Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 143/ШШ2021/00118

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Д овогт Т-н Н, З овогт Б-н С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.А-г 18 насанд хүртэл эх Т.Н-н асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С-с 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин С.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан тоот хаягт байршилтай 49.11 м.кв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай орон сууцыг нэхэмжлэгч Т.Н, охин С.А нарын эзэмшил, өмчлөлд үлдээхээр тогтсугай.

6. Т.Н нь тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 140 м.кв талбайтай хувийн сууц, гаражны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Т.Н, охин С.А нарт ногдох хэсгийг гаргуулах, маркийн үзмэн ягаан өнгийн улсын дугаартай суудлын автомашинаас охин С.А болон өөрт ногдох хэсэг болох 12 666 666 төгрөг гаргуулах, хадгаламжаас өөрт болон охин С.А-д ногдох 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан болохыг дурдсугай.

7. нэхэмжлэгч Т.Н нь шүүхийн шийдвэрийг баталгаажуулах, урьдчилан арга хэмжээ авхуулах, шинжээч томилуулах, хариуцагчийн дансны лавлагаа хуулга гаргуулах, автомашинтай холбоотой хүсэлт, үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэрэг, холбогдох бичиг баримтуудыг гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлтүүдээсээ, Б.С нь Р.А-г гэрчээр асуулгах хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26.4, 26.5 дахь хэсэгт зааснаар эх Т.Н нь эцэг Б.С-г охин С.А-тай уулзахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх, эцэг Б.С нь өөрийн охин С.А-тай архи согтууруулах ундаа хэрэглээгүй, өдрийн цагаар уулзах үүргийг тус тус хүлээсэн болохыг дурдсугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.

11. аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхийг дурдсугай.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Н-г хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 54 770 төгрөг төлөхөөс чөлөөлсүгэй

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с 210 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д, 54 770 гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ