| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0154/Э/220/2024/0449 |
| Дугаар | 2024штц/157 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.О |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024штц/157
2024 02 26 2024/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Л.Одонтуяа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг,
хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Баямөнхөнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303007460016 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ******* аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “MSM group” ХХК-д техникч мэргэжилтэй, ам бүл **, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн ** дүгээр хороо, *******, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** цаг ** минутын орчимд дүүргийн *** дүгээр хороо, зам, “Магнай трейд” ШТС-ын урд талын замд ийн **** улсын дугаартай бусдын эзэмшлийн тээрийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсэр хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсэрг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд зорчин явсан жолоочтой ийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, ийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан ийн амь нас хохирч, , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.******* ийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,010,000 төгрөгийн, ын эзэмшлийн ийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10,778,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“-Талийгаачийн цогцост гавал цээжний хөндийн хавсарсан битүү гэмтэл, тархины орой хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн аалзан хальсан доорхи тархмал ба голомтлог цус харвалт, үнхэлцэг хальсны цус хуралт, сээрний 2,3 дугаар нугалмын их биеийн нугасны бүрэн тасрал бүхий салсан хугарал, цээжний баруун, зүүн талын 2-8 дугаар хавирганы хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун, зүүн уушгины гялтан доорхи цус хуралт ба эдийн няцрал, язарсан шарх, цээжний хөндийн цусан хураа, духны урагдсан шарх, цээж, зүүн мөр зүүн шуу, зүүн ташаа, шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо
-Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой
-Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй
-Талийгаач гавал болон цээжний хөндийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ”
- Талийгаач 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 цаг 40 минутад гадна үзлэг хийхэд нас бараад цаг болсон байжээ.
-Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 188-198 дэх тал/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14076 дугаар дугаартай:
“- Г.Алтанцэцэгийн биед хүзүү, баруун дал, мөр, суга, бугалга, цээж, ташаа, тахим, зүүн мөр, ташаа, шуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун хөлийн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой
-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 250, 2 хх-ийн 1 дэх тал/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14199 дугаартай:
“-*******ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
- Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 237-239 дэх тал/,
17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14268 дугаартай:
“-ын биед зулайн хуйханд язарсан шарх, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
- Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй
- Дээрх гэмтлүүд нь 5-7 хоног доторх хугацагаанд үүссэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 244-245 дахь/,
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5462 дугаартай:
“-Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна.
-Мөнхбат 39/эр, 11/03 гэсэн цуснаас спиртийн агууламж илрүүлээгүй” гэсэн шижээчийн дүгнэлт /2 хх-ийн 22-24 дэх тал/,
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5456 дугаартай:
“- гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 32-34 дэх тал/,
20. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 2 дахь тал/,
21. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 5-14 дэх тал/,
22. -ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн
“30-41 улсын дугаартай Тоёота акуа... ... үнэлгээгээр тогтоогдсон дүн 10,778,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 40-43 дахь тал/,
23. -ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн
“6708 улсын дугаартай Тоёота приус 30... ... үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,010,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 49-52 дахь тал/,
24. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* дүүргийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 725 дугаартай албан бичиг /2 хх-ийн 63 дахь тал/,
25. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 726 дугаартай албан бичиг /2 хх-ийн 58 дахь тал/,
26. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04/56 дугаартай албан бичиг /1 хх-ийн 171-176 дахь тал/
27. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 15 дахь тал/,
28. *******ийн жолоодох эрхийн лавлагаа /2 хх-ийн 96 дахь тал/,
29. Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн хохирол тооцсон мөрдөгчийн магадлагаа /2 хх-ийн 99-101 дэх тал/,
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 35 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /2 хх-ийн 96 дахь тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /2 хх-ийн 97 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2 хх-ийн 98 дахь тал/, эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 92 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цаг 10 минутын орчимд дүүргийн 21 дүгээр хороо, зам, “Магнай трейд” ШТС-ын урд талын замд ийн 6708 улсын дугаартай бусдын эзэмшлийн буюу түүний эцгийн эзэмшлийн тээрийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалд зорчин явсан жолоочтой ийн 3041 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, ийн 3041 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан ийн амь нас хохирч, , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.******* ийн 6708 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,010,000 төгрөгийн, ын эзэмшлийн ийн 3041 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10,778,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Учир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсэр хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсэрг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ийн амь нас хохирсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал,хохирогч , , *******, иргэний нэхэмжлэгч , , С.Сувд-Эрдэнэ, , иргэний хариуцагч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Амь хохирогч ийн жолоодож явсан машинд зорчиж явсан , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч шүүх нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үргэлжилсэн үйлдэл гэж үзэж хамгийн хүнд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэлд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” гэж тус тус хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Үүнээс хохирогч хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгч *******өөс 1,500,000 төгрөгийг,
хохирогч аас автомашины үнэлгээтэй холбоотой 10,778,000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгчээс 16,000,000 төгрөгийг
хохирогч *******аас хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгчээс 1,480,000 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч аас хохирол хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгчээс 1,200,000 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч эс эрүүл мэндийн баримт 845,886 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгчээс 1,500,000 төгрөгийг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас оршуулгын зардалтай холбоотой баримтаар нийт 16,417,462 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс 17,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хохирогч *******, , нарын эрүүл мэндийн даатгалын төлбөр 2,213,640 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулжээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.******* ийн 6708 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,010,000 төгрөгийн хохирол учирсан боловч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Харин Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.
Шүүгдэгч өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь төрсөн дүү ийн нас барсантай холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг шүүгдэгч *******өөс шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.
Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан тооцоолоход
Гэмт хэрэг болох үеийн буюу 2023 оны 4 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /550,000*150=82,500.000/ төгрөг байна.
Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.5-д “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т заасны дагуу гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...дүү нь бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хамтран амьдардаг гэх хүн нь ажил явдлыг нь дуусгаад одоогоор холбоогүй, хүүхдүүдийнх нь эцэг мөн эсэхийг мэдэхгүй, сүүлд хамт амьдарч эхэлсэн, гэрлэлтийн баталгаа байхгүй, өрх толгойлсон ээж байсан...” гэсэн тайлбарыг гаргасан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд амь хохирогч нь бага насны буюу 3-8 насны гурван хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба түүнийг гэрлэсэн гэх баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг хоёр дахин нэмэгдүүлж /82,500,000*2=165,000,000/ төгрөг болсноос шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан 20,000,000 төгрөгийг хасч, түүнээс 145,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч *******, , нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,834,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласныг хангах боломжгүй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Энэ хэрэгт нэг хүн буюу Жавзмаа хүнд гэмтэл авсан, гомдол саналгүй гэсэн хэдий ч цаашид эмчилгээ үйлчилгээ авсан тохиолдолд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирол төлбөр төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирол л үлдсэн. Бидний зүгээс шүүгдэгчийн гэмшиж байгаа байдлыг ойлгож байгаа, тиймээс энэ байдлыг харгалзан үзнэ үү...” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, гэхдээ хорих ял оногдуулахгүйгээр, өөр төрлийн ял оногдуулж сэтгэл санааны хохирлыг төлөх боломж олгож өгнө үү” гэсэн,
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...” гэсэн,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогч талаас уучлалт хүсэж байна. Би гэм буруугаа хүлээж байна. Би шүүхээс гаргаж байгаа хохирол төлбөрийг төлж дуусгана. Миний ажллах эрхийг үлдээж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бусдад төлөх төлбөргүй, сэтгэл санааны төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа учир хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэг гэж үзэж тэнсэх боломжтой гэж үзэж байна...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.
Иймд шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардалд 17,000,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөгийг, хохирогч д 1,500,000 төгрөг, хохирогч ад 16,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 1,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 1,500,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 2,213,640 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчийн /..23 настай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, цаашид гарах хохирлын зардлыг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал../, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч, хохирогч ******* нарын ялын санал, шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хохирол 145,000,000 төгрөгийг төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******өд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт *******ийн эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт *******ийн эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 37,000,000 төгрөг, хохирогч д 1,500,000 төгрөг, хохирогч ад 16,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 1,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 1,500,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 2,213,640 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 145,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгосугай.
7. Хохирогч *******, , нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР