Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2021/00003

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах      тоот регистрийн дугаартай, Г, х з  ын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, Чингэлтэй дүүргийн  дүгээр хорооны  дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, Н   овогтой М  ийн эх байх эрхийг хасуулах, түүний хүүхдүүд болох Э.Э  , Ч.М , Ч.З   нарыг тэдний эмэг эх Ц.М гийн асрамжинд шилжүүлж, төрөөс хүүхэд бүрт олгож буй мөнгөн тэтгэмж авах эрхийг асран хамгаалагчид олгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Мандалсүрэн, хүсэлт гаргагч Ц.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ховд аймгийн Г, х з  ын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М   нь Э.Э  , Ч.М , Ч.З   нарын төрсөн эх нь бөгөөд үр хүүхдүүдээ төрсөн цагаас нь хойш асран хамгаалах тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй, хуулиар хүлээсэн үүргээсээ санаатайгаар зайлсхийж хүүхдүүдийн дэргэд согтууруулах ундаа байнга хэрэглэн архины хамааралтай болсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хянах чадваргүй үедээ хүүхдүүдээ хараа хяналтгүй байлгаж хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг. Ховд аймгийн Цагдаагийн газраас иргэн Н.М  ийн гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх лавлагааг авч үзэхэд иргэн Н.М   нь 2014 оноос хойш 11 удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан нь тогтоогдсон. Үүнээс 4 удаа эрүүлжүүлэгдсэн, согтуугаар олон нийтийн газар бусадтай маргасан, танхайрсан зөрчилд 3 удаа, олон нийтийн газар хог хаясан 1 удаа, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх Эрүүгийн хэрэгт 1 удаа холбогдон шалгагдаж арга хэмжээ авагдсан байна. Н.М   нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 13-34 тоотод оршин суух, зрхэлсэн тодорхой ажилгүй Гүндаш овогтой Чойжанцан /УМ:90072734/-тай хамтран амьдарч байх хугацаандаа 2020 оны 02 сарын 05-ны өдөр архидан согтуур, 4 сартай, 1 настай хоёр хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлсэн тохиолдолд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг хяналтандаа авч ажиллан хүүхдүүдийг түр хамгаалах байранд байрлуулж аюулгүй байдлыг хангасан. Мөн 2020 оны 02 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Хүүхдийн тусламжийн 108 утсанд Н.М   нь бага насны 2 хүүхдийн дэргэд архидан согтуурч, биеэ хянах чадваргүй, хүүхдүүд хараа хяналтгүй байна гэх дуудлагын дагуу дахин ажиллаж хүүхдүүдийг түр хамгаалах байранд байлгаж байгаад 2020 оны 03 сараас 'Нандин амьдрал" асрамж халамжийн төвд шилжүүлж 6 сар байрлуулж хүүхдийн аюулгүй байдлыг хангасан. Эх Н.М   нь гэр бүлийн амьдрал эхлүүлэхдээ хариуцлагаггүй хандсан, тогтвортой ханилсан хань нөхөр гэх хүнгүй, 3 эрэгтэй хүнтэй хамтран амьдарч, 3 өөр нөхрөөс 3 хүүхэд төрүүлсэн, бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах чадамжгүй байсан тул эмээ М , авга ах Г.Лувсансамбуу нарыг оролцуулсан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,Чингэлтэй дүүргийн ГБХЗХХэлтсийн хамтарсан багийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр Нандин амьдрал асрамжийн газраас бага насны 2 хүүхдийг авч эмээ Цэдэн овогтой М д хүлээлгэн өгч Ховд аймгийн ГБХЗХГ, Цэцэг сумын хамтарсан багийн хяналтанд шилжүүлж, зохих хариу үйлчилгээг үзүүлж, материал бүрдүүлэн ажиллаж байна. Н.М   нь тогтвор суурьшилтай амьдрах өөрийн гэсэн орон гэргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй, архины хамааралтай, гэр бүлээ төлөвлөх, тогтвортой байдлыг хангах мэдлэг ойлголтгүй, 3 хамтран амьдрагчийн 3 хүүхэд төрүүлж, хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэлд удаа дараа өртүүлсэн, хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөөгүй, хүүхдүүдийн дэргэд байнга архидан согтуурдаг, хүүхдүүдээ наад захын хэрэгцээт зүйл хоол хүнс, хувцас орон байраар гачигдуулж хуулиар хүлээсэн асран хамгаалах тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа, хамтран амьдарч байгаа гэх хүмүүстэйгээ байнга архи согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ бага насны 3 хүүхдээ хараа хяналтгүй орхин явдаг үйлдлүүд олон давтагдсан тул хүүхдүүдийн амь нас эрсдэж болзошгүй эрсдэлтэй.

 

Иймд Н.М  ийн өөрийн төрсөн хүүхдүүд болох Э.Э  , Ч.М , Ч.З   нарын эх байх эрхийг хасч, Э.Э  , Ч.М , Ч.З   нарыг Ховд аймгийн Цэцэг сумын 3 дугаар багийн иргэн эмээ ээж Ц.М гийн асрамжинд шилжүүлж өгнө үү,

 

...Манай байгууллагын зүгээс цаашилбал хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй хүний зүгээс Ховд аймгийн Цэцэг сумын иргэн Н.М  ийн эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргасан. Н.М   нь согтууруулах ундаа байнга хэрэглэн архины хамааралтай болсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хянах чадваргүй үедээ 1, 2, 5 настай бага насны 3 хүүхдүүдээ хараа хяналтгүй байлгаж хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байна. Хамгийн сүүлд хүүхдүүд 'Нандин амьдрал" асрамж халамжийн төвд байрлаж байсан. Н.М   нь оршин суух тогтсон хаяг байхгүй, архины хамааралтай, хэд хэдэн удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан. Манай хамтарсан багийнхан Н.М  ийг хайж олоод сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн боловч хэтэрхий оройтсон байсан. Хүүхдүүдийнхээ мөнгийг авч архи уух, өөрийн хэрэгцээндээ зарцуулах л сонирхолтой байсан. 3 хүүхэд нь өөр өөр эцэгтэй, 3 өөр овогтой байгаа. Иймд энэ 3 хүүхдийг эмэг эх Ц.М гийн асран хамгаалалтанд өгөхөөр зөвшилцөлд хүрсэн. Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, Ховд аймгийн Хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн газартай хамтарсан багийнхан Н.М  тэй уулзахаар олж дуудахад дандаа согтуу ирдэг байсан. Иймд Н.М  ийн эх байх эрхийг хасуулж хүүхдүүдийг эмэг эх Ц.М гийн асрамжид шилжүүлэх хүсэлтэй байна. Н.М   хүүхдийн дэргэд байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хүүхдүүд эрсдэлд өртөх өндөр магадлалтай байгаа тул манай байгууллага шүүхэд хандсан. Тэрээр согтуурсан үедээ заазуур, хутга мэс хэрэглэдэг. Айлын гэр шатаасан гэх мэт үйлдэл гаргадаг. Ийм үедээ хүүхдүүдийн амь насыг ч хохироох эрсдэлтэй байна.

 

... Улмаар хүүхдүүдэд төрөөс олгож буй мөнгөн тэтгэмжийг авах эрхийг тэднийг асран хамгаалж байгаа эмэг эх Ц.М д шилжүүлж өгөхийг хүсэж байна. Хүүхдийн мөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ёстой. Харин тэдний төрсөн эх Н.М   хүүхдүүдийн мөнгийг авч өөрийн хэрэгцээндээ зарцуулаад байгаа тул уг эрхийг асран хамгаалагчид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Н.М  ийн ээж Ц.М  хүүхдүүдийг асран хамгаалж чадах эсэхэд хяналт судлагаа хийхэд хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж чадаж байгаа тул түүнийг 3 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоох боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хүсэлт гаргагч Ц.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М  1-5 насны 3 хүүхдийг асран хамгаалж байгаа. Ц.М гийн төрсөн охин М   2014 онд оюутан болсноос хойш архи уудаг гадуур тэнэдэг, улмаар архины хамааралтай болсон. Н.М   нь өөрийн том охин Э  г 2015 онд төрүүлж, 09 сартай байхад нь орхиж явсан. 2018 онд охин М г төрүүлж, 03 сартайд нь орхиж явсан. 2019 оны 10 дугаар сарын 21-нд хүү З  ыг төрүүлсэн. Н.М   З  ын эцэг Чойжамцтай хамтран амьдардаг боловч хоёулаа архины хамааралтай. Улаанбаатар хотоос М лүү ярьж хүүхдүүдийг авах боломжтой эсэхийг асууж тодруулсан байсан. Энэ хугацаанд охин М  ийг 2 ч удаа олж авсан боловч нэг удаад нь шууд зугатсан. Дараачийн удаа олж авахад хүүхдүүдээ асран хамгаалах ямар ч чадваргүй болсон байсан гэсэн. 2020 оны 09 дүгээр 23-нд Ц.М  хүүхдүүдийг очиж авсан. Үүнийг Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Ховд аймгийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газартай хамтарсан баг ажиллаж байж хүүхдүүдийг авсан. Ц.М  болон түүний нөхөр хүүхдүүдийг асран хамгаалах хүсэлтээ гаргасан. Н.М   хүүхдүүдийг хараа хяналтгүй байлгадаг, өөртөө болон хүүхдүүддээ эрсдэл учруулах магадлалтай байгаа. Н.М  ийн эх байх эрхийг хасуулах, эмэг эх Ц.М г хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийг дэмжиж байна. Хүүхдийн мөнгө авах эрхийг асран хамгаалагчид шилжүүлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ховд аймгийн Г, х з  ын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нь шүүхэд иргэн Н.М  ийн охин Э.Э  , охин Ч.М , хүү Ч.З   нарыг эх байх эрхийг хасуулах, хүүхдүүдийг эмэг эх Ц.М гийн асрамжинд шилжүүлж, төрөөс хүүхэд бүрт олгож буй тэтгэмжийн мөнгийг авах эрхийг асран хамгаалагчид шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Н.М   нь 2015 оны 01 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Э  г, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Ч.М г, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү Ч.З   нарыг төрүүлж, хүүхдүүдээ төрсөн эцэг болох Э.Энхмэнд, Г.Чулуунхүү, Г.Чойжжанцан нараар овоглосон болох нь 8443000010 дугаартай    регистрийн дугаар бүхий Өндөрхотгойд овогт Энхмэндийн Э  , №1110000966 дугаартай У  регистрийн дугаар бүхий Боржигон овогт Чулуунхүүгийн М , №1125670038 дугаартай    регистрийн дугаар бүхий Олгон овогт Чойжанцангийн З   нарын төрсний гэрчилгээний хуулбар баримаар тогтоогдож байна.

 

Н.М   нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архины хамааралтай, төрүүлсэн хүүхдүүд болох Э.Э  , Ч.М , Ч.З   нарыг асран хамгаалдаггүй, өсгөдөггүй, хүүхдүүдийн эцэг болох хүмүүстэй албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эхийн үүргээ биелүүлдэггүй болох нь нэхэмжлэгчийн хүслт, тайлбар, Ховд аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн Н.М  ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох байсан талаарх лавлагаа, мэдээлэл, хүүхдийн эрх хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт, Н.М  ийн сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн маягт, хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хүлээлгэн өгөх маягт, Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 09 сарын 23-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 01193 дугаартай албан бичиг, Холбон зуучлах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийг буцаах маягт, Н.М  ийн төрсөн эгч Н.Алтанцэцэгтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заажээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх зааснаар Шонхор овогт Н  гийн М  ийн /РД:ПИ94062601/ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э   /РД:   /, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ч.М  /РД:  /, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.З   /РД:   / нарын эх байх эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор хуульчилсан ба мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.16-д энэхүү мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно гэж хуульчилсан байх тул хүүхдийн эрх ашгийн үүднээс Э.Э  , Ч.М , Ч.З   нарт төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг тэднийг асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж байгаа эмэг эх Ц.М д олгож байх нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

              1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх зааснаар Шонхор овогт Н  гийн М  ийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э   /РД:  /, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ч.М  /РД: /, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.З   /РД:  / нарын эх байх эрхийг хассугай.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т зааснаар Шонхор овогт Цэдэнгийн М г 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Э   /РД:  /, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ч.М  /РД: /, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.З   /РД:  / нарын асран хамгаалагчаар тогтоосугай.

 

             3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан ...Э.Э  , Ч.М , Ч.З   нарт төрөөс олгож буй мөнгөн тэтгэмж авах эрхийг асран хамгаалагч Ц.М д олгосугай.

 

             4. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

 

          5. Н.М   нь эх байх эрхийг хассан нөхцөл, шалтгаан арилсан тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэйг дурдсугай.

 

           6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.