| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/03836/И |
| Дугаар | 183/ШШ2021/00824 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2021/00824
2021 оны 04 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2021/00824 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, Чандмань төв, 000 тоотод байрлах, Д.Э.М ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 хэсэг, ар зайсан гудамж, 00 дугаар байр, 000 тоотод оршинг суух, Б овогтой А.З /РД:СЭ00000000/-д холбогдох,
10,102,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Д.Э.М ББСБ ХХК нь хариуцагч А.Золжаргалтай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн эзгүйд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэв.
Хариуцагч А.З шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Талууд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд гэрээг хүргүүлсэн тул, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нэхэмжлэл, нотлох баримтыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э.М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 10,102,200 төгрөгийн шаардлагаас, 462,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,640,200 төгрөгийг хариуцагч А.З нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор багтаан үл маргах журмаар төлөхөөр зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон байх тул талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ хуульд нийцжээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э.М ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 10,102,200 төгрөгийн шаардлагаас, 462,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,640,200 төгрөгийг хариуцагч А.З нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор багтаан үл маргах журмаар төлөхөөр зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э.М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,586 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 88,293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ