Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

 

          2024              04                 05                                                      2024/ШЦТ/45                

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Г.Г*********,

Шүүгдэгч К.А********ын өмгөөлөгч Г.Д**********,

Шүүгдэгч Б.Д*********ийн өмгөөлөгч Х.Б*********г,

Шүүгдэгч С.О**********ын өмгөөлөгч Д.О***********р,

Шүүгдэгч Г.М*********ын өмгөөлөгч Л.С***********/цахимаар/,

Шүүгдэгч Л.Б*******ийн өмгөөлөгч Ч.П********** /цахимаар/,

Шүүгдэгч К.А********, Б.Д*********, Г.М*********, Л.Б********, С.О****** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.А********, Б.Д*********, Г.М*********, Л.Б********, С.О****** нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

1. Шүүгдэгч К.А*********** нь ************ Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, яллагдагч Г.М********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

************ Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “**********гүйцэтгэх захирлаар ажилладаг *********** ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.М********аар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *********** ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, *********ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, ************ ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, *********** ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “********** ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.А******** нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн ************ болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон,

“...Автотээврийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2.1-д “авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх”,

191.2.2-д техникийн хяналтын үзлэгийн талаарх дүрэм, журам, стандартыг мөрдөх” шаардлагыг хангана...” гэх заалтыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад нэртэй газар байрлах “Гашуунсухайт” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц модны” боомтын чиглэлд экспорт, импортын тээвэрлэлт явуулдаг ********* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 ширхэг тээврийн хэрэгслүүдэд ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.Ц******** үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч ***********ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Г.М********** нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.Б**********д түүний эзэмшлийн “********ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.Б**********оос 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрөл С.Амгалангийн “Хаан” банкны *********дугаарын дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Л.Б********* нь *********ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.М**********аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.Амгалангийн эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч С.О********** нь битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа *********ХХК-ийн захирал Б.Д***********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д "...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ********** ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар ***********ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, **********ХХК-д давуу байдал бий болгосон,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох ********** ХХК-ийн захирал Б.Д********ийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.Д**********аас ************** 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.Ш**********ээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Б.Д********нь ********* ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.О**********ийн “Автотээвэрийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан *************нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “********** загварын гар утсыг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн **********дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгч К.А**********ын  өмгөөлөгч Г.Д************ээс: 3-р хх-ийн 80,81,149-162,165,-р хуудас, 7-р хх-ийн 6,9, 12, 20-25, 8-х хх-ийн 97,112, 162 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотолж, цагаатгах байр суурьтай буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно....” гэж,

Шүүгдэгч С.О*******ын өмгөөлөгч Д.О*********аас : “…  2-р хх-ийн 221-227, 234-р хуудас Авто тээврийн үндэсний төвийн захирлын тушаал, 6-р хх-ийн 68-р хуудас, 7-р хх-ийн 2-р хуудас, 78-79-р хуудас, 130-р хуудсанд талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, цагаатгах байр суурьтай оролцоно”  гэж,

Шүүгдэгч Б.Д*******ийн өмгөөлөгч Х.Б*********ээс: “…хавтаст хэргээс давхардаагүй нотлох баримтууд 7-р хх-ийн 87-р хуудас, хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, шинээр гаргаж өгч байсан баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Б.Д**********д холбогдуулсан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн шинжгүй гэдгийг нотолж цагаатгах байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгч Г.М*********ын өмгөөлөгч Л.С************оос: “…7-р хх-ин 175-181-р хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан түүнд холбогдох хэргийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа” гэж 

Шүүгдэгч Л.Б*********ийн өмгөөлөгч Ч.П**********ээс: ”…Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. 3-р хх-ийн 114, 117, 125-р хуудсанд авагдсан гэрч нарын мэдүүлэг, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлуулж оролцоно” гэж  тус тус байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.А******* мэдүүлэхдээ: “Саяын улсын яллагчийн уншсан яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор би хэд хэдэн зүйлийг тайлбарлаж хэлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Эхний ээлжид жолоочийг тоолохгүйгээр нэмсэн гэдэг ойлголт бол яагаад ч байх боломжгүй. Учир нь гэвэл Засгийн газраас Цагаан хадны суурьшлын бүсийг ногоон  бүс хэмээн зарлаад цэрэгжүүлсэн хамгаалалт буюу Дотоодын цэрэг болон Батлан хамгаалах яамнаас цэргийн албан хаагч нар ирж энэ хэсгийг бүрэн хамгаалалтад авсан. Орж байгаа иргэн, жолооч, тээврийн хэрэгслийг бүгдийг нь тухайн бүрд регистрийн дугаараар бүртгээд, тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь бүртгээд оруулдаг байсан. Хоёрдугаарт тухайн орсон жолооч нар 6 дахь 13 дахь хоногууд дээрээ хяналтын ковидын шинжилгээ өгдөг байсан. Тэгэхээр огт байхгүй хүнийг шинжилгээнд хамруулах, огт байхгүй хүмүүсийг бол тэнд бүртгэх ямар ч боломжгүй. Үүнээс гадна тээвэрлэлттэй холбоотойгоор Монгол тал шинжилгээ өгөөд маргааш нь Хятадын талд бас шинжилгээ өгдөг. Энэ шинжилгээний бүх мэдээллийг бол хилийн боомтын зөвлөлөөс БНХАУ-ын талд тухайн жолоочийн овог нэр, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, паспортынх нь мэдээллийг бүгдийг нь өгч явуулдаг. Тэгэхээр яллах дүгнэлтэд дурдсан жолооч нэмсэн асуудал ямар нэгэн боломж байхгүй. Хэрвээ тэгж нэмлээ гэхэд эхний 6 хоног дээрээ тэр жолооч байхгүй учраас баригдах магадлалтай. Тийм учраас ямар ч боломжгүй. Яагаад зөрүү гарсан гэж яриад байгаа юм гэхээр тухайн аж ахуйн нэгжүүдийг эхний өдөр шалгахдаа Авто тээврийн үндэсний төвийн тээврийн нэгдсэн системээс зөвхөн Гашуун сухайт боомт гэж шүүгээд жолооч нарын мэдээллийг татаж авсан юм. Үндсэндээ бусад бүх боомтууд хаалттай байсан учраас бусад аж ахуйн нэгжүүд бусад боомт бүх жолооч нараа авчраад Гашуун сухайт биш өөр боомтын жолооч нарыг бид нар авчирсан. Энэ жолооч нарын тоон мэдээ ороогүй байна гэдэг албан бичгийг өгөөд дахиж хяналтын тооллогоор бид нар долоон аж ахуйн нэгж дээр очиж тоолсон. Үүн дээр дэд захирал Эрдэнэчулуун ахлаад явсан байгаа. Энэ тооллогын үеэр дахиж хяналтын тооллого хийгээд бид нар тоо мэдээнүүдийг нь дахиж нэгтгэж гаргасан. Тухайн үеийн жолооч тоолох процесс нь мэргэжлийн хяналтын байгууллага ахлаад онцгой байдлаас мөн цагдаагийн байгууллага, Авто тээврийн үндэсний төвөөс хамтарсан баг гараад жолоочоо тоолно  гээд Гашуун сухайт дээр байгаа шуурхай штабын байран дээр шууд очиж тоогоо нэгтгэдэг. Манай дээр зөвхөн бүртгэлтэй юу, үгүй юу гэдгийг шүүж харж байгаа болохоос тоон нэгтгэл бол манай дээр биш шуурхай штаб дээр бүх тоон мэдээллийг нэгтгээд явсан танилцуулдаг. Мөн яллах дүгнэлт дээр дурдсан 30 дугаар хурал гэдэг дээр би танилцуулаагүй, түүн дээр миний гарын үсэг байхгүй. Хурлын тэмдэглэл, хурлын протокол дээр миний гарын үсэг байхгүй. Тэнд ажлын хэсэг ахалж явсан Эрдэнэчулуун дарга танилцуулсан байх. Яг тухайн нөхцөл байдлыг одоо бол сайн санаж хэлэлцэж чадахгүй байна. Ямар ч гэсэн би тэр хурал дээр гарын үсэг зураагүй. Хоёрдугаарт “********** гэдэг компанийн 6 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгт оруулалгүйгээр гэж байгаа юм. Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын хэлтэст хамаарагдах мэргэжилтнүүд нь техникийн хяналтын үзлэгийг явуулдаг. Манай хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хувьд техникийн хяналтын үзлэг, тоормос зэргийн нэгийг нь ч үздэггүй, тусгай багаж, тоног төхөөрөмжөөр үздэг. Өөрөөр хэлбэл энгийн яриагаар автомашины оношилгоо гэж яриад байгаа. Цагаан хадан дээр явуулын оношилгооны машин байгаа, тэрүүгээр очиж үздэг болохоос манай хэлтэст огт хамаарахгүй. Тэнд ажиллаж байсан байцаагч нар ч гэсэн тэрийг бол огт үздэггүй. Зөвхөн яллах дүгнэлтээр түрүүн дурдсан үндэслэлгүйгээр тээврийн хэрэгслийг бүртгэсэн байна гэж байгаа. Гэхдээ Цэ*******ийн мэдүүлэг дээр дурдсанаар бол би очиж үзсэн, урт байсан гэж байгаа. Гэхдээ хэмжээгүй бүх мэдүүлэг дээр метр бариад хэмжээд үзсэн зүйл байхгүй. Тэрийг яг 17,5 метртэй гэдгийг нь хэн ч нотолж чадахгүй. Хоёрдугаарт тухайн үед урт байна, болохгүй байна гэдэг зүйл яригдвал бид нар наад тээврийн хэрэгслээ урагшаагаа оруулаад буцаагаад стандартын шаардлага хангасан чиргүүлээ соль гэдэг шаардлага тавьсан, программ дээр ч гэсэн энэ талаар зөвхөн нэг удаагийн гэдгээр бүтгэсэн, Монгол талаас урагшаа ямар ч ачаа тээвэрлэхгүй, зөвхөн тээврийн хэрэгслийнхээ чиргүүлийг солих зорилготой байсан. Үүн дээр ч гэсэн яллах дүгнэлтээр нэг удаагийн гэдэг үг дурдагдсан. Тэгэхлээр миний хувьд ямар нэгэн байдлаар улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг гээд байгаа энэ зүйлд ямар ч холбоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М******** мэдүүлэхдээ: “Нэгдүгээрт би Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тухайн хэрэгт татагдсан субъект биш байсан. Ямарваа нэгэн хувийн орлогын мэдүүлэг бөглөдөггүй, тамга тэмдэг эзэмшдэггүй. Мөн ямар нэгэн шийдвэр гаргадаггүй, зөвхөн Жи Пи Эс төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн байсан. Хоёрдугаарт жолооч нэмсэн асуудал дээр албан бичгээр шууд удирдлага болох К.Айдос даргаас өгсөн албан бичгийг ахлах мэргэжилтнээс асууж тодруулаад оруулсан. Үүн дээр ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Албан ёсны ажлаа хийсэн гэсэн үг. Гуравдугаарт тэр компанитай холбоотой асуудал дээр ямар нэгэн хэлэх зүйл байхгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О*********мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д********* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******** мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

Улсын яллагч Г.Г********** нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г********** би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийг удирдлага болгож, шүүгдэгч К.А********, Б.Д*********, Г.М*********, Л.Б********, С.О****** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч К.А*******, Г.М********* нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч С.О******, Б.Д****** нарыг мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Г.М*******, С.О*******нарыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д******, Л.Б*******нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлтийг гаргаж байна. Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн эхээр шинжлэн судаллаа. Гэхдээ өмнөх шүүх хуралдаан дээр бас нарийвчилсан дэлгэрэнгүй байдлаар судалсан учраас зарим бичгийн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн уншиж тэмдэглэсэнгүй. Харин өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулахаар санал гаргасан байгаа. Шүүгдэгч К.А******, Г.М******** С.О****** Б.Д*******нарын хувьд нэг асуудал эхний ээлжид яригдаж байгаа. Тэр нь юу гэхээр тухайн Гашуун сухайт боомт руу нүүрс экспортолж байгаа тээврийн хэрэгслүүдийн талаар Хилийн боомтын зөвлөлийн хамтарсан ажлын хэсгийн гишүүдийн шалгалтын хүрээнд давуу байдал бий болгосон уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал яригдаж байгаа. Түүн дээр энгийн байдлаар товч тодорхой тайлбарлахад тухайн үед Ковидын цар тахлын үеийн нөхцөл байдалд байсан. Хятад улсын талаас хил хаасан буюу тээвэрлэлтийн гол нөхцөл байдал дээр маш хатуу шалгуур шаардлагыг Монгол Улсад тавьсан байсан. Үүний дагуу ажлын 5 хэсэг Монгол Улсын экспорт, эдийн засаг, хөгжлийн нөхцөл байдлыг зогсонги байдалд оруулахгүйн тулд ажлын хэсэг ажилласан, гол зорилго нь ийм байгаа. Үүн дээр Авто тээврийн үндэсний төвөөс ажиллахдаа ямар нөхцөлтэй ажилласан бэ гэхээр тухайн ажиллаж байгаа жолооч нарын тоог бодит байдалд тулгаж гаргаад, түүний тоогоор С зөвшөөрлийг олгох, ингэснээр тухайн жолооч нар нь цар тахлыг ийш тийш нь халдаах, халдвар хамгааллын дэглэмийг бүрэн сахиж, алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах юм. Хэрвээ огт тоологдоогүй хүмүүс явах юм бол тэр хүмүүс нь хилээр С зөвшөөрөл аваад хилээр гараад ороод байлаа гэхдээ халдвар хамгааллын дэглэм тухайн үедээ байсан уу, үгүй юу гэдэг тодорхойгүй эмх замбараагүй нөхцөл байдал яваандаа үүсэх байдал байгаад байгаа юм. Үүний тулд Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг үнэхээр бодитой ажиллаж байгаа эсэх нөхцөл байдал дээр тооллого хийсэн. Тооллогын үр дүнд эхний асуудал бол К.А********, Г.М******* хоёрын хувьд байгаа. Г.М******ын хувьд тухайн тоог нэгтгэн гаргаж байсан. Хэдийгээр шүүгдэгч К.А******ын хувьд манай тоо нэгтгэсэн гол тоо биш, энэ зөвлөл рүү явдаг зөвлөлөөс нэгтгэдэг гээд байгаа. Гэтэл журмаараа ч гэсэн Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан санал болон бусад зөвлөлийн гаргасан саналыг гэж байгаа юм. Авто тээврийн үндэсний төвийг тусад нь тодорхойлоод зөвлөж авсан саналыг үндэслэж энэ тоог гаргана гэж байгаа юм. Мөн 12 сарын 30-ны өдрийн 30 дугаартай хурлын тэмдэглэлд Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан саналыг 100% дэмжив гэж байгаа юм. Тэгэхээр тухайн үед ажилласан ажлын гишүүдийн тоолсон тоонд үндэслээд бодит тоог гарсан байна гэж үзэн үүн дээр боомтын зөвлөлийн гишүүдээс уг тоог гаргасан байгаа. Авто тээврийн үндэсний төвөөс танилцуулсан тоон дээр тухайн давуу байдал бий болгосон гээд байгаа аж ахуйн нэгжүүд өөрчлөгдсөн буюу нэмэгдүүлсэн хэлбэрээр тоон хэмжээ танилцуулагдсан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны явцад К.А*********оос тухайн аж ахуйн нэгжүүдэд албан бичиг өгсөн тул шалгалт хийсэн гэдэг. Энэ нь болохоор тухайн хурлыг даргалж, ахалж явж байсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддоггүй, сая хуралдааны явцад ярьж байна Адьяасүрэнгийн нэртэй гээд байгаа боловч ахалж явсан гэрчийн мэдүүлгээр өгөхдөө дээрх аж ахуйн нэгжүүдийн талаар нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгөөгүй гэдэг Бүгд Найрамдах Хятад ард улсын талаас аж ахуйн нэгжүүдийг дэмжээд өгөөч гэдэг саналыг манайд тавьж байсан. Бид нар нэмэгдүүлэх боломжгүй гэдэг талаар хэлсэн гэдэг байдлаар гэрч Эрдэнэчулууны мэдүүлгээр тогтоогддог. К.А******* болон Г.М*******ын нараас тухайн албан бичигт үндэслээд шалгалт явуулаад тэр тоог нэмэгдүүлсэн гэж байгаа боловч хэрэгт авагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэл болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үзэхээр К.А*************ын зүгээс Г.М********** руу би хувийн зүгээсээ гуйж байгаа юм шүү гээд 5 компаниудыг 4-5 хүн нэмээд өөрчлөөд өг гэдэг байдлаар харилцаж байсан үйл баримт нь бүрэн тогтоогддог. Тэгэхээр Г.М**********ын зүгээс албан ёсны нөхцөл байдалд тулгуурлаж Боомтын зөвлөлийн болон Авто тээврийн үндэсний төвийн болон эсвэл нэг даргын шийдвэрт үндэслэж биш К.А**********ын хэлсний дагуу шууд өөрчилсөн байгаа. Үүнийг тухайн ажлын хэсэг дээр нэгтгэж цуг ажиллаж байсан Анхтүвшин гээд ахлах мэргэжилтэн хэлдэг хамгийн гол нөхцөл байдал нь өөрчилсөн нөхцөл байна, энийг нь тоолсон  Батсуурь гээд мэргэжилтэн би энийг тоолсон боловч миний  тоолсон тооноос өөр байна. Яг үндсэн тоогоо би нэг хувийг нь Г.М*********т өгөөд, 1 хувийг нь би өөрөө аваад үлдсэн юм гээд мөрдөн байцаалтын явцад гаргаад өгсөн. Үүн дээр өөрчлөлт орсон нь тогтоогдсон. Тийм учраас Батсуурийн анх тоолсон баримт болон сүүлд Боомтын зөвлөлд танилцуулагдсан тоон дүн хоёроор дээрх аж ахуйн нэгжүүд нь хэд байсан, хэд байсан нь өөрчлөгдсөн үйл баримт авагдаж байна. Ийм болохоор шүүгдэгч К.А********болон Г.М*********нарыг бүлэглэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон нь тогтоогддог.  Шүүгдэгч нараас давуу байдал олгоод байгаа юм байхгүй, С зөвшөөрөл олгогдоогүй, хүчингүй болсон гэдэг. Гэтэл гэрч Эрдэнэчулуун болон Оюунгэрэл нараас С зөвшөөрөл 270 ширхэг тоолсон тоогоор нь хэвлэгдсэн гэдэг байдлыг мэдүүлдэг. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг , харахад шүүгдэгч К.А**********ын зүгээс огт С зөвшөөрөл хэвлэгдэж гараагүй, энэ чинь манайхаас гардаг юм биш гэдэг байдлаар тайлбарлаж мэдүүлгээ өгч байсан. Энэ дагуу шүүх хурлын даргалагчаас асуухад нь С зөвшөөрөл хэвлэгдэж гараагүй гэж шүүгдэгчийн зүгээс өмнөх хуралдааны тэмдэглэлийн баримтыг харахад мэдүүлж байсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Оюунгэрэл болон Эрдэнэчулуун нарын мэдүүлгийг харахаар уг тооллогод үндэслээд С зөвшөөрлийн хэвлэгдсэн нь бол тогтоогдож байгаа. Харин жолооч нарт буюу аж ахуйн нэгжид олгогдож байгаа нөхцөл байдал нь тухайн Сангийн яамнаас дахин ирсэн ажлын хэсгийн нөхцөл байдлаас болоод хүчингүй болсон байгаа. Ийм давуу байдлаар байдал болох гэмт хэрэг бүрэн төгссөн байна гэж үзэхээр байна. С.О*****, Б.Д********хоёрын хувьд Б.Д***********гийн зүгээс хэдийгээр гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийн нотлох баримт нь шүүх хуралдаан даргалагчаас хасаж тооцсон ч гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн 60 хэд байсныг нь 100 болгоод өг гэж Чингэл гэдэг хүн мэдүүлсэн гэдгийг мэдүүлдэг. Харин С.О**********ын зүгээс надад хэлсэн гэхдээ би аж ахуйн нэгжийг тоолсон эсэхээ санахгүй байна гэдэг байдлаар мэдүүлдэг. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судалсанд тооцуулсан байгаа. Тэмдэглэлээс харахад С.О*******ын зүгээс анх ********* компанийг би бол тоолсон, тоолоход 60 хэд байсан, харин үлдэгдэл нь болохоор яагаад нэмэгдсэн юм бэ гэдэг асуудал нь терминалтай тоологдоогүй байсныг нь сүүлд нь би нөхөж тоолсон нөхцөл байдал байгаа буюу тухайн аж ахуйн нэгжийг би тоолсон гэдгээ өмнөх хуралдааны тэмдэглэлийг харахад С.О********ын хувьд хүлээдэг, гэвч өнөөдрийн хуралдаан дээр тоолсон эсэхийг санахгүй байна гэдэг. Энэ нөхцөл байдал дээр 67 байсныг яагаад 101 болсныг яаж гаргаад байгаа юм бэ гэдэг нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс аман  байдлаар тайлбарладаг. Гэтэл гэрч Чингэлгийн зүгээс манай аж ахуйн нэгж тухайн үед 67 жолоочтой байсан, үүнийг 100, 200 болгоё гэж яриад Б.Д***********тай харилцсан гэдэг. Энэ Чингэлгийн нотлох баримтыг яаж үнэн зөв гэж үзээд байгаа юм бэ гэхээр 7-р хх-ийн 72-р хуудсанд байгаа “Гуо Хуй олон улсын тээвэр” компанийн менежер Ган-Оргил гэдэг залуугийн гэрчийн мэдүүлэг байгаа. Түүн дээр яг би бол биечлэн тоолуулсан тэгэхэд 67, 101 гэсэн 2 хэлбэрээр жолоочийн тоо гаргасан цаас би үзүүлсэн, бэлдсэн байсан. Тэгээд гаргаж ирэхэд С.Онон бүгдийг нь тоолсон, тоолоод байж байхад үлдсэн нь терминал дээр байсан гэдэг байдлаар Ган-Оргил мэдүүлдэг. Ингээд үзэхээр анхнаасаа аж ахуйн нэгж 67 байсныг 35-аар нэмэгдүүлсэн байна гээд Ган-Оргил мэдүүлсэн мэдүүлгийн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Энэ яллах дүгнэлтэд тусгагдаагүй ч гэсэн түрүүн би хэлсэн. Энэ нөхцөл байдлыг харахаар шүүгдэгч нарын зүгээс Чингэлээс нөлөөлөх гэж оролдсон гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг, харин тооллогын дүнд 101-ээр тоологдсон байгаа юм. Тухайн аж ахуйн нэгжийн хариуцсан Чингэл болон Ган-Оргил нар нь өөрсдөө манай компанийн жолооч нь 67 байсан нь 101 болсон юм. **********” буюу Б.Д*********ийн компанийн ажилтны тоог оруулж нэмж тоолуулж байсан гэдэг талаар мэдүүлээд өөрсдөө 67-г хүлээн зөвшөөрөөд байдаг. Гэтэл тэр танилцуулахад сүүлд 101-ээр танилцуулагдсан, 101 жолоочид С зөвшөөрөл хэвлэгдэж гарсан, гэхдээ олгогдоогүй дээрх байдалтай дүгнэж үзэхээр С.О****** болон Б.Д********* нарын зүгээс Б.Д********аас хатгасны С.О******* дээрх тоог нэмэгдүүлж Г.Мэндбаярт өгсний улмаас 101-ээр *********компанид давуу байдал бий болсон нөхцөл байдал үүсэж байгаа юм. Иймд шүүгдэгч К.А*******, Г.М*******, С.О*******, Б.Д**********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байгаа. Мөн Б.Д********, Г.М****** нар дээр нийтийн албан тушаалтан мөн үү, үгүй юу гэдэг нөхцөл байдал яригддаг, яллах дүгнэлтэд тусгасан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нараас бараг өөрийнхөө одоо үзэмжээр хасаж нэмээд дуртай юмаа биччихсэн ингэж үзэх боломжгүй гэдэг. Гэтэл Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын 2 дахь хэсэг дээр оролцогч улсын дотоодын хууль тогтоомж тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийг холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсвэл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг гэж байгаа юм. Доор нь энэхүү конвенцын 2 дугаар бүлэгт буюу саяын тодорхойлсон бүлэгт заасан зорилгоор төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомж тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох шатанд хэрэгжиж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэх буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно гэж нийтийн албан тушаалтныг тодорхойлсон. Мөн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогчоос тайлбар хийхдээ нийтийн албан тушаалтан нь гэж ямар албан тушаалтныг үзэх вэ гэдгийг нэмэлт өөрчлөлтөөр тодорхой болгоод заасан. Тэгэхээр шүүгдэгч С.О*******, Г.М********ын хувьд бол нийтийн албан тушаалтан мөн гэж үзэж байгаа. Үүний дагуу улсын яллагч эсэргүүцэл бичсэн, үүнийг давж заалдах шатын шүүхээс хүлээн авсан магадлал одоогоор хүчин төгөлдөр байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа учраас шүүгдэгч нарын хувьд нийтийн бус гэж үзэх боломжгүй юм. Хоёр дахь асуудал шүүгдэгч К.А********ын “********** ХХК-д давуу байдал бий болгосон эсэх гэм буруугийн асуудал яригдаж байгаа. Үүн дээр болохоор К.А******** хэлж байгаа юм. Тухайн зөрчилтэй байсныг нь яаж тогтоогоод байгаа юм, шалгалтаа хийгээгүй, хэрэв тогтоосон байсан байхад зөрчлөө арилга гээд бид нар В зөвшөөрлөөр буцаадаг гэж байгаа. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн байцаагч Жаргалсайханы хувьд эхлээд ********* ХХК-аас өгсөн хүсэлтийн дагуу шалгалтыг явуулсан, шалгалтыг явуулахад багаж нь эвдэрсэн байсан юм шиг байгаа юм, гараараа үзэхэд хэмжил зүйн зөрчилтэй байсан гэж байгаа. Гэтэл тухайн компанийн хариуцаж байсан эмэгтэй нь тийм ээ, манайх ийм зөрчилтэй байгаа юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр нь би үүн дээр нь гаргах боломжгүй гээд дүгнэлтээ гаргасан гэдэг. Үүний дагуу Жаргалсайхан дүгнэлт гаргасан зөрчилтэй гэж үзсэн, нөгөө компани ч хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөл байдлыг юун дээр тайлбарлаад байгаа вэ гэхээр К.А********ын хэлж байгаа шиг зөрчилтэй байгаа юм чинь Жаргалсайхан буцаагаад яв янзалчхаад орж ир гэдэг шийдвэрийг гаргаагүй, зүгээр гаргах боломжгүй гээд дүгнэлт гаргасан. Тэгэхээр шүүгдэгчийн мэдүүлж байгааг үгүйсгэж байгаа. Мөн Цэрэндаш өөрөө шалгалтаа хийгээгүй байж тэрийг яаж тогтоогоод байгаа юм гэж байгаа. Гэтэл Цэрэндашийн мэдүүлгээр харваас угийн илт байсан гэвч К.А********* дарга хэлсэн болохоор шалгаагүй явуулсан гэж байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад К.А*********оос мэдүүлэхдээ хэрэв тэрийг шалгах ёстой, шалгаагүй тохиолдолд хилээр нэвтрэх боломжгүй гэж хэлж байгаа. Гол ашиг сонирхол нь тухайн тээврийн хэрэгсэл нь зөрчилтэй байхад огт зөрчилгүй мэтээр шалгалгүйгээр гарч байгаа нь давуу байдал бий болгож аваад байгаа юм. Энэ хэрэгт авагдсан баримтуудаас Жаргалсайхан, Цэрэндаш нарын гэрчийн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааны материалаас үзэхэд К.А******** нь С.О******* руу удаа дараа харилцаж эн **********ХХК руу гаргах талаар харилцаж байсан. Мөн ******** ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бүхий эмэгтэй хүнтэй бас удаа дараа харилцаж, дээрх компанид давуу байдал олгохоор хоорондоо харилцаж байсан нөхцөл байдал нь бүрэн тогтоогддог. Мөн С.О*********, Цэрэндаш нар нь хоорондоо утсаар харилцаж, энэ компанид давуу байдал бий болгож шалгалтгүй оруулах боломжтой нөхцөл байдал дээр хоорондоо харилцсан болохоор мөрдөн шалгах нууц ажиллагаа, магадалгааны материал дээр байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр үүнийг прокуророос нарийвчлан шинжлэн судалсан. Иймд ******** компанид шалгах ёстой байхад нь шалгалгүйгээр гаргаад явуулсан давуу байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өнөөдөр нотлох баримтуудаар шинэчилсэн дүрэм, журам, тушаал шийдвэрийг авчирч байх шиг байсан. Гол нь тушаал шийдвэр тухайн үед яаж өөрчилж байсан, одоо үед яаж өөрчлөгдөх гол нь хамаагүй. Гол бид нарын тодорхойлох зүйл маань уг машиныг бид нар шалгах ёстой. Шалгаад стандарт шаардлага нийцсэн үү, нийцээгүй юу, Авто тээврийн үндэсний төв болон бусад холбогдох дүрэм журам, стандартад нийцсэн гэж шалгаад шалгалтад нь тэнцэж байвал хилээр явж болно, боломжгүй бол цааш нь нэвтрүүлэх боломжгүй гээд зогсооно. Тэрнээс өнөөдөр бид нарын маргаан дээр 17 байсныг нь 20-оор илүү болгосон, энийг нь Цэрэндаш шалгасан шалгаагүй гэдгийг бид нар маргаагүй. Тухайн 6 тээврийн хэрэгслийг эхлээд хүсэлт өгөхөд нь Жаргалсайханаас шалгах боломжгүй гэхэд нь К.А********** руу харилцсан дахин хүсэлтээ өгөхөд К.А******** Цэрэндаш руу нөлөөлж, Цэрэндаш дээрх тээврийн хэрэгслүүдийг шалгалгүйгээр стандарт шаардлага хангаснаар дүгнээд гаргасан. Тийм болохоор энэ үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч К.А********ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас ********** компанид давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг мөн гаргаж байна. Шүүгдэгч Г.М*******, Л.Б******* нарын хувьд хахууль өгөх, авах гэмт хэрэг дээрээ маргадаггүй. Тийм болохоор дээрх нөхцөл байдал дээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруутайд тооцох саналтай байгаа. Г.М*******ын хувьд нийтийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл байсан. Тухайн үед Г.М********яаж оролцож гэхээр тухайн тоон мэдээг нэгтгэж оролцож байснаас биш тооллого хийсэн оролцоогүй, Л.Б*********оос нөлөөлсний улмаас тоолсон мэтээр оруулсан нь өөрөө гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч Г.М**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Л.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эцэст нь С.О******* болон Б.Д********* нарын хахууль өгсөн, авсан эсэхэд нотлох баримт байгаад байгаа юм. Мэдүүлэхдээ болохоор Б.Д*******, С.О******** нарын хувьд болохоор гэр бүлийн хуучны харилцаатай найз нөхөд байсан. Ямар нэгэн байдлаар С.О*********ын ажил дээр очиж, миний зүгээс компанийн тээврийн хэрэгслүүдээ үзүүлсэн нөхцөл байдал байхгүй. Тэглээ ч энэ компани дээр би бүрэн төлөөлөх эрхгүй гэдэг. Гэтэл улсын бүртгэлийн лавлагаагаар 30%-ийн төлөөлдөг,  шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгээрээ уг компани нь угийн Б.Д***********ийн хамаарал бүхий компани болох нь тогтоогддог. Тухайн ковидын нөхцөл байдлын үед гар утас авах талаар хэлсний дагуу Б.Даваа нь бусдаас гар утсыг худалдаж аваад тухайн 4,800,000 төгрөгийг данс руу нь шилжүүлдэг. Харин шүүх хуралдааны мэдүүлээд байгаа С.О**********ын зүгээс эргээд нөхөр нь Б.Д***********д буцаагаад утасны төлбөрийг өгсөн гэж байгаа боловч энэ талаар нотлох ямар ч баримт байхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх хэдий ч хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдаагүй тохиолдолд нотлох баримтаар тооцож үнэлэхгүй гэж байгаа. Тийм болохоор шүүгдэгч С.О*********ын мөнгийг нь буцааж өгсөн гээд байгаа мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй байгаад байна. Харин С.Ононгын албан тушаалын байдлын тодорхойлолтод албан тушаалын байдалд нь хамааруулаад уг тээврийн хэрэгсэл өөрийн *********** компанийн хамааралгүй тээврийн хэрэгслүүдийг ямар нэгэн зөрчилгүйгээр техник оношилгоонд оруулахад ямар нэгэн асуудалгүйгээр дүгнэлт гаргуулж цахим системд бүртгүүлэхийн тулд ганцхан үйлдлийг биш байнгын дэмжлэгтэй ажиллаж байгаа үйлдлийнх дүнд айфон 13 загварын гар утсыг хахуулд өгсөн нь  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д*************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

Шүүгдэгч К.А************ын өмгөөлөгч Г.Д************ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Манай үйлчлүүлэгчийг 2 үйлдлээр буруутгаад байна гэж ойлгож байгаа. 1 дүгээрт жолоочийн тоог нэмэгдүүлсэн гэдэг асуудал, 2 дугаарт стандарт бус чиргүүлийн дүгнэлтийг гаргуулсан асуудлаар буруутгаад байна гэж ойлгож байгаа. Аль алин дээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байхгүй. Гэмт хэрэг гэж үзэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд нь энэ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байсан. Үүнтэй адилхан шийдвэрлэгдэх ёстой болов уу гэж ойлгож байгаа. Улсын яллагчийн зүгээс сая хэлж байна. Тухайн цаг үед ямар байдалтай байсан бэ, Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, ковид 19-ийн цар тахлын нөхцөл байдал, хил, гааль хаалттай нөхцөл байдалтай байсан. Монгол Улс гадаад, хөрш орнуудаас эдийн засгийн хувьд өндөр хамааралтай байдаг. Хил гааль хаалттай байх юм бол Монгол Улсын эдийн засаг цаашид ямар нөхцөл байдалд орох уу гэдгийг ойлгоно, бүгд мэдэж байгаа. Тухайн үеийн төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа хэмжээнүүдийн нэг нь Монгол Улсын экспортын гол үнийн бараа бүтээгдэхүүнийг зарж төсвөө бүрдүүлдэг. Төсвийн өндөр хувийг уул уурхайгаар экспортолсноор үр дүнтэй гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ ажил хэрвээ зогсох юм бол төсвийн байгууллагын ажлын цалин, төр засгийн хувьд зарцуулдаг бүх л зүйл тасалддаг, доголддог. Төр ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал руу орох, хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэдгийг тухайн үед бүгд ойлгож байсан байх гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор төр засгаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч эхэлсэн гэж ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор халдвар хамгаалалтын дэглэмээ сахиулаад, явах гэж байгаа жолооч машинуудынх нь тоо хэмжээгээ эцсийн байдлаар баталгаажуулаад, түүнийгээ үнэн бодитоор нь тоолоод, ажлын хэсгийг байгуулаад ирээ гээд явуулсан юм байна гэж ойлгоод байгаа. Очиж ажиллаад компаниудын кемпээр байгаа жолооч нарыг бүгдийг нь тоолоод явжээ. Үүн дээр нь будилаан гарсан асуудлыг өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг дээр маш тодорхой тайлбарлаад байна гэж ойлгож байна. Гашуун сухайт боомт дээр бүртгэлтэй байсан, Авто тээврийн үндэсний төв дээр бүртгэгдсэн байсан жолооч нарын бүртгэлийг өөрсдийнхөө компьютерын системээсээ хэвлэж аваад очихдоо өөр бусад газраас ажиллуулахаар бэлдсэн байна гэдгийг ойлгоогүй. Мэдээгүй, тооцоолоод явсан юм байна гэж ойлгогдож байгаа. Газар дээр нь явж очоод тоолох явцад Амарсанаа гэдэг хүнийг гэрчийн мэдүүлэг явж байна. Амарсанаа нь бид нар цаасан баримтаа тоолоод яваад байсан. Тэгсэн цаасан баримт байхгүй хүмүүст цаана нь илүү гарч үлдээд байсан, ямар учиртай хүмүүс үлдээд байгаа юм гээд үзэхэд өөр бусад боомтууд дээр ажиллаж байсан тухайн компаниудын жолооч нар нэмэгдээд ирсэн байсныг бид нар мэдээгүй. Тэр асуудлаар тухайн компаниуд нь тооллого хийж байгаа хүмүүст хандаж, дахиад нягтлаад хийж, өөр хүмүүс нэмэгдээд ирсэн байгаа юм байна гэдгийг ойлгоод, түүнийхээ дагуу дахиад тоогоо шинэчилсэн. Үүний дагуу мянга орчим жолооч нэмэгдсэн гэж ойлгогдоод байгаа. Өмнөх хурлын тэмдэглэл уншаад явж байхад тийм асуудал яригдсан юм байна. Өнөөдөр тэр мянган хүний асуудлыг бүгдийг нь ярихгүйгээр, зөвхөн 5 компанийн асуудлыг яриад байгаа нь ойлгомжгүй. Зөвхөн К.А******** гэдэг хүнд холбогдуулаад тусгай онилсон юм хийгээд байдаг юм уу, ямар учиртай юм гэсэн ойлгомжгүй нөхцөл байдлууд харагддаг. Кемп дээр байгаа жолоочийн тоо, сүүлд нэгтгэгдээд байгаа тоо хоёр зөрсөн зүйл байхгүй. Байхгүй байгаа жолоочийг байгаа мэтээр бүртгээд тоолсон зүйл байхгүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоод байгаа юм болов уу гэж ойлгож байна. Улсын яллагчийн зүгээс буруутгаад байгаа гол зүйл энэ. Байхгүй байсан жолоочийг байсан юм шигээр, К.А**********ын үүрэг даалгавар өгснөөр бүртгэсэн нь тухайн компанид давуу байдал олгоод байна гэ. Байхгүй байсан юм байсан юм шигээр бүртгэсэн байлаа ч гэж бодъё. Тэр нь давуу байдал олгоод байгаа нөхцөл байдал юу байгаа юм, би тэрийг ойлгохгүй байгаа. Гэхдээ тийм байдал байхгүй байсан. Байсан жолоочийг байснаар бүртгэсэн гэж ойлгож байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд тийм байдалтай байна гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.1 зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлэх байдлаар бусдад давуу байдал олгосон үйлдэл байхгүй юм байна. Хуулийн дагуу ажлаа хийсэн юм байна. Шүүх гэм буруутайд тооцох ёсгүй юм байна. Энэ үйлдлийн тухайд цагаатгаж өгөөч ээ гэж хүсэж байгаа. Дараагийн асуудал мөн цагаатгах асуудал ярина. 6 чиргүүлийг стандарт бус байсаар байхад нь мэдсээр байж тэнцүүлээд, дүгнэлт гаргуулж, чиргүүлийг эзэмшдэг компанид давуу байдал олгогдсон гэдэг асуудал яриад байх шиг байна. Чиргүүлийн тухайд эм, эмийн бүтээгдэхүүн хэрэгсэл, импортолдог компани гэж ойлголоо. Компанийн хувьд хилээр чиргүүлүүдээ оруулаад ирсэн юм байна. Оруулаад ирсэн байгаа нөхцөл байдал дээр буцаагаад гаргах зайлшгүй шаардлага байсан юм уу. Эсвэл тэндээ байлгаад байх ёстой байсан юм уу, Байлгаад байхаар тэрийг хэн ч ашиглахгүй. Тухайн үеийн байдлаар стандарт нийцэхгүй гэсэн зүйл яриад байна. Стандарт нийцэхгүй чиргүүлийг хий дэмий байлгаад байх ёстой юм уу, үгүй юм уу. Анхаарах ёстой  гэж яригдсан байна лээ. Тэр компанийн тухайд тийм байдаг байж. Гэтэл түүнтэй ижил стандарт бус байлаа гэж бодъё. Стандарт бус, том чиргүүлтэй компаниудын хувьд Монгол улсын зам дээр зөвхөн тэр 6 чиргүүлээр тогтохгүй.  Зөндөө явж байдаг юм байна. Тэр нь гэхдээ нийтийн зориулалттай зам дээр биш, тухайн үйлдвэрлэлийн технологийн зориулалттай зам дээр тээврийнхээ үйл ажиллагааг явуулаад явж байдаг юм байна. Зөвхөн тэр 6 чиргүүлээр хязгаарлагдахгүй, маш олон чиргүүл Монгол улсад байдаг гэж ойлгодог. Өнөөдөр бид нар наашаа замд явахдаа харлаа, 16,17 метртэй байтугай 40 хэдэн метртэй шахуу, машинууд явж байна. Нүдээрээ харлаа. Тэд нар одоо яах ёстой байдаг юм. Технологийн зам дээр гэдгээрээ зөвшөөрдөг юм болов уу, стандарт технологийн зам дээр гэдгээр мөрдөгдөх ёстой юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй, ойлгогдохгүй. Дараагийн асуудал. Өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн стандарт байгаа. Стандарт дээр чиргүүлийн хэмжээ 20 метр гээд зөвшөөрсөн байгаа. Тухайн үед 20 метр, 15 метр зөвшөөрдөггүй байсныг би мэдэхгүй байна. Улсын яллагчийн зүгээс зөвшөөрөлгүй чиргүүлийг зөвшөөрөөд байгаа байдал нь давуу байдал олгоод байгаа юм гэсэн байдлаар буруутай байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралд явагдаж байгаа байдлаар зөвшөөрөгдсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хуулийг буцаан хэрэглэх гэдэг өнцгөөс харж болохоор юм байна. Энэ өнөөдрийн байдлаар  хууль бус биш болсон байна.  Тийм учраас саяын хэлсэн 2 үндэслэлээр 22.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, бүрэлдэхүүнгүй байна. Энэ 2 үйлдэл дээр шүүхээс цагаатгасан шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч С.О**********ын өмгөөлөгч Д.Ою***********гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 зүйл хэсгээр буруутгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэдэг 2 зүйл хэсгээр буруутгаж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс 1 дүгээрт хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад хэлэлцэгдэж байгаа нотлох баримт, шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгчийн үйлдэл энэ зүйл хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжгүй байна. 2 дугаар асуудал нь гэмт хэргийн буюу нөхцөл байдал болсон бодит байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна гэсэн асуудал харагдаж байгаа. 1 дүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдал урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэргийн хувьд субъектийн асуудал яригддаг. Үүн дээр улсын яллагчийн зүгээс тайлбар хэлдэг. Хэлж байгаа тайлбар болон яллах дүгнэлтэд дурдаад нөхцөл байдал хууль зүйн үндэслэлгүй юм. Яагаад гэхээр нийтийн албан тушаалтан гэдэг зүйлийг Монгол Улсад дотоодын хууль тогтоомжоороо нэр заагаад тодорхойлсон. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтнуудад хамааруулахаар зохицуулсан. Төрийн өмчит хуулийн этгээдийг аваад үзэхээр зөвхөн удирдах албан тушаалтан энэ гэмт хэргийн субъект болохоор хуульчилсан байгаа. Хуулийн зохицуулалтаас хараад үзэхээр энэ албан тушаалтнууд нь шийдвэр гаргах хэмжээний эрх бүхий албан тушаалтнууд байхаар зохицуулсан байгаа. Гэтэл С.О*********ын хувьд энэ шаардлагыг хангахгүй. Энэ гэмт хэргийн субъект болохгүй байгаа. Юугаар энэ гэмт хэргийн субъект болгох гээд улсын яллагч тайлбарлаж байна вэ гэхээр Авлигын эсрэг конвенцыг тусгаж оруулж ирдэг. Өмнөх хуралдаан дээр ч ярьж байсан. Түрүүн ярьж байна. Яллах дүгнэлтэд энэ конвенцын утга агуулгыг алдагдуулж оруулсан. Авлигын эсрэг конвенцын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оролцогч мэргэжлийн хууль тогтоомжоор тодорхойлсны дагуу эсвэл тухайн оролцогч улсын холбогдох салбарт хэрэглэгдэж байгаа эрх зүйн зохицуулалтын дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг нийтийн албаны байгууллага болон улсын байгууллага, үйлдвэрийн газарт гэж тодорхойлж  оруулсныг хасаад, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг гээд товчлоод оруулсан. Энэ чинь өөрөө болохгүй асуудал. Яллах дүгнэлт үйлдэх үед энэ конвенцын орчуулгад нийтийн албан тушаалтан гэдэг нэр томьёо байсан. Орчуулгын алдаа гарсан байсан юм шиг байна лээ. Одоо Легал инфо цахим хуулийн сангаас ороод харах юм бол Авлигын эсрэг конвенцын орчуулгад өөрчлөлт орсон. Энэ нэр томьёо нь төрийн албан тушаалтан гэж явж байгаа. Төрийн албан тушаалтан гэдэг өргөн цар хүрээний асуудал. Нийт төрийн албан тушаалтан бүх хүн хамаарна. Авлигын эсрэг конвенцод зааснаар С.О********** нийтийн албан тушаалтан гэдэгт хуулиар хангахгүй. Олон улсын гэрээ, конвенц болон олон улсын хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай 2008 оны 02 сарын 28-ны өдрийн 09 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Үүн дээр маш тодорхой зааж өгсөн. Эрүүгийн хуульд олон улсын хэм хэмжээг хэрэглэхгүй. Тодорхойлон зааж өгсөн тохиолдолд хэрэглэнэ. Энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлно гэсэн хууль ёсны зарчимд нийцэхгүй юм. Олон улсын гэрээ конвенцыг эрүүгийн хууль, шүүхийн практикт хэрэглэхгүй гээд тодорхойлон заасан. Олон улсын шинжтэй гэмт хэрэгт хэрэглэж болно гэж заасан. Энэ тогтоолд нийцэхгүй байгаа юм. Хаанаас нь ч харсан, яаж ч эрүүл ухаанаар бодсон С.О********** Б.Д****** гэдэг 2 хүн нийтийн албан тушаалтан яагаад ч болохгүй. Практик дээр нийтийн албан тушаалтантай хамтарч оролцож, гэмт хэрэг үйлдсэн байх юм бол хатгагч хамжигч болдог. Гэтэл нийтийн албан тушаалтан биш 2 хүнийг бүлэглэж, тусгай субъекттэй гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм. Сая тайлбарлаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал байгаа, үүн дээр хамааруулж болохоор заасан гэдэг юм яригдаж байсан гэж байгаа. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хараад үзэхээр буруу ойлголт яваад байгаа юм уу гэж харахаар нөхцөл байдал гардаг. Г.М********, Б.Д*********, С.О******** нар бүлэглээд үлдээд байгаа юм шиг ойлголт. Б.Д*******, С.О******** нар тусдаа үүдэлтэй явж байгаа юмыг К.А*********, Г.М**********, Б.Д******, С.О******* нар нийтдээ бүлэглээд үйлдсэн юм шиг. Нийтийн албан тушаалтан хэрвээ бүлэглэж үйлдсэн бол хатгагч, хамжигчийн шаардлага хангана гэсэн зүйл тайлбарлаад байгаа. Энэ нөхцөл байдал дээр тусдаа хүн явж байгаа. Үндэслэлгүй асуудал яригдаад байх шиг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжтой байх ёстой, хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой, үндэслэлээ тайлбарласан байх ёстой гэдэг шаардлага хангаагүй гэдэг юм яригддаг. Энэ зарчим ч гэсэн давж заалдах шатны магадлалд хамаарна. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр үндэслэлээ тайлбарлалгүйгээр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна гэж байгаа. Үндэслэл болох уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал. Дараагийн асуудал субъектээс гадна ойролцоо төрлийн үйлдлээс юугаар нь ялгарах юм бэ гэдгийг хуулийнхаа диспетчер дотроо заагаад өгсөн. 1 дүгээрт субъект эрх бүхий албан тушаалтан байх ёстой юм байна. Энэ үйлдлийнх нь улмаас хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон байх ёстой юм байна гэдэг зайлшгүй байх шаардлагыг тусгаад өгсөн. Яллах дүгнэлт дээр ийм боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэдэг шийдвэр гаргаагүй. Боломжийг бүрдүүлсэн нь давуу байдал болчхож. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд олон улсын тээвэр компани эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон зүйл байхгүй. Энэ гэмт хэрэг төгс, туйлдаа хүрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гэмт хэргийн хэлбэрийг агуулж байна гэж тайлбарлаад, гэмт хэргийн нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдож байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох нь мөрдөгч прокурорын үүрэг, энэ үүргээ хангалттай биелүүлээгүй, эргэлзээтэй нөхцөл байдалтай орж ирж байгаа. Бодит байдал тогтоогдоогүй. Тооллого хийсэн юм байна, үйл байдал гээд гэм хэргээ нотолсон үйл баримт байхгүй. 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулахгүй байна. Дараагийн асуудал 22.4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан хахууль авах. Субъектийн хувьд нийтийн албан тушаалтан биш юм байна гэдгээ хангалттай тайлбарласан. Юу хоорондоо өгөлцөж авалцсан болох нь хахууль авах гэмт хэрэг биш. Адилхан төрлийн харилцаанаас ялгахын тулд хуульд тодорхой заагаад өгсөн. Өгөлцөж авалцсан үйл баримт болсон байна. Үүн дээр маргаагүй. Өгөлцөж авалцсан хүмүүсийн аль алиных нь ашиг сонирхол байх ёстой, бодитой үүссэн байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас энэ 2 хүний утас өгсөн, авсан асуудлыг л нотолсон юм яриад байгаа. Гэмт хэргийн шинжийг нотлоогүй. “********* гэдэг компанийн 30%-ийн Б.Даваахүү гэдэг хүн эзэмшдэг байсан юм байна. Гэтэл “Буман трейд” гэдэг компани ачааны тээврийн хэрэгсэлтэй гэдэг нь нотлогдоогүй. Үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь ч хэрэгт авагдсан нотлох баримтуудад байхгүй байхад “Буман трейд” гэдэг компанийн техникийн нөхцөл хангагдсан байдлаар, С.О*********** хахууль авсан гэж дүгнээд байгааг би ойлгохгүй байгаа. Хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх юм уу. Энэ компанитай холбоотой ганц баримт байгаа. Б.Д****** гэдэг хүн 32 гээд бичсэн юм байна. Гэтэл тийм ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Тээврийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдоогүй байхад С.О*********** гэдэг хүн энэ тээврийн хэрэгсэлд үзлэг хийх гээд байна гээд төсөөллөөрөө ургуулан бодоод байгаа юм. Өнөөдрийг хүртэл үүнийг бодоод ойлгохгүй яваад байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал тогтоогдсон юм уу, “Буман трейд” гэдэг компани хэдэн тээврийн хэрэгсэлтэй юм, энэ тийм хэцүү асуудал биш. Авто тээврийн үндэсний төв рүү лавлагаа гаргуулахаар тоот явуулаад, “Буман трейд” гэдэг компани тээврийн хэрэгсэлтэй юм уу, ийм тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм уу, тодорхой гараад ирнэ. 2021, 2020 онуудад техникийн хяналтын үзлэгийг нь хэн хийж байсан юм.С.О**********гэж хүн хийж байсан юм уу, С.О********** гэдэг хүн хийх боломжтой юм уу гэдгийг тогтоох хэцүү асуудал биш. Мэдүүлгийг үндэслээд, өөрөө дотоод сэтгэхүйдээ ургуулан бодоод, Б.Д******** гэдэг хүн компанитай юм байна, О**********д утас өгсөн байна, О******* эдний  компанид ашигтай зүйл хийх гэж байсан юм байна гэж болохгүй ш дээ. Шинжлэх ухаан хөгжсөн, нэг газар руу тоот явуулаад авчих зүйл. Мэдэхгүйдээ аваагүй биш байх гэж бодоод байгаа юм. Яагаад гэхээр нөгөө баримтуудыг аваад ирэхээр гэмт хэрэг биш болчих гээд байсан учраас мэдүүлгээр нь явуулчих л нөхцөл байдал байсан юм уу гэж миний хувьд хардаад байгаа. Юуг үндэслээд байсан гэдэг нь хэлэлцүүлгийн явцад ч харагдаж байгаа, яллах дүгнэлт дүгнэлтэд ч харагдаж байгаа. Б.Д******* гэдэг хүний мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангагдсан гэж харагдахгүй байна. Шүүх шийдвэр гаргаад гэм буруутайд тооцдог, гэм буруутайд тооцож байгаа нь дүгнэлтийнхээ үндэслэл, нотлох баримтуудаа тусгачхаж байгаа юм. Хавтаст хэрэгт хахууль авах гэмт хэрэг юм байна гэдэг нэг ч нотлох баримт байхгүй. Үйл явдлыг тогтоосон баримт байгаа. Энэ харилцаа хахууль авах гэмт хэрэг биш. Үүнийг ялгахын тулд эрүүгийн хууль тодорхой заасан байгаа. Энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, санаа зорилго, дээрээс нь ********* гэдэг компани утас өгсний үндсэн дээр бусад өөр компаниудаас давуу байдал эдлээд, нийгмийн шударга ёсны зарчим зөрчигдсөн юм уу, тийм байдал байхгүй. Гэмт хэргийн нөхцөл байдал харагдахгүй байна. 2 дугаарт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр гэм буруутай эсэх дээр эргэлзээтэй нөхцөл үүсэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч ээ, үйлдэл холбогдлуудыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.М********ын өмгөөлөгч Л.С****** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа гэм буруутайд тооцуулах санал зарим нэг зүйлүүд сонсогдсонгүй. Гэхдээ бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн үйлдэл гэж яриад байх шиг байна. Түүнийг Н.А**********ын хувийн чатаар нотлогдож байгаа гэж үзэж байх шиг байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд шууд захирагдах даргын тушаал. Даргын тушаалаар уг бичилтүүдийг хийсэн гэж үзэж байгаа. Бичилт хийх баримтуудыг бусад мэргэжилтнүүд буюу ахлах мэргэжилтэн, жишээ нь Анхтүвшинд танилцуулахад дарга оруул гэсэн юм бол оруулахаас өөр яах вэ дээ гэсэн мэдүүлэг байдаг. Бусад гэрчүүдийн мэдүүлгүүд ч гэсэн мөн адил Г.М*********нь А*********** даргын тушаал юм бол яах вэ дээ гэсэн байдлаар хандаж байсан мэдүүлгүүд хүртэл байгаа. Би өмнөх шүүх хуралдаан дээр нотлох баримтаа гаргаж өгч байсан баримт байгаа. 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 21/103 дугаартай ******* тээвэр” компани нь Цогтцэций сум дахь “Авто тээврийн үндэсний төвд” албан бичиг гаргаж өгч байсан. Үүнээс харахад албан ёсны ажил байсан гэдэг нь харагдаж байна гэж үзэж байгаа. Үүнээс биш К.А************ой ямар нэг байдлаар санаатай нэгдэж, бүлэглэсэн асуудлууд байхгүй гэдгийг гэрчүүдийн мэдүүлгүүд болон ********* компаниас гаргаж байгаа баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа. 2 дугаарт Улсын яллагчийн зүгээс Г.М*********ыг нийтийн албан тушаалтан байсан гэж үзээд байх шиг байна. Үүнийг үгүйсгэж байгаа хэлбэр нь төрийн хэвшилд ажиллаж байгаа хүн болгон нийтийн албан тушаалтан гэж үзэж болохгүй. Монгол Улсын хууль тогтоомжид нийтийн албан тушаалтан гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон байхыг, мөн хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад ажилладаг байхыг шаарддаг байгаа. Улсын хууль тогтоомжид заасан тодорхойлолтууд үүнээс зөрөөгүй байдаг. Г.М********** нь Авлигын тухай хуульд заасан улс төрийн захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан биш юм. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ч биш. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон мөн компанийн эрх бүхий албан тушаалтан ч биш юм. Үүнийг ялгаж салгаж ойлгоно. Түүнийг шууд утгаар төрийн албан тушаалтан болон, нийтийн албан тушаалтан гэж ойлгож хэлмэгдүүлэхгүй байхыг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Г.М******** нь гэм буруу дээрээ маргахгүй. Хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирол, хор уршгаа ойлгон, улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Мөн өндөр настай эх, хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн хамт гэр бүлээ авч явдаг ганц эрэгтэй хүн байгаа. Г.М***********ыг бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэсэн шинж болон нийтийн албан тушаалтан мөн үү эсэх дээр анхаарах нь зүйтэй байх гэж бодож байна. Г.М******ын мэдүүлэг болон бусад оролцогч нарын мэдүүлгээр Г.М********* нь тухайн компаниудыг шивэлтэд дур мэдэн оруулсан зүйл байхгүй. К.Айдос даргынхаа өгсөн шийдвэр, заавраар бусад мэргэжилтнүүдийн нэгэн адил бичилт хийж оруулсан. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах субъект биш гэж үзэж байна. Учир нь Г.М******* нь улсын төсвөөс цалин авдаггүй, бие даасан байгууллагаас цалин хөлсөө авдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг ч өгдөггүй. Төрийн албан тушаалтан болон нийтийн албан тушаалтан биш шүү гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Иймд улсын яллагчаас сонсгож байгаа нэр бүхий компаниудад давуу байдал бий болгож, гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл болон нийтийн албан тушаалтанд ажиллаж байхдаа бусдаас хахууль өгөхийг шаардаж, 5.000.000 төгрөгийн хахууль авсан гэх нь үндэслэлгүй. Нийтийн албан тушаалтнаас бусад этгээдэд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг бол хийж, Л.Б*********оос 5.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Д*********ийн өмгөөлөгч Х.Б******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Х.Баатарбилиг миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Д*********ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагч гэм буруугийн дүгнэлт хэлсэнтэй холбогдуулж өөрийн байр суурь дүгнэлтийг илэрхийлье. Манай үйлчлүүлэгчийг 2 зүйл ангиар буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхээс гэм буруутайг нь шийдвэрлэхээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд харьяалуулан ирүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд энэ 2 гэмт хэрэг, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууриас мэтгэлцэж оролцож байгаа. Үүнтэй холбогдуулж дүгнэлтээ хэлэх гэж байгаа юм. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатаас эхлээд 3 жил явж байна. Энэ асуудал 2 дахь удаагаа анхан шатын шүүхээр орж байгаа. Бид хэд нэг үйл баримтыг тойрч яриад хууль зүйн дүгнэлтээ өгөх, өгөхгүй, нотлох баримтаар тогтоогдсон, тогтоогдоогүй асуудлыг бид тойроод тал талаас нь ярьж байна. Одоо бид нар дахиад л ярьж байгаа. Юу гэж ярьж байна вэ гэхээр жишээ нь  22.1-1 давуу байдал олгосон гэж буруутгаж оруулж ирж байгаа. Нотлох баримт нь гэрч Чингэлийн мэдүүлэг, гүйцэтгэх ажлын магадалгаа, тэгээд бусад лавлагаагаар нотлогдож байгаа гэж улсын яллагчаас зүгээс үзэж байгаа. Энэ өөрөө гэмт хэрэг мөн үү, биш үү гэвэл их хэцүү. Би цэвэр яг хуульчийн мэтгэлцээн үүсгэе гэж бодож байна. Гэмт хэргийн шинжээр прокурортой мэтгэлцье гэж байгаа. Яг шинж байгаа юм уу? энэ шинжээр нь ингэж нотлогдож байна гээд обьектив, субьектив шинжээр нь гаргаж байгаад мэтгэлцмээр байгаа. Яг юугаар нотлоод байгаа юм, шинжээр нь субьектив шинж нь юу юм, объектив шинж нь юу юм, үйлдэл нь юу юм, сэдэл, санаа зорилго нь юу юм гэж мэтгэлцэх гэж байгаа. Энэ хэрэгт Б.Д**********ай холбоотой энэ үйлдэл дээр дутуу хийгдсэн, юу тогтоогдохгүй байна, яагаад энэ гэмт хэрэг болохгүй байна гэдгийг нь эхнээс дурдъя. Д.О********* өмгөөлөгчийн хэлээд байна давуу байдал нь юу юм, “Гуо Хуй олон улсын тээвэр” компани дээр улсын яллагчийн гаргаж өгөх баримтаар 101 гээд тоолоод байгаа нь өөрөө давуу байдал юм уу, С зөвшөөрөл олгоод байгаа нь давуу байдал юм уу, С зөвшөөрөлтэйгөөр нүүрс тээвэрлээд гарсан нь давуу байдал юм уу? Гэтэл энэ 3 үйлдлийн ганцхан тоолсон гэдэг дээр нь яллах дүгнэлт үйлдэж оруулж ирээд байгаа. Тоолсон нь өөрөө давуу байдал юм уу? С зөвшөөрөл нь олгогдсон тэр баримт “Гуо Хуй олон улсын тээвэр” компани дээр олгогдсон баримт хавтаст хэрэгт байна уу? Байхгүй. Зөвхөн тооллогын жагсаалт байгаа. С зөвшөөрөлтэйгөөр нүүрсээ зөөсөн үү, гаалийн бүрдүүлэлт мэдээлэл байна уу? Байхгүй, тэгээд нөгөөх нь хүчингүй болсон, тоолсон нь өөрөө ямар давуу байдал юм бэ, С.О********* тоолох эрхтэй субъект мөн үү гэж байгаа юм. Ажлын хэсэгт явсан тоолсон, тоолохгүйгээ мэдэхгүй. Өчнөөн компани тоолсон өчнөөн хүмүүс явсан. Яг тоолсон юм уу, тоолоогүй юм уу, хэн тоолсон, хэдээр тоолсон нь мэдэхгүй, тийм үйл баримт байхгүй. Нэг баримтад 101 гээд тоог гаргаад байгаа нь С.О********ын гарын үсэгтэй, С.О*******зурсан байна гэдгийг хөтөлбөргүй тогтоосон зүйл байна уу? Байхгүй. Би шүүгдэгч К.А********соос асуусан. Танайд 2 баримт байх ёстой юу, ямар 2 баримт байх ёстой вэ,  нэг нь гар тооллого буюу цаасан дээр бичсэн ажлын хэсгийн хүмүүс гарын үсгээ зурсан баримт байх ёстой. Компанийн тооцоонд оролцсон хүмүүс баталгаажуулаад гарын үсэг зурсан баримт байхгүй, системд шалгалт хийсэн үү гэхээр байхгүй, системийн тоо байхгүй байгаа. Дараагийнх нь С.О********, Б.Д*********хоёрын хоорондын харилцаа юу юм, энэ 2 дээр яаж оролцсон, үйлдэл нь юу юм бэ, яаж устгах гээд байгаа. С.О*******яаж гүйцэтгэв, манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-3, 3.4-1-ээр журамлаж оруулж ирсэн үйлдэл нь юу юм? ингэж журамлаж оруулж ирэх шаардлага нөхцөл нь юу юм, яллах дүгнэлтийн агуулга нь гэрчийн мэдүүлэг дээр явж байгаа. Гэрчийн мэдүүлгээр авсан нөхцөл нь яллах дүгнэлтэд ороод ирсэн. Д.О********** өмгөөлөгчийн хэлдгээр таамгаар, төсөөллөөр яваад байгаа нь үнэн. Яагаад Б.Д*********ковидтой байхад хүчээр мэдүүлэг аваад цаг хугацааны гинжин нөхцөл байдал таарсан. Яагаад гэхээр хүмүүсийг холбогдож байгаа шүүгдэгч С.О*******, К.А******** нартай холбоотой нотлох баримтуудыг гаргах, шүүх дээр зөвшөөрвөл баривчлах ч юм уу, эс үгүй бол бусад нотлох баримтууд явахад зайлшгүй С.О******, Б.Д******* хэрэг болоод байсан. Тэр үндсэн дээрээс хавтаст хэрэгт цугларсан баримтаас харагддаг. Гэтэл яг юу вэ гэхээр байхгүй, төсөөлөл, таамаг байгаа. Бүрэлдэхүүн гээд ганцхан Авто тээврийн үндэсний төв яригдаад байгаа. Гэтэл цагдаа, онцгой, бусад мэргэжлийн хяналт гээд чиглэл чиглэлээрээ хариуцаад явж байгаа. Тэр хүмүүсийн гэрчийн мэдүүлэг хаана байгаа вэ, үнэхээр С.О******** тоолоод “Гуо Хуй олон улсын тээвэр”  компани тоолоод хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цаг минутад ямар хүмүүсийг яаж тоолсон, бусад гэрчийн мэдүүлгээ тоолно. Тэр хүмүүст хамтран оролцсон шинж байхгүй, тоолсон ажлын хэсэгт явж байгаа юм чинь тэр хүмүүсийн оролцоо, үйлдэл байхгүй. Яагаад тоолсон ажлын баг явж байхад яагаад С.О*******г давуу байдал олгосон гэж үзээд буруутгаж орж ирээд байгаа юм. Д.О********өмгөөлөгч тодорхой хэлсэн Б.Д***** субъект биш  С.О******* субъект биш , эхлээд субъектээ буруу тогтоогоод  түүн дээр нь үйлдлийг нь зохиомлоор таамгаар тавиад байгаа. Субъект үү гэдгийг мөрдөн байцаалтын шатад шалгаад тогтооход ямар ч субъект байхгүй, энэ хэрэг шүүхээр явах шаардлага үүсэхгүй. Гэтэл хүчээр хуулийг буруу тайлбарлаж, конвенцын агуулгыг өөрчилж тайлбарлаж, яллах дүгнэлтдээ оруулж ирж хүчээр субъект болгоод шүүхээр заавал оруулж ирж байгаа асуудал байгаа. Б..Д******* дамжуулсан үйл баримттай хэзээ ч маргахгүй. Б.Д********тай холбоотой үйл баримт утсаар ярьсан уу, ярьсан, С.О***** Б.Д********* хэлсэн, ярьсан үйлдэл байдаг, тэр үйлдэлдээ маргадаггүй, тэр нь өөрөө санаагаа илэрхийлсэн нь хамжаад хатгаад байгаа юм уу. Тэрийг С.О*********** яаж гүйцэтгэсэн нь байхгүй. Дараа нь 22.5.1 уг нь энэ асуудал ганцхан зүйлээр тодорхой болно. Утас өгсөн, авсан бол ойлгомжтой өгнө, хүнд юм өгөх, өгөхгүй нь бүгд авлигал. Жишээ нь хүнээс Б хүнд юм өглөө гэхэд тэр нь дандаа авлигал байна гэсэн үг биш. Хуульд объектив шинжийг тодорхойлоод өгсөн, зорилгыг нь заагаад өгсөн. Мөн субъектив шинжийг тодорхойлоод зорилгыг нь заагаад өгсөн. Нэг ийм асуудал гарч байгаа. Яаж компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэг оношилгоонд дүгнэлт гаргах шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх вэ, энэ нь боломжгүй, С.О********д тийм эрх хэмжээ байхгүй. Цаг хугацааг нь асуугаад хараарай. Утас өгсөн цаг хугацааг хяналтаараа 10 сарын 28-нд гээд тогтоосон.  10 сарын 28 гэдэг цаг хугацаанд юу ч болоогүй. Бүртгэл нь 4, 5 сард хавар явдаг, 10 сард ямар ч оношилгоонд орох шаардлага байхгүй. Жилдээ ганцхан удаа явдаг. Хэрвээ 10 сард утас өгсөн дараа жилийнх нь буюу 2022 оны 5 сард С.О********* оруулсан байх ёстой. Хэрвээ утас авсан үүргийг гүйцэтгэсэн бол объектив шинжийн зорилгыг хангах гээд байгаа. Дараа нь *********гэдэг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субъект хэн байсан бэ, Б.Даваа мөн үү? гэтэл яллах дүгнэлт дээр захирлаар ажиллаж байгаа *******компанийн захирал гэж байгаа. Яллах дүгнэлтийг харахаар утга агуулга, санаа зөрүүтэй бичигдсэн. Бодит баримт байхгүй, зүгээр төсөөлөл ийм ийм, ингэсэн гэдэг байдлаар бичсэн. Тэгээд Д.О******* өмгөөлөгч хэлээд байна “Буман трейд” гэдэг компани тэдэн машинтай гээд гаргаад ир. Ядаж 10 сарын 28-ны өдрөөс хойш оношилгоонд хэдэн машин орсон талаар лавлагаа байхгүй. Утас өгсөн, авсан гэдэг 2 зүйлийг холбохын тулд ямар нэгэн зүйл дээр шалтаглаж хийх гээд байгаа. Авто тээвэр гэхээр оношилгоо гэж хардаг. Авто тээвэр нь хөдөлгөөний хяналтын хэлтэс, оношилгоо, тээврийн хэлтэстэй. С.О******** яллах дүгнэлтэд байгаа ажлыг хийх ёстой бол шаардлага хангахын тулд автын инженер байх ёстой. Гэтэл тийм боломж байхгүй, төсөөллөөр хүчилж авчирч ирээд шүүх дээр гэмт хэрэг гээд оруулж байгаа. Би Б.Д********** гээд үйлчлүүлэгчийнхээ жишээн дээр ярьж байгаа. Энэ залуу 2021 оноос хойш шалгагдаад явж байгаа одоо 2024 он 3 жил болж байна, ямар буруутай үйлдэл хийсэн юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан уу, явуулсан, татвараа төлсөн үү, төлсөн, Монгол Улсад Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хөдөлмөрлөж ажиллаж явж иргэн байгаа. Гэтэл нэг хүнд утас өгсөн процессыг энэ авлигын хэрэг болгоод байна. Нэг ийм зүйлийг хэлэхээс өөр арга байхгүй. Авлигатай тэмцэх газар, нийслэлийн прокуророос явсан болгон хэрэг болохгүй. Гэтэл хэрэг болгоно гэж үздэг энэ хэрэг биш. Тэрийгээ нийгэмд сенсац болгож зарладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгээд бүгдээрээ энэ нэг гэмт хэрэг гэж ойлгож байх шиг. Тийм учраас манай үйлчлүүлэгч яллах дүгнэлт үйлдэж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-1, 22.1-1-д заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Л.Б**********ийн өмгөөлөгч Ч.П********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Би товчхон дүгнэлт хэлье. Өмгөөлөгчөөр оролцоод 2 дахь удаагаа анхан шатны шүүх хурал явагдаж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс өмнө шүүх хуралдаан ч тэр, одоогийн шүүх хуралдаан ч тэр, аль алин дээр нөхцөл байдал адилхан. Эрүүгийн хуулийн 22.5.1-д зааснаар гэм буруутайд тооцсон. Энэ үйлдэл дээр маргахгүй байгаа. Ийм үйлдэл болсон. Дараах нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Тухайн цаг үе ковидын цаг үе. Маш эрсдэлтэй, хор уршиг асар их. Ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй, хөл хорио, онц байдал олон удаа зарлагдсан нөхцөл байдалтай байсан. Манай үйлчлүүлэгчийн тодорхой нөхцөл байдал байсан гэж харагддаг. Гэр бүлтэй болсон, үр хүүхэд нь хүнд өвчтэй, монголд эдгээх, монголд эмчлүүлэх боломж байхгүй. Аль болох ковидын нөхцөл байдлыг давж гараад, олон улсад гарч эмчилгээ сувилгаа хийх шаардлага үүссэн үе байсан. Энэ үед ажил төрөлтэй байх шаардлага, хэрэгцээ хувь хүнд тохиолдсон юм болов уу гэж хардаг. Нотлох баримтыг шинжлэн судлаад, энэ хэрэг дээр тодорхой хэмжээгээр дүгнэлт хийж байх үед ийм нөхцөл байдал байдаг. Гэхдээ энэ нөхцөл байдал зөв биш болсон гэдгийг манай үйлчлүүлэгч маш хурдан харсан. Тийм ч учраас анх гэрчээр мэдүүлэг өгөөд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргийн талаар бүх үнэнийг өгүүлж явсан байдаг. Энэ үйлдэл өөрт нь зөв зүйл болоогүй гэдгийг эртнээс харсан, ухамсарласан байдаг. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй, цаашаа амьдралаа зөв зохион байгуулаад явах ёстой. Үр хүүхдэдээ  өөрийнхөө шударга хөдөлмөрийн үр шимээр авч явах ёстой гэдэг зүйлээ ойлгож ухаараад, өнөөдрийг хүртэл шударгаар хандаад, хөдөлмөрлөөд явж байна. Хууль зөрчсөн үйлдэл ямар утга байдгийг мөн өөрөө хангалттай мэдэрч байгаа. Олон удаа шүүх, хуулийн байгууллага дээр өнөөдрийг хүртэл очоод байх хүнд нөхцөлүүдийг сайн ойлгож байгаа. Эдгээр байдлуудыг харгалзаж үзээд гэм буруутайд тооцож байнгаа прокурорын саналыг бид нарын зүгээс маргаагүй. Гэхдээ энэ нөхцөл байдлуудыг тодорхой хэмжээнд харгалзаж үзээсэй гэсэн хүсэлтэй байна. Өөрөөр хэлэх санал дүгнэлт алга байна. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас эрүүгийн хариуцлага урьд нь хүлээж байгаагүй. Ажил хөдөлмөр эрхэлдэг, ажилч хүн байгаа гэдэг нь нотлох баримтаар харагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл ажлаа хууль ёсны дагуу эрхлэн явж байгаа. Ар гэрийн зүгээс 7 настай хөөрхөн хүү бий. Тодорхой хэмжээгээр хувийн эмнэлгээр сувилах, асаргаанд байдаг. Тухайн гэр бүлд ажил хөдөлмөр хийж явдаг хүн ганц манай үйлчлүүлэгч Л.Б************ байдаг юм гэдгийг дурдаж хэлмээр байна.” гэв.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах бичгийн нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав.

Гэрч Ц.Эрдэнэчулууны: “...Манай төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу Гашуунсухайт боомт дахь экспортын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ажлын хүрээнд манай төвийн нэр бүхий хүмүүсийг томилж тэдгээрийг миний бие ахалж газар дээр нь ажиллахаар явсан. Бүрэлдэхүүнд томилолтын ажлын хэсгийн ахлагчаар Ц.Эрдэнэчулуун миний бие, гишүүдэд Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхтүвшин, мэргэжилтэн Г.М********, Ж.Батсүх, хяналтын мэргэжилтэн Б.Баттогтох, авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.О*********, Б.Батсуурь, Б.Түвшинжаргал, Ш.Нямдорж, ачаа тээврийн тасгийн ахлах мэргэжилтэн Ж.Дамдинпүрэв нарын бүрэлдэхүүн багтаж очиж ажилласан. Бидний ажиллах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хугацаанд үргэлжлэх байсан. Манай бүрэлдэхүүн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос хөдлөөд орой нь Гашуунсухайт боомт дээр очсон Тэндээ очсоны дараа тэр оройдоо Гашуунсухайт боомтын шуурхай штабын хуралд биечлэн оролцсон. Хуралдаанаар 23-ны өдрөөс ажиллах багууд болох 5 багийг хуваарилж томилсон. Энэхүү багийг томилох шийдвэр нь 12 дугаар сарын 06-ны өдрийн Гашуунсухайт боомтын зөвлөлөөс хуралдаж шийдвэрлэсэн шийдвэрээр байгуулагдах болсон. Тэдгээр ажлын багийн гишүүдэд баг бүрд манай төвийн 2 ажилтан, Мэргэжлийн хяналт байгууллага, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагаас төлөөлөл багтаж 5 баг бүрдсэн. Улмаар тэднийг маргааш өглөө 09 цагт үзлэг шалгалтад гаргахаар болсон. Ингээд маргааш өглөө нь шуурхай штаб дээрээс багийн гишүүд хуваарилагдаад ажилдаа гарсан. Манай төвийн ажилтнуудын хувьд Цагаан хад суурьшлын бүсэд өөр өөрсдийн аж ахуйн нэгжийн кемпэд байршиж байгаа жолооч нарын бичиг баримтыг тулган тоолох ажлыг гардан хийсэн. Тооллого хийхээр гарч байгаа багт Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн нэгдсэн систем аж ахуй нэгжүүдэд байгаа бүртгэлтэй жолооч нарын нэрсийг жагсаалтаар татан авч хэвлэж өгөөд ажилд нь гаргасан. Энэхүү шалгалт тооллого 12 дугаар сарын 23-26-ны өдрийг хүртэл явагдаж өдөр бүр орой 18 цагт буугаад шалгалтынхаа тоог шуурхай штаб дээр нэгтгэж байсан. Манай гишүүд ахлах мэргэжилтэн Анхтүвшин, мэргэжилтэн Мэндбаяр нарт жолооч нарын тоон дүн мэдээг өгч нэгтгүүлж байсан... ...Жолоочийг тоолохын зорилго: Нэгт Тээвэр хийх боломжтой тусгаарлагдсан байдалтай хэчнээн жолооч байгааг тогтоож, бодит тоог гаргах,  Хоёрт Үүнд үндэслэж тухайн тээврийн компанид хэдэн ширхэг хил нэвтрэх “С" зөвшөөрөл олгохыг тодорхойлох зорилготой байсан. Яг битүүмжилсэн багт байгаа жолоочийн тоонд тулгуурлаж зөвшөөрлийн бичиг олгогдоно... ...Багууд шуурхай штабт дүнгээ нэгтгээд энэ гарсан дүндээ үндэслээд тээвэрлэлтийн баг үүсгээд /багт хэдэн гишүүнтэй байх нь аж ахуй нэгж нь тоолуулсан жолооч нартаа уялдуулж хүсэлтээ ирүүлсэн /тэдгээрийг нэгтгэн Боомтын зөвлөлд танилцуулсан. Боомтын зөвлөлөөс шийдвэр гаргуулж багуудаа тодорхойлж гаргасан. Тэнд 270 багийн 3995 жолооч тээвэрлэлт явахаар баг үүсгэсэн. Энэхүү шийдвэрт үндэслэж хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгогдоно. Шийдвэрт үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “С" зөвшөөрлийн хэвлэлт явагдсан...” /3-р хх-ийн 80-81-р хуудас/,

Гэрч Б.Анхтүвшингийн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын гашуун сухайт боомтоор тээвэр хийдэг ААН-тэй хурал хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг байрлаж байгаа байрны халдвар хамгааллыг шалгах, яг тээвэрт явах бэлэн жолооч байгааг шалгахыг мэдэгдээд 23-ны өдөр Боомтын зөвлөл, Гашуун сухайт боомтын шуурхай штаб, манай байгууллагын төлөөлөл орсон хамтарсан ажлын хэсгээр шалгалт явуулсан. Манай ажлын үндсэн ажлын шалгах чиглэл нь тухайн ажлын байран дээр тээвэр хийх жолооч хэд байгааг тоолох зорилготой явсан. Тухайн жолооч нар нь тээврийн нэгдсэн системд бүртгэлтэй жолооч байна уу гэдгийг шалгасан. 23-25-ны өдөр шалгаж дуусаад 26-28-ны өдөр нэгтгэсэн. Шалгалтыг бол тухайн ААН-д бүртгэлтэй жолооч нарын жагсаалтыг ажлын хэсэгт тээврийн нэгдсэн системээс хэвлэж өгсөн. Тэр гаргаж өгсөн жагсаалтаар ажлын байруудаар нь очиж тоолж тулгалт хийсэн. 26-ны өдөр бүх тулгалт хийсэн цаасыг явсан ажлын хүмүүс манай ажлын хэсгийн манай хэлтсийн мэргэжилтэн Г.М******** бид 2 тулгаж нэгтгэсэн. Тулгалт нэгтгэл хийж байхад 27-ны шөнийн 23 цагийн үед Мэндбаяр нь Хэлтсийн дарга Айдос нь энийг өгсөн гээд 30-40 хүний нэр шивсэн цаас харуулаад нэрсийг дарга оруул гэсэн яах уу ахлахаа гэхээр дарга өгсөн бол оруул гэж хэлсэн. Би бол хэдэн хүн байсныг нэг бүрчлэн хараагүй. Уг бичгийг эхнээс харахад **********“*********** ХХК -ын нэр байсан. Би нэрээ сольсон 5 компани байдаг гэдгийг би өмнө мэддэг байсан. Би ойлгохдоо дээрх 5 компанийн жолооч нар юм байна гэж ойлгосон. Дээрх 2 компаниас гадна ********* ХХК, ******** ХХК гэсэн компаниуд юм. Нэг компанийн нэрийг бол санахгүй байна. Ер нь бол дээрх жолооч нар нь тооллогод ороогүй юм. Тухайн үед байгаагүй жолооч нарын жагсаалтад оруулж болохгүй юм. Өөрөөр хэлбэл улс хоорондын тээвэрт явуулах гэхээр 10 жолоочтой байгаа гэдэг боловч 1 жолооч л байх тохиолдол гараад байсан юм. Бусад жолооч нар өвчний шинжтэй юм уу ямар нэг асуудалтай учир байгаагүй юм. Тооллогод ороогүй жолооч нар нь тээвэрт явах ёсгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны орой М********** албан бичигт хийчхээрэй гэж хэллээ хэмээн надад хэлсэн. Би жагсаалттай нэрсийг дээрээс хальт хараад дарга өгсөн юм бол гэж бодоод буцаагаад М***********т өгсөн. Түүний дараа уг жагсаалтад байгаа нэрсийг  хийж байгаа нэгтгэлд Мэндбаяр нэмж оруулсан байж магадгүй. Яагаад гэвэл М********* бид хоёр өөд өөдөөсөө хараад ширээний хаалтын наана цаана тусдаа суугаад ажиллаж байсан болохоор мэдсэн үйл явц 2021-12-27-ны өдрийн өглөөний 07 цагийн үед цаг хугацааны хувьд тус тусдаа асуудал юм. Нэгтгэлд Азийн хишиг дэлгэрэх ХХК-53 жолооч, ********* ХХК-52 жолооч, *********** ХХК-59 жолооч, ********** ХХК-87 жолооч, Хишиг сайхан ундрах ХХК-52 жолоочтой, нийт 303 жолоочтой гэсэн мэдээлэл эцсийн байдлаар шивэгдсэн...” /3-р х.х-ийн 91-р хуудас/,

Гэрч Б.Батсуурийн: “...Жолоочийн овог нэр таарахгүй, регистрийн дугаар зөрсөн, системд бүртгэлгүй жолооч нар байсан гэх зэрэг нэлээн их зөрчил илэрсэн. Бөмбөлөг дэх жолооч нарын мэдээллээ тухайн компаниуд өөрсдөө тухайн хүнийх нь хурууны хээг нь уншуулж таниулж байж оруулдаг ба тэр оруулсан хүмүүс нь яг тэндээ байгаа юм уу үгүй юм уу, эсхүл хий хоосон тоо яваад байна уу гэдгийг нь шалгаж тулгах зорилготой байсан манай авто тээврийн зүгээс бол. Шалгалтын ажиллагааг 2 хоногийн хугацаанд дуусгаж байсан... ...Миний шалгасан компаниудаас ************гэх 5 компани /нөгөө 3 компанийн нэрийг нь санахгүй байна/-уудад нийтдээ 70 гаруй жолооч нар нэмэгдчихсэн байсан. Тодруулбал би эдгээр компаниудыг шалгаад энэ компанийн тэд дүгээр бөмбөлөгт нь тэдэн жолооч байсан гэж оройдоо тоог нь мэргэжилтэн М***********т өгдөг байсан. Тэгээд сүүлд нь буюу нийт компаниудаа 2 хоног шалгаад дууссаны нэгтгэл дээр дээрх 5 компанийн тоон дээр нэг компани дээр нь 15, 17 гэх мэтчилэн нийт 70 гаруй жолооч нэмэгдчихсэн байхаар нь Мэндбаяраас ямар учиртай юм гэж асуухад "А*********** дарга нэмчих гэсэн юм” гэж тайлбарласан. Би тэгээд л чимээгүй орхисон. Ерөнхийдөө тухайн компанийн бөмбөлөг дэх системд бүртгэлтэй жолооч нар бүгдээрээ яг газар дээрээ буюу Гашуун сухайт дахь компанийн кемпдээ байна уу үгүй юу гэдгийг шалгаж тулгасан учир дээрх нэмэгдсэн жолооч нар нь намайг шалгахад газар дээрээ байсан мэтээр нэмэгдчихсэн л гэсэн үг... ...жагсаалт дээрх 27 компанийн жолоочийг би Гашуун сухайт дээр очиж ажиллахдаа шалгасан гэсэн үг юм. Тэгээд багийн дугаар гэдэг нь бөмбөлгийн дугаар гэсэн үг. Эхний ***********-н тоон мэдээллээр тайлбарлавал уг компани нь Гашуун сухайтад 15, 39, 47 гэх дугаарууд бүхий 3 бөмбөлөгтэй, эдгээр бөмбөлгүүд тус бүр 1 жолоочтой гэсэн үг. Гэхдээ энэ нь манай системд бүртгэлтэй тоон мэдээлэл биш юм, эдгээр багийн дугаар, жолоочийн тоон мэдээллийг Гашуун сухайтаас гаргаж өгсөн л мэдээлэл байх, яг хаанаас хэн гаргасныг нь би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нар шалгахдаа ************* дээр нийт хэдэн жолооч систем дээр бүртгүүлсэн байна, тэд нар нь газар дээрээ байна уу үгүй юу гэдгийг тулгаж шалгасан. Тэгэхгүй бол бөмбөлгөөр нь шалгах гэхээр жишээ нь дээрх жагсаалт дахь 15 дугаар бөмбөлөгт эхний 5 компанийн жолооч нар байгаад байдаг, компани тус бүр өөрсдийн гэсэн бөмбөлөггүй, хоорондоо холилдсон байдаг. Тэгэхээр бөмбөлгийн дугаар хөөж биш компани тус бүрээр нь жолоочийг нь тулгаж шалгасан гэсэн үг. Тэгээд миний шалгалтаар **********ХХК дээр нийт тэдэн жолооч газар дээрээ байна гээд гаргаж өгсөн тоон мэдээг өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэнчлэн СРS-н мэргэжилтэн Мэндбаяр нэмээд “53” болгочихсон байсан. Мэндбаярын жолоочийн тоо нэмсэн 5 компани нь дээрх жагсаалтын эхний 5 компани /Азийн хишиг дэлгэрэх, Дагалай шарга наян найм 1 транс, Хишиг сайхан ундрах, Дайлангийн хишиг тээвэр, Ивээл сар транс/ юм. Энэ жагсаалт дээрх “тулгалтаар” гэх багана дахь тоонууд нь М**********ын нэмсэн тоонууд юм. Сүүлд нь миний өгсөн тоон мэдээг нэгтгээд 2 хувь гаргаж өгөөд гарын үсэг зуруулаад нэгийг нь боомтын зөвлөлд өгөөд, нөгөө нь надад үлдсэн байсан нь энэ юм...” /3-р х.х-ийн 96, 101-102-р хуудас/,

Гэрч Ву Юун Далай /Wu Yun Dalai/: “...Мэдээлэл авах гээд очих үедээ хэлтсийн дарга А****** гэх хүнтэй уулзаж байсан ба тэр өдрөөс хойш таньдаг болсон. Үүнээс хойш ажпын шугамаар хэд хэдэн удаа уулзаж байсан... ...“***************** ХХК-иуд нь тус тусдаа тээврийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 1 хөрөнгө оруулагчтай компаниуд байгаа юм. Миний бие дээрх компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг байгаа            Тухайн үед А********* нь Цагаан хаданд байрлах Авто тээврийн төв дээр ажиллаж байсан ба уулзаад “Манай тээврийн багт хэдэн жолооч нэмж өгөх боломж байна уу?, тоонд нь хүргээд өгч болох уу?” гэж гуйсан. Гэтэл А******* шалгалтын дагуу газар дээр нь байгаа жолооч нарыг тоолно гэж хэлсэн. Гэхдээ болно, болохгүй гэсэн хариу хэлээгүй. Тухайн шалгалтаар манай компанийн 289 орчим жолооч бэлэн байсан боловч манай компанийн нэр дээр орох хүсэлттэй 20-н жолоочийн хүсэлтийг Цагаан хад дахь авто тээврийн байгууллагад мэйлээр болон цаасаар өгсний дагуу нийт 303 жолоочийн манай компаниудын нэр дээр бөмбөлөг болгон үүсгэхээр бүртгэсэн... ...Мөрдөгчийн асуулт: Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажилд гарахад хэдэн жолооч байгаа эсэх талаар танай компаниудын жолооч нарыг тоолоход бэлэн 182 жолооч тоологдсон мэдээлэл байна. Гэтэл 303 жолоочийг бүртгэсэн байна. Ямар учраас 121 жолоочийг нэмж бүртгэсэн талаар ярина уу?  Хариулт: Тухайн үеийн жолооч нарын нэрс, жагсаалт зэргийг харж байж хэлэхгүй бол одоо шууд хэлж мэдэхгүй байна...” / 3-р х.х-ийн 155-156-р хуудас/,

Гэрч О.Оюунгэрэлийн: “...Монгол улсын экспортын ачааг тасалдуулахгүйн тулд “С” зөвшөөрлийг хугацаа алдалгүй хэвлэж, компаниудад олгодог. “С” зөвшөөрлийг авахад тухайн битүүмжлэгдсэн багт байгаа хүмүүсийн талаар мэдээллийн тухайн тээврийн компани нь энэ машиныг, энэ жолооч барина гэдэг байдлаар хүсэлтийг тээврийн нэгдсэн системээр уурхайн эзэмшигч рүүгээ явуулдаг, тус мэдээллийг нь гэрээтэй уурхай нь баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой”, орон нутгийн “Тавантолгой” ХК-д нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн нэгдсэн системтэй холбоотой байдаг болохоор тухайн тээврийн компанийн ирүүлсэн, материалыг нь уурхай баталгаажуулж, Автотээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн тасаг руу шилжүүлдэг бөгөөд тус тасгийн дарга Энхбат, ахлах мэргэжилтэн Дамдинпүрэв нар нь мэдээллийн нягталж үзээд баталгаажуулалтыг хийдэг. Ингэснээр “С” зөвшөөрөл олгох ажил эхэлдэг юм. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тээвэр зохицуулагч Э.Норовсүрэн /утас: 88095491/-ийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэх газар луу “С” зөвшөөрөл хэвлэдэг принтерийг авч очсон. Тухайн үед боомтын зөвлөлөөс тээврийн компанийн нэрс болон жолооч нарын нэрстэй 270 бүтээмжлэгдсэн тээврийн багийн мэдээллийг ирүүлсэн. Намайг очихоос өмнө 150 бүтээмжлэгдсэн тээврийн баг байж байгаад ажлын хэсэг гэх хүмүүс шинээр тоолж, 270 бүтээмжлэгдсэн тээврийн баг болгосон байсан. Тус 270 багт шинээр 2022 оны 1-р улирлын “С” зөвшөөрлийг хэвлэсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын эхээр Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирээд тухайн 270 багийг ингэж явуулахгүй гэдэг байдлаар үүрэг чиглэл өгөөд дахин шинээр бүтээмжлэгдсэн багийг тоолж, 179 багийг шинээр гаргаж ирсэн. Энэ хугацаанд бол хуучин 270 баг гэдгээр нь "С” зөвшөөрлийг хэвлэж гаргасан. Тухайн үед би Цагаанхад суурьшлын бүсэд байхдаа Э.Норовсүрэн 517 ширхэг, би 558 ширхэг “С” зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хэвлэсэн. Тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг шалгаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн материалыг авч, тус төлөөлөгчөөр нь битүүмжлэгдсэн тээврийн багт байгаа тээврийн хэрэгслийг улсын дугаарыг шалгуулаад “С” зөвшөөрлийг хэвлэж эхэлдэг, зөвшөөрөл хэвлэж дуусангуут тээврийн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн зөвшөөрлийг бичгийн серийг дугаараар нь хүлээлгэж өгсөнг тэмдэглэл болгож, үнэт цаасны тайландаа тусгадаг. Тээврийн компани нь “С” зөвшөөрлийн нэхэмжлэлтэй холбоотойгоор төлбөр төлсөн баримтыг би авч, тус зарлагын баримтад “С” зөвшөөрөл хүлээн авсан хүний нэр утасны дугаарыг бичүүлж, хүлээлгэн өгсөн баримт болгодог. Ингээд нийт 1075 ширхэгийг компаниудад нь хүлээлгэж өгөөд буцаад Цогтцэций суманд 12-р сарын 31-ний өдрөө ирсэн...” /6-р х.х-ийн 232-р хуудас/,

Гэрч Б.Оргилболдын: “...Автотээврийн үндэсний төвөөс ирсэн Мэндбаяр нь өглөө болгон шалгах тээврийн компанийн нэрсийг, жолоочийн нэр устай нь 1 хувь хэвлэж өгч байсан. Тэр компанийн нэрсээс гадна, тус компанид хэдэн жолооч байгаа талаарх мэдээлэлтэй жагсаалт байсан. Тус жагсаалтыг барьж яваад тухайн компани дээр очиж, тусгаарлагдсан кемпийнхэн гадаа жагсааж байгаад тээврийн жолооч нарыг гадаад пасспортын хамт бариулж зогсоогоод хэвлэгдсэн жагсаалттай тулгаж ажилласан. Тулгаж ажиллахад бол тухайн кемпэд 40 жолооч байхаас 30 жолооч биеэрээ байх жишээний зүйл байсан хэвлэгдсэн жагсаалт дээр байхгүй жолооч нарыг чеклэж тэмдэглээд хариуцсан менежерт нь ийм ийм жолооч нар байхгүй байна гэдгийг нь хэлээд хэвлэгдсэн жагсаалтны доод хэсэгт нь гараар бичиж тэмдэглээд, менежерийн утасны дугаар, нэр усыг нь бичиж байсан. Энэ байдлаар ажиллаад оройдоо хэвлэгдсэн жагсаалтаар тээврийн компанийн жолооч нарыг тулгасан мэдээгээ Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Мэндбаярт өгч мэдээг нэгтгэж байсан... Тээврийн компанийн нэр дээр бүртгэлтэй, тусгаарлалтад байгаа жолооч нарыг тоолох үед биеэрээ байхгүй байсан жолооч нарыг тухайн компанийн хариуцаж байсан менежертэй уулзаж, энэ жолооч чиний байхгүй байна гээд тулгалт хийсэнг танилцуулж, өөрсдөөр нь гарын үсэг зуруулж, утасны дугаарыг нь бичиж авч байсан...” /6-р х.х-ийн 242-р хуудас/,

Гэрч У.Амарсанаагийн: “...Бүх жолооч нарыг гаргаж ирж жагсаагаад гадаад паспортын зурагтай нь жолоочийн нүүр царайг тулгаж шалгасан. Тэр үед шинээр бөмбөлөг үүсгэнэ гээд компаниуд өөрсдөө тусад нь шинээр үүсэх бөмбөлөг гэж тусгаарласан байсан. Ажлаас гарахад өгсөн жагсаалт дээр бөмбөлөгт байсан бүх жолооч нарын жагсаалт байсан ба тус нэрс дунд тулгаж байгаа жолооч байгаа эсэхийг тулгасан. Шалгалтын явцад бол мэр сэр нэр нь огт байхгүй жолооч нар гарч ирсэн ба компанийн хэвлэж өгсөн жагсаалтад алга байна гээд мэдээнд оруулахгүй орхиод явуулчихдаг байсан...” /6-р х.х-ийн 244-р хуудас/,

Гэрч О.Энхбатын: “...Хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2011 онд байгуулсан авто тээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколоор улс хоорондын авто замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулахаар заасан. Уг протоколыг 2019 онд шинэчлэн баталсан. Энэхүү протоколыг 1 дүгээр зүйлд протоколыг хэрэгжүүлэхэд эрх олгогдсон байгууллагыг 2 талаас зааж өгсөн. Үүнд Монгол улс талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Хятад улс талаас ӨМӨЗО, Шинжан уйгарын ӨЗО- ны зам харилцаа, тээврийн танхимуудыг зааж өгсөн. 2 талын эрх олгогдсон байгууллагууд жил бүр уулзаж, дараа онд ашиглагдах зөвшөөрлийн бичгийн тоог харилцан ажил байх зарчим баримтлан тэнцүү тоогоор тогтоож харилцан солилцдог. Харилцан тохирч байгаа зөвшөөрлийн бичигт 7 төрөлтэй. Үүнд зорчигч тээвэртэй холбоотой 3, ачаа тээвэртэй холбоотой 4 төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Ачаа тээвэртэй холбоотой 4 төрлийн зөвшөөрлийн бичигт хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг багтана. Хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг дээрх протоколыг үндэслэн харилцан тохиролцсоны үр дүнд Хятад улсын талаас “С” зөвшөөрлийг хэвлэж манай улсад ирүүлдэг. Ингэж ирүүлсэн “С” зөвшөөрлийн бичгийг Авто тээрийн үндэсний төв нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бол үйлдвэрийн газрын захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэж байсан бол 2021 оны 09 дүгээр сараас хойш битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээлэлд тулгуурлан зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгож байгаа. Монгол жолооч нарт олгож байгаа зөвшөөрлийн бичиг нь Монгол улсад хэвлэгддэггүй. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь тухайн хуулийн этгээдэд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг. Тухайн битүүмжлэгдсэн багийн мэдээллийн дагуу олгож байгаа. Битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээлэлд хуулийн этгээд нэр, тухайн хуулийн этгээдийн дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, бүртгэлтэй мэргэжсэн С, Е, УХАТ /улс хоорондын ачаа тээвэр/-ийн эрхийн ангилалтай жолооч нар зэрэг мэдээлэл байдаг... ...Гашуунсухайт боомтыг зөвлөлд хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын байгууллагын төлөөлөх үндсэн, нэмэлтээр Авто тээврийн үндэсний төв Тагнуулын байгууллагын төлөөлөн орж боомтын зөвлөл бүрддэг. Шадар сайд болон Зам тээврийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын хамтарсан түр журмаар битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээллийг боомтын зөвлөл өөрөө ажлын хэсэг томилон шалгуулж, шалгалтын үр дүнд битүүмжлэгдсэн багийн мэдээллийг хэлэлцэн баталж, жагсаалтыг БНХАУ болон холбогдох байгууллагад хүргүүлдэг. Уг хэлэлцэж баталсан мэдээллийг үндэслэн Хятад улсаас ирүүлсэн зөвшөөрлийн бичгийг Автотээврийн үндэсний төв тээвэрлэгч байгууллагад олгодог... ...Хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй жолооч нарын тоог гаргаж өгсний дагуу газар дээр нь бодит байгаа жолооч нарын тоог гаргах ажлын хэсэг ажилласан гэж ойлгосон. Жолооч тоолох үйл ажиллагаа үүнээс өмнө нь хийдэг байсан. Тухайн багийн тээврийн хэрэгслийн тоо жолоочийн тооны харьцаа, мөн кемпийн орны тоо жолоочийн тооны харьцааг гаргаж орны тооноос илүү жолоочтой байвал хасаж байсан. Мөн жолооч нарын ангилал зэргийг тулгаж үздэг байсан. Зарим тохиолдол ангилал таарахгүй тохиолдол илэрч байсан. Битүүмжлэгдсэн баг үүссэнээс хойш ангилал таарахгүй жолооч байхгүй болсон. Ингэж жолооч тоолсон тооллогын үр дүнг үндэслэн боомтын зөвлөл хурлаараа баталгаажуулж битүүмжилсэн тээврийн баг үүсгэх татгалзах санал гаргана... ...Тухайн ажлын хэсгийн хүмүүс хамт явж байхад ингэж нэмэгдүүлж тоолох боломжгүй гэж бодож байна. Хэрэв ингэж нэмэгдүүлж тоолсон бол болохгүй зүйл бөгөөд бодит байдал дээр хэдэн жолооч байгааг тоолж тулгах ёстой..." /7-р х.х-ийн 75-76-р хуудас/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Буман трейд” ХХК, “Бэш тэрэг транс” ХХК, “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК/ /6-р х.х-ийн 8-14, 16-17, 19-р хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-с ирүүлсэн “...2021 оны 12 дугар сарын 17-ны өдрийн удирдамж, Хилийн Гашуунсухайт боомтын зөвлөл, шуурхай штабын өргөтгөсөн 30 дугаар хурлын шийдвэр, 2022 оны 01 дүгээр улиралд хэвлэн олгосон зөвшөөрлийн бичгийн мэдээлэл, 270 битүүмжилсэн тээврийн багийн мэдээлэл..." бүхий баримт бичгүүд /5-р х.х-ийн 64-218-р хуудас/,

Гашуунсухайт дахь шуурхай штабаас гаргасан баримт бичгүүд /7-р х.х-ийн 6-30, 49-52, 53-57-р хуудас,

Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн тайлан /6-р х.х-ийн 153-160-р хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4-р х.х-ийн 9, 29-31,32-34, 37, 51-52, 53-66-р хуудас/,

Бусад баримт бичгүүд /3-р х.х-ийн 118, 198-202, 4 х.х-ийн 40-41-р хуудас/,

- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтууд:

Гэрч Г.Цэрэндашийн: “...Энэхүү компанийн машинд шалгалт хийхээр болох үед буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай Автотээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Айдос намайг дуудсан. Тэрээр Цагаан хадны тээрийн байшин болох сендвичэн гаднаа "Авто тээвэр” гэсэн хаягтай байранд байж байсан. Тэрээр надтай уулзаад наад компанийн машинууд чинь 1 л удаа ачаа ачаад хилээр гарах юмаа, тийм болохоор нэг удаа тээвэрлэлтэд очно гэдэг утгаар дүгнэлтийг зөвшөөрч гарга гэдэг үүрэг өгсөн. Байцаагч шалгалт хийж дүгнэлт гаргахдаа маягтад байгаа асуултын дагуу бөглөөд хамгийн сүүлд нь тэнцэнэ гэсэн үзүүлэлтээр зөвшөөрсөн дүгнэлт гаргадаг юм. Тэгээд даргын өгсөн үүргийн машинуудыг биечлэн үзэж шалгаагүй байж тэнцэнэ гэдэг байдлаар зөвшөөрсөн дүгнэлт гаргасан. Гэхдээ би өөрийн биеэр машинууд дээр очоод урдаас нь фото зургийг нь дарж авсан. Би дүгнэлтээ зөвшөөрч гаргаад хүсэлт гаргасан компанид өгөлгүй шууд тээврийн нэгдсэн программ дээр шалгасан гэдэг байдлаар шивж оруулсан. Гэхдээ би өөрөө шивээгүй, харин даргын өгсөн үүргийн дагуу надтай адилхан байцаагч О******** тээврийн нэгдсэн санд шивж оруулсан       Тэдгээр 6 машины толгой буюу чирэгч ямар нэг асуудалгүй байхаар харагдсан, шинэ бололтой чирэгч байсан. Харин чирэгч бүрийн арын чиргүүлүүд тогтоосон стандартаас урт байсан. Миний нүдэн баримжаагаар 17.5 м орчим байсан, уг нь стандартаар бол 14.5 м байх ёстой. Зөвшөөрсөн дүгнэлт гарга гэсэн учраас хэмжилт хийж шалгаагүй шууд дүгнэлтээ гаргасан...” /3-р х.х-ийн 149-р хуудас/,

Гэрч Г.Жаргалсайханын: “...Хэдний өдрийг санахгүй байна, манай хэлтсийн дарга Айдос, эсхүл тасгийн дарга Батболдын хэнийх байсныг санахгүй байгаа цохолтоор 1 аж ахуйн нэгжийн 6 ширхэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэйгээ байсныг үзлэг хийсэн. Намайг газар дээр нь компанийн менежер гэх настайвтар бололтой эгч дагуулж очсон. Намайг очиж үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн чирэгч буюу толгой асуудалгүй шаардлага хангаж байсан, харин чиргүүлүүд нь стандартын шаардлага хангахгүй буюу тогтоосон хэмжээнээс урт байсан. Энэ нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй байсан. Тогтоосон ерөнхий шаардлага нь чирэгч, чиргүүлийн хамтаар нийт урт 14 метр 80 см байх ёстой. Гэтэл тэдгээр 6 тээврийн хэрэгсэл нь чирэгч, чиргүүлийн хамтаар 20 метрээс давсан урттай байсан. Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага MNS84598 стандартын зохих заалт байдаг. Тээврийг хэрэгслийг нүдээр харахад илт андашгүй урт байсан ба миний хэмжигч /эргүүлдэг төмөр/ гацчихаад хэмжиж болохгүй байсан. Тэгээд гараар төөлж үзэхэд 1 метр орчим болж стандартын хэмжээнээс хэтэрсэн, тэр байдлыг менежер гэх эмэгтэйд нь хэлж энэ тээврийн хэрэгсэл стандарт хангахгүй урт байна гэхэд тэрээр харин тиймээ ийм урттай БНХАУ-ын талаас хүрээд ирсэн юмаа гэж хэлээд уг байдлыг зөвшөөрч байсан. Иймд би зөвшөөрсөн дүгнэлт гаргах боломжгүй тул тээврийн нэгдсэн системийн тайлбар хэсэг дээр стандартын шаардлага хангахгүй туl /үзэх боломжгүй гэж бичээд албан хүсэлтийг сангаар хаасан... ...”Эн Эйч Ай Ди Эл” Дүүлэн” ХХК-ийн зүгээс дүгнэлт гаргуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/01 /02/ дугаартай хүсэлтийг ирүүлсэн юм байна. Улмаар сангаар харахад уг хүсэлтийг манай улсын байцаагч Сэрсэндэмидэд дүгнэлт гаргахаар шилжүүлсэн юм байна. Тэгээд би тухайн үед Сэрсэндэмидийн хамтаар Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байхдаа хамтдаа уг компанийн эзэмшлийн гэх 6 ширхэг Shacman маркийн тээврийн хэрэгслүүд дээр очиж үзлэг хийхэд тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага /өмнөх мэдүүлэгт дурдсан/ хангахгүй байсан учраас Сэрсэндэмидэд хуваарилагдсаны дагуу тэрээр санд дүгнэлт гаргах боломжгүй гэж хааж шийдвэрлэсэн байна. Миний хувьд уг тээврийн хэрэгслүүдийг газар дээр нь Сэрсэндэмидийн хамтаар очиж үзэж хэмжилт хийсэн нь үнэн юм. Тэрхүү байдлыг өөрийн нэр дээр хуваарилж авч үзсэн гэж буруу андуурч тайлбарласан байна. Эргээд санахад Сэрсэндэмидэд хуваарилагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд байлцсан юм байна. Өмнөх мэдүүлэгт дурдаж ярьсан бусад зүйлс хэвээр болно...” /3-р х.х-ийн 162, 165-р хуудас/,

Бусад баримт бичгүүд /3-р х.х-ийн 175-178-р хуудас/,

- Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 5,000,000 төгрөгийн хахууль авсан, өгсөн гэмт хэргийн нотлох баримтууд:

Гэрч С.Амгалангийн: “...2019 оны сүүлээр билүү 2020 оны эхээр байх он сарыг нь сайн санахгүй байна. Миний үеэл Г**************ын М********нь надаар / миний бичиг баримтаар/ Хаан банканд дээрх дансыг анх нээлгэж байсан. Мөн карт  гаргуулан авсан байгаа... ...Г.М******** ах хэлэхдээ чи ахдаа өөрийнхөө бичиг баримтаар данс нээгээд өгөөч ахад нь хэрэг болоод байна гэж хэлсний дагуу данс нээлгэж карт захиалж өгч байсан...” /3-р х.х-ийн 114-р хуудас/,

Гэрч П.Оршихийн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Улаанбаатар хотод байсан бөгөөд найз Б********** утсаар яриад нэг хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд тухайн үед надад Балдорж утсаар дансыг хэлсэн санаж байна. Тухайн данс руу 2,5 сая төгрөгөөр 2 удаа буюу нийт 5 сая төгрөг шилжүүлсэн...” /3-р х.х-ийн 117-р хуудас/,

Гэрч Ц.Батмөнхийн: “...Б************ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ирж гэрчийн мэдүүлэг өгчхөөд тэр шөнөдөө надтай хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүс рүү явсан. Бид хоёр манай жолооч нар бөмбөлгөөс хасагдсан шалтгааныг мэдэхээр явсан. Манай жолооч нар 2021 оны 12 дугаар сард өөр компанийн бөмбөлөг орж бүртгүүлээд дараа нь хасагдсан байсан. Тэр ажлыг хөөцөлдөхөөр Цагаан хад руу очсон. Б********бид хоёр 2022 оны 02 дугаар 17-ны өдөр Цагаан хаданд очоод кемп /бөмбөлгийн/-д байж байтал танихгүй залуу ирээд Мэндбаяр өгч байна шүү гэж хэлээд олон тооны түргэвчилсэн оношлуурыг өгчхөөд явсан. Тухайн оношлуур нь 400 ширхэг байсан. Б********* тэдгээр оношлуурыг яагаад өгч байгааг ойлгохгүй гайхаад аваад үлдсэн. Бид хоёрын аваад үлдсэн оношлуурууд нь одоо манай кемп дээр байгаа байх... ...Автотээврийн үндэсний төвийн ажилчид 2021 оны 12 дугаар сард Цагаан хаданд очиж шалгалт хийгээд явсан байсан. Тэр үед манай компанийн жолооч нар шалгалтаас хоцорч бүртгүүлж чадаагүй учраас Б********* автотээврийн үндэсний төвд ажилладаг М******** гэдэг хүнтэй ярихад 5 сая төгрөг өгчих гэхээр нь түүнд өгсөн гэж сүүлд нь надад хэлсэн. Б********* 5.000.000 төгрөгийг өөрийн найз Оршихоос зээлж авсан гэж ярьсан... ...М*********аас оношлуур худалдан аваагүй, харин бүртгүүлж чадаагүй жолооч нараа бүртгүүлэхээр түүний нэхсэн 5.000.000 төгрөгийг өгсөн гэж Балдорж надад хэлсэн. Гэтэл 2022 оны 02 дугаар сард Б*******ийг гэрчээр мэдүүлэг өгсний дараа Б*********бид хоёрыг Цагаан хаданд очтол үл таних залуу ирээд М******** өгч байна гэж хэлээд олон тооны оношлуур өгөөд явсан. Б********ийн өгсөн 5.000.000 төгрөг нь оношлууртай холбоогүй юм... ...Манай жолооч нар Цагаан хаданд байгаа албан ёсны цэг дээр очиж шинжилгээнд хамрагдаж байгаа. Манай жолооч нар бусдаас оношлуур худалдан авч хэрэглэвэл боомт тэр хариуг хүлээн зөвшөөрөхгүй учир албан ёсны цэгт шинжилгээ өгдөг...” /3-р х.х-ийн 125-р хуудас/,

Хаан банкны 5653038796 дугаартай С.Амгалангийн депозит данс руу “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаа 2,500,000 төгрөгөөр нийт 5,000,000 төгрөг 5031285507 тоот данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга /6-р х.х-ийн 64-р хуудас/,

- Нийтийн албан тушаалтан бусадтай бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийн нотлох баримтууд:

Гэрч У.Чингэлийн: “...Манай “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь Цагаан хад гэх газарт 200 автомашинтай тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Ковид гарснаас хойш 2021 оны 2-р улирлаас бөмбөлөг үүсгэж “Ковид-19”-ийн шинжилгээнд хамрагдаж сөрөг гарсан тохиолдолд тээвэрт явах “С” зөвшөөрөл олгохоор болсон. Бөмбөлөг гэдэг нь тодорхой тооны хүмүүсийг 40 хүртэл хүмүүсийг хамтад нь бусдаас тусгаарлан байршуулж байгааг хэлж байгаа юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, манай компани 67 жолоочийг 2-3 бөмбөлөг үүсгээд тусгаарлачихсан байсан. Тэгээд би хятад захиралтайгаа холбогдоод надад “200 машиныхаа ядаж 100 нь хөдөлгөөнд оруулмаар байна, шалгалт ирэх гэж байгаа юм байна, “С”- г кемп дээр байгаа жолоочийн тоогоор олгох гэж байна, яаж ийгээд жолоочийг 100 болгомоор байна, чи жолоочийн тоог 100 болгоод өг, тэнд хүнд нь тодорхой хэмжээний мөнгийг нь өгье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүн асууя гэж хэлсэн. Би найз Д*******тай уулзаад “чамд таньдаг хүн байна уу, жолоочийн тоог 100 болгомоор байна” гэж хэлсэн. Тэгэхэд Д********* надад “за, найз нь ганц нэг хүнээс асууя” гэж хэлсэн. Тэгэхэд шалгалт бол арай ирээгүй байсан. Тэгээд Д******* О*******той холбогдсон юм байна лээ. Тэгээд удахгүй Улаанбаатараас шалгалт "Цагаан хад” гэх газарт очсон. Шалгалт 2021 оны 12 сарын 20-оос хойш, хэзээ гэдгийг нь санахгүй байна, шалгалтын хүмүүс тоолоход манай компанийн бөмбөлөгт 57 жолооч байсан, бөмбөлөгт ороогүй 10 жолоочийг ажилд шинээр аваад, бөмбөлөгт оруулах гээд тусгаарлаж байсан. Нийт 67 жолоочтой байсан. Тэгээд шалгалтын хүмүүс очоод жолооч нарыг тоолоход манай компанид бодитоор 67 жолооч байсан, түүнийг Даваад хэлээд О*********оор 101 жолооч болгож жолоочийн тоог 34-өөр нэмэгдүүлж бүртгүүлсэн... ...Манай компанийн жолооч нарын тоог 100 болгож өгөхийг би Д*******аас гуйсан. Тэгэхэд манай компанийн жолооч нарын тоо 34-өөр нэмэгдэж 101 болсон. Д********* надад хэлэхдээ О******гэх байцаагчтай ярьж байгаад тоог чинь нэмүүлж өгсөн гэдгийг хэлсэн...” /3-р х.х-ийн 146-147-р хуудас/,

Хаан банкны 5585292295 дугаартай Б.Д**********гийн эзэмшдэг дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4-р х.х-ийн 42-р хуудас/,

Хаан банкны 5585292295 дугаартай Б.Д*********гийн эзэмшлийн депозит дансны “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,800,000 төгрөг 5021180005 тоот данс руу зарлага гарсан...” гэх дэлгэрэнгүй хуулга /4-р х.х-ийн 44-р хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-с ирүүлсэн "... яллагдагч нарын хүний нөөцийн хувийн хэргийн материалын хуулбарууд болох ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет...” зэрэг баримт бичгүүд /4-р х.х-ийн 215, 216-217, 221-227, 228, 229, 5-р х.х-ийн 7-11, 12, 21-28, 29, 36- 37-р хуудас/,

Албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн баримтууд /5-р х.х-ийн 43-62-р хуудас/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн А-02 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 83-85, 88-98, 101-102, 113-114, 115 дугаартай мэдээ,

А-04 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 9, 30-32,36-42 47-48, 53, 55-58, 54, 60 дугаартай мэдээ,

А-05 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 6-7, 9,10-13, 16 дугаартай мэдээ,

А-19 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 4, 5 дугаартай мэдээ,

Шүүгдэгч Г.М*******ын өмгөөлөгч Л.С******** нь “...Дайлангийн хишиг тээвэр компани нь Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээний газрын Цогтцэций салбарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21/103 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт  / 8-р хх-ийн 162-163-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхэд танилцуулсан шүүгдэгч Б.Д*******йн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг  шүүгдэгч Б.Д*************ийн өмгөөлөгч Х.Б*********ээс “…шүүгдэгч Б.Д***********аас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасныг зөрчиж мэдүүлэг авсан тул нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаар  шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал”-ыг шүүх Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай  хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 3, 16.12 дугаар зүйлийн 1, 16.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа, Л.Балдорж нарт  холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч К.А********ын үйлдсэн гэх гэмт хэргийн  талаар:

 Шүүгдэгч К.А******ыг  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, яллагдагч Г.М********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ву Юун Далай”-ийн /Wu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.М*********аар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Азын хишиг дэлгэрэх” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.А****** нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад нэртэй газар байрлах “Гашуунсухайт” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц модны” боомтын чиглэлд экспорт, импортын тээвэрлэлт явуулдаг “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 ширхэг тээврийн хэрэгслүүдэд ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.Цэрэндашад үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.  

Шүүгдэгч К.А*******ыг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох обьектив болон субьектив талын шинж бүрэн үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

Тодруулбал гэмт хэргийн объектив талын шинж болох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг зүйл ангийн хуулийн шаардлага нь “нийтийн албан тушаалтан” гэх этгээд “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байх явдал юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3  “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”  нийтийн албан тушаалтанд хамаарахаар байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад шүүгдэгч К.А******* нь Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн гадрын Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга бөгөөд хэлтсийн дарга “нийтийн албан тушаалтан” мөн байна.

Хэдийгээр шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан мөн боловч түүнийг албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж хуульчлан тайлбарласан.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

2021 оны 12 сарын 17-ны өдөр “Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн захирал Б.Гүрсоронзон баталсан “Орон нутагт ажиллах албан томилолтын удирдамж”-ийн зорилго хэсэгт “ … Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгой Ухаа худгийн уурхайгаас –Цагаан хад- Гашуун сухайт- БНХАУ-ын Ганц модны чиглэлд хийгдэж буй экспортын нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийх, шинээр битүүмжилсэн тээврийн баг үүсгэх, 2022 оны 1-р улирлын “С” зөвшөөрөл олгох”,  “… Гашуун сухайт боомтын экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж,  удирдамжийг баталжээ. /5-р хх-ийн 065-р хуудас/

Дээрх томилолтын удирдамж, Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан 2021/112/191 тоот хамтарсан “Түр журам батлах” тухай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гашуун сухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байжээ.

Гашуунсухайт дахь шуурхай штабын даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан “Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах битүүмжилсэн багийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт зохион байгуулах чиглэл”-ийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг  байгууллагууд хамтран ажлын таван хэсэгт хуваагдан ажилласан нь тогтоогдож байна.  /7-р хх-ийн 6-8-р хуудас/

Шүүгдэгч К.А******** нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, яллагдагч Г.М********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ву Юун Далай”-ийн /Wu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.Мэндбаяраар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Азын хишиг дэлгэрэх” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.Айдос нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ хатгагчаар хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч К.А********* нь шүүгдэгч Г.М********тай бүлэглэн, хатгагчаар оролцож  бусдад давуу байдал олгох буюу гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна.

Нөгөөтээгүүр прокуророос “Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.А*********** нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж” давуу байдал бий болгосон гэж  гэж буруутгаж байгаа нь тогтоогдохгүй байна.

Учир нь, ажлын хэсгийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дүгээр хуралдааны тэмдэглэлд “…Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2021 оны 10 дугаар 19-ний өдрийн 191/112 дугаартай тушаалаар батлагдсан “Гашуунсухайт” боомтоор уул уурхай, экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журмын 2.1.8 дахь заалтыг хэрэгжилтийг хангах зорилгоор Авто Тээврийн Үндэсний төв, Мэргэжлийн хяналтын газар, Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 26-ны хооронд хийж гүйцэтгэсэн шалгалтыг Ц.Бямбацогт танилцуулсан талаар тусгагджээ. /7-р хх-ийн 55-59-р хуудас/ .

Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын талаар шүүгдэгч К.А******* биш Ц.Бямбацогт танилцуулсан байхад ийнхүү буруутгаж байгаа нь учир дутагдалтай болжээ.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргийн тухайд гэрч нарын Г.Цэрэндаш, Г.Жаргалсайхан нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул энэхүү мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Шүүгдэгч К.А********нь 2021 оны 12 сарын 17-ны өдөр “Авто тээврийн Үндэсний Төв”  ТӨҮГ-ийн захирал Б.Гүрсоронзон баталсан “Орон нутагт ажиллах албан томилолтын удирдамж”-д заасан “… Гашуун сухайт боомтын экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах” чиг үүргийнхээ хүрээнд нийгмийн ашигтай зорилгын үүднээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан шинжтэй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохгүй гэж дүгнэв. Мөн улсын яллагчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн боомтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулснаар тухайн гэмт хэргийг төгссөн гэж дүгнэж байгаа ч тухайн боомтын зөвлөлийн хурлын шийдвэр нь Монгол Улсын Сангийн сайдын 2022  оны 01 сарын 03-ны өдрийн 1 дугаартай “ Хяналт шалгалт хийх тухай”  тушаал, Хилийн Боомтын Үндэсний Зөвлөлийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 1 дугаартай “ Гашуунсухайт боомтод авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол  гарснаар дуусгавар болсон үйл баримт тогтоогдож  байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг хэдий ч төгссөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч  прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч  яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй,  мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын бүрэн тогтоогоогүй байна.  

Иймд шүүгдэгч К.А***********ыг  Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч С.О*******, Г.М*****, Б.Д********* нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  гэх хэргийн талаар:

Шүүгдэгч С.О*********  битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа Буман трейд” ХХК-ийн захирал Б.Д*********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.М********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 сарын 24-28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй томилолтоор ажиллаж байхдаа Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч  К.А*********той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ву Юун Далай”-ийн /Wu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.Мэндбаяраар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Азын хишиг дэлгэрэх” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.А******** нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

Шүүгдэгч Б.Д**********г автотээврийн хяналтын мэргэжилтэн С.Ононтой үйлдлээрээ санаатай нэгдэж “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.  

Шүүгдэгч С.О******, Г.М*******, Б.Д******** нарыг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох  субъект болон субьектив талын  шинж бүрэн үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

Тодруулбал гэмт хэргийн субъект нийтийн албан тушаалтан байх, нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг зүйл ангийн хуулийн шаардлага нь “нийтийн албан тушаалтан” гэх этгээд “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байх явдал юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.О****** Г.М*********, Б.Д********  нар нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан” гэсэн субъектэд хуульд зааснаар хамааралтай эсэх, гэмт хэргийн шинж хангагдаж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоож чадаагүй байна.

Прокуророос “… Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заасан бөгөөд Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод “ оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалын зэрэглэлээс үл хамааран “төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулж заасан болно.

Шүүгдэгч С.О******* Г.М********** нарыг Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж, тус мэдүүлгийг нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 2.1.5-д заасны дагуу томилсон албан тушаалтнаас нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг байх тул нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн болно” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны  зарчмыг  буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв  

Учир нь: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3  “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”  нийтийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулсан байна.  

            Автотээврийн Үндэсний Төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 05 сарын1-ний өдрийн Б/192 дугаартай “Ажилд томилох тухай “ тушаалын 1-р хавсралт зааснаар шүүгдэгч С.Онон нь хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хяналтын тасагт “Автотээврийн хяналтын мэргэжилтэн”-ээр, шүүгдэгч  Г.М********** нь мөн хэлтэст “Ачаа тээврийн хяналт бүртгэл хариуцсан мэргэжилтэн”-аар томилогдон ажиллаж байсан байна./ 4-р хх-ийн 216-227-р тал/

            Дээрх  баримтаар шүүгдэгч С.О*******, Г.М******* нар нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3  “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”  биш болох нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйчлэн ирүүлсэн шүүгдэгч С.О******, Г.М********         Б.Д*********нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч С.О********ийн хахууль авсан, шүүгдэгч Б.Д********* хахууль өгсөн гэх хэргийн талаар:

 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох *******ХХК-ийн захирал Б.Д*********ийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.Д********аас ********** 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.Шагдарсүрэнгээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн,

Шүүгдэгч Б.Д************г “Буман трейд” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.О*********ийн “Автотээвэрийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан ********* 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ай фоун-13" загварын гар утсыг хахуульд өгсөн гэмт хэрэгт үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.

Прокуророос шүүгдэгч С.О********** хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч  Б.Д************ хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримт тогтоогдохгүй байна.

Гэрч Д.Шагдарсүрэнгийн “…Д******* надаас өмнө нь өөртөө болон эхнэртээ, найз нөхдөдөө ихэвчлэн IPhone-13, IPhone-13 pro max, гэх мэт маркийн 10 гаран утас худалдан авч байсан. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр авсан утсаа Драгон төв рүү нэг эмэгтэй хүнд хүргүүлж байсан санагдаж байна. Хүргэж өгсөн хүний утасны дугаарыг санахгүй байна. Яг хүргэж өгөхийг нь миний ах хүргэж өгсөн” гэжээ. 

Шүүгдэгч Б.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай  хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-т зааснаар түүний өмгөөлөгч Х.Б*************ээс гаргасан хүсэлтээр 16.11 дүгээр зүйлийн 3, 16.12 дугаар зүйлийн 1, 16.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг хүчингүйд тооцсон болно.

Шүүгдэгч Б.Д******** “Буман Трейд” ХХК-ийн захирал ажилтай гэж яллах дүгнэлтэд дурдсан боловч тухайн компани ямар үйл ажиллагаа явуулдаг, Б.Даваа нь ямар эрх үүрэгтэй этгээд болох талаар шалгаж тогтоогүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй үйл баримт тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй”  үндэслэлээр Эрүүгийн хуулийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О*********д холбогдох, 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д*******холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Г.М*********ын хахууль авсан, шүүгдэгч Л.Б**********ийн хахууль өгсөн гэх хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М***********ыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.Б**********д түүний эзэмшлийн “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.Б*********оос 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрөл С.Амгалангийн “Хаан” банкны 5653038796 дугаарын дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн,

Шүүгдэгч Л.Б*********ийг “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.М*******аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.Амгалангийн эзэмшлийн Хаан банкин дахь 5653038796 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.

Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

Шүүгдэгч Г.М*********нь  “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.Б**********оос 5,000,000 төгрөгийн хахууль авсан , шүүгдэгч Л.Б********нь “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.М********т 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгч гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрч мэдүүлсэн  мэдүүлгээр  тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М********ыг “Нийтийн албан тушаалтан” гэж үзсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгий хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх болгон өөрчилж, шүүгдэгч Г.М********ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.М********аас гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого 5,000,000  төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг 2023 оны 05 сарын 08-нд Төрийн сан,  АТГазрын 100900033401 дансанд “ Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол” утгаар  төлсөн болно..

Эрүүгийн хариуцлага  талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.М********р, Л.Б******** нарыг гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Г.М******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Л.Б************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.М********аас 5 сая төгрөгийг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж улсын орлого болгосон байгаа. Шүүгдэгч С.О*********ийн эд мөрийн баримтаар хураагдсан айфон 13 загварын гар утсыг шийдвэр хүчин төгөлдөр болгох хүртэл одоогоор шийдвэрлэх талаар санал байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан “Бэш тэрэг транс” ХХК-аас хурааж авсан 16 ширхэг хайрцаг нэг удаагийн ковидын оношлуурыг улсын орлого болгох саналтай. Мөн 20 мянган төгрөгийн дэвсгэрт 65 ширхэг нийт 1,300,000 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 11 ширхэг нийт 1,100 ам.доллар, 89 ширхэг 1000 юань нийт 8900 юань зэрэг хураагдсан мөнгөн дэвсгэртүүдийг мөн адил шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч К.А********** буцаан олгуулах саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Г.М******ын өмгөөлөгч Л.С********* эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал болгож байгаа юм байна. 22.13-1 дэх хэсэгт заасан тохиолдолд заавал хорих ял оногдуулахгүйгээр өөр бусад төрлүүд байна. Өөрөөр хэлбэл урьдын шүүх хуралдаан дээр 5000 нэгж буюу 5 сая төгрөгөөр манай үйлчлүүлэгчийг торгосон байгаа. Үүнтэй адилтгаад мөн хэмжээний төгрөгөөр буюу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох боломжтой гэж үзэж байгаа учраас заавал хорьж цагдахгүйгээр 5000 нэгж буюу 5 сая төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Л.Б*******ийн өмгөөлөгч Ч.П*********эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын саналын хувьд прокурорын торгох ялаар торгоно гэсэн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож өгөөч гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн 6.7-д заасны дагуу гэм буруу дээрээ манай үйлчлүүлэгчийн  хувьд маргаагүй, хэргийн талаар эхнээс нь үнэн зөв мэдүүлж байсан байдаг. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй гэсэн амлалтыг шүүхийн өмнө батлан тангараглаж илэрхийлсэн байгаа байдал, үүнийгээ биелүүлээд цаашаа явахад хувийн байдлыг хувьд итгэл даахуйц байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэглэж өгөөч гэсэн саналын гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг баримтлан талуудын гаргасан санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэдийгээр шүүгдэгч Г.М********ыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж болох боловч “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон” гэж үзэх боломжгүй байна. Учир нь өөрийнх ажил, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөгчөөс өгсөн эд зүйлийг авч болохгүй гэдгийг ойлгож, ухамсарласан байдаг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм. 

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасныг харгалзан шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэв. Үүнд:

            Шүүгдэгч Г.М*********ыг  Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван  сая/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч Л.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,тус тус шийтгэв.

 Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М********ын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 9,970,000 төгрөгөөр тогтоов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч К.А*********, С.О********** нарыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 хоног баривчилсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар цагаатгагдсан этгээд  К.А***********т  авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/117 дугаартай захирамж,

С.О************* авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/116 дугаартай захирамжуудыг тус тус  хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ай фоун 13 загварын 1 ширхэг гар утсыг С.О*********д, 20,000 төгрөгийн дэвсгэрт 65 ширхэг, нийт 1,300,000 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 11 ширхэг нийт 1,100 ам.доллар, 100 юанийн дэвсгэрт 89 ширхэг, нийт 8,900 юанийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц К.А**********т тус тус буцаан олгож, “Бэш тэрэг транс” ХХК-аас хурааж авсан 16 хайрцаг нэг удаагийн ковидын оношлуурыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3,36.7, 36.8, 36.10, 37.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч К.А*******, Г.М*********, С.О******* Б.Д********нарт холбогдох хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б.Д********* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож,  цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д****** овогт Г*******ын М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Т******** овогт Л********ийн Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

3. Шүүгдэгч Д****** овогт Г*******ын М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч Т******** овогт Л********ийн Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М**********т оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан болон шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М***********ын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 9,970,000 төгрөгөөр тогтоосугай.

7. Шүүгдэгч Г.М********, Л.Б********** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М*********, Л.Б******** нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллагдагч  К.А*******, С.О********* нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/116,  2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/117 дугаартай шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. К.А*******, С.О*********нар нь яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан болохыг дурдсугай.

11. Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.М****** төлсөн болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч Г.М*******, Л.Б*********нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ай фоун 13 загварын 1 ширхэг гар утсыг С.О**********д, 20,000 төгрөгийн дэвсгэрт 65 ширхэг, нийт 1,300,000 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 11 ширхэг нийт 1,100 ам.доллар, 100 юанийн дэвсгэрт 89 ширхэг, нийт 8,900 юанийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц К.А******** нарт  буцаан олгож, “Бэш тэрэг транс” ХХК-аас хурааж авсан 16 хайрцаг нэг удаагийн ковидын оношлуурыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

15. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА