| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/03715/и |
| Дугаар | 182/ШШ2021/00147 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2021/00147
| 2021 01 19 | 182/ШШ2021/00147 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “АФ” ХХК
Хариуцагч: “ӨФИ” ХХК
эм эмнэлэгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэгт 85,007,927 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвдагва, Ж.Ариунболд, хариуцагчийн төлөөлөгч Ж.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ӨФИ” ХХК нь манай компаниас 2020 оны 01 сарын 01-ний өдөр Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх УА/20/378 тоот гэрээ байгуулж эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авсан. Уг гэрээгээр манай байгууллагын зүгээс чанарын шаардлагад нийцсэн эм барааг нийлүүлэх, “ӨФИ” ХХК нь тохиролцсон хөлс, төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. 2020 оны 09 сарын 18-ны өдөр хоёр тал тооцоо нийлэн акт үйлдэхэд “ӨФИ” ХХК нь 79,015,457 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба үүнээс 2020 оны 09 сарын 30-ны өдөр 12,453,750 төгрөгийг төлж одоогийн байдлаар 66,561,707 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэвч харилцагч тал өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт худалдан авагч тал худалдан авсан эм барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор харилцан тохиролцож талууд гэрээг баталгаажуулсан ба “ӨФИ” ХХК нь 2020 оны 01 сарын 01-ний өдрийн УА/20/378 тоот “Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болох 66,561,707 төгрөг, түүний алданги болох 18,446,220 төгрөг, нийт 85,007,927 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байна. Иймд хариуцагч “ӨФИ” ХХК-аас 85,007,927 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь “АФ” ХХК-тай эм эмнэлгийн хэрэгсэл харилцан ханган нийлүүлэх гэрээтэй бөгөөд 2019 оны 10 сард “АФ” ХХК-аас Новаритс үйлдвэрийн 119,000,000 төгрөгийн эм худалдан авсан. Тухайн үед “АФ” ХХК-ийн ЭХНБ-ын салбарын захирал н.Цогзолмаа тухайн үйлдвэрийн терафлю, отривин гэх эмүүдийн дуусах хугацааг 2020 оны 12 сард дуусахаар нийлүүлнэ гэсэн боловч 2020 оны 8 сард хугацаа дуусах эмүүдийг өгсөн бөгөөд 2020 оны 1 сард эдгээр эмүүдийн хугацааг солиулахаар “АФ” ХХК-д хандахад нэмэлт терафлю өгсөн бөгөөд харилцагч эмийн сангуудад нийлүүлсэн. Ковид19-ын халдвартай холбоотой улс орон даяар авсан арга хэмжээтэй холбоотой борлуулалт буурч 2020 оны 5, 6 сард тухайн эмнүүд харилцагч эмийн сангуудаас буцаалт хийгдэж ирсэн бөгөөд 6 сард “АФ” ХХК-ийн менежер н.Жанчивт болон борлуулалтын албаны дарга н.Ганбаяр нарт мэдэгдсэн боловч хариу өгөлгүй 2020 оны 8 сард 66,000,000 төгрөгийн терафлю отривин хугацаа дуусгаж актласан бөгөөд энэ асуудлыг шийдэж өгөхийг удаа дараа мэдэгдсэн болно. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу тухай эм эмнэлгийн хэрэгслийг буцаан татан авах устгах асуудлыг импортлогч байгүуллага хариуцах үүргээ “АФ” ХХК хариуцаагүй тул эмийн өр төлбөрийг манай компани өөрийн импортлодог эмээр хаах хүсэлт тавьсан. Одоо ч ийм хүсэлттэй байна. Алдангийг хариуцахгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ, зарлагын падаан, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний үүрэгт 66,561,707 төгрөг, түүний алданги болох 18,446,220 төгрөг, нийт 85,007,927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа хариуцагчаас хугацаа дууссан эм өгсөн, өр төлбөрийг өөрийн импортлодог эмээр хаах хүсэлт удаа дараа гаргаж байсан гэж маргаж байна.
Хариуцагч “ӨФИ” ХХК нь нэхэмжлэгч “АФ” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 сарын 01-ний өдрийн УА/20/378 тоот эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн худалдан авч, тэдгээрийн үнэнд 12,453,750 төгрөгийг төлж, 66,561,707 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болох нь гэрээ, тооцоо нийлсэн баримтуудаар тогтоогдож байна. Иймд 66,561,707 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх нь зүйтэй байна.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хуанлийн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр заасан байна.
Дээрх гэрээгээр хариуцагчийн худалдан авсан терафлю, отривин эмнүүдийн хүчинтэй хугацаа дуусах дөхсөн байсан бөгөөд Ковид-19 цар тахлын тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоосон, эмийн борлуулалт муу байснаас 66,000,000 төгрөгийн эм актлагдсаныг хариуцагч тайлбарладаг, мөн түүнчлэн үлдэгдэл өрөндөө хариуцагч өөрийн импортлосон эмийг өгөхөөр санал болгож байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй зэрэг байдлуудыг үндэслэн хариуцагчаар алдангийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД