Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00822

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Олхонууд ургийн овогтой Н.Т,  Г.С  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас ***************** өдөр төрсөн хүү Т.И  эх Г.С  асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Т хүү Т.И  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С а нь хариуцагч Н.Т  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэгт **********төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа **************төгрөгөөр багасгаж, үлдэх **************** төгрөгийг хариуцагч хоёр сарын дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсоныг баталсугай.

 

5.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Н.Т холбогдуулан гаргасан сэтгэл санааны хохиролд **************төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Нэхэмжлэгч Г.С д холбогдох хүү Т.И өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Т татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****** төгрөгөөс **********0 төгрөгийг, хариуцагч Н.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ************* тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн ************** төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 293,150 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                         Ж.КУЛЬДАНА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ