| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330003010278 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сүхбаатар аймгийн ********* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ** дүгээр баг “***************** тоотод оршин суух хаягтай, одоогоор дугаар баг “*********” гэх газарт оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,*******,*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “” гэх газраас ******* 2 тооны хонь, 12 тооны ямаа нийт 14 тооны бог малыг хулгайлж 1,710,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “” гэх газраас ******* 10 тооны ямаа буюу 10 тооны бог малыг хулгайлж 1,150,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 15-ны дугаар багийн нутаг “Чандмань” гэх газраас мухар улаан зүсмийн бярууг саахалт айл болох эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж өөрийн малд нийлүүлэн амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Т.д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Хавар шуурганы дараа манай үхэрт 3 үхэр ирсэн. Эзэн нь гарахгүй бараг сар болсон. Манай үхэрт гурван үхэр ирсэн талаар ойр орчимд байсан айлууд бүгд мэднэ. Гэтэл ах манай үхэр гэж хэлсэн. Уг нь манайхаар орж гараад юм хэлдэггүй байсан. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үхрийг үгүй хийх гэж байгаад цагдаад баригдсан. Харин хонины талаар ярья: Хэсэг хонь тасраад явж байхаар нь би мордож очоод машиндаа ачсан юм” гэв.
2330003010278 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар мал маллаж амьдардаг юм. Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хот яваад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирээд өөрийн хонь ямаагаа тоолоход манай хонь ямаанаас 2 тооны эм хонь, 12 тооны эм ямаа дутсан. Би тухайн үед тэр хавийнхаа ойр орчмын айл өрхийн хонь ямаагаар хайгаад олоогүй юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...Им нь зүүн чих цуулга, баруун чих урдаасаа догол байсан. Шар нүдэн бүдүүн эм хонь 2 ширхэг, улаан хүрэн зүсмийн голцуу эм ямаанууд байсан...Манай зүүн талд манай ахын хүүхэд болон , урд талд манай ах нарынх хамгийн ойрхон байдаг. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар мал маллаж амьдардаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийнхөө хонь ямааг тоолоход 10 тооны эм ямаа дутсан юм. Би тухайн үед тэр хавийнхаа айлын хонь ямаагаар хайгаад олохгүй байсан юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Им нь зүүн чих цуулга, баруун чих урдаасаа догол байсан. Улаан хүрэн зүсмийн голцуу эм ямаанууд байсан. 2023 оны 01 дүгээр сард хүйтэрсэн юм. Би тухайн үед ямаагаа тасраад явчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Манай зүүн талд манай ахын хүүхэд болон , урд талд манай ах нарынх хамгийн ойрхон байдаг. Би цагдаагийн байгууллагад 2 удаа нийт 2 хонь 22 ямаа алдсан талаараа бүртгүүлж байсан юм. Харин намайг цагдаад бүртгүүлсний дараахан нь ******* нь миний хонь ямааг хулгайлсан гээд хонь ямааны оронд нэг даагатай гүү, нэг шүдлэн үрээ өгсөн. Би нийт 3-н тооны адуу авсан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 13-14, 17, 121-122-р хуудас/,
Хохирогч “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Мөнххаан сумын төвд машины техникийн үзлэг болоод машинаа үзлэгт оруулчхаад орой 19 цаг өнгөрөөгөөд хөдөө гэртээ очоод хоол цай идчихээд үхрээ бүртгэхэд манайхаас 10 гаран тооны бяруу дутсан юм. Би тухайн үедээ тэр хавиараа хайгаад олохгүй байхаар нь ойрхон байгаа байх гэж бодоод гэртээ ирээд байж байхад манай баруун талд байдаг манай найз гэх залуу ирээд урь хотын машинд эзэнгүй байсан үхэр тугал бяруутай нь ачсан байна, хоёулаа тийшээ явъя гэхээр нь би орой 22 цаг өнгөрөөгөөд *******гийн гэрт очиход цагаан өнгийн ачааны машин дээр манай нэг тооны ухаа бяруу мөн манай тэнд эзэнгүй яваад байсан цагаан алаг бярууг ачсан хөдлөх гэж байхад нь би өөрийнхөө таниад буулгаж авсан. Мөн тухайн эзэнгүй гэх алаг бярууг наадах чинь манай энд ирээд удаж байгаа тугалтай үнээтэй цуг явж байсан бяруу гээд буулгаж авч үлдсэн. Мөн тухайн машины тэвшин дээр Хонгор зүсмийн 2 адуу байсан. Тэгээд би цагдаагийн байгуулагд дуудлага өгсөн юм.Би тухайн 10-н бярууны нэгийг нь *******гийн гэрийн гадаа авто машины тэвшин дээрээс авсан. Бусдыг нь өнөө өглөө Дэлгэр баруун дээрээс олсон. Зөв талын чих цуулга имтэй, буруу талын чих сам имтэй.Эрээн нүүртэй улаан үнээ, тугал нь мөн адил эрээн нүүртэй эр улаан тугал байсан. Үнээний болон тугал нь зөв талын чих догол имтэй байсан. Харин цагаан алаг бяруу нь зөв чих цуулга имтэй байсан. Би тухайн үхрийг эзнийг сайн мэдэхгүй байна. Би өөрийнхөө үхрийг олсон болохоор надад гаргах санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 217-218-р хуудас/,
Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд мал худалдаж авдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед намайг гэртээ байж байхад ******* нь гэр лүү орж ирээд намайг мал авч байна уу гэхээр нь би авч байна гэхэд ******* нь хонь ямаа ачсан байсан. Тэгээд би тухайн хонь ямаануудыг тоолоод сумын төвийнхөө хашаанд буулгахад 2 хонь 12 ямаа байсан. Тэгээд мөнгийг нь *******гийн дансанд шилжүүлсэн. Им нь зүүн чих цуулга, баруун чих урдаасаа догол имтэй байсан. Ямаанууд нь дандаа улаан голцуу ямаа байсан...Тухайн үед ******* ганцаараа явж байсан. Би тухайн үед анзаараагүй. Ямар ч байсан цагаан өнгийн төмөр карказан өндөрлөгөөтэй тээврийн хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч өгсөн “...2023 оны 01 дүгээр сард ******* нь над руу утсаар яриад наагуур чинь мал авч байгаа хүн байна уу, та сураглаж байгаач би хэдэн ямаа авчирч өгөх гэсэн юмаа гээд надтай ярьсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай гэр лүү цагаан өнгийн ачааны төмөр өндөрлөгөөтэй, машинтай 10 тооны ямаа ачсан ирээд энэ хэдийг борлуулмаар байна гэхээр нь би найз луу яриад манайд хүн ямаа зарна гээд байна чи авах уу гэхэд ирж үзчихээд тухайн ямааг худалдаж авсан. Тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би сайн мэдэхгүй байна...Дандаа улаан зүсмийн ямаанууд байсан. Харин имийг нь би сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 132-133-р хуудас/,
Гэрч Ч.ын өгсөн “...Би тухайн өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гэртэй байсан. ,, гээд манай ангийн залуучууд над руу залгаад гийн гэрт байна мөнгөтэй юу 10 ямаа хүн зарна гээд байна хэдүүлээ авах уу ууг нь гайгүй ямаанууд байна. гийнд ямаа зарна гээд Мөнххаанаас ирсэн гэж хэлэхээр нь би очиж ямаануудыг харсан тэгтэл цагаан өнгийн бонго машинтай туранхай 30 орчим настай залуу байсан. Тэгээд би хүү хадгаламжийн 5639130303 тоот дансанд байсан 1,100,000 төгрөгийг 5634080264 тоот данс руу шилжүүлээд байсан 10 боодол өвсийг өгөөд нийт 1,250,000 төгрөг болгож өгөөд 10 ямааг худалдаж авсан. 2 эр ямаа бусад нь эм ямаа байсан. Зүс нь улаан зүсмийн ямаанууд байсан. Имийн бол би мэдэхгүй байна. Тухайн үед ганцаараа явж байсан...Тухайн үед цагаан өнгийн ачааны машинтай явж байсан. Би улсынх дугаарыг сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 136-137-р хуудас/,
Гэрч “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Мөнххаан суманд техникийн үзлэг болоод машинаа үзлэгт оруулчхаад орой 19 цагийн үед хөдөө гэртээ очсон. Тэгээд морио унаад худаг руу очиж усалчхаад манай дүү болох гэрээр орж хониноос нь ямаагаа ялгаж авчхаад гэр рүүгээ явж байхад манай дүүгийн хүү таараад танай хониноос гэрийн зүүн урд тасарсан байна гэхээр нь би хонио хайж байгаад олохгүй болохоор нь би *******гийн гэр рүү очиход ******* нь малынхаа хашаан дээрээс намайг чиглээд ирэхээр нь би хонио асуучхаад юун хүмүүс мал ачаад байгаа юм бэ гэхэд манай хотын хэд ирээд морь ачиж байна гэхээр нь би машин руу яваад очиход манай тэнд эзэнгүй яваад байсан улаан халзан үнээ, улаан халзан тугалтай, цагаан алаг бярууг ачсан байхаар нь би Улаанбаатар хотоос ирсэн хүмүүст хандаж та нар яагаад эзэнгүй үхэр аччих ваа гэсэн чинь тэнд байсан залуу нь манайхаа гэхээр нь би бууж имийг нь үзэхэд тухайн эзэнгүй үхрүүд байсан. Тэгээд би наад үхрээ буулгаарай гэж хэлчхээд хойшоо найз ийн гэр рүү очоод д нөгөө эзэнгүй үхрийг чинь ачсан байна, хоёулаа очъё гээд ийн машинтай *******гийн гэр рүү очиход тугалтай үнээг нь буулгасан, нөгөө бяруун дээр нэмээд ийн ухаа охин бярууг ачсан байхад нь энэ миний бяруу байна гээд буулгаж авсан. Мөн эзэнгүй байсан нөгөө бярууг буулгасан. Тухайн үед ******* нь гэртээ байхгүй адуундаа явсан байхаар нь бид хоёр амдаж очоод *******тэй уулзаад Т. нь чи манай бярууг ачуулсан байна яаж байгаа юм бэ гэж хэлчхээд ийн гэр рүү буцсан. Эрээн нүүртэй улаан үнээ, тугал нь мөн адил эрээн нүүртэй эр улаан тугал байсан. Үнээний болон тугал нь зөв талын чих догол имтэй байсан. Харин цагаан алаг бяруу нь зөв чих цуулга имтэй байсан. Би тухайн үхрийг эзнийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 221-222-р хуудас/,
Гэрч “...Би 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос нөхөр , болон нөхрийн дүү нарын хамт гараад орой 20 цагийн үед Мөнххаан сумын Чандмань гэх газар гийн гэрт ирсэн. Тэндээ хоол цай идчихээд , хоёр гарч адуу очих гээд гарсан юм. Би тухайн үед гэрт *******гийн эхнэр Т болон 2 хүүхдийн хамт байсан юм. Тэгэхэд гэнэтхэн гадаа машинтай хүн ирээд тооромслохоор нь би гэрээс гараад очиход машинтай хүмүүс ирчхээд хөдөлж байсан. Тэгээд би нөхрийнхөө машин руу очиход манай нөхөр машин дээрээс 2 үхэр буулгаж байсан. Тэгэхээр би юун үхэр бэ гэж асуухад ******* ачуулсан юм, энэ үхэр нь хүний үхэр байсан юм байна, сая эзэн нь ирлээ гэж байсан. Тэгээд бид гурав адуугаа ачаад Мөнххаан сум руу явж байхад дугаараас цагдаа байна гэж яриад Мөнххаан дээр очоод хүлээж бай, асууж лавлах юм байна, гээд тасалсан. Тэгээд бид хэд наашаа явж байхад хоёр машинтай цагдаа ирээд бид нарыг дагуулаад Мөнххаан сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн. Би тухайн хоёр бярууг хэний үхэр гэдгийг мэдээгүй. ******* нь анх ачуулахдаа та энэ хоёр бярууг авч яваад зараад мөнгийг нь аваад явуулчих гэж байсан. Би малын им зүс сайн мэдэхгүй. Тухайн үед харанхуй болсон байсан. Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Тухайн үед *******гийн гэрт манай нөхөр , хадам дүү, , ******* нар байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед үхэр ачиж байгаа талаар мэдээгүй. Гэрээс гараад очиход тухайн хоёр үхрийг машинд ачсан буулгаж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 225-226-р хуудас/,
Гэрч ын “...******* нь манай адууг хардаг юм. Би 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос гараад орой 20 цагийн үед Мөнххаан сумын Чандмань гэх газар гийн гэрт ирсэн. Би гээс уяаны морьдоо аваад буцах гэж байсан учир өглөө хотоос гарахдаа д морьдоо барьчхаарай гэж хэлчхээд гарсан юм. Би тухайн үед хотоос эхнэр Х. төрсөн дүү нарын хамт гарсан. Би орой 20 цагийн үед гийн гэрт ирээд хоол идчихээд морьдоо ачих гэж байхад ******* нь би танд хоёр бяруу өгч явуулъя та зараад мөнгийг нь над руу явуулчих гээд үхрээ гэрийнхээ гадна байсан үхрээс улаан хүрэн бяруу, нөгөөдөх нь шар бяруу хоёр барьж өгөөд машинд ачсан байхад морьтой хүн ирээд та нар энэ хоёр бярууг ачиж болохгүйдээ, эзгүй үхэр дээ гээд *******тэй уулзах гээд явахаар нь би *******гээс энэ хүн юу яриад байгаа юм бэ, гэхэд нь энэ хоёр үхэр манай үхэрт ирээд удаж байгаа, эзэнгүй үхэр гэхээр нь би тухайн хоёр бярууг буулгаж орхичхоод хоёр морио ачаад Мөнххаан сумын зүг яваад сумын зүүн хойд талд явж байхад машинтай цагдаа нар ирээд намайг дагуулж яваад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Би тухайн хоёр бярууг хэний үхэр гэдгийг мэдээгүй. ******* нь анх ачуулахдаа та энэ хоёр бярууг авч яваад зараад мөнгийг нь аваад явуулчих гэж байсан. Би тухайн үед имийг нь сайн анзаараагүй. Зүс нь гэвэл нэг нь улаан, нэг шар зүсмийн бяруу байсан. Би тухайн өдөр 64-39 УАС улсын дугаартай Портер -2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Тухайн үед *******гийн гэрт манай эхнэр Х., манай дүү төрсөн дүү, , ******* нар байсан. Өөр хүн байгаагүй.******* нь намайг тухайн хоёр үхрийг зараад мөнгийг нь явуулаарай гэж байсан. Бензин тосны мөнгөгүй байна гэж ярьж байсан. Тухайн үед хоёр үхрийг ачиж байхад морьтой хүн ирээд наад хоёр үхрээ ачиж болохгүй шүү, гэж удаагүй 5 минут болоогүй байхад нэг машинтай хүмүүс ирээд *******г асуугаад явж байсан. Тухайн үед ирээд наад үхрээ битгий буулгаарай гэж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 229-230-р хуудас/,
Гэрч “...Би орой 20 цагийн үед гийн гэрт ирээд хоол идчихээд морьдоо ачих гээд гарахад ******* нь 2 бяруу аччих гээд ягаан зүсмийн бяруу, улаан зүсмийн бяруу хоёрыг машин дээр ******* бид хоёр аччихаад ******* нь адуундаа урагшаа явсан хойгуур морьтой хүн ирээд наад үхэр чинь имтэй байна уу гээд надаас асуухаар нь би имтэй байна гэхэд тэгвэл наад үхрээ буулгасан дээрдээ гэхээр нь би үхрийг нь буулгах гээд байж байхад гэрийн хойд талаас нь машинтай хүмүүс ирээд энэ яадаг үхэр ачаад байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй энэ үхрийн талаар ******* мэдэж байгаа гэхэд хөдлөөд ******* рүү явсан. Тухайн үед ******* нь адуундаа явсан байсан. Би тухайн хоёр бярууг хэний үхэр гэдгийг мэдээгүй. ******* нь анх ачуулахдаа та энэ хоёр бярууг авч яваад зараад мөнгийг нь аваад явуулчих гэж байсан. Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Тухайн үед *******гийн гэрт манай ах , Т, ******* нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед манай ах тай ярилцаад ачсан. Яг юу гэж ярьсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 223-224-р хуудас/,
Гэрч Тын “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой манай төрсөн ах дүү , бэр эгч нар ирээд хоол цай идчихээд , , ******* нар адуу ачна гээд гарсан. Төд удалгүй манай ах ах орж ирээд танай нөхөр 2 бяруу өгч явуулна гээд машин дээр ачуулсан чинь хүний бяруу ачуулсан байна, эзэн нь машинтай ирээд явлаа гэж байсан. Тэгээд тэр гурав адуугаа ачаад Мөнххаан сум руу яваад өгсөн.Би Ө.Эрдэнэбаярыг ямар үхэр ачуулсан талаар мэдэхгүй байна.2023 оны 05 дугаар сарын сүүлээр шуурганы дараа манай үхэрт улаан халзан үнээ, улаан халзан тугалтай, цагаан алаг бяруу байсан. Имийг нь би анзаараагүй.Манай гэрээр бол тухайн үхрийг хайж бол хүмүүс ирээгүй.Би тухайн үхрийг эзнийг хайж би өөрийн фейсбүүк хаягаасаа Мөнххаан сумын зар дээр тухайн үхрийн зургийг байршуулж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 237-238-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302333 дугаартай “...1 тооны бярууны үнэ 700,000 төгрөг...” гэх дүгнэлт /1-хх-ийн 247-р хуудас 2 хавтасны 9-р хуудас/,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №2302189 дугаартай “...ингээд нийт алдагдсан 10 тооны бог малын зах зээлийн үнийг 1,150,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-хх-ийн 150-158-р хуудас/,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №2302190 дугаартай “...ингээд нийт алдагдсан 14 тооны бог малын зах зээлийн үнийг 1,710,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-хх-ийн 41-49-р хуудас/,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2302325 дугаартай “...зах зээлийн үнэ цэнийг 10,000,000 төгрөг гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-хх-ийн 165-175-р хуудас/,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаартай шийтгэх тогтоол / 1-хх-ийн 92-94-р хуудас/,
*******гийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-хх-ийн 96-100-р хуудас/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын баримт /1-хх-ийн 200-201-р хуудас/
*******гийн Хаан банкны дансны хуулга /1-хх-ийн 202-207-р хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-хх-ийн 208-р хуудас/
*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-ийн 31-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч ******* нь нь цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “” гэх газраас ******* 2 тооны хонь, 12 тооны ямаа нийт 14 тооны бог малыг хулгайлж 1,710,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “” гэх газраас ******* 10 тооны ямаа буюу 10 тооны бог малыг хулгайлж 1,150,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 15-ны дугаар багийн нутаг “Чандмань” гэх газраас мухар улаан зүсмийн бярууг саахалт айл болох эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж өөрийн малд нийлүүлэн амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Т.д 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар мал маллаж амьдардаг юм. Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хот яваад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирээд өөрийн хонь ямаагаа тоолоход манай хонь ямаанаас 2 тооны эм хонь, 12 тооны эм ямаа дутсан. Би тухайн үед тэр хавийнхаа ойр орчмын айл өрхийн хонь ямаагаар хайгаад олоогүй юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...Им нь зүүн чих цуулга, баруун чих урдаасаа догол байсан. Шар нүдэн бүдүүн эм хонь 2 ширхэг, улаан хүрэн зүсмийн голцуу эм ямаанууд байсан...Манай зүүн талд манай ахын хүүхэд болон , урд талд манай ах нарынх хамгийн ойрхон байдаг. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг гэх газар мал маллаж амьдардаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийнхөө хонь ямааг тоолоход 10 тооны эм ямаа дутсан юм. Би тухайн үед тэр хавийнхаа айлын хонь ямаагаар хайгаад олохгүй байсан юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Им нь зүүн чих цуулга, баруун чих урдаасаа догол байсан. Улаан хүрэн зүсмийн голцуу эм ямаанууд байсан. 2023 оны 01 дүгээр сард хүйтэрсэн юм. Би тухайн үед ямаагаа тасраад явчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Манай зүүн талд манай ахын хүүхэд болон , урд талд манай ах нарынх хамгийн ойрхон байдаг. Би цагдаагийн байгууллагад 2 удаа нийт 2 хонь 22 ямаа алдсан талаараа бүртгүүлж байсан юм. Харин намайг цагдаад бүртгүүлсний дараахан нь ******* нь миний хонь ямааг хулгайлсан гээд хонь ямааны оронд нэг даагатай гүү, нэг шүдлэн үрээ өгсөн. Би нийт 3-н тооны адуу авсан...” гэх,
хохирогч “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Мөнххаан сумын төвд машины техникийн үзлэг болоод машинаа үзлэгт оруулчхаад орой 19 цаг өнгөрөөгөөд хөдөө гэртээ очоод хоол цай идчихээд үхрээ бүртгэхэд манайхаас 10 гаран тооны бяруу дутсан юм. Би тухайн үедээ тэр хавиараа хайгаад олохгүй байхаар нь ойрхон байгаа байх гэж бодоод гэртээ ирээд байж байхад манай баруун талд байдаг манай найз гэх залуу ирээд урь хотын машинд эзэнгүй байсан үхэр тугал бяруутай нь ачсан байна, хоёулаа тийшээ явъя гэхээр нь би орой 22 цаг өнгөрөөгөөд *******гийн гэрт очиход цагаан өнгийн ачааны машин дээр манай нэг тооны ухаа бяруу мөн манай тэнд эзэнгүй яваад байсан цагаан алаг бярууг ачсан хөдлөх гэж байхад нь би өөрийнхөө таниад буулгаж авсан. Мөн тухайн эзэнгүй гэх алаг бярууг наадах чинь манай энд ирээд удаж байгаа тугалтай үнээтэй цуг явж байсан бяруу гээд буулгаж авч үлдсэн. Мөн тухайн машины тэвшин дээр Хонгор зүсмийн 2 адуу байсан. Тэгээд би цагдаагийн байгуулагд дуудлага өгсөн юм.Би тухайн 10-н бярууны нэгийг нь *******гийн гэрийн гадаа авто машины тэвшин дээрээс авсан. Бусдыг нь өнөө өглөө Дэлгэр баруун дээрээс олсон. Зөв талын чих цуулга имтэй, буруу талын чих сам имтэй.Эрээн нүүртэй улаан үнээ, тугал нь мөн адил эрээн нүүртэй эр улаан тугал байсан. Үнээний болон тугал нь зөв талын чих догол имтэй байсан. Харин цагаан алаг бяруу нь зөв чих цуулга имтэй байсан. Би тухайн үхрийг эзнийг сайн мэдэхгүй байна. Би өөрийнхөө үхрийг олсон болохоор надад гаргах санал гомдол байхгүй...” гэх,
гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд мал худалдаж авдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед намайг гэртээ байж байхад ******* нь гэр лүү орж ирээд намайг мал авч байна уу гэхээр нь би авч байна гэхэд ******* нь хонь ямаа ачсан байсан. Тэгээд би тухайн хонь ямаануудыг тоолоод сумын төвийнхөө хашаанд буулгахад 2 хонь 12 ямаа байсан. Тэгээд мөнгийг нь *******гийн дансанд шилжүүлсэн. Им нь зүүн чих цуулга, баруун чих урдаасаа догол имтэй байсан. Ямаанууд нь дандаа улаан голцуу ямаа байсан...Тухайн үед ******* ганцаараа явж байсан. Би тухайн үед анзаараагүй. Ямар ч байсан цагаан өнгийн төмөр карказан өндөрлөгөөтэй тээврийн хэрэгсэл байсан...” гэх,
гэрч өгсөн “...2023 оны 01 дүгээр сард ******* нь над руу утсаар яриад наагуур чинь мал авч байгаа хүн байна уу, та сураглаж байгаач би хэдэн ямаа авчирч өгөх гэсэн юмаа гээд надтай ярьсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай гэр лүү цагаан өнгийн ачааны төмөр өндөрлөгөөтэй, машинтай 10 тооны ямаа ачсан ирээд энэ хэдийг борлуулмаар байна гэхээр нь би найз луу яриад манайд хүн ямаа зарна гээд байна чи авах уу гэхэд ирж үзчихээд тухайн ямааг худалдаж авсан. Тухайн үед хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би сайн мэдэхгүй байна...Дандаа улаан зүсмийн ямаанууд байсан. Харин имийг нь би сайн анзаараагүй...” гэх,
гэрч Ч.ын өгсөн “...Би тухайн өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гэртэй байсан. ,, гээд манай ангийн залуучууд над руу залгаад гийн гэрт байна мөнгөтэй юу 10 ямаа хүн зарна гээд байна хэдүүлээ авах уу ууг нь гайгүй ямаанууд байна. гийнд ямаа зарна гээд Мөнххаанаас ирсэн гэж хэлэхээр нь би очиж ямаануудыг харсан тэгтэл цагаан өнгийн бонго машинтай туранхай 30 орчим настай залуу байсан. Тэгээд би хүү хадгаламжийн 5639130303 тоот дансанд байсан 1,100,000 төгрөгийг 5634080264 тоот данс руу шилжүүлээд байсан 10 боодол өвсийг өгөөд нийт 1,250,000 төгрөг болгож өгөөд 10 ямааг худалдаж авсан. 2 эр ямаа бусад нь эм ямаа байсан. Зүс нь улаан зүсмийн ямаанууд байсан. Имийн бол би мэдэхгүй байна. Тухайн үед ганцаараа явж байсан...Тухайн үед цагаан өнгийн ачааны машинтай явж байсан. Би улсынх дугаарыг сайн анзаараагүй...” гэх,
гэрч “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Мөнххаан суманд техникийн үзлэг болоод машинаа үзлэгт оруулчхаад орой 19 цагийн үед хөдөө гэртээ очсон. Тэгээд морио унаад худаг руу очиж усалчхаад манай дүү болох гэрээр орж хониноос нь ямаагаа ялгаж авчхаад гэр рүүгээ явж байхад манай дүүгийн хүү таараад танай хониноос гэрийн зүүн урд тасарсан байна гэхээр нь би хонио хайж байгаад олохгүй болохоор нь би *******гийн гэр рүү очиход ******* нь малынхаа хашаан дээрээс намайг чиглээд ирэхээр нь би хонио асуучхаад юун хүмүүс мал ачаад байгаа юм бэ гэхэд манай хотын хэд ирээд морь ачиж байна гэхээр нь би машин руу яваад очиход манай тэнд эзэнгүй яваад байсан улаан халзан үнээ, улаан халзан тугалтай, цагаан алаг бярууг ачсан байхаар нь би Улаанбаатар хотоос ирсэн хүмүүст хандаж та нар яагаад эзэнгүй үхэр аччих ваа гэсэн чинь тэнд байсан залуу нь манайхаа гэхээр нь би бууж имийг нь үзэхэд тухайн эзэнгүй үхрүүд байсан. Тэгээд би наад үхрээ буулгаарай гэж хэлчхээд хойшоо найз ийн гэр рүү очоод д нөгөө эзэнгүй үхрийг чинь ачсан байна, хоёулаа очъё гээд ийн машинтай *******гийн гэр рүү очиход тугалтай үнээг нь буулгасан, нөгөө бяруун дээр нэмээд ийн ухаа охин бярууг ачсан байхад нь энэ миний бяруу байна гээд буулгаж авсан. Мөн эзэнгүй байсан нөгөө бярууг буулгасан. Тухайн үед ******* нь гэртээ байхгүй адуундаа явсан байхаар нь бид хоёр амдаж очоод *******тэй уулзаад Т. нь чи манай бярууг ачуулсан байна яаж байгаа юм бэ гэж хэлчхээд ийн гэр рүү буцсан. Эрээн нүүртэй улаан үнээ, тугал нь мөн адил эрээн нүүртэй эр улаан тугал байсан. Үнээний болон тугал нь зөв талын чих догол имтэй байсан. Харин цагаан алаг бяруу нь зөв чих цуулга имтэй байсан. Би тухайн үхрийг эзнийг сайн мэдэхгүй байна...” гэх,
гэрч “...Би 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос нөхөр , болон нөхрийн дүү нарын хамт гараад орой 20 цагийн үед Мөнххаан сумын Чандмань гэх газар гийн гэрт ирсэн. Тэндээ хоол цай идчихээд , хоёр гарч адуу очих гээд гарсан юм. Би тухайн үед гэрт *******гийн эхнэр Т болон 2 хүүхдийн хамт байсан юм. Тэгэхэд гэнэтхэн гадаа машинтай хүн ирээд тооромслохоор нь би гэрээс гараад очиход машинтай хүмүүс ирчхээд хөдөлж байсан. Тэгээд би нөхрийнхөө машин руу очиход манай нөхөр машин дээрээс 2 үхэр буулгаж байсан. Тэгэхээр би юун үхэр бэ гэж асуухад ******* ачуулсан юм, энэ үхэр нь хүний үхэр байсан юм байна, сая эзэн нь ирлээ гэж байсан. Тэгээд бид гурав адуугаа ачаад Мөнххаан сум руу явж байхад дугаараас цагдаа байна гэж яриад Мөнххаан дээр очоод хүлээж бай, асууж лавлах юм байна, гээд тасалсан. Тэгээд бид хэд наашаа явж байхад хоёр машинтай цагдаа ирээд бид нарыг дагуулаад Мөнххаан сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн. Би тухайн хоёр бярууг хэний үхэр гэдгийг мэдээгүй. ******* нь анх ачуулахдаа та энэ хоёр бярууг авч яваад зараад мөнгийг нь аваад явуулчих гэж байсан. Би малын им зүс сайн мэдэхгүй. Тухайн үед харанхуй болсон байсан. Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Тухайн үед *******гийн гэрт манай нөхөр , хадам дүү, , ******* нар байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед үхэр ачиж байгаа талаар мэдээгүй. Гэрээс гараад очиход тухайн хоёр үхрийг машинд ачсан буулгаж байсан...” гэх,
гэрч ын “...******* нь манай адууг хардаг юм. Би 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос гараад орой 20 цагийн үед Мөнххаан сумын Чандмань гэх газар гийн гэрт ирсэн. Би гээс уяаны морьдоо аваад буцах гэж байсан учир өглөө хотоос гарахдаа д морьдоо барьчхаарай гэж хэлчхээд гарсан юм. Би тухайн үед хотоос эхнэр Х. төрсөн дүү нарын хамт гарсан. Би орой 20 цагийн үед гийн гэрт ирээд хоол идчихээд морьдоо ачих гэж байхад ******* нь би танд хоёр бяруу өгч явуулъя та зараад мөнгийг нь над руу явуулчих гээд үхрээ гэрийнхээ гадна байсан үхрээс улаан хүрэн бяруу, нөгөөдөх нь шар бяруу хоёр барьж өгөөд машинд ачсан байхад морьтой хүн ирээд та нар энэ хоёр бярууг ачиж болохгүйдээ, эзгүй үхэр дээ гээд *******тэй уулзах гээд явахаар нь би *******гээс энэ хүн юу яриад байгаа юм бэ, гэхэд нь энэ хоёр үхэр манай үхэрт ирээд удаж байгаа, эзэнгүй үхэр гэхээр нь би тухайн хоёр бярууг буулгаж орхичхоод хоёр морио ачаад Мөнххаан сумын зүг яваад сумын зүүн хойд талд явж байхад машинтай цагдаа нар ирээд намайг дагуулж яваад цагдаагийн хэсэг дээр авчирсан. Би тухайн хоёр бярууг хэний үхэр гэдгийг мэдээгүй. ******* нь анх ачуулахдаа та энэ хоёр бярууг авч яваад зараад мөнгийг нь аваад явуулчих гэж байсан. Би тухайн үед имийг нь сайн анзаараагүй. Зүс нь гэвэл нэг нь улаан, нэг шар зүсмийн бяруу байсан. Би тухайн өдөр 64-39 УАС улсын дугаартай Портер -2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Тухайн үед *******гийн гэрт манай эхнэр Х., манай дүү төрсөн дүү, , ******* нар байсан. Өөр хүн байгаагүй.******* нь намайг тухайн хоёр үхрийг зараад мөнгийг нь явуулаарай гэж байсан. Бензин тосны мөнгөгүй байна гэж ярьж байсан. Тухайн үед хоёр үхрийг ачиж байхад морьтой хүн ирээд наад хоёр үхрээ ачиж болохгүй шүү, гэж удаагүй 5 минут болоогүй байхад нэг машинтай хүмүүс ирээд *******г асуугаад явж байсан. Тухайн үед ирээд наад үхрээ битгий буулгаарай гэж байсан...” гэх,
гэрч “...Би орой 20 цагийн үед гийн гэрт ирээд хоол идчихээд морьдоо ачих гээд гарахад ******* нь 2 бяруу аччих гээд ягаан зүсмийн бяруу, улаан зүсмийн бяруу хоёрыг машин дээр ******* бид хоёр аччихаад ******* нь адуундаа урагшаа явсан хойгуур морьтой хүн ирээд наад үхэр чинь имтэй байна уу гээд надаас асуухаар нь би имтэй байна гэхэд тэгвэл наад үхрээ буулгасан дээрдээ гэхээр нь би үхрийг нь буулгах гээд байж байхад гэрийн хойд талаас нь машинтай хүмүүс ирээд энэ яадаг үхэр ачаад байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй энэ үхрийн талаар ******* мэдэж байгаа гэхэд хөдлөөд ******* рүү явсан. Тухайн үед ******* нь адуундаа явсан байсан. Би тухайн хоёр бярууг хэний үхэр гэдгийг мэдээгүй. ******* нь анх ачуулахдаа та энэ хоёр бярууг авч яваад зараад мөнгийг нь аваад явуулчих гэж байсан. Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэдгийг би мэдээгүй. Тухайн үед *******гийн гэрт манай ах , Т, ******* нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед манай ах тай ярилцаад ачсан. Яг юу гэж ярьсан талаар би мэдэхгүй байна...” гэх,
гэрч Тын “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой манай төрсөн ах дүү , бэр эгч нар ирээд хоол цай идчихээд , , ******* нар адуу ачна гээд гарсан. Төд удалгүй манай ах ах орж ирээд танай нөхөр 2 бяруу өгч явуулна гээд машин дээр ачуулсан чинь хүний бяруу ачуулсан байна, эзэн нь машинтай ирээд явлаа гэж байсан. Тэгээд тэр гурав адуугаа ачаад Мөнххаан сум руу яваад өгсөн.Би Ө.Эрдэнэбаярыг ямар үхэр ачуулсан талаар мэдэхгүй байна.2023 оны 05 дугаар сарын сүүлээр шуурганы дараа манай үхэрт улаан халзан үнээ, улаан халзан тугалтай, цагаан алаг бяруу байсан. Имийг нь би анзаараагүй.Манай гэрээр бол тухайн үхрийг хайж бол хүмүүс ирээгүй.Би тухайн үхрийг эзнийг хайж би өөрийн фейсбүүк хаягаасаа Мөнххаан сумын зар дээр тухайн үхрийн зургийг байршуулж байсан...” гэх мэдүүлгүүд,
хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302333 дугаартай “...1 тооны бярууны үнэ 700,000 төгрөг...” гэх,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №2302189 дугаартай “...ингээд нийт алдагдсан 10 тооны бог малын зах зээлийн үнийг 1,150,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №2302190 дугаартай “...ингээд нийт алдагдсан 14 тооны бог малын зах зээлийн үнийг 1,710,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2302325 дугаартай “...зах зээлийн үнэ цэнийг 10,000,000 төгрөг гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “” гэх газраас ******* 2 тооны хонь, 12 тооны ямаа нийт 14 тооны бог малыг хулгайлж 1,710,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан, цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “” гэх газраас ******* 10 тооны ямаа буюу 10 тооны бог малыг хулгайлж 1,150,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан, 2023 оны 06 дугаар сарын 15-ны дугаар багийн нутаг “Чандмань” гэх газраас мухар улаан зүсмийн бярууг саахалт айл болох эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж өөрийн малд нийлүүлэн амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Т.д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч 2,860,000 төгрөгийн хохирол, Т.д 700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан болно.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэсэн дүгнэлтийг гаргаж байна... ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад заасан гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, санал байхгүй байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлан авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, 5 хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******гийн, хохирогч ******* 12 тооны хонь, 22 тооны ямаа нийт 34 тооны бог мал, хохирогч 1 тооны бод малыг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч *******гийн хувьд амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдад борлуулах зорилгоор ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай автомашиныг ашиглан хонь, ямааг бэлчээрээс зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байж ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байжээ.
Өөрөөр хэлбэл, тэрээр олон тооны адууг тээврийн хэрэгсэлгүйгээр зөөвөрлөх, тээвэрлэх боломжгүй байсан байна. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.
Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.
Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдаас авсан мөнгөний төлбөрийг төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч , Т. нарын эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч ******* тэдний малыг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээр гаргуулж улсын орлогод оруулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “....гийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байна. Шүүгдэгч тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, маргаагүй. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай санал тавьж байна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл анги нь 2-оос 8 жилийн хорих ялтай байгаа. ******* нь бага насны 3 нялх хүүхэдтэй, тухайн гэмт хэргийн анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Бусдад учруулсан хохирол байхгүй. Иймд ар гэрийн байдал хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хамгийн бага хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч 2,860,000 төгрөг, Т.д 700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302333 дугаартай “...1 тооны бярууны үнэ 700,000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 247-р хуудас 2 хавтасны 9-р хуудас/,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №2302189 дугаартай “...ингээд нийт алдагдсан 10 тооны бог малын зах зээлийн үнийг 1,150,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 150-158-р хуудас/,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №2302190 дугаартай “...ингээд нийт алдагдсан 14 тооны бог малын зах зээлийн үнийг 1,710,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41-49-р хуудас/ тус тус тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч 2,860,000 төгрөг, Т.д 700,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогч хонь, ямааны оронд нийт гурван тооны адуу биет байдлаар өгсөн, мөн хохирогч Т.д мухар улаан зүсмийн бярууг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч , Т. нарын мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэлгүйгээр олон тооны бод малыг хөөж, туух, хаших, тээвэрлэх боломжгүй байсан буюу тухайн тээврийн хэрэгсэл уг гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн ******* улсын дугаартай автомашин нь ХХК-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-хх-ийн 208-р хуудас/ тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг *******гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх тул шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ цагаан өнгийн ******* улсын дугаартай үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо.
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2302325 дугаартай “...цагаан өнгийн ******* улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ цэнийг 10,000,000 төгрөг гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165-175-р хуудас/ үнэлгээний талаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Зулаа нар маргаагүй, уг төлбөрийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт г машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч , Т. нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР