж, чирүүлж ирсэн 4,800,000 төгрөг, тухайн тээврийн хэрэгсэлд “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 35,835,000 төгрөг нийт 40,638,000 төгрөг гаргуулан хохирогч Х.О*********д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин хохирогч Х.О*********ын олох ёстой орлого гэж 40,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Т.С********* эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б********* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар хохирогчид эмнэлгийн шууд тусламжийг үзүүлсэн, эрүүл мэндэд нь, эмчилгээнүүд зохих төлбөрийг төлсөн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5.1 дэх хэсэг болон 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Б***********нь мөрдөн шалгах ажиллагаа, болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргадаггүй. Цаашид гарах хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 05 сарын хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан жолооны үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэх гэсэн саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б*********** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцааг үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн, 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан, 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыгаа буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэргийг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С********* овгийн Д*********ийн Б**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б**********ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*********т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б**********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б********** В, C, CE ангиллын №************ дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Б********* нь хохирогч Х.О************ хохирол төлбөрт 1,250,000 төгрөг төлснийг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б**********аас сэтгэл санааны хохиролд 8,580,000 төгрөг, машин тээвэрлэсний зардалд 2,335,000 төгрөг, нийт 10,915,000 төгрөг гаргуулан хохирогч Х.О***********д олгосугай.
9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ************ ХХК-аас 40,638,000 төгрөг гаргуулан хохирогч Х.О*************д олгосугай.
10. Хохирогч Х.О**********ын олох ёстой орлого болох 40,000,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА