| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.А |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
2024 01 22 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Х.Анхцэцэг /томилолт/,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310010921973 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт ******* дүүргийн ** дүгээр хороо, *******, *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.******* нь 21 дүгээр хороо, дугаар хорооллын гадна зогсоолд зогсож байсан 0561 улсын дугаартай маркийн автомашин дотроос хохирогч *******ын Самсунг А-53 загварын гар утсыг нууц далд аргаа хууль бусаар хулгайлан авч бусдад 1,022,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 6 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөдөг тул дээрх байдлыг харгалзан үзэж ял оноож өгнө үү...” гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** оны *** дугаар сарын ***-ны өдөр ******* дүүргийн ** дүгээр хороо, хорооллын хойд шороон зогсоолд өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай машиндаа найз ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад, найз нь явлаа гээд яваад өгсөн. Би ** цагийн орчим тус хорооллын **** дугаар байрны урд байрлах авто зогсоолд машинаа байршуулж байгаад тэндээ ** цаг хүртэл машиндаа унтаж байгаад сэрээд жолоо барих хүнээ дуудах гээд өөрийн гар утсаа хайсан чинь олдоогүй, би тухайн үед унтахаасаа өмнө машины голын хайрцаг нь дээр тавиад цэнэглэж байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь хуудас/,
2. “Дамно” ХХК хөрөнгө үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-23-175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/,
3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дахь тал/,
4. Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/5159 дугаартай “...3538814840764145 имей кодтой утсанд ашигласан дугаар, эзэмшигчийн мэдээлэл 94809908 Төмөр *******, *******” гэх албан бичиг /хх-ийн 21-22 дахь тал/
5. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай /хх-ийн 26 дахь тал/
6. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлийг хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 дахь тал/
7. Т.Ганзоргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сар /яг хэзээ гэдгийг санахгүй байна/ би гэрээсээ 12 цагийн үед үед хүүхдүүдийн хамт гарч ирэхэд байрны хойд талын шороон зогсоол дээр нэг загварын машин өөр машиныг мөргөөд зогсохоор нь би харсан чинь нэг залуу согтуу машин барих гээд хаазлаад зогсоод байхаар нь би очоод хаалгыг онгойлгоод нөгөө 35-37 насны эрэгтэйд хандаад чи согтуу машин барьж болохгүй гээд би нөгөө жолоочийг гадна зогсоогоод би түүний машиныг зогсоол байршуулаад байж байхад өрөө машиныхаа хажууд хүрээд ирэхээр нь би жолоочийн эсрэг талд суулгаад, түүний машины түлхүүрийг аваад унтаж бай гээд тэр согтуу жолоочийг унтуулаад явсан. Тэгээд би 21 цаг өнгөрч байхад гэртээ ирээд нөгөө согтуу машин бариад байсан машины дэргэд очиход машин нь онгорхой архи шил, ундааны сав зэрэг байсан. Тэгээд жолоочийн эсрэг талын сандалны хажуугааар хар өнгийн Самсунг гар утас нь уначихсан байхаар нь би аваад тэгээд би өөрийнхөө утасны дугаарыг урд шилэн дээр нь цаасан дээр бичээд үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь 17 цагийн үед над руу танихгүй дугаараас залгахад нэг эрэгтэй утсаар ярихаар нь би чи согтуу машин барих гээд байхаар нь би зогсоогоод байршуулж өгсөн гэж хэлсэн чинь нөгөө залуу баярлалаа гэж хэлээд хэсэг хугацааны дараа эхнэрийнхээ хамт над дээр ирээд машиныхаа түлхүүргийг аваад надаас миний гар утсыг байсан уу гэдгийг асуухаар нь би тухайн үед гар утас байхгүй байсан, цагдаагшаар харуулаарай гээд цагдаад өгчих гэж хэлчин чинь нөгөө машины эзэн гэх залуу за утас яах уу, аймар асуудал үүсэх гэж байсан байж гэж хэлсэн бөгөөд нөгөө залуу яваад өгсөн тэр үеэс хойш огт над руу залгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч Т.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 35 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 34 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 32 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой 21 дүгээр хороо, дугаар хорооллын гадна зогсоолд зогсож байсан 0561 улсын дугаартай маркийн автомашин дотроос хохирогч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед маркийн гар утсыг хулгайлсан үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш хохирлыг хохирогчид учруулсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.******* нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогч *******ын гар утсыг машин дотроос нь зөвшөөрөлгүй, хууль бусаар авч яван бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш /бага хэмжээнээс дээш/ 1,022,600 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,022,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.******* биет байдлаар буцааж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний бие хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгдөг тул энэ байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэсэн санал, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Т.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гар утсыг буцаан өгсөн, мөн түүний хувийн байдал /...47 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгдөг гэх тайлбар/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ганзорийг *******, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.*******т сануулсан болно.
Шүүгдэгч Т.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.*******ийг Улаанбаатар хотын *******, Сонгинохайрхан дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* гар утсыг хохирогч *******д биет байдлаар буцаан олгосныг тэмдэглэсүгэй.
5. Шүүгдэгч Т.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.*******т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР