| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.А |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024 01 29 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, О.Жавхлан
улсын яллагч Х.Анхцэцэг /томилолт/,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310024771977 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Анун трейдинг” ХХК-ийн борлуулагч ажилтай, ам бүл **, эхийн хамт ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.******* нь ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* ****** тоотод оршин суух гэртээ байхдаа утсанд нь хадгалагдаж үлдсэн хохирогч аппликэйшны цахим хэтэвчээр дамжуулан **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр 145,000 төгрөг, *** оны ** дүгээр сарын ***-ны өдөр 240,000 төгрөг, 45,000 төгрөг, 300,000 төгрөг, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр 50,000 төгрөг, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр 50,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр 130,000 төгрөг, 50,000 төгрөг, нийт 1,070,000 төгрөгийн зээл авч, өөрийн банкны *************** дугаарын дансаар авах, покерын данс руу шилжүүж тоглох зэргээр бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** оны ** дүгээр сарын ***-ны өдөр найзуудтайгаа уулзчихаад салж яваад харих гэтэл бэлэн мөнгө байхгүй басан. Нэг үл таних залуутай таараад данс руу нь мөнгө шилжүүлээд авъя гэж тохирсон. Тэгээд гар утасны Лэнд.мн аппликэйшнээр зөвшөөрөлгүй үл таних хүн нэвтрээд дансанд байсан миний мөнгийг аваад бас боломжтой дээд хэмжээгээр зээл авсан байсан. орон сууцны буудал дээр найзуудтайгаа уулзчихаад явж байгаад уулзсан. Ерөнхий биеийн галбир төрх мэднэ. Тухайн хүний зургийг хараад огт танихгүй. Надад 1 сая орчих төгрөгийн хохирол учирсан байна...Би тухайн цахим хэтэвчний хуулганы 1 дугаартай 10,000 төгрөг, 8 дугаартай 160,000 төгрөг, 11 дугаартай 200,000 төгрөг, 14 дугаартай 52,000 төгрөг, 26 дугаартай 50,000 төгрөг, 29 дугаартай 50,000 төгрөгийн гүйлгээг авч ашигласан. Туяа гэж шилжүүлсэн тухайн данс нь манай эхнэрийн данс байгаа юм. Надад 145,000, 240,000, 50,000, 300,000, 50,000, 132,000, 50,000, 60,000, 50,000 төгрөгөөр миний хэтэвчнээс мөнгө алдагдсан нийт 1,077,000 төгрөгийн хохирол учирсан...Хохирлын мөнгөнд 400,000 төгрөгийг хүлээж авсан. Одоо үлдэгдэл 677,000 төгрөг байна. Миний банкны ****** данс руу орсон мөнгийг зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийгдэхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,
2. гийн Лэнд.мн аппликэйшны ******* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25 дахь тал/,
3. Цахим хэтэвчний хуулга /хх-ийн 24 дэх тал/
4. М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх байрны урд талын саравчинд сууж байхад 21 цагийн үед нэг үл таних залуу ирээд “Би утсаа алга болгочихлоо. Би нэг юм руу ороод мөнгө байна уу үгүй юу шалгаад байвал гаргаад авчихъя” гэж хэлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байдалтай ирэхэд нь зөвшөөрөөд өөрийн гар утсаа өгсөн. Тэгтэл намайг Лэнд.мн аппликэйшн татаад өгчих гэхээр нь татаж өгөөд утсаа өгтөл оролдож сууж байгаад удалгүй “Болчихлоо, баярлалаа” гээд яваад өгсөн. Ингээд цаг орчмын дараа Лэнд.мн рүү орж үзсэн чинь нэвтрэх нэр, нууц үг 2 миний утсанд хадгалаастай байхаар нь нэвтэрч ороод үзтэл хэтэвчинд нь 145,000 төгрөг байсныг өөрийн банкны ********** тоот данс руу шилжүүлж аваад покер сайт руу шилжүүлж тоглоод алдсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа дахин зээл автал 240,000 төгрөг гараад хэтэвч рүү орохоор нь өөрийн банкны данс руу татаж аваад дахин покер тоглоод алдсан. Мөн үүнээс хойш нийт 9 удаагийн гүйлгээгээр 1,077,000 төгрөг аваад покер тоглоод алдсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас намайг дуудаж мэдүүлэг авсан ба энэ хугацаанд хохирогч гэх залууд 400,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч М.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44, 45 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 46 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь өөрийн утсанд нь хадгалагдаж үлдсэн хохирогч аппликэйшны цахим хэтэвчээр дамжуулан 9 удаагийн үйлдлээр нийт 1,070,000 төгрөгийн зээлийг өөрийн банкны ******* дугаарын дансаар авсан үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш /300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш/ хохирлыг хохирогчид учруулсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.******* нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийн зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогч ашигладаг Лэнд.мн аппликэйшнээр дамжуулан хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө мөнгө шилжүүлэн авч хохирогч Н.Дагвад 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
******* дүүргийн прокурорын газраас М.*******эд холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 786 дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба яллах дүгнэлтийн 2. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад:
“Шүүгдэгч М.******* нь ******* дүүргийн 9 дүгээр хороо, ******* 22-766 тоотод оршин суух гэртээ байхдаа утсанд нь хадгалагдаж үлдсэн хохирогч аппликэйшны цахим хэтэвчээр дамжуулан 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 145,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 240,000 төгрөг, 45,000 төгрөг, 300,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 130,000 төгрөг, 50,000 төгрөг, нийт 1,070,000 төгрөгийн зээл авч” гэж,
Яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “...Хохирогч Н.Дагвад гэмт хэргийн улмаас учирсан 1,077,000 төгрөгөөс 400,000 төгрөг төлөгдсөн...” гэж зөрүүтэй дүгнэсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дагвад хавтаст хэрэгт авагдсан Лэнд.мн аппликэйшны хуулгаар 1,070,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 400,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, /хх-ийн 15 дахь тал/ Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 42 дахь тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы явцад 670,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “Миний дансанд мөнгө шилжүүлж орж ирсэн. Гомдол, саналгүй...” гэх утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн түүний хувийн байдал /...28 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******эд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгч М.*******эд сануулсан болно.
Шүүгдэгч М.*******эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд авч тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.******* 1,070,000 төгрөгийг хохирогч Н.Дагвад төлж барагдуулсан болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.*******эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгч М.*******эд сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР