Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/00098

 

                                                      

 

 

 

 

 

 

                                     2021         01          14

          182/ШШ2021/00098

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ө. А

 

Хариуцагч: НЗДТГ,

 

            2020 оны 02 сарын 14-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин 6,922,476 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаажуулсан тогтоол гарч Ө.А намайг Баянзүрх дүүргийн х-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож эцэслэн шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б/87 дугаар ажилд томилох тухай захирамж, Нийслэлийн боловсролын газрын даргын 2020 оны 06 сарын 16-ны өдрийн Б/52 дугаар ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаал тус тус гарсан хэдий ч бодит байдалд энэ өдөр би өмнөх ажилдаа орж, одоогоор эл ажил буюу Баянзүрх дүүргийн х-рцэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хийж байна. 2020 оны 08 сарын 06-ны өдөр ажил хүлээлцэж авсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад хариуцагч тал үүргээ үл биелүүлэн намайг ажилгүй, цалин орлогогүй 6 сар хохироож ирсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Ажилдаа орсны дараа ня-бодоо ажилгүй байсан хугацааны цалингаа авах талаар хүсэхэд шийдвэргүй, боломжгүй гэсэн ба миний хүсэлтийг Баянзүрх дүүргийн Төрийн санд уламжилсан. Тэгсэн хэдий ч цалин хөлс олгогдоогүй. 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалинг шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн боловч энэ хугацааны цалинг одоо хүртэл аваагүй байна. Харин 2020 оны 02 сарын 14-ний өдрөөс Шүүхийн шийдвэр биелэгдэж ажилд орох хүртэлх 5 сар 14 хоногийн цалингаар хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Анхан шатны шүүхээс 1 сарын цалингийн дунджийг 1,127,534 төгрөг, нэг өдрийнхийг 52,443 төгрөг гэж тооцоолж байсан ба олговрын хэмжээг түүгээр тооцож нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн х-рзүйл 129.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Ө.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Ө.Аг ажилд томилох тухай Нийслэлийн засаг даргын захирамж, ажил хүлээлцсэн тэмдэглэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч НЗДТГт холбогдуулж 2020 оны 02 сарын 14-ний өдрөөс ажилд орсон үе буюу 2020 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,922,476 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байсан боловч уг хугацаанд гомдлоо гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн Х дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 319 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн тогтоолоор Ө.Аг урьд ажиллаж байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн х-рцэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,274,140 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэжээ. Мөн тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар шийдвэрээр Ө.Агийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэл нь хангагдан шийдвэрлэгдсэн байна.

2020 оны 06 сарын 10-ны өдөр Ө.Аг ажилд томилох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарч Ө.Аг Нийслэлийн Баянзүрх дүүргийн х-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон боловч ажлыг 2020 оны 08 сарын 06-ны өдөр хүлээлцүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан нь Ө.Агийн буруутай холбогдохгүй, түүнээс шалтгаалаагүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ажилтныг ажилд авахгүй байсан ажил олгогчийн үйлдэл үргэлжилж байсан гэж үзнэ. 2020 оны 08 сарын 06-ны өдөр Ө.А ажилдаа эргэн орж, урьд ажилгүй байсан хугацааны цалин нь олгогдоогүй тул шүүхэд хандсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн олгогдоогүй цалин хөлстэй тэнцэх олговрыг түрүүчийн шүүхийн шийдвэрээр тооцсон цалин хөлсний дунджийг үндэслэн тооцоход 6,502,932 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан НЗДТГ-с6,502,932 төгрөгийг гаргуулж Ө.Ад олгож, нэхэмжлэгчийн 419,544 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Ө.Ад олгох ёстой 6,502,932 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 118,997 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 125,710 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД