Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн сумын дүгээр ( ) багт оршин суух бүртгэлтэй, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцож, 3 жил сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сум багийн -22 тоот хашаанд байх гэртээ 2024 оны дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед хохирогч тай тодорхой шалтгаангүйгээр маргаан үүсгэж хохирогчийн зүүн хөлийн шилбэ орчимд хутгалж зүүн хөлийн шилбэний урд, доод хэсгийн шарх, баруун бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...ээс: БОЭТ-ийн 103 дээр хутгалуулсан хүн ирсэн байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Хохирогч ******* “...Би Ховд аймгийн Жаргалант сумын багийн -22 тоот хашаанд байх *******ийн мон эсгий гэрт 2024 оны дүгээр сарын 16-ны өдөр *******, түүний эхнэр , *******ийн дүү болон нарын хамт архи уусан. Тэгтэл 20 цагийн үед ******* өөрийн эхнэр тэй хэрэлдээд “алаад хаячихъя” гээд ширээн дээр байсан хутга аваад эхнэр рүүгээ дайрахаар нь би боль гэтэл ******* миний зүүн хөлийн шилбэ орчим 1 удаа хутгалчхаад хутгаа аваад гараад зугтаачихсан. Тэгээд би Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү залгаж дуудлага өгөөд очиж хөлдөө оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Гэрч ын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын багийн -22 тоот хашаанд байх *******ийн гэрт 2024 оны дүгээр сарын 16-ны өдөр *******, түүний эхнэр , *******ийн дүү болон найз нарын хамт архи уусан. Тэгтэл 20 цагийн үед ******* өөрийн эхнэр тэй хэрэлдээд “алаад хаячихъя” гээд ширээн дээр байсан хутга аваад эхнэр рүүгээ дайрахаар нь бид хоёр болиоч гэтэл ******* “алаад хаячихъя та нарыг” гэж хэлээд ы зүүн хөлийн шилбэ орчим 1 удаа хутгалчхаад хутгаа аваад гараад зугтаачихсан. Тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү залгаж дуудлага өгөөд очиж ы хөлийн шилбэ хэсэгт оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) зэргээр 2024 оны дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сум багийн -22 тоот хашаанд байх гэртээ шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч ыг маргаанд оролцлоо гэх шалтгаанаар зүүн хөлийн шилбэ орчимд нь хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

1.2. Хохирогч ы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 158 дугаартай “...ы зүүн хөлийн шилбэний урд, доод хэсгийн шарх, баруун бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ы биед учирсан шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...ы биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ы биед учирсан зүүн хөлийн шилбэний урд доод хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сум багийн -22 тоот хашаанд байх гэртээ шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч ыг маргаанд оролцлоо гэх шалтгаанаар зүүн хөлийн шилбэ орчимд нь хутгалж зүүн хөлийн шилбэний урд, доод хэсгийн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Мон Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед зэвсэг хэрэглэн халдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга. *******өөс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” гэж (хавтаст хэргийн 15 дугаар хуудас) мэдүүлжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй нь шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлтыг бий болгохоос бус шүүгдэгчийг хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахууныг бий болгохгүй юм. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т заасан танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцож, 3 жил сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч ******* нь өөрийн довтолгооны хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хутга буюу зэвсэг хэрэглэсэн байна. Энэхүү үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамруулан үзнэ.  

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах” гэх санал, шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж байсан гэх хувийн байдал, уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/26 дугаартай захирамжаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 03 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлэн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцдог. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон 03 хоногийг 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцон оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 326 цагаар тогтоов.

3.3. Шүүгдэгч *******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 350 (гурван зуун тавин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 (гурван) хоногийг 24 (хорин дөрвөн) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцон оногдуулсан ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 326 (гурван зуун хорин зургаан) цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА