Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/00245

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 18****/ШШ2021/00245

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............оршин суух Ж овогт Д-ийн М /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........д оршин суух Б  овогт М-гийн Б /РД:...../-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э /ШТЭҮД:000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М-г миний бие 2005 оны намраас М.Б-тай танилцаж, 2008 оны намраас хадмындаа хамтран амьдарсан. Бид 2009 оны 2 дугаар сарын 5-нд Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, 1**** бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээг хүлээн авсан. Биднийхамтран амьдрах хугацаанд охин Б.А 000 оны 0**** дугаар сарын 29-ний өдөр , хүү Б.А 0000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, бага хүү Б.А л 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн. М.Б бид хоёрын харилцаа гэрлэсэн цагаас одоог хүртэл тааламжгүй байж, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртсөөр ирсэн. Би үр хүүхэд нь гарахаар засрах болов уу, хүүтэй болохоороо гайгүй болох болов уу гэж найдаж явсаар энэ олон жил өөрөө хүчирхийллийн золиос болж ирсэн. Одоо М.Б-ийн зан харилцаа бүр дордож хүчирхийллийн тоо ихэссээр зохиомол хардалт хэрээс хэтэрч, харсан эр хүн бүхэнтэй хадаж, зодож дарамталж ална гэж сүрдүүлж байна. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, би амт насаа алдахад бэлэн байдалд амьдарч байна. Толгой руу байнга зоддог учраас толгой маш их өвддөг болсон. Хүчирхийлэл харж өсөж байгаа хүүхдүүдийг минь эрүүл мэнд болон хүмүүжилд ноцтой маш их сөргөөр нөлөөлж, хүүхдийн минь зан авирт ч өөрчлөлт гарч эхэлж байна. М.Б нь цалингийн карт нууцаар авч доторх мөнгийг нь хулгайлах, гар утсыг минь эвдэх, нэр хоч өгч дарамтлах, айлган сүрдүүлэх зэрэг нь хэрээс хэтэрч байна. Одоо амь насанд минь хүртэл заналхийлж, шүүхийн шийдвэр гартал чи миний эхнэр учраас чамайг яах нь миний дур гэж зодож дарамталж, хүчээр унтаж хүчирхийлж байна. Энэ бүгдийг харж байгаа хүүхдүүдэд маш их буруу үлгэр дуурайлал болж болдог. Иймд цаашид М.Б-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Б.А, хүү Б.*****, хүү Б.А нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү. М.Буян бид хоёр гэрлэсэн цагаас Баянгол дүүргийн ................т хаягт байрлах 46.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..............хаягт байрлах 68.7 м.кв талбай бүхий **** өрөө орон сууц, Тоёота приус маркийн 0000 УБЭ улсын дугаартай автомашин, Пажеро маркийн 0000 УБТ улсын дугаартай автомашин болон бусад гэр ахуйн цахилгаан бараа, эд хогшил зэрэг хөрөнгүүд бий болсноос өөрт болон хүүхдүүдээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байсан боловч хариуцагч М.Буянтай дундын өмчлөлийн эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хуваахаар шийдвэрлэж, Тоёота приус маркийн 0000 УБЭ улсын дугаартай автомашиныг миний өмчлөлд үлдээж, Баянгол дүүргийн 18 дугаар х..........тоот хаягт байрлах 46.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг надад болон хүүхдүүдийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр болсон. Иймд дундын эд хөрөнгийг хуваан авах талаар өөр маргаан байхгүй. Эвлэрэх боломжгүй тул гэрлэлтийг шууд цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М-гийн гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ түүний нэхэмжлэлдээ гэрлэлт цуцлуулах үндэслэл болгож миний талаар бичсэн гэр бүлийн хүчирхийлэгч, хүчирхийллийн тоо тогтмол өссөн, толгой руу байнга зоддог, эр хүн болгонтой хардаж алахаар занадаг, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн, цалингийн карт хулгайлж мөнгийг нь хулгайлсан, амь насанд заналхийлсэн, хүчээр унтаж хүчирхийлж байна гэсэн гомдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй, илт гүтгэлгийн шинжтэй үндэслэл гаргасан байна. М.Б би 200**** оноос ХААН банканд теллерээр ажиллан өөрийн үйл ажиллагааны мэргэшлийн түвшин, дадлага, ур чадвар, ажлын үр дүнгээрээ үнэлэгдэн 2012 оноос тооцооны төвийн захирлын албан тушаалд, 2019 оны 8 дугаар сараас Улаанбаатар хотын Иргэдийн банкны харьяа Их-Цайз тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Иргэнээс гаргасан буруу мэдээллийн улмаас ХААН банк намайг албан тушаалаас чөлөөлснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль бус болохыг тогтоон, ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн зэргээс миний хувийн байдал тогтоогдоно. Миний хувьд эхнэр Д.М-ийг хардаж нэг удаа алгадсан гэдгээ, мөн утсаар хэнтэй харилцсанаа үзүүлэхээс татгалзсан тул утсыг нь шидэж эвдсэн буруутай үйлдэл гаргаснаа зөвшөөрч байгаа боловч байнга, тогтмол зоддог, алахаар заналхийлдэг, хүчирхийлдэг, мөнгө хулгайлдаг гэх тайлбарууд нь хүүхдийн эцэг миний хувьд байх боломжгүй зан үйлдэл учраас нэр төрд минь илт үндэслэлгүй халдсан ба хэрэв Д.М гэрлэлтээ цуцлуулах, өөр хүнтэй гэрлэх хүсэлтэй байгаа бол би үүнийг нь хүндэтгэн үзэх байсан. Д.Мөнхцэцэг ийм байдлаар намайг гүтгэж байж гэрлэлт цуцлах үндэслэлээ болгож, үүнийгээ үндэслэн гэр бүлийн өмчийн хөрөнгөөс өөртөө их хэмжээний хөрөнгө олж авна гэжбодсон бол буруу бөгөөд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бол энийгээ надад, эсхүл шүүхэд шударгаар тайлбарлаж хүсэлтээ тавих ёстой. Нэгэнт Д.М гэрлэлтээ ингэж үзэж, намайг ийм байдлаар тодорхойлж байгаа бол би гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. М.Буян би **** хүүхдийн эцэг хүний хувьд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үйлдэл байнга тогтмол гаргадаг гэдгийг зөвшөөрөхгүй бай **** хүүхдийг минь эцгээс нь салгах гэж байгаад маш их харамсаж, сэтгэл минь өвдөж байна. Одоо том охин Б.А минь 11 настай тул түүнээс эцэг, эхийнхээ хэнтэй нь үлдэх саналыг сонссоны дагуу бидний хэний асрамжид үлдээхийг тогтоож өгнө үү. Үүнийхээ дагуу хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан журмаар тогтоож өгөхийг зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийн явцад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Модны-2-т байрлах 59 дүгээр байрны 12 тоот хаягтай орон сууцыг худалдан авсан тул уг өмчлөлийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваарилан хувааж авахад татгалзах зүйлгүй. Харин Д.М-г гэр бүлийн дундын өмчлөлд Пажеро маркийн 5992 УБТ улсын дугаартай том оврын жип автомашиныг байдаг гэж нэрлэжээ. Уг автомашин нь анх 2008 онд миний төрсөн эцэг Б.М худалдан авч өмчлөлдөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба бидний дундын өмчлөлийн хөрөнгө биш юм. Хэрэв уг хөрөнгийг дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзсэн бол Д.Мөнхцэцэг нь хөрөнгөө өөрийн нэр дээр болгохыг шаардах эрхтэй байсан боловч энэ хугацаанд дундын өмчлөлд байх ёстой гэж шаардаж, маргаж байгаагүй болно. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **** дүгээр байранд **** өрөө орон сууцыг дундын өмчлөлийн хөрөнгө гэж маргаж байгаа боловч энэ нь бидний өмч биш юм. Уг орон сууцыг М.Б би худалдан авахаар ипотекийн зээлд хамрагдан зээлийг төлж, орон сууцанд амьдарч эхэлсэн боловч 2018 оноос уг ипотекийн зээлийн төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрч уг орон сууцыг ах М.*****д зарж, өмнө урьдчилгаанд болон ипотекийн зээлд өөрийн зүгээс төлсөн мөнгөө тооцож, М.*****аас 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авчихсан юм. Иймд уг орон сууц нь М.*****ы өмчлөлд шилжсэн байсан бөгөөд 2018 оноос М.***** зээлийн төлбөрийг төлж ирсэн, түүний нэрээр Хас банкны ипотекийн зээлийн барьцаанд байдаг хөрөнгө болно. Үүнийг Д.М мэдэж байгаа, өөрөө энэ байрны ипотекийн зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлж байгаагүй, одоо ч уг байрны зээлийг төлөх хэмжээний орлого олдоггүй, ийм санхүүгийн чадваргүй хүн билээ. Иймд дээрх гэр бүлийн өмчлөлийн бус эд хөрөнгөөс өөртөө хөрөнгө гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэр бүлийн дундын өмчлөлийн Приус маркийн 0000 УБЭ улсын дугаартай автомашин нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө тул уг хөрөнгийг хуваахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр харилцан ойлголцож чадахгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бидний дундаас 0000 оны 0**** дугаар сарын 29-ний өдөр охин Б.А, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.А, 000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.А нар төрсөн. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгийн хувьд харилцан тохиролцож шийдвэрлэсэн бөгөөд Тоёота приус маркийн 57-88 УБЭ улсын дугаартай автомашин, Баянгол дүүргийн 1............ тоот хаягт байрлах 46.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эхнэр, хүүхдүүддээ үлдээж, өөрөө орон сууцны зээлтэй байгаа Хан-Уул дүүргийн 1............. тоот хаягт байрлах 68.7 м.кв талбай бүхий **** өрөө орон сууцаа авч үлдэхээр тохиролцсон болно. Эвлэрэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч М.Б нар 2005 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 0**** дугаар сарын 29-ний өдөр охин Б.А, 000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.А, 0000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.А нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч М.Б нь эхнэр Д.М-гийг бусадтай хардсаны улмаас гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар удаа дараа цохиж зодсон, эд хөрөнгөө эвдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж, гэр бүлийн таарамжгүй харилцаа бий болсон нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон байх бөгөөд энэхүү хүчирхийлэл дарамтаас гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй гэж үзэж шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Б.А, Б.А, Б.А нарыг эх Д.М-гийн асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин Б.А, Б.А, Б.А нарыг эцэг М.Б-аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 1****0 дугаар зүйлийн 1****0.2 дахь хэсэгт нийцэж байх тул хариуцагч М.Б нь өөрийн өмчлөлд буй эрхийн улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1......... тоот хаягт байрлах 46.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.М болон хүүхдүүдийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Тоёота приус маркийн .... УБЭ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Д.М-гийн эзэмшилд хэвээр үлдээх, хариуцагч М.Б нь Хан-Уул дүүргийн ......... тоот хаягт байрлах 68.7 м.кв талбай бүхий **** өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэхээр тус тус харилцан тохиролцсоныг батлах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1****2 дугаар зүйлийн 1****2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж овогт Д-ийн МБ овогт М-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0**** дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.А, 000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.А, 0000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.А нарыг эх Д.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

****. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.Аг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Б.А, Б.А нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг М.Б нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Иргэний хуулийн 1****0 дугаар зүйлийн 1****0.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Буян нь өөрийн өмчлөлд буй эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1........... тоот хаягт байрлах 46.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.М болон хүүхдүүдийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Тоёота приус маркийн ...... улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Д.М-ийн эзэмшилд хэвээр үлдээх, хариуцагч М.Б нь Хан-Уул дүүргийн 1.........тоот хаягт байрлах 68.7 м.кв талбай бүхий **** өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэхээр тус тус тохиролцсоныг баталсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын **** өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Б-д даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР