| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00310/И |
| Дугаар | 154/ШШ2021/00002 |
| Огноо | 2021-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 154/ШШ2021/00002
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 6-р гудамжны 16 тоотод оршин суух Ш овогт Б ын Э эгийн /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн тоотод оршин суух Б овогт Г ын М -Э д /РД: / холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.379.558 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга таван зуун тавин найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч К.Сүхчулуун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балсан, хариуцагч Г.М -Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М -Э нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 72-80 ХОҮ улсын дугаартай Тоёото Ист маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж миний эрүүл мэндэд хүнд хохироп учруулсан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/шшт/4О дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол"-оор Г.М -Эрдэнийг гэм буруутайд тооцсон. Ховд аймгийн БОЭТ-ын хүний их эмч Б.Батбулган эмч тархины баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хавдрыг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал хийлгэсэн. Цаашид улирал тутам гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийлгэх шаардлагатай байна гэсэн тодорхойлолтын дагуу улирал тутам гавал тархины үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байна" гэж тодорхойлсон. Гавал тархины үйл ажиллагааг дэмжих эмчилгээ нь 3 сая төгрөгөөр хийгддэг. Миний толгой өвдөж, хамар амнаас цус гарна, даралт ихэснэ, орон зайн баримжаа алдана, бие хөндүүрлэж өвдөх зовиуртай, бас үргэлж хүний асрамж хараа хяналтанд байдаг. Иймд Г.М -Э эс миний эмчилгээний зардал болох 4,379.558 гөгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балсан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээж Б.Э эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Г.М -эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас миний ээж Б.Э эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/шшт/4О дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол"-оор Г.М -Эрдэнийг гэм буруутайд тооцож, ээж Б.Э эгийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй гэсэн. Үүний дагуу эмчилгээний зардалд 4.379.558 төгрөг нэхэмжилсэн. Эмнэлэгт хэвтсэн зардал, НӨАТ-ийн баримтыг бүгдийг хэрэгт хавсаргаж өгсөн. Миний ээж Б.Э э одоо байнгын асаргаанд байдаг. Тархи толгой нь байнга өвддөг болсон. Эм тариа эмчилгээнд гарсан зардлаа баримтаар нэхэмжилсэн байгаа. Энэ гэмт хэргийн улмаас миний ээж Э эгийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан. Одоо нэхэмжилж байгаа зардлууд нь шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи зардлууд байгаа гэв.
Хариуцагч Г.М -Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу хариуцагч Г.М -Э би нэхэмжпэгч Б.Э эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна.
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 2020/шцт/40 дугаартай шийтгэх тогтоолоор намайг хохирлоо бүрэн төлсөн гэж тэнсэж хянан харгалзсан. Тухайн үед хохирогч Б.Э э нь Ховдод эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал бага байсан. Гэтэл хохирогч Б.Э э нь шүүх хурлаас өмнө хохиролоо тохиролцоно, дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй, ирээдүйд гарах эмчилгээний зардлаа тооцож бөөнд нь авна гэхээр нь нийт 5.000.000 төгрөг, Сивик маркийн автомашинаа хохиролд өгч нийт 9.000.000 төгрөгний хохиролыг хэлсэнээр нь төлсөн. Би тухайн үед эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэхээр нь аав Г.Г ын тэтгэврийн зээл авч, унаж явсан машинаа хүртэл өгсөн. Шүүхээс хохирол бүрэн төлөгдсөн гэж үзсэн. Би 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн. Шүүхээс хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй. Гэтэл дахин 4.379.558 төгрөгний хохирол нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Э эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э э нь хариуцагч Г.М -Э д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалд 4.379.558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч Г.М -Э нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 72-80 ХОҮ улсын дугаартай Тоёото Ист маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Э эг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/шшт/40 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон байна.
Нэхэмжлэгч Б.Э э нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын эрүүл мэндэд хууль бус болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан Г.М -Э эс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртлэх хугацааны эмийн сангаас эм худалдаж авсан и-баримтууд, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө тушаасан баримтаар нотлогдож буй зардал нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг эмчлүүлэх, оношлуулахтай холбогдон гарсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/шшт/40 дугаартай шийтгэх тогтоолд дурьдагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг зардлыг хариуцагч Г.М -Э д хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэх эм тарианд гарсан болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө нийт 959.799 /есөн зуун тавин есөн мянга долоон зуун ерөн есөн/ төгрөгийн зардлыг хариуцагч Г.М -Э эс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 3.419.759 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.419.759 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоогүй, гэм хорын хохиролд шууд хамааралгүй, гэмт хэргийн улмаас Б.Э эгийн эрүүл мэндэд учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Өөрөөр хэлбэл: Хүнсний дэлгүүрээс хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авсан и-баримт, гар утасны төлбөр төлсөн баримтууд болон эмийн сангаас эм авсан зарим баримтууд өөр хүний нэр дээр гарсан, и-баримтын бичвэр нь уншигдах боломжгүй, бүдгэрч арилсан байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэгч Б.Э эгийн эрүүл мэндэд учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, шүүх талуудын байр сууриа харилцан илэрхийлэх, мэтгэлцэх боломжийг олгосон болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Уг нэхэмжлэл нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх нэхэмжлэл байх бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тооцож, 27585 төгрөгийг хариуцагч Г.М -Э эс гаргуулж улсын төсөвт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогт Г ын М -Э эс 959.799 /есөн зуун тавин есөн мянга долоон зуун ерөн есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш овогт Б ын Э эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.419.759 /гурван сая дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун тавин есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагч Г.М -Э эс 27.585 /хорин долоон мянга таван зуун наян таван/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.