| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол “шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06-аас 07 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн нутаг дэвсгэрт Буянт голын лагарт байх гэрээс хохирогч ******* 535’000 төгрөгийн үнэлгээтэй iphone XS загварын, хохирогч *******гийн 300’000 төгрөгийн үнэлгээтэй samsung A13 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 835’000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зох байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*******: 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт голын лагарт байх гэрээс samsung А13, Iphone XS маркийн гар утас алга болсон” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
- Хохирогч *******гийн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, цэнгэлдэх хүрээлэнгийн ар талд Буянт бага голын хөвөөнд байх ******* лагарт 2023 оны 06 дугаар сарын 25-аас 26-нд шилж шөнө хоносон. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 30 минутын үед сэрээд дэрэн доор байсан утсаа хайгаад олоогүй. Мөн манай найз болох ******* Iphone XS загварын гар утас алга болсон байсан. ******* өөрийнхөө гар утас руу залгахад үл тан эрэгтэй хүн аваад “утсыг чинь гэрийн үүднээс олсон” гээд шагналын мөнгө нэхэхээр нь “шагналын мөнгийг нь өгье” гэж хэлээд цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд байдаг түцний хажууд мөнгөө үлдээхээр болж ярилцаад, мөнгө үлдээсэн гэж хэлчхээд харж байтал тухайн залуу ирээд мөнгө хайж байгаад мөнгөө ололгүй буцаад явахаар нь араас нь гүйж очоод барьж аваад ******* утсыг авчхаад миний утас хаана байгааг асуухад Буянт багт байх эзэнгүй хашаанд бид хоёрыг дагуулж очоод хашааны буланд байх пивоны сав доороос гаргаж ирсэн. Бид хоёр цагдаагийн байгууллага дээр дагуулж ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);
- Хохирогч ******* “...Манайх Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, цэнгэлдэх хүрээлэнгийн ар талд Буянт голын хөвөөнд лагарт байгаа бөгөөд би өчигдөр орой унтахдаа сэрүүлэг тавиад унтсан, сэрүүлэг өнөө өглөөний 06 цагт дуугарахаар нь унтраачхаад буцаад унтсан. 07:30 минутын үед сэрээд утсаа хайтал олдохгүй байсан. Мөн манайд хоносон найз болох *******гийн Samsung A-13 маркийн гар утас алга болсон байсан. Өөрийнхөө Iphone XS маркийн гар утас руу залгахад үл тан эрэгтэй хүн аваад миний утсыг гэрийн үүднээс олсон гэж хэлээд шагналын мөнгө нэхсэн. Тэгэхээр нь шагналын мөнгийг нь өгье гэж хэлээд цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд байдаг түцний хажууд мөнгөө үлдээхээр болж ярилцаад, мөнгө үлдээсэн гэж хэлчхээд харж байтал тухайн залуу ирээд мөнгө хайж байгаад мөнгөө ололгүй буцаад явахаар нь араас нь гүйж очоод барьж авсан юм. Тэгээд өөрийнхөө утсыг авчхаад найзынхаа утсыг асуугаад Буянт багт байх эзэнгүй хашаанд очиж, хашааны буланд байх пивоны савны доороос гаргаж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);
- ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ХЦ23-126 дугаартай “...iphone xs маркийн гар утас 535’000 төгрөг, Samsung A13 маркийн гар утас 300’000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар нотлогдсон шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, цэнгэлдэх хүрээлэнгийн ар талд Буянт голын эрэг дээр ганцаараа архи ууж байгаад тухайн газраа хоносон. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 05 цагийн үед босоод гэр рүүгээ явах замд хаалга нь онгорхой гэр байхаар нь яваад ортол ширээн дээр 2 гар утас байхаар нь аваад явчсан. Нэг утсанд нь дуудлага ирэхээр нь аваад ярьтал утсаа авъя гэхээр нь ахдаа 20’000 төгрөг өгчхөөд ав гэтэл тэгье гэхээр нь цэнгэлдэх хүрээлэнгийн урд уулзахаар тохиролцоод очтол намайг бариад авсан. Би тухайн үед согтуу байсан учраас зарим зүйлээ сайн санахгүй байгаа. ...Би тухайн 2 иргэнд утаснуудыг нь бүрэн бүтэн хүлээлгээд өгчсөн учраас надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэхээр нь уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06-аас 07 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн нутаг дэвсгэр, Буянт голын лагарт байх хохирогч ******* гэрээс түүний 535’000 төгрөгийн үнэлгээтэй iphone XS загварын, хохирогч *******гийн 300’000 төгрөгийн үнэлгээтэй samsung A13 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 835’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
2.2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын лагарт байх гэрт нэвтэрч, тухайн гэрт амарч байсан хохирогч ******* iphone XS загварын, хохирогч *******гийн samsung A13 загварын гар утаснуудыг хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тодорхойлсон ба хохирогч ******* Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, Буянт голын лагарт байх гэрийг орон байр гэж үзнэ.
Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилнэ.
Хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон нь обьектив талын нэмэгдэл шинж юм. Тодруулбал хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.
Тухайн цаг хугацаанд хохирогч *******, ******* нар амарч байсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, Буянт голын лагарт байх гэр нь шүүгдэгч *******ын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
2.4. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******д 535’000 төгрөгийн, хохирогч *******д 300’000 төгрөгийн, нийт 835’000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Хохирогч ******* “...гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), хохирогч *******гийн “...Сүүлд нэрийг нь асуухад гэсэн залуугаас гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас)-ээр хохирогч нар нь гар утсаа хүлээн авсан нь нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), Ховд аймаг дахь салбар тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Ховд аймаг дахь салбар цахилгааны инженерийн 4 дүгээр дамжааны буюу төгсөх дамжааны оюутан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. яллагч “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хор ял оногдуулах, тус хор ялыг нээлттэй хор ангид эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...шүүгдэгчид энэрэнгүй, хүнлэг талаас нь хандаж, хуульд зааснаар уг ялын доод хэмжээний 1/2 хувийг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хор ял оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хор ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хор ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хор ял оногдуулж, уг ялыг нээлттэй хор байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.2. Мөрдөгч 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хор ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 (нэг) жил 03 (гурван) сарын хугацаагаар хор ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 01 (нэг) жил 03 (гурван) сарын хугацаагаар хор ялыг нээлттэй хор ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хор таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бич эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА