Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 143/ШШ2021/00097

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

Нэхэмжлэгч:******* 

Хариуцагч:******* овогт*******ийн******* 

Хариуцагч:******* овогт*******ын******* 

Зээлийн гэрээний үүрэгт 16 209 300.24 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр, хариуцагч , нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны тооцооны төв нь , хамтран зээлдэгч нартай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 210900075806 тоот зээлийн гэрээ байгуулан 17 800 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар олгосон.

Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, зурагт, цалин зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд зээлдэгч , хамтран зээлдэгч нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 14 108 881.95 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 080 949.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 19 468.58 төгрөг нийт 16 209 300.24 төгрөг байна.

Зээлдэгч , хамтран зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 16 209 300.24 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгож өгнө үү.

, хамтран зээлдэгч нартай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 210900075806 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК-ийн харьяа Сэврэй тооцооны төв нь зээлдэгч , нартай гэрээ байгуулж 17.800.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон байдаг. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэх хуудсаар мэдэгдэж утсаар энэ талаар хэлж танилцуулж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул*******-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч , нараас 16.209.300,24 төгрөг гаргуулах, мөн 210900075806 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байдаг. Хуулийн заалтын дагуу зээлийн гэрээгээр жилийн 20.4 хувийн хүүтэй зээл олгосон өдрөөс жилийн 365 хоногоор тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна гэж зээлийн гэрээндээ зааж өгсөн байгаа. COVID-19 цар тахалтай холбоотой Засгийн газраас зохицуулалт хийсэн нь Засгийн газраас эх үүсвэртэй олгогддог орон сууцны ипотекийн зээлийн хариуцагч хүсэлт гаргасны дагуу хүсэлт гаргасан хугацаагаар хойшлуулах журам нөхцөлийг банкнуудад заасан байдаг. Харин бусад зээлийг банк өөрийн журам нөхцөлөөр тухайн зээлийг хойшлуулах асуудлыг шийдвэрлэж байгаа. Түүнтэй холбоотой*******-ийн зүгээс хэрэглээний зээлийг буюу цалингийн зээлийн үндсэн төлбөрийг 12 сараар хойшлуулах, мөн хугацааг 12 сараар сунгах эрхийг зээлийн төвүүдэд олгосон байдаг. Гэхдээ COVID-19 цар тахалтай холбоотой тухайн зээлдэгчийн орлого буурсныг нотолж үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах болон зээлийн хугацааг сунгах эрхийг зээлийн хороодод олгосон байдаг. Тухайн тушаалыг хэрэгт хавсаргасан байгаа. Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь эрхийнхээ дагуу*******-ийн Сэврэй тооцооны төвд 04 дүгээр сарын 29-ний өдөр 6 сараар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн Сэврэй тооцооны төвийн захирал ******* банканд тавигдаж байгаа нөхцөл журмын дагуу та зээлийн хугацаагаа сунгах, үндсэн зээлийн төлбөрөө хойшлуулах бол тухайн үедээ хийж байгаа ажил, үйлчилгээ, орлого чинь буурсныг дансны хуулгаараа, нийгмийн даатгалаараа ч юм уу? ямар нэгэн байдлаар нотолж байж хугацаагаа сунгуулах талаар зээлдэгчид хэлж тайлбарласан байдаг. Үүнээс хойш зээлдэгч тухайн нотлох баримтаа авч ирээгүй, банканд дахин хандаагүй учраас зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацаа сунгах боломжгүй болсон. Цар тахалтай холбоотой үнэхээр үйл ажиллагаа зогссон, зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байгаа бол хуримтлагдсан хүүгийн төлбөрөөр нь нотлох баримтаа авчраад хойшлуулах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зээлдэгчтэй удаа дараа холбогдож хэлж, тайлбарлаж байсан боловч үндсэн зээлийн хүүгээ төлөх ямар нэгэн оролдлого хийгээгүй учраас банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засгийн газраас чиглэл өгсний дагуу хэрэглээний зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, 12 сараар хугацааг нь сунгах, тухайн хугацаанд зээлдэгч маань орлогоо хэвийн болгох, санхүүгийн хүндрэлээсээ гарах нөхцөл боломжийг олгож байгаа. Хүсэлт өгснөөр энэ нөхцөл боломжийг олгох боломжгүй байсан. Учир нь зээлтэй холбоотой орлого, өмнө нь авч байсан цалин нь хэвийн явагдаж байгаа хүмүүс маш ихээр хүсэлт өгч байсан учраас цар тахалтай холбоотой үйл ажиллагаа нь доголдож орлого буурсныг нотолж байж тухайн өөрчлөлтийг хийлгэх журамтай ажиллаж байсан гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилсэн 16, 209 300.24 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр 17 800 000 төгрөгийн цалингийн зээл авснаас хойш бид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 8 459 478.95 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Төрийн банкны 210900075805 тоот дансанд тушаасан байна.

миний бие 2018 оны 09 сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд дотрын их эмчээр нарийн мэргэжил эзэмшихээр суралцан төгссөн боловч одоогоор хүүхэд асрах амралттай байгаа тул ажил эрхлэхгүй гэрээр амьдарч байна. Миний нөхөр нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар эрхэлж байсан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж хувиараа хөдөлмөр эрхэлж зээлийн эргэн төлөлтөө таслалгүй 6 сарын турш буюу 2020 оны 03 дугаар сар дуустал төлж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар төрөл бүрийн хөл хорио удаа дараа тогтоож хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олох боломжууд багассанаас үүдэн бидэнд цалингийн зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон тул Монгол Улсын Засгийн газрын шийдвэр чиглэлийн дагуу манай нөхөр төрийн банк-ны Сэврэй тооцооны төвд 2020 оны 05 дугаар сард зээлийн бүтцийн өөрчлөлт хийх хүсэлт гаргасан боловч Төрийн банк бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Бид Төрийн банканд зээлийн үндсэн үлдэгдэл болох 14,108,881.95 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд уг 14 108 881.95 мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 391 913.36 мөнгөөр 36 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой тул бидний бодит байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг анхан шатны шүүхээс хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилсэн 16 209 300.24 төгрөгийг үндэслэлгүй, шударга биш байна гэж үзэж байна. Яагаад гэвэл миний бие эхнэр гийн хамт 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17 800 000 төгрөгийн цалингийн зээл авснаас хойш 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 8 459 478.95 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Төрийн банкны 210900075805 тоот дансанд тушаасан болно.

миний бие 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар эрхэлж байсан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж хувиараа хөдөлмөр эрхэлж зээлийн эргэн төлөлтөө таслалгүй 6 сарын турш буюу 2020 оны 03 дугаар сар дуустал төлж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар төрөл бүрийн хөл хорио удаа дараа тогтоож хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олох боломжууд багассанаас үүдэн цалингийн зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон тул Монгол Улсын Засгийн газрын шийдвэр чиглэлийн дагуу миний бие төрийн банк-ны Сэврэй тооцооны төвд 2020 оны 04 дүгээр сард зээлийн бүтцийн өөрчлөлт хийх хүсэлт гаргасан боловч Төрийн банк миний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдэг хариулт өгсөн энэ явдал нь*******-ны зүгээс харилцагчдынхаа төлөө уян хатан бодлого баримтлаагүй, нийгмийн хариуцлагаа огт биелүүлээгүй, хүнлэг бус хандаж харилцагч намайг зээлийн өрийн дарамтад оруулах гэсэн санаатайгаар гаргасан шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна.

миний бие Төрийн банканд зээлийн үндсэн үлдэгдэл болох 14 108 881.95 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд уг 14 108 881.95 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 10 дугаар сар миний бие одоогоор Өмнөговь аймгийн Политехник коллежийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтнаар 2020 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн ажиллаж сар бүр үндсэн цалин ТҮ-7 дугаар зэрэглэл 679 000 төгрөгөөр цалинжиж байгаа ч цалингийн зээлээ төлөх боломж яагаад ч бүрдэхгүй байна. Тодруулбал гэр бүлийн байдал ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт түрээсийн хашаа байшинд амьдарч байна. Эхнэр ажил эрхлэхгүй хүүхэд асрах амралттай байгаа бөгөөд манай бага хүүхэд одоо 5 сартай 2023 оны 09 дүгээр сард 3 нас хүрч эхнэр албан ажлаа эрхлэх боломжтой болох тул тэр үед бид хоёул орлоготой болж зээлээ төлөх боломж бүрдэх учир бидний бодит байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа*******-ийн Сэврэй тооцооны төвөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийт дүнгээр 17.800.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Төлж барагдуулах нь үнэн. Гэхдээ ажил орлоготой байх үедээ зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлээд явж байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 09 дүгээр сарын 20-нд ажлаасаа чөлөөлөгдөөд хувиараа хөдөлмөр эрхэлж зээлийн гэрээнийхээ төлөлтийг 6 сарын турш үүргээ биелүүлээд явсан. 2020 оны 3, 4 сараас эхлээд дэлхий нийтэд дэлгэрсэн COVID-19 цар тахлын улмаас хувиараа хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон учраас зээлийнхээ эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийхээ дагуу би 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Засгийн газрын COVID-19 цар тахалтай холбоотой гаргасан зөвлөмжийн дагуу зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг байдлаар хүсэлт гаргаж хандсан боловч тухайн үедээ*******-аас шаардлага хангаагүй гэж үзээд зөвшилцөлд хүрч чадаагүй. Ийм нөхцөл байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын иргэн*******ийн******* миний бие энэ удаагийн шүүх хуралдаан дээр шүүгчээс хоёр зүйлийг л хүсэж байна. Нэгдүгээрт үндсэн зээлийн үлдэгдэл 14.900.000 төгрөгийг төлнө. Үндсэн хүүгийн үлдэгдэл 2 сая гаруй төгрөг байгаа. Миний зээл төлөх боломжгүй болсон хугацаа нь 04 дүгээр сарын төлөлтөөс эхлээд төлж чадаагүй байгаа. Нийтдээ 9 сарын хүүгийн төлбөр байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан учраас ийм нөхцөл байдалд хүрсэн. Энэ үед COVID-19 цар тахлын үед нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй. Мөн үндсэн хүүгийн үлдэгдлийг 9 сараар биш 3 сарын хүүтэй нь үндсэн зээлээ төлөх хүсэлтэй байна. Хоёрдугаарт миний хувьд ам бүл тавуулаа. Бага насны гурван хүүхэдтэй. Хамгийн бага нь одоо хөхүүл. Эхнэр хүүхэд харах чөлөөтэй байгаа. Иймээс зээлийг төлж эхлэх хугацаа нэг жилээр хойшлуулж өгөөч ээ гэж хүсэж байна. 2022 оны 03 дугаар сараас хойш төлж эхлэх боломж олгож өгөөч ээ зээлийн гэрээнийхээ үүргийг хуваарийн дагуу төлөх чадваргүй болсон харилцагчийнхаа гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш гурван сар болохоор нэхэмжлэлээ гаргаад гэрээ цуцлаад шүүхээр төлүүлдэг ажиллагаа нь эхлээд явах байсан бол уу л гэж бодож байна. Гэтэл энэ COVID-тай холбоотойгоор далимдуулж харилцагчаа улам өрийн дарамтад оруулах бодлого барьсан учраас төлөхгүй гэж үзэж байгаа гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь , нараас 210900075806 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 14 108 881.95 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 080 949.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 468.58 төгрөг нийт 16 209 300.24 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч , нар нь үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 2 100 418.29 төгрөгийг төлөхгүй гэж маргах ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2020 оны 4, 5, 6 сарын хүү болох 990 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч үлдэгдэл 2 091 318.39 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Сэврэй тооцооны төв, , хамтран зээлдэгч нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 210900075806 дугаартай барьцаат зээлийн гэрээ нэртэй цалингийн зээлийн гэрээ байгуулагдан 17 800 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай олгосон болох нь цалингийн зээлийн гэрээ, болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Тус гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд Иргэний хуулийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан ба дээрх гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Сэврэй тооцооны төв 17 800 000 төгрөгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар гийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

, хамтран зээлдэгч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд үүргээ зөрчиж эхэлсэн нь талуудын тайлбар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх ба нэхэмжлэгч тал зээлдэгчээс гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс, өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрснээс үүссэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Барьцаат зээлийн гэрээгээр Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Сэврэй тооцооны төв нь хамтран зээлдэгч нарт цалингийн зээл олгосон болох нь Зээлийн гэрээний агуулга болон, гийн Төрийн банкин дахь зээлийн дансны хуулганд цалингийн зээл гэж бичигдсэнээр, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаярын шүүх хуралдаанд гаргасан ... Сэврэй сумын тооцооны төвд ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. ...Цалингийн зээл нь хэрэглээний зээл юм гэсэн тайлбар, баримтуудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, ажилтны хийснээр, цагаар, бусад, хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс байдаг. Хөдөлмөрлөх түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тиймээс энэхүү эрхийн дагуу цалингаа барьцаалж зээл авч байгаа тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Гэрээний дагуу нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан, тухайн цалингийн зээлийн мөнгө нь гийн эзэмшлийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлэгджээ. Түүнчлэн Зээлийн гэрээний 5.1.7 дахь хэсэгт зээлдэгч цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.1.5-д заасан зээл буцаан төлөх хуваарьт хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хуримтлагдсан хүүгийн дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөр суутгах авах гэсэн тохиролцоо зэргээс уг зээлийн гэрээний үүрэг нь зээлдэгч д холбогдолтой байна.

Харин нь гэрээнд хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг гийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй /хх-ийн 11/ байна.

Хамтран зээлдэгч гэх нь цалингаа барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Сэврэй тооцооны төвийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг гийн Төрийн банкин дахь 210900011529 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн /хх-ийн 3-4/, зэргээс түүнд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т заасанчлан зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал няцаагдаж байна.

Иймд хамтран зээлдэгч д зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн нь нотлогдохгүй байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ...зээлдэгч болон хамтран зээлдэгч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа гэж, харин хариуцагч нь хугацаа хэтрүүлснээ өөрийн зүгээс шалтгаалаагүй, COVID-19 цар тахлын улмаас улс орон даяар төрөл бүрийн хөл хорио удаа дараа тогтоож хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олох боломжууд багассан, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг байдлаар банкинд хүсэлт гаргаж хандсан боловч зөвшилцөөгүй, COVID-тай холбоотойгоор далимдуулж харилцагчаа улам өрийн дарамтад оруулах бодлого барьсан учраас төлөхгүй гэж маргадаг.

Улмаар үндсэн зээл 14 108 881.95 төгрөг, 2020 оны 4, 5, 6 сарын хүү 990 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Зээлдэгчийг үүргээ зөрчих үед улс орон даяар COVID-19 халдварт цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэмд шилжсэн нөхцөл байдалтай байсан болох нь хариуцагч гийн ...Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар төрөл бүрийн хөл хорио удаа дараа тогтоож хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олох боломжууд багассан... гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн ...COVID-19 цар тахалтай холбоотой Засгийн газраас зохицуулалт хийсэн... гэсэн тайлбараар тогтоогддог бөгөөд тайлбараа нотолсон баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасанчлан нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнтэй нийцэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн нь засгийн газраас гаргасан тогтоолын дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хорио цээрийн дэглэм тогтоосноос орлого нь тасалдсантай холбоотой болох нь түүний Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар төрөл бүрийн хөл хорио удаа дараа тогтоож хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олох боломжууд багассанаас үүдэн цалингийн зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон тул Монгол Улсын Засгийн газрын шийдвэр чиглэлийн дагуу миний бие төрийн банк-ны Сэврэй тооцооны төвд 2020 оны 04 дүгээр сард зээлийн бүтцийн өөрчлөлт хийх хүсэлт гаргасан боловч Төрийн банк миний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдэг хариулт өгсөн... гэсэн тайлбараар, Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Сэврэй тооцооны төвийн захирал Б.*******ийн албан бичгээр нотлогдож байх тул зээлийн хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 223.2-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн хуулийн 224.2-дахь хэсэгт: Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ гээд 224.2.3 мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэжээ.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх боломжгүй байдал бий болсноо үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкинд бичгээр мэдэгдсээр байтал банк ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Төрийн банкны Өмнөговь салбарын харьяа Сэврэй тооцооны төвийн захирал Б.*******ийн албан бичиг /хх-53 хуудас/ нотлогддог.

Хариуцагч тал нь Цар тахалтай холбоотой үнэхээр үйл ажиллагаа зогссон, зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байгаа бол хуримтлагдсан хүүгийн төлбөрөөр нь нотлох баримтаа авчраад хойшлуулах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зээлдэгчтэй удаа дараа холбогдож хэлж, тайлбарлаж байсан боловч үндсэн зээлийн хүүгээ төлөх ямар нэгэн оролдлого хийгээгүй, ...Засгийн газраас чиглэл өгсний дагуу хэрэглээний зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, 12 сараар хугацааг нь сунгах, тухайн хугацаанд зээлдэгч орлогоо хэвийн болгох, санхүүгийн хүндрэлээсээ гарах нөхцөл боломжийг олгож байсан бөгөөд цар тахалтай холбоотой үйл ажиллагаа нь доголдож орлого буурсныг нотолж байж тухайн өөрчлөлтийг хийлгэх журамтай ажиллаж байсан гэсэн тайлбарыг гаргаж Төрийн банкны захирлын А/152, А/192 дугаартай тушаал, Call Detail Records зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлдэг.

Төрийн банкны захирлын А/152, А/192 дугаартай тушаал /хх-43,51,52 хуудас/, Call Detail Records /хх 45,46 хуудас/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хх-18 хуудас/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-19 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-50 хуудас/, Төрийн банкны төвийн захирал Б.*******ийн албан бичиг /хх-44 хуудас/ зэрэг нотлох баримтууд нь хуулбар хувь байх ба тушаалууд болон мэдэгдлүүддээ /хх-18,19 хуудас/, банкны архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлд зааснаар хэргийн оролцогч болох тул өөрийн гаргасан бичмэл нотлох баримтаа өөрөө баталгаажуулж байгаа нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаярын гаргаж өгсөн дээрх баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй нотариатаар гэрчлэгдээгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иймд үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах талаар ямар нэгэн үйлдэл хийсэн нь нотлогдохгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд түүний гэм буруутай эсэхээс үл хамаарч тэрээр мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алджээ.

Иймд зээлдэгчийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хуримтлагдсан хүүгээс чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь 2020 оны 4, 5, 6 сарын хүү болох 990 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул талуудын зарчмыг үндэслэн уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж, нийт 990 000+14 108 881.95=15 099 871.90 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч******* нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргажээ. Цалингийн зээлийн гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэжээ.

Нэхэмжлэгч нь д зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно гэсэн тайлбарыг гаргаж байх ба хариуцагч энэ тайлбарыг өөрийн тайлбар болон баримтаар няцаахгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 224 дүгээр зүйлд заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 210900075806 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гөөс 15 099 871.95 төгрөгийг гаргуулан*******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 407 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гөөс улсын тэмдэгтийн хураамжид 233 449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

3. Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлээс 1 109 428.29 төгрөгийн шаардлага болон хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ