Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

  

   2024               03              26                                             2024/ШЦТ/69

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2330004210013 дугаартай  хэргийг  2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, хувиараа хот хооронд таксинд явдаг ажилтай, ам бүл 5, эцэг эх, эгч, дүүгийн хамт *******, “Шинэ дэнж” гудамж 9-3 тоотод оршин суух хаягтай, одоогоор *******, “Мандах”-ын 13-07 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* “Мандах”-ын 13-07 тоот хашаанд эгч ******* саллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь уруулд шарх, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 1 баруун доод үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод үүдэн 1, баруун доод үүдэн 1, 2-р шүдний цуурал, сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хотоос ирж байсан. Тэгээд үүрийн 5 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ орж ирэхэд гэр цэл хүйтэн. гэртээ байхгүй байсан. Тэднийх 1 сартай нялх хүүхэдтэй байж хүүхдээ хайхрахгүй гадуур архи уугаад явж байсан. Тэгээд би уурлаад ажил руу нь очсон чинь ажил дээрээ байхгүй. Тэгээд ажлынхаа баруун талд 2 найзтайгаа архи уугаад байж байсан. Тэгээд энэ асуудал болсон” гэв.

 

2330004210013  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч өгсөн “...******* нь гэр рүүгээ явах замдаа юу ч яриагүй явсан бөгөөд гэрийнхээ хашаанд машинаа оруулахаар нь машинаас нь буухад ******* ирээд шууд нүүр рүү гараараа цохиход миний шүдийг цохисон бөгөөд би нүүр рүүгээ цохиулсны улмаас ард дагз хэсгээрээ савж унасан. Намайг газар унасан хойно ******* нь нүүр рүү 2-3 удаа өшиглөөд хэвлий болон ард нуруу хэсэг рүү маш олон удаа өшиглөөд ингээд чи муу миний эгчийг хаяарай, ална шүү писда минь гэх мэтээр орилж хашхирч намайг цохиж зодсон бөгөөд тэр хооронд *******ийн төрсөн эгч гарч ирээд *******ийг болиулсан. Тэгээд би ажлынхаа газрын ах ахад уг асуудлын талаар хэлээд эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. ******* намайг цохиж зодох болсон асуудал нь бид хоёр 2022 оны намар танилцаж байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сард хүүхэдтэй болсон. Бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр салсан. Салсан өдрийн үүрийн 05 цагийн үед ******* ирээд намайг зодсон...Дээд уруул дотор талдаа язарч хавдсан, доод талын үүдэн 3 шүдний үзүүр нь үүрээд унасан, дээд шүдний баруун талын үзүүр нь үүрч унасан. Эмчид үзүүлэхэд баруун дал хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Одоо тухайн гэмтлүүд нь эдгэсэн. Би *******ид зодуулсны дараа шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон...Хамгийн анх угаалгын гадаа баруун шанаа хэсэг рүү цохисон боловч миний нүүрэнд учирсан гэмтэл байхгүй. Харин гэрийнхээ хашаанд зодуулахад дээрх гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,

 

Гэрч гийн өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өглөөний 05 цаг өнгөрч байхад гэрийн хашаанд эрэгтэй хүн чанга хашхираад одоо болоо юм биш үү гээд дуугарахаар нь гэрээс гарахад дүү ******* нүүр рүү цохиход Б. газар унахад гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж байхыг хараад Б.ыг газраас босгоод гэртээ оруулсан. Намайг хараагүй байхад ******* Б.ыг хэрхэн яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна... Манай дүү ******* нь Б.ыг цохиж зодсон нь буруу, эгчийг маань тоохгүй, хүүхдээ тоохгүй байхад нь уурлаад цохиж зодсон. Уг асуудлын талаар ярих надад хэцүү байгаа учраас өөр зүйлийн талаар яримааргүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №16 дугаартай “...1. биед уруулд шарх, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 1 баруун доод үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод үүдэн 1, баруун доод үүдэн 1, 2-р шүдний цуурал, сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл / хх-ийн 44-46-р хуудас/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 50-р хуудас/

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.01.10-ны өдрийн 21/19 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт / хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1.         Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* “Мандах”-ын 13-07 тоот хашаанд эгч ******* саллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь уруулд шарх, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 1 баруун доод үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод үүдэн 1, баруун доод үүдэн 1, 2-р шүдний цуурал, сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч өгсөн “...******* нь гэр рүүгээ явах замдаа юу ч яриагүй явсан бөгөөд гэрийнхээ хашаанд машинаа оруулахаар нь машинаас нь буухад ******* ирээд шууд нүүр рүү гараараа цохиход миний шүдийг цохисон бөгөөд би нүүр рүүгээ цохиулсны улмаас ард дагз хэсгээрээ савж унасан. Намайг газар унасан хойно ******* нь нүүр рүү 2-3 удаа өшиглөөд хэвлий болон ард нуруу хэсэг рүү маш олон удаа өшиглөөд ингээд чи муу миний эгчийг хаяарай, ална шүү писда минь гэх мэтээр орилж хашхирч намайг цохиж зодсон бөгөөд тэр хооронд *******ийн төрсөн эгч гарч ирээд *******ийг болиулсан. Тэгээд би ажлынхаа газрын ах ахад уг асуудлын талаар хэлээд эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. ******* намайг цохиж зодох болсон асуудал нь бид хоёр 2022 оны намар танилцаж байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сард хүүхэдтэй болсон. Бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр салсан. Салсан өдрийн үүрийн 05 цагийн үед ******* ирээд намайг зодсон...Дээд уруул дотор талдаа язарч хавдсан, доод талын үүдэн 3 шүдний үзүүр нь үүрээд унасан, дээд шүдний баруун талын үзүүр нь үүрч унасан. Эмчид үзүүлэхэд баруун дал хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Одоо тухайн гэмтлүүд нь эдгэсэн. Би *******ид зодуулсны дараа шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон...Хамгийн анх угаалгын гадаа баруун шанаа хэсэг рүү цохисон боловч миний нүүрэнд учирсан гэмтэл байхгүй. Харин гэрийнхээ хашаанд зодуулахад дээрх гэмтлүүд учирсан...” гэх,

гэрч гийн өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өглөөний 05 цаг өнгөрч байхад гэрийн хашаанд эрэгтэй хүн чанга хашхираад одоо болоо юм биш үү гээд дуугарахаар нь гэрээс гарахад дүү ******* нүүр рүү цохиход Б. газар унахад гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж байхыг хараад Б.ыг газраас босгоод гэртээ оруулсан. Намайг хараагүй байхад ******* Б.ыг хэрхэн яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна... Манай дүү ******* нь Б.ыг цохиж зодсон нь буруу, эгчийг маань тоохгүй, хүүхдээ тоохгүй байхад нь уурлаад цохиж зодсон. Уг асуудлын талаар ярих надад хэцүү байгаа учраас өөр зүйлийн талаар яримааргүй байна...” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №16 дугаартай “...1. биед уруулд шарх, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 1 баруун доод үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод үүдэн 1, баруун доод үүдэн 1, 2-р шүдний цуурал, сулрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* “Мандах”-ын 13-07 тоот хашаанд эгч ******* саллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь уруулд шарх, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 1 баруун доод үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод үүдэн 1, баруун доод үүдэн 1, 2-р шүдний цуурал, сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэх дүгнэлтийг гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж, нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь уруулд шарх, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 1 баруун доод үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод үүдэн 1, баруун доод үүдэн 1, 2-р шүдний цуурал, сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч Б. нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 110,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.01.10-ны өдрийн 21/19 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт / хх-ийн 55-56-р хуудас/ зэргээр нотлогдох бөгөөд уг зардлын 110,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь 2024.03.25-ны өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно.

 

Хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд 110,000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР